Ням гаргийн мөргөлийн үеэр Ромын Пап Леогийн хийсэн энх тайвны төлөөх хүчтэй уриалгыг би бээр бүх зүрх сэтгэлээрээ дэмжиж буйгаа мэдэгдэж байна. Бүх зэвсгээ хурааж, хүчирхийллээс татгалзахыг уриалсан түүний үгс дэлхийн шашнуудын үндсэн сургаал бүрийн мөн чанарыг илтгэж буй тул надад машид их сэтгэгдэл үлдээлээ.
Христ, буддизм, ислам, хинду, иудаизм эсвэл дэлхийн бусад ямар ч агуу уламжлалыг авч үзэхээс үл хамааран тэдний илгээж буй гол санаа нь зарчмын хувьд ижил энэрэл нигүүлсэл, хайр, хүлээцтэй байдал хийгээд өөрийгөө жолоодох сахилга бат байдаг билээ. Энэ бүх сургаал нь хүчирхийлэлд ямар ч орон зайг олгодоггүй юм. Хүчирхийлэл нь хүчирхийллийг л дагуулдаг бөгөөд энх тайвны бат бөх суурь болж чаддаггүйг түүх бидэнд хангалттай олон удаа харууллаа.
Ойрхи Дорнод болоод Орос, Украины хооронд үүсээд буй зөрчил мөргөлдөөнийг урт хугацаанд шийдвэрлэх арга зам нь яриа хэлэлцээр, дипломат харилцаа болоод харилцан хүндэтгэлд үндэслэх ёстой бөгөөд хамгийн гүн түвшиндээ бид бүгдээр ахан дүүс гэдэг ойлголтоор хандах ёстой билээ.
Хүчирхийлэл болон зөрчил мөргөлдөөн тун удахгүй эцэслэнэ гэдэгт би бээр машид итгэн, залибарч байна.
ДЭЭРХИЙН ГЭГЭЭН ХIV ДАЛАЙ ЛАМ
2026 оны 3 дугаар сарын 31










