Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Италийн Тосканагийн зүрх болсон нутгийнхан Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг угтан авлаа 2014 он 6 дугаар сар 10

Түгээх

Итали, Тоскана, Помайа, 2014.6.10 (Женев, Төвдийн товчоо) – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тоскана бүс нутагт байрлах Помайа тосгоны “Лама Зонхов” институтад өнөөдөр хүрэлцэн ирлээ. Энэ нь Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Италийн Пиза хотын Помайа тосгонд хийж байгаа 5 дахь айлчлал юм.

Итали, Тосканагийн зүрх болсон нутаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг мэндчилэн угтаж байна


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Пизагийн онгоцны буудалд
газардахад мужийн Төв Захиргааны төлөөлөгч, доктор Францис
Шарп, мужийн ерөнхийлөгч доктор Андреа Пиерони, Пиза хотын
дарга доктор Марко Фелеппесчи нар угтан авч байгаа нь.
Итали, Тоскана, Пиза. 2014.6.10. Гэрэл зургийг Тэнзин Таглха /ДЛОЗургаан ( 6 дугаар сарын 10-16) өдрийн айлчлалынхаа хугацаанд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 5 метр өндөр, дөрвөн мутарт Жанрайсиг бурханыг равнайлах арга хэмжээнд оролцож, 13-ны өдөр “Лама Зонхов” институтад хайр, нигүүлсэхүйг хөгжүүлэх талаар ном айлдана.

Мөн 6 дугаар сарын 14-нд Ливорно хотын Модиглиани стадионд буддын нэрт сэтгэгч Нагаржунайн “Хаанд Илгээсэн Захидал” шастирыг тайлбарлан айлдана. Нагаржуна гэгээн энэхүү захидлыг өөрийн садан, хаан Гаутамипутрад зөвлөмж болгон бичихдээ буддизмын зам мөр хийгээд хэрэгжүүлэх арга хэлбэрийн талаар товч бөгөөд цогц танилцуулсан ажээ.

Тэрээр 6 дугаар сарын 15-нд Жанрайсиг бурханы авшиг хайрлаж, үдээс хойш нь ёс зүй, энэрэнгүй үзлийн талаар олон нийтэд айлдвар айлдана.

Номын айлдвар болон олон нийтэд хийсэн ярианы видео бичлэгийг www.dalailama.com цахим хуудсаар шууд дамжуулах болно. Дээрх айлдваруудыг итали, англи, франц, испани, орос, хятад болон дохионы хэлээр орчуулна.

Лама Зонхов институт 1977 онд байгуулагдсан бөгөөд Европ дахь Төвдийн хамгийн том буддын төв ажээ. Төвийн шугамаар буддизмын талаар тогтмол сургалтуудыг зохион байгуулдаг.

Итали, Тосканагийн зүрх болсон нутаг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг мэндчилэн угтаж байна


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Лама Зонхов институтад морилон
ирэхэд Төвдийн уламжлалт зан заншлын дагуу угтан авч байгаа нь.
Итали, Тоскана, Помайа, 2014.6.10. Гэрэл зургийгТэнзин Таглха /ДЛОТөвдийн буддын судлалаар тухайн төвөөс хэрэгжүүлдэг 7 жилийн мастерын зэргийн хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд хүрэлцэн ирж оролцдог байна. Мастерын хөтөлбөрийн хүрээнд 4 жил судрын ёсыг, 2 жил дандрын ёсны судалгаа хийж, 1 жил ганцаарчилсан бясалгал хийдэг ажээ. Сургалтын бүтэн хөтөлбөр болон on-line сургалтын аль аль нь байдаг.

Төвөөс хэрэгжүүлдэг онцгой нэг төсөл нь Шоронгийн Чөлөөлөх төсөл бөгөөд Төвдийн буддизмыг сонирхож буй хоригдол нарт шашны номын сургалтыг явуулж, зөвөлгөө өгдөг ажээ. Энэхүү төсөл нь Италийн мянган мянган хоригдлын сэтгэл зүрхийг хөндсөн үйл ажиллагаа болсоор ирсэн байна. Энэ удаагийн айлдварыг Милан дахь 1200 хоригдолд шууд дамжуулан хүргэх ажээ.

Энэ нь Дээрхийн Гэгээнтний Италид хийж буй 25 дахь айлчлал юм. Тэрээр анхны айлчлалаа 1973 оны 9 дүгээр сард хийж байсан байна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт