Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Итгэл үнэмшил, амар амгалан, хүний эрх, харилцан ойлголцол 2014 он 3 дугаар сар 1

Түгээх

АНУ, Минеаполис, 2014.03.01 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Нобелийн энх тайвны шагналтнуудын форумд оролцов.

Итгэл үнэмшил, Амар амгалан, Хүний эрх, Харилцан ойлголцол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн шагналтнуудын
XXVI форумд оролцов. АНУ, Минесота, 2014.03.01.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Ах эгч дүү нар аа, би очсон газар бүртээ, уулзсан хүн бүхнийг бид бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд адилхан гэж боддог. Миний залуу байх үеийн туршлагаас харахад би Төвд хүн, Буддист, Далай лам гэдэг бодолтойгоор хандвал нэн даруй сэтгэлийн тайван бус байдалтай болно. Хэрэв бид хоёрдугаар түвшний ялгаанд анхааран төвлөрвөл “тэд”, “бид” гэсэн ойлголтоор хандаж бие биенээ хууран мэхлэх, доромжлох, тэр ч байтугай нэг нэгнийгээ алан хядах ч тохиолдол байна. 7 тэрбум хүмүүс бид бүгдээрээ бие биенээсээ хамааралтай. Хүн төрөлхтөн аз жаргалтай, сайхан байвал хүмүүн тус бүрт тустай.”

Хүн бүр адил эрхтэй, учир нь бүгдээрээ аз жаргалтай байхыг хүсдэг. Бидний эрх нь хүн төрөлхтөн бид нэгэн цөм гэдэгтэй салшгүй холбоотой.

“Бид бүгдээрээ эхээс төрж хайр энэрлээр хүн болцгоосон. Хайр энэрлээр дүүрэн өссөн хүн аз жаргалтай хүн болдог бол хайраар дутаж өссөн хүн үл итгэмтгий, айдсаар дүүрэн хүн болдог. Туршлагаас харахад бага балчир насанд өгөөмөр найрсаг занг илүү үнэлдэг бол томрохын хирээр энэ үнэлэмж багасч байна. Учир нь бидний боловсролын систем хүний үнэ цэнийг эрхэмд үзэхээс илүү материаллаг амжилтанд голчлон анхаарсантай холбоотой. Өнөөгийн нийгмийн хэт материаллаг соёл хүний дотоод үнэ цэнийг бөхөөж байна.”

Итгэл үнэмшил, Амар амгалан, Хүний эрх, Харилцан ойлголцол


Нобелийн энх тайвны XXVI форумд оролцогсод.АНУ,
Минесота, 2014.03.01. Зургийг Жереми Расселл (ДЛО)Хүн төрөлхтөн бид бид зөгий, шоргоолж адил нэгэн бүл, нийгмийн амьтан. Хүн төрөлхтний сайн сайхан байдлыг бидний амжилттай хамтын ажиллагаагаар хангана.

Дээрхийн Гэгээнтэн: “Өнөөгийн боловсролын системд хүний үнэ цэнийг хөгжүүлэх боловсролын тогтлолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэдийгээр үзэл онол өөр ч бүхий л томоохон шашин хайр, энэрэл нигүүлсэл, тэвчээр, уучлалыг номлодог. Гэхдээ аль нэг нь дэлхийн нэг шашин болох боломжгүй. Хэрэв шашны уламжлал дээр тулгуурлавал хязгаарлагдмал. Тиймээс шашнаас ангид дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх ёс суртахуун хэрэгтэй. Шашнаас ангид арга зам нь хүний үнэ цэнийг дэлгэрүүлж ёс суртахууныг түгээхэд чиглэсэн байдаг. Айдас хүйдэс, хардалт сэрдэлт, үл итгэлцэл нь уур хилэнг төрүүлдэг бол энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидний дархлааг сайжруулж хамгаалдаг.

Цаг агаар, газар нутгийн байршил, өөр өөр амьдралын хэв маяг, санаа бодлоос улбаалан философийн ялгаатай үзлүүд гарсан ч хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх, аз жаргалтай амьдралд хүргэх зорилго нь ижил. Тиймээс бусад шашинд эв найртай, харилцан хүндэтгэлтэй хандах нь чухал.

Итгэл үнэмшил, Амар амгалан, Хүний эрх, Харилцан ойлголцол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нобелийн шагналтнуудын
XXVI форумд оролцогсодын асуултанд хариулт болгоов.
АНУ, Минесота, 2014.03.01. Зургийг Соном ЗогсанДээрхийн Гэгээнтэн ийнхүү олон нийтэд хүргэх үгээ өндөрлөн асуулт тавихыг болгоолоо. Энэрэн нигүүлсэх сэтгэлээ хэрхэн хөгжүүлэх вэ хэмээн асуухад “Бусдын төлөө гэсэн чин сэтгэл байна. Гэхдээ уучлал гэдэг нь хэн нэгний буруу үйлийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш. Тэр үйлийг хийж байгаа тэр хүн ч хүн гэдгийг санахыг хэлж байгаа юм” хэмээв. Минесота хотын захирагч Дээрхийн Гэгээнтэнд хандан: Улс төрийг хүмүүс бохир гэдэг. Улс төр өөрөө бохир биш, түүнийг буруугаар ашигласны балаг юм. Шашинд ч бас ийм үзэгдэл байдаг. Энэ үзлийг яаж эерэгээр өөрчлөх вэ хэмээн асуухад “XX зуун хүчирхийллийн зуун байсан бол XXI зууныг яриа хэлэлцээрийн зуун болгох хэрэгтэй” хэмээлээ. Өнөөгийн дэлхийг тодорхойлон хэлнэ үү гэхэд: “Ээдрээтэй” хэмээн хариулав. Эцэст нь, нэгэн хүн та авралаа хайрлана уу хэмээн хүсэхэд “Буддист хүний хувьд энэ нь тийм ч зохимжтой биш. Жинхэнэ аврал өөрийн сайн үйл, сайхан сэтгэлээс урган гардаг” гэв.

Итгэл үнэмшил, Амар амгалан, Хүний эрх, Харилцан ойлголцол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Минесота дах Ази Номхон
Далайн орнуудын зөвлөлийн гишүүдтэй уулзав. АНУ,
Минесота, 2014.03.01. Зургийг Соном ЗогсанДараа нь Дээрхийн Гэгээнтэн Минесота дах Ази Номхон далайн орнуудын зөвлөлийн гишүүдтэй уулзан тэдний асуултанд хариулав. Уулзалтын төгсгөлд тус зөвлөлийнхөн Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлж дахин морилон ирэхийг урилаа.

Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн дараагийн уулзалт Төвд Америкийн оюутны холбооноос зохион байгуулж буй уулзалт бөгөөд нийт 13 сургуулийн 330 оюутан оролцсоны 250 нь хятад, 50 нь төвд оюутан байлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан: Би бусдын адил хүмүүн гэж үздэг. Бид нэгэн цөм болсон хүн төрөлхтөн гэдгээ умартан “тэд”, “бид” хэмээн бусдыгаа үзэх болсон. Ийм богинохон ухаанаар аливааг харах нь асуудлыг бий болгож байна. Магадгүй би Лхаст Поталад амьдарсаар байсан бол үүнийг ойлгохгүй байсан.

“Хүнээс үүдэлтэй асуудлуудыг хүмүүс л шийдвэрлэж чадна. Харилцан зөвшилцсөнөөр харилцан ашигтай шийдвэрт хүрч чадна” хэмээгээд Хятад, Төвдийн нөхцөл байдлын талаар тайлбарлан ярив.

Итгэл үнэмшил, Амар амгалан, Хүний эрх, Харилцан ойлголцол


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвд Америкийн оюутны
холбооноос зохион байгуулсан хятад оюутнуудтай уулзалт
хийв. АНУ, Минесота, 2014.03.01. Зургийг Соном Зогсан“Хятад улс дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Гэхдээ Малайз улсын удирдагч Тунку Абдул Рамантай уулзах үеэр Хятад улсаас хөрш орнууд нь айж болгоомжилдог тухай ярьж байсан. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хятад улс илүү нээлттэй, ил тод болох хэрэгтэй. XXI зууныхан итгэл найдварын эх үүсвэр. Тиймээс хан үндэстэн дүү нар та бүгдэд дэлхий ертөнцөө илүү сайхан болгох боломж байна. Төвдийн асуудлын тухайд асуудлыг энх тайвнаар шийдэх аргыг олох хэрэгтэй. Баярлалаа.”

Тэднээс тавьсан эхний асуулт: саяхан гурван найз маань нас барсан. Нас барсны дараа хүн яадаг вэ гэсэн асуулт байлаа. Дээрхийн Гэгээнтэн: “Амьдралаа бусдад тустай өнгөрөөсөн үү, хорлолтой өнгөрөөсөн үү гэдгээс шалтгаална. Аль нь ч найзын хувьд тэдний төлөө залбирч болно” хэмээв. Нэгэн эмэгтэй оюутан Хятадад мушгин гуйвуулсан мэдээлэл хүлээн авдаг байсан тухайгаа хэлэхэд: Төвдийг дэмжигч олонхи нь Япон, Австрали, Шинэ Зеланд, АНУ-д байдаг. Тэд Төвдийг төдийгүй шударга ёсыг дэмжигчид юм. Тэд Төвдийн төлөөх тэмцэл нь хүчирхийллийн бус замаар дуусах учиртай хэмээн үздэг.

“Залуучууд та нар өөртөө байгаа хоёр чих, хоёр нүдээ ашигла. 1.3 тэрбум хятад хүмүүс болж байгаа үйл явцыг бодитоор нь мэдэж буруу зөвийг өөрсдөө шүүх эрхтэй. Тиймээс үүнд хяналт тавих нь ёс суртахуун хийгээд бодит байдалтай дүйцэхгүй.”

Мөн голын зул болгон амиа золиослох үзэгдэл, шинэ удирдагч Ши Жинпиний тухай асуулт байв.

Бас нэгэн оюутан Бурхан багшийн сургаал нэг л зүйлийн тухай мэт санагддаг хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номны хувилбарыг өгөөд уг номыг уншиж үзэхийг зөвлөлөө. VI бүлэгт уур хилэн, VIII бүлэгт өөрийгөө илт дөвийлгэх, бусдын төлөө өөрийгөө зориулан амьдрах, IX бүлэг бага зэрэг төвөгтэй. Эдгээр бүгдийг амьдралдаа хэрэгжүүлээрэй хэмээн захилаа.

Дотоод амар амгалангаа хэрхэн бий болгох вэ хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн наргиа болгон:

“Сайн нойр, хоол” хэмээн наргиа болгон хэлээд “Өгөөмөр, дулаан сэтгэлтэй байх нь чухал. Гадаад үзэмж болон бодит байдал хоёрыг ялгаж салган сурч судлах нь чухал.”

Уулзалтын төгсгөлд оролцогсодод хүрэлцэн ирж асуулт тавьсанд талархав. Төвд Америкийн оюутны холбооны зүгээс анх зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаанд Дээрхийн Гэгээнтэн морилон ирж оролцсон нь нэр хүндтэй хэрэг бөгөөд ийм уулзалтууд ирээдүйд олон тохионо хэмээн итгэж буйгаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтний бүхий л хүсэл нь биелэж, урт наслахыг ерөөв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт