Энэтхэг, ХП, Дарамсалаа, Тэгчин Чойлин - Канадын үндэсний сонгуульд ялалт байгуулсан намд нь баяр хүргэж Канадын Ерөнхий сайд Жастин Трудод захидал илгээв.
Дээрхийн гэгээнтэн уг захидалдаа:
Танай улс өөрийн тань манлайлал дор, дэлхий дахинд олон хүний эрүүл мэндэд аюул учруулж буй Ковид 19 цар тахал болон бусад бэрхшээл сорилтыг амжилттай даван туулж байгаад би ихэд талархаж байна. Хүмүүнлэг ёсны үүднээс дэлхийн хямрал зөрчилдөөнтэй улс орнуудаас дүрвэн очиж буй зовж зүдэрсэн хүмүүсийг хүлээн авч буй Канад улсын энэрэнгүй үйлсийг би гүнээ биширдэг. Канад улсын хүндэт иргэн болохынхоо хувьд би ийм өгөөмөр, хүмүүнлэгийн үйлсээр нь бахархаж явдаг.
Канад улсад айлчлах завшаан надад олон удаа тохиож байсан нь нэр төрийн хэрэг байлаа. Канадын ард түмний зүгээс надад найрсаг дотно, энэрэнгүй сайхан хандаж байсанд би ихэд догдлон, сэтгэл хөдөлж байсан билээ. Энэхүү дашрамд, Таны аавыг (өөд болсон) Ерөнхий сайд байхаас эхлэн Канад улс Төвөдийн дүрвэгчдийг халуун дулаанаар угтан авсаар ирсэнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Төвөдүүд Канадын олон үндэстний соёл бүхий нийгэмд хувь нэмрээ оруулж буй гэдэг найдаж байна.
Канадын ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэхэд тулгарах сорилт бүхнийг амжилттай даван туулаасай хэмээн хүсэж, залбирснаар Дээрхийн гэгээнтэн захидлаа төгсгөжээ.