Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Капитол Хиллд зочлов 2014 он 3 дугаар сар 6

Түгээх

АНУ, Вашингтон, 2014.03.06 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам АНУ-ын сенаторуудын ордонд зочлов. Дээрхийн Гэгээнтнийг олонхийн бүлгийн дарга сенатор Харри Райд угтан авч дэлхий дахинаа үлгэр дууриал болсон хүн хэмээн танилцууллаа. Дээрхийн Гэгээнтэн төвд хэлээр богинохон ном уншсаны дараа доорх бадгийг төвд болон англи хэлээр уншлаа.

Бодол санаагаараа бид ертөнцийг бүтээнэ.
Сэтгэл голлогч бөгөөд түүнээс үйл дагалдана.
Хиргүй ариун сэтгэлээр өгүүлж, үйлдвээс
Амгалан жаргалан үл хагацах нь сүүдэр биеийг үргэлжид дагах лугаа адил.

Ургац тариа арвин хийгээд сэтгэл оюун баян байж дэлхий ертөнц баясгалант болтугай.
Сайн сайхан бүхэн дэлгэрч, амьтны хүсэл бүхэн тэрчлэн бүтэх болтугай.

Агуу огторгуй хэзээ орших хүртэл
Амьтан тэр хүртэл ажрах агаад
Алин тэр хэдүй хүртэл би оршоод
Амьтны зовлонг арилгах болтугай.

Дээрхийн Гэгээнтэн “Сүүлийн шүлэг нь Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номонд гардаг сургаал. Миний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээдэг хамгийн дуртай залбирал.” хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитол Хиллд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Капитол Хиллд морилон ирэхэд
сенатор Барри Блэк, олонхийн бүлгэмийн дарга сенатор Харри Райд
болон сенатор Патрик Лей нар угтан авч уулзав. АНУ, Вашингтон хот,
2014.03.06. Зургийг Соном ЗогсанСен. Райд Дээрхийн Гэгээнтний дэлхий дахины энхийн төлөөх үйлсийг үнэлэн сайшаахын сацуу “Найрсаг бай. Үргэлж найрсаг байх боломжтой”, “Асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга бол хамт суугаад ярилцах” хэмээх хэлсэн үгүүдийг эш татав. Сен. Патрик Лей Төвдийн ард түмний төлөө хийж буй тууштай, хүчин зүтгэлийг үнэлэн бахдаад хэдэн жилийн өмнө Лхаст аялан явж байхад нэгэн төвд хүн ирээд Дээрхийн Гэгээнтний зургийг зүрхэндээ барин зургаа авахуулахыг хүсч байсныг дурслаа.

“Ингэх нь шоронд орох ч аюултай гэдгийг мэдсээр байж яагаад тэр хүн ингэв? Учир нь Дээрхийн Гэгээнтэн төвд хүмүүсийн итгэл найдвар гэдгийг бусдад мэдүүлэхийг хүссэн нь тэр юм” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Конгрессын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Жон Бонэр, Конгрессын цөөнхийн бүлгэмийн удирдагч Нанси Пелоси нартаа уулзсаны дараа хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх, Төвдийн буддист соёлыг хадгалан хамгаалах гурван зорилгынхоо талаар ярилаа. Мөн Наландарын их сургуулиас хэрхэн Төвдөд Буддизм дэлгэрсэн тухай тайлбарлав.

“Бидний авч үлдсэн Наландарын уламжлал нь оюун санаа ба сэтгэл хөдлөлийн гүн мэдлэгийг агуулсан. Эрдэмтэд үүнийг сурч судлахыг маш их сонирхож байна. Дэлхий дахинаараа материаллаг ертөнцөд умбасан энэ цаг үед хүмүүс маш их стресст өртөж байна. Иймээс оюун санаа ба сэтгэл хөдлөлийг бүрэн ойлгох нь маш чухал. Өөр нэгэн санаа зовнидог зүйл Төвдийн байгаль орчин” хэмээв.

Цөөнхийн бүлгэмийн удирдагч Пелоси Төвдийг ардчилсан нам, ардын нам хоёулаа дэмжиж байгаа гэдгийг мэдэгдэв. Намуудын удирдагчид Дээрхийн Гэгээнтнийг хүлээн авч уулзсан бөгөөд ардчилал, эрх чөлөөний тэмцэгч хэмээн үздэгээ илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитол Хиллд зочлов


Цөөнхийн бүлгэмийн дарга Нанси Пелоси, Дээрхийн Гэгээнтэн
Далай Лам, Конгрессын хэвлэл мэдээллийн төлөөлөгч Жон Бонер
нар Капитол Хиллийн ёслолын танхимд. АНУ, Вашингтон хот.
2014.03.06. Зургийг Хитэр РиидДээрхийн Гэгээнтэн: “Сүүлийн 60 гаруй жилийн турш сорил бэрхшээлтэй олонтой тулгарсан ч төвдийн хүсэл эрмэлзэл хүчтэй хэвээр байгаа. Төвдийн талаарх асуудал шинэхэн сэдэв биш ч та бүгдийн ачаар олны анхаарлыг татсан хэвээр байна. Ши Жинпинийг илүү бодитоор ханддаг хүн гэж сонссон. Тэрээр хээл хахуулийг таслан зогсоох, шүүх засаглалыг шинэчлэх, тариачдын ахуй амьдралыг дэмжих тал дээр дорвитой арга хэмжээ авч буй хүн гэж бодож байна. Төвдийн талаарх явуулж буй бодлого явцгүй байгаа учраас өөр арга зам хайж байгаа гэж зарим нэгэн ярьж байсан. Гэхдээ дотооддоо эсэргүүцэлтэй тулгарч байж болох юм. Ийм үед чөлөөт нийгэм, ялангуяа АНУ-ын дэмжлэг их хэрэгтэй. Төвдөд нэг эм зуун өвчинг анагаана гэсэн үг байдаг. Хэрэв Хятадад ардчилал дэлгэрвэл дэлхийн олон асуудал шийдэгдэнэ” хэмээгээд “Дундаж Хандлага” болон Хятадын үндсэн хуульд тусгагдсан жинхэнэ автономит засаглалтай болохыг хүсч байгаагаа тайлбарлав.

Конгрессын аудиториум танхимд хэдэн зуун конгрессын танхимын ажилтнуудтай уулзалт хийсний дотор танд гуниг бухимдалтай үе байдаг уу, хэрэв тийм бол тэр үедээ яадаг вэ гэсэн асуулт байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитол Хиллд зочлов


Др. Лувсан Сэнгээ, цөөнхийн бүлгэмийн дарга Нанси Пелоси,
сенатор Жон МакКэйн, ДээрхийнГэгээнтэн Далай Лам түүний
орчуулагч Түвдэн Жинбаа нар Конгрессын аудиториумд.
АНУ, Вашингтон хот, 2014.03.06. Зургийг Соном Зогсан“Юуны өмнө жирийн нэгэн буддист хүний хувьд Америк улстай урт удаан хугацааны туршид нөхөрлөж, түншилж явна. Энд та бүхэнтэй хамт байгаа маань нэр төрийн хэрэг. 7 тэрбум хүн бүгдээрээ уйтгар гунигт автаж үзсэн байх. Магадгүй хүүхдүүд багаар амссан болов уу. Ямар нэгэн гунигтай зүйл болох нь олон хүчин зүйлээс улбаатай. Харин бухимдлаа өргөн хүрээнд харж үзвэл бухимдаж суух нь утгагүй мэт санагддаг” хэмээн хариуллаа.

Сен. Жон МакКэйн: хүний эрх Америк төдийгүй дэлхий нийтийн асуудал. Хүмүүсийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэд ч бас бидний л нэг хэсэг. Дээрхийн Гэгээнтэн өөрийн амьдралаа Төвдийн асуудлын төлөө зориулж байна. Түүний зориг хүсэл олон хүнийг байлдан дагуулсан. Дээрхийн Гэгээнтэн Төвдүүдийн зүрхэнд оршиж, Төвдүүд Дээрхийн Гэгээнтний зүрхэнд оршдог хэмээгээд Жон Доны XVI бясалгалаас эш татав.
Ойрын хугацаанд Хятад болон Төвдөд өөрчлөлт гарах уу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: Мао Зедунгийн үе үзэл суртлын үе, Дин Сиаопиний үе эдийн засгийн хөгжлийн үе, Зиан Зиаминий үе намын үйл ажиллагааг өргөжүүлэх, Ху Жинтаогийн үед тэгш биш байдал тэлж эв нэгдэл суларсан. Ши Жинпиний үе тав дах үе болно. Сүүлийн 40 гаруй жилийн турш Хятад улс ихээхэн өөрчлөгдсөн.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитол Хиллд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Капитол Хиллд зочлох үеэр
Когрессын ажилтнуудтай уулзав. АНУ, Вашингтон хот,
2014.03.06. Зургийг Жереми Расселл (ДЛО)“VII зуунаас хойш Төвд, Хятад хоорондоо харилцаатай байсан. Хятад улс Буддист орон. Олон буддистууд Төвдийн буддизмыг сонирхдог. Төвд хэл маань буддизмыг сурч судлахад хамгийн тохирсон хэл. Тиймээс би найдсаар байна.”

Нанси Пелоси: Дарамсалад зочлох үеэрээ Төвдөөс дөнгөж ирсэн хүмүүстэй уулзаж тэдний туулж өнгөрүүлсэн амьдралыг яриулсан хэмээгээд Төвдийн асуудлыг хоёр намаас дэмжиж байгааг дахин хэлэв. Америк улс Дээрхийн Гэгээнтэнтэй удаан хугацаанд харилцаж байгаа бөгөөд ерөнхийлөгч асан Рузвельт Далай Ламыг залуухан байх тэр үед цаг бэлэг болгон явуулж байсныг дурсахад Дээрхийн Гэгээнтэн тэр цагаа олонд харууллаа.

Дээрхийн Гэгээнтнээс бага насандаа сурсан хамгийн дурсамжтай сургамжийг нь асуухад:

“Миний ээжийн хайр энэрэл. Ээжээсээ авсан тэр энэрэн нигүүлсэхүйн үр өнөөг хүртэл ургасаар байгаа” хэмээн айлдав.

Үдийн зоогны дараа Дээрхийн Гэгээнтэн 7 сенатор түүний дотор гадаад харилцааны хорооны сенатортой уулзаж дараа нь сенатор Райд, МакКоннелтэй уулзав. Дээрхийн Гэгээнтэн:
“Хяхалт хавчлага, шударга бус байдал, үзэн ядалт биднийг иргэншлийг доройтуулах зэвсэг” хэмээв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт