Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Каргилд морилов 2018 он 7 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, ЖК, Ладак, Каргил – Энэ өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Занскарыг орхих байсан боловч цаг агаарын байдлаас болж аялал түр хойшиллоо. Гэвч удалгүй тэнгэр цэлмэснээр нисдэг тэрэг хөөрч Суру голын дагуу, Рангдум хийдийн дээгүүр Каргилын зүг ниссэн бөгөөд өдрийн 1 цаг өнгөрч байхад газардсан юм. Дээрхийн Гэгээнтнийг ЖК-ын Хууль Тогтоох Консулын дарга Хажи Аньяат Али, Цагдаагийн дарга Т. Гялбу, Каргилийн орлогч комиссар Викас Кундал, Хууль Тогтоох Ассемблейн гишүүн Асгар Али Карбалай, Ладакын Буддистуудын Холбооны ерөнхийлөгч, Муслимын сургууль болон ИКМТ-ын төлөөлөгчид, Драсын нийгэм-шашины тэргүүнүүд, Мулбек тосгоны ахлагчид ба Дахану тосгоны иргэд угтаж авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд цугласан олонд хандаж үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Каргилийн Хусейни Парк руу шууд заларсан ба тэнд түүнийг хотын хөгшин залуу 8000 орчим иргэд хүлээж байсан юм. Тэрээр орон нутгийн албаныхан ба Муслимын тэргүүнүүдийн хамт зассан индэр дээр суудлаа эзлээд цугларсан олонд мэндчиллээ.

Тэрээр “Өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүн бүр ахан дүүс нар юм.” хэмээн үгээ эхэлсэн юм.

“Бид бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсч, зовлонгоос зайлсхийдэг, бас энэ хүслээ биелүүлэх эрхтэй юм. Нэгэнтээ бид бүгд ийм учраас хүн төрөлхтөн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Хүн гэдэг утгаараа бид бүгд адил боловч хоёрдогч түвшинд үндэстэн, язгуур, шашин шүтлэг гэх зэрэг зүйлсээс хамаарч бидэнд бага зэрэг ялгаа бий. Жишээлбэл Энэтхэгт хүмүүс Хинду, Лал, Христ, эсвэл Еврей, Зороастер, Жайн, Буддист, бас Сигхийн шашинтай байж болно. Энэ бүх ялгаанд хэтэрхий төвлөрөх юм бол өөрсдөдөө асуудал бэрхшээл бий болгоно. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Суурь түвшиндээ бид бүгдээрээ адилхан хүн гэдгээ таниж, үүн дээрээ суурилан зөрчилдөөнөөс зайлсхийх явдал юм.”

“Ахан дүүс нар минь, би та бүгдтэй уулзсандаа, бас өөрийн бодлоо та бүгдтэй хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Хэрэв бид дэлхийд энх амгаланг хүсэж байгаа бол хүн төрөлхтөн бүгд нэг гэдгийг ойлгох нь машид чухал билээ. Би өмнө нь хэлж байсан, шашин шүтлэг бидний ялгаатай талуудын нэг байж болох ч, дэлхийн бүхий л шашны уламжлалууд хайр, хүлцэл, өршөөл ба хувь хүний сахилга батын тухай ижил сургаалыг заадаг”.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд цугласан олонд хандаж үг хэллээ


Дээрхийн Гэгээнтний айлдвар явагдаж буй цэцэрлэгт хүрээлэн. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Шашин бүгд амгалантай хувь хүн, аз жаргалтай нийгэм хамт олныг бий болгох адил чадвартай. Гүн ухааны үзлүүдийн хувьд ялгаатай байж болох ч хүмүүсийн соёлын ялгаа, байр суурь, хандлагын ялгаанаас хамаарч ийм байхаас ч аргагүй. Эдгээр нь үнэндээ энэрэл нигүүлсэл бүхий хувь хүмүүсийг бий болгох гэсэн нэг л зорилгод чиглэсэн ялгаатай арга замууд шүү дээ.”

“Шашин бүгдийн гүн ухааны хандлагын ялгаанууд нь яг л эмтэй адилхан юм. Нэг эм хүн бүрт хамгийн сайн үйлчилнэ гэж бид хэлж чадахгүй. Бид өвчтөний өвчин, нас, хандлагыг тооцож эмээ сонгох хэрэгтэй. Үүнтэй адилаар шашин шүтлэгт хүн бүр ялгаатай байдлаар ханддаг. Тиймээс Сири, Афганистан зэрэг газруудад шашны нэр дээр бие биетэйгээ байлдаад зогсохгүй нэг нэгнээ хөнөөж байгаа нь үүнтэй шууд зөрчилдөж байгаа юм. Тиймээс ч шашин хоорондын зохицол, хамтран энхээр орших нөхцлийг бий болгоход бид хүчин зүтгэл гаргах нь чухал байна.”

“Энэ боломжтой юу? Өөр өөр шүтлэгтэй хүмүүс мөр зэрэгцэн, энх тайван амар амгалантайгаар мянга гаруй жил амьдарч ирсэн Энэтхэгийн жишээ нь үүнийг боломжтой гэдгийг харуулж байна. Дийлэнхдээ улс төрчдийн хөөрөгдсөн асуудал бэрхшээлүүд хааяа гарч болох ч өнөөгийн орчин үеийн Энэтхэгт шашны ялгаатай уламжлалуудын хооронд сайн харилцаа оршдог бөгөөд лав миний мэдэж байгаагаар муслимын шашны Сунни болон Шиа урсгалуудын хооронд зөрчилдөөн үүссэн гэх мэдээлэл гараагүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд цугласан олонд хандаж үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 8000 гаруй хүмүүс сонслоо. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонд онцгойлон хандаж хэлсэн юм. “Хүн гэдэг утгаараа бид нар бүгд адилхан учраас бид энх тайван, үерхэл нөхөрлөлтэйгээр хамтран амьдрах ёстой гэдгийг сайн санагтун. Мөн шашин хоорондын зохицолд бид бүгд өөр өөрсдийн амьдралаар хувь нэмрээ оруулж чадах юм шүү.”

Тэрээр өөрийнх нь санааг зовоож буй өөр нэгэн асуудал бол арав арван жилээр улам л муудсаар буй цаг уурын өөрчлөлт ба дэлхийн дулаарлын асуудал гэдгийг нэмж хэллээ. Афганистан болон Төв Азийн зарим хэсгээр нисэж байхдаа харж байсан нуур голуудын оронд одоо зөвхөн хуурай цөл харагдаж байгааг тэр онцолж хэлсэн юм.

“Энд ч гэсэн цаг уурын өөрчлөлт нөлөө үзүүлж байна, тиймээс бид байгаль орчноо илүү хайрлан хамгаалах хэрэгтэй байна. Гол ус ширгэхэд усны нийлүүлэлт багасна. Би мэргэжилтэн биш, гэхдээ Химачал Прадешийн Кангра хөндийд сүүлийн 60 жил би амьдрахдаа цас улам л бага орох болсныг анзаарсан. Магадгүй энд ч бас адил байж мэдэх юм, өөрчлөлт маш хурдацтай байна, тиймээс бид эдгээр өөрчлөлтүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байгаль орчноо хамгаалах шаардлагатай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд цугласан олонд хандаж үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Эдгээр залуу оюутнуудыг хараад боловсрол хэр чухал болох тухай бас бодож байлаа. Тусгаар тогтнолоос хойш Энэтхэгт боловсролын түвшин ихэд сайжирсан. Гэхдээ орчин үеийн боловсрол аз жаргалтай, сэтгэл дүүрэн хувь хүнийг бий болгоход хангалттай биш санагддаг. Их амжилтанд хүрсэн боловч уур уцаартай, сэтгэлийн дарамттай, атаа жөтөөтэй, аз жаргалгүй хүмүүсийг би мэднэ, бас тийм их амжилт гаргаагүй ч аз жаргалтай, сэтгэл хангалуун хүмүүсийг ч бас мэддэг.”

“Материаллаг хөгжил дангаараа биднийг аз жаргалтай болгож чадахгүй. Бид бас өөрсдийн сэтгэл ухамсар, сэтгэл хөдлөлүүд хэрхэн ажилладаг талаар ойлголт авах хэрэгтэй бөгөөд эдгээрийг бид эртний Энэтхэгийн эх сурвалжуудад суралцан мэдэж авах боломжтой. Саяхан Энэтхэгийн Их сургуулиудын Дэд тэргүүнүүдтэй хийсэн уулзалт дээр орчин үеийн боловсролыг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн шийдэх тухай эртний Энэтхэгийн мэдлэг ойлголтуудтай уялдуулах боломж Энэтхэгт байгааг бид нар ярилцсан юм. Ингэж чадвал сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрч болохыг бусдад харуулах ба энэ нь дэлхийн энх тайванд Энэтхэг улсын оруулж болох томоохон хувь нэмэр ч болж чадна.”

“Залуу оюутан дүү нар минь, бас та нарын багш нарт би эхимса буюу хүчирхийлэл үгүй үзлийн хүрээнд өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг зогсооход илүү их анхаарал хандуулаачээ гэж шавдуулан уриалмаар байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд цугласан олонд хандаж үг хэллээ


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын ажилчидтай уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорЖаммугийн Их Сургуульд саяхны хийсэн айлчлалын үеэр түүнийг Каргилд хүрэлцэн ирэхийг урьсныг Дээрхийн Гэгээнтэн энэ үеэр дурдлаа. Цаг агаар муу байснаас оройтож ирсэн боловч өөрийгөө харуулан, хүмүүстэй уулзаж тэд нартай өөрийн бодлоо хуваалцах нь чухал байсан учраас Дээрхийн Гэгээнтэн буусан дариудаа маш түргэн ирэх хэрэгтэй байлаа.

Цугласан олны зүг гараараа далалсаар индрээс буугаад тэрээр буудал руугаа буцсан ба хэдий оройтсон ч гэлээ орон нутгийн шашны тэргүүнүүд болон уригдсан зочдын хамт үдийн зоог барьсан юм. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Мулбек тосгоны сургуулиар айлчлах болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт