Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр ярилцлаа 2013 он 4 дүгээр сар 20

Түгээх

Англи, Кембриж, 2013.04.20 – Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн нарлаг сайхан байгааг ажиглан Ариун Жонсийн Коллеж рүү "Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум"-д “Хүчирхийллийн бус арга зам хийгээд Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” илтгэл тавихаар явлаа. Уг үйл ажиллагааг зохион байгуулсан 12 оюутантай товчхон уулзсаны дараа Камерун Тейлор Дээрхийн Гэгээнтнийг индэрт урин танилцууллаа.

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум"-ыг
зохион байгуулсан 12 оюутны хамт. Англи, Кембриж. 2013.04.20
Зургийг Нигэл Стөүн“Ах дүү нар минь, Та нар шиг залуу, дайчин хүмүүстэй уулзсандаа би үнэхээр баяртай байна. Та бүхэн XXI зууны хүмүүс бөгөөд энэ зууныг илүү сайхнаар бүтээх боломж та нарт бий. Би XX зуунд хамрагдах бөгөөд олон талаараа хэцүү цаг үе байлаа. өдгөө “Тэд” гэдэг утгыг халж “бид” хэмээх утгаар хандах цаг болжээ. Учир нь өнгөрсөн цаг үед нэг нэгэндээ “тэд” гэсэн утгаар хандаж ирснээс болж олон асуудал үүссэн юм. Бидний амьдран буй дэлхий дээр болж буй үйл явдлыг бодитоор харвал ихэнхи асуудлуудыг хүмүүн бид нар өөрсдөө үүсгэж байна. Гэсэн ч бид энэ бодит байдлыг үл ойшоон өнгөн хэлбэртэй зууралдсаар байна. Бид асуудлыг бодитойгоор эрүүл ухаанаар харах цаг нэгэнт болжээ.”

Дээрхийн Гэгээнтэн Ирак, Афганистаны мөргөлдөөнийг дурьдав. Тэд ардчилалыг бий болгож, хүмүүсийн эрх чөлөөг баталгаажуулахын төлөө эерэг сэдлээр тэмцэж байгаа ч хүч хэрэглэж байгаа нь буруу юм. Бидний эгэл жирийн амьдралд бид ямар нэгэн зүйлийг хүсэхдээ түүнд хүрэх бодитой аргыг мэдэх хэрэгтэй байдаг.

Зарим түүхчдийн үзэж байгаагаар XX зууны хүчирхийлэл тэмцлийн улмаас 200 гаруй сая хүн алагдсан гэж тооцсон байдаг. Мөн түүнчлэн Хирошима, Нагасакид цөмийн бөмбөг хаясан. Бас 9 дүгээр сарын 11 нд мянга мянган гэм зэмгүй хүмүүс энэхүү хүчирхийллийн бай болсон юм.

“Одоо XXI зуунд өөр нөхцөл байдлыг бий болгох боломж байна. Мэдээж асуудал огт алга болчихгүй. Харин ч нэмэгдэж магадгүй. Гэвч хүчирхийллийн бус аргаар, энх тайвны аргаар хандах хэрэгтэй. Бидэнд итгэлцэл хэрэгтэй бөгөөд энэ нь хажуу хажуудахдаа үнэнч хандсанаар хүчтэй дэмжлэг болно.”

“Миний үе XX зуун өнгөрөн оджээ. Бид үхэх тухай эсвэл хойд төрлөө бодоод сууж байгаа. Харин та нарын залуу үеийнхэн энэ зуунд дэлхийгээ шинэ гольдролд оруулах боломж байгаа юм. Та бүхэнтэй уулзаж өөрийн туршлагаас хуваалцсан нь нэр төрийн хэрэг билээ.”

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум"-д
хүчирхийллийн бус арга хийгээд зөрчил маргалдаан сэдвийн хүрээнд
уулзалт хийв. Англи, Кембриж. 2013.04.20 Зургийг Жереми Расселл (ДЛО)“Дэлхийн Эрдэмтдийн Симпозиум” нь тулгараад буй асуудалд эхний алхам хийхийг зорьдог тул өнөөдрийн байдлаар хамгийн тулгамдсан асуудал юу хэмээн асуухад Дээрхийн Гэгээнтэн: “Умард болон өмнөд, баян ба ядуугийн асар их ялгаа байна. Умардад хоолны илүүдэл болж байхад өмнөдөд хүмүүс өлбөрөн үхэж байна. Энэ нь бидэнд тулгараад буй том асуудал. Өөр нэг хүсэлт, материаллаг ойлголт өсөн нэмэгдэж буй энэ цаг үед дотоод үнэ цэнээ сэтгэлдээ хадгалах хэрэгтэй” гэж Дээрхийн Гэгээнтэн чухалчиллаа. Далай Лам хэмээх энэхүү агуу үүрэг хариуцлагтаа хэрхэн ханддаг талаар нэгэн оюутан асуухад:

“ Би өөрийгээ хэзээ ч лидер гэж боддоггүй. Жирийн нэгэн Буддист лам хүн гэж боддог. Бурханы сургаалийн дагуу хамаг амьтанд өөрийн чадахын хэрээр туслахыг хичээж буй нэгэн. Миний бие, хэл, сэтгэл бусдын сайн сайхны төлөө билээ. Би өөрийн туршлагаа хуваалцдаг хэдий ч өөрийн үзэл бодлоо тулгадаггүй.”

“Өнөөгийн амьдралд бүхий л юмс харилцан уялдаатай. Хүнд хэцүү цаг болоход бидэнд ч адилхан тусдаг. Бусдад сайн сайхныг хүсэх нь жинхэнэ сэтгэл хангалууныг авчирч өөрийн ашиг сонирхлыг хөөх нь сэтгэл тогтворгүй байдлыг төрүүлдэг. Өнөөгийн боловсролын системд дотоод үнэ цэнээ үнэлэх ойлголт дутагдаж байна.”

Дээрхийн Гэгээнтэн баялгийг тэгш хуваарилан хөрөнгөлөг хүмүүсийн хөрөнгө чинээнээс авна гэдэг үзэлд итгэлтэй бус гэдгээ илэрхийлэв. Үүнийг коммунист Мао Зэдун хийхийг оролдож байсан боловч үр дүнд хүрээгүйн улмаас Дин Сиао Пин капиталист арга барилыг сонгох нь илүү бодитой хэмээн үзжээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ерөнхийлөгч Хавелийн хүсэлтээр Чехославак улсад айлчилж байх үед ерөнхийлөгч социализмын сайн талуудыг зах зээлийн эдийн засгийн энергитэй хослуулан хэрэгтэй хэмээн зөвлөн ярьж байсныг дурсав.

Ариун Жонс Коллежийн мастер Крис Добсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг үдийн зоогонд урилаа. Үүний дараа сүмд морилон “Амар амгалан ба аз жаргалд хүрэх зам мөр” сэдэвт айлдвар хийлээ.

Кембрижид “Хүчирхийллийн бус арга зам” болон “Амар амгалан хийгээд аз жаргалд хүрэх зам мөр” сэдвээр айлдлаа


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ариун Жонс Коллежийн сүмд “Амар
амгалан хийгээд аз жаргалын бодь мөр” сэдэвт айлдвар айлдлаа.
Англи, Кембриж. 2013.04.20. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Ах дүү нараа, надад албархуу байдал таалагддаггүй. Бид та бүхэнтэй уулзахдаа бид бүгд адилхан хүмүүс гэж бодож байна. Би Ази, Төвд, Буддист хүн гэдгээрээ та бүхнээс ялгаатай гэж бодохгүй байна. Би Далай Лам учраас ямар нэгэн гоц гойд хүн гэж ч бодохгүй байна. Ингэж бодох нь утгагүй юм. Та ч хүн, би ч хүн. Бүгдээрээ л адилхан амар амгалан аз жаргалтай амьдралыг хүсч байгаа. Гэхдээ энэхүү зорилго нь дан ганц материаллаг үнэ цэнээр биелэгдэхгүй. Бид бүгд хайр халамжийг хүсч бид бүгдэд илүү өгөөмөр нинжин сэтгэл хэрэгтэй. Ингэж эрүүл санаа сэтгэлтэй байж эрүүл бие махьбодитой байх болно.”

Дээрхийн Гэгээнтэн “Бидний дотоод амар амгаланг бусниулдаг зүйлийн нэг нь уур хилэн билээ. Америкийн сэтгэл судлаач Аарон Бек бид ууртай байх үед уур хүргэж буй зүйл нь бүрэн дүүрэн сөрөг муу болж харагддаг. Гэхдээ ингэж харахын ерин хувийг бид өөрсдөө сэтгэлдээ ургуулан үүндээ уурсаж байдаг гэж ярьж байжээ. Энэ нь бидний бодит байдлыг харахаасаа илүү гаднах өнгөнд анхаардагын жишээ юм. Бид юу хийх хэрэгтэй вэ гэвэл уур хилэнд ямар нэгэн үнэтэй зүйл бий юу задалж бодох хэрэгтэй. Ингэж задлан бодох нь шашнаас ангид ёс суртахуун. Бид өгөөмөр нинжин сэтгэлийг илүү түгээснээр өмнөхөөсөө амар тайван зууныг бүтээж чадах суурь болно” гэж айлдав.

Асуулт хариултын цаг болоход Дээрхийн Гэгээнтнээс таны хамгийн харамсаж явдаг зүйл юу вэ хэмээн асуулаа. Энэ талаар багахан зүйл л бий дээ. Арван хэдэн насандаа улс төрийн үүрэг хариуцлага үүрээгүй байх үед, Хятадууд эзлээгүй байх тэр үед илүү сайн суралцах ёстой байж дээ гэж харамсдаг тухайгаа ярилаа.

Мөн түүнчлэн Төвдөд өөрийн биеийг зосиолох үзэгдэл газар авч байгаа талаар асуухад:

“Би тэднийг ингээсэй гэж дэмжээгүй. Энэ талаар ярихад амаргүй. Энэ нь маш нарийн улс төрийн асуудал. Миний бие улс төрийн албанаас чөлөөлөгдсөн. Өөрийн биеэ золиослох үзэгдэл эхлэхэд BBC-д ярилцлага өгч энэ талаар маш гунигтай байгаагаа хэлж энэ нь үр дүнтэй арга эсэхэд эргэлзэж буйгаа ч илэрхийлж байсан.”

Өөр нэг оюутан Төвдийн асуудлыг шийдвэрлэтэл Хятадтай эдийн засаг болон соёлын харилцаагаа таслахыг дэмжих үү хэмээн Дээрхийн Гэгээнтнээс асуухад: Үүнийг дэмжихгүй. Учир нь асуудал Хятадын ард түмэнд байгаа юм биш. Ингэснээр тэдэнд л муугаар нөлөөлнө. Үүний оронд Хятад улсыг дэлхий дахины анхаарлын төвд авчирч нөхөрлөлийн журмаар нөлөөлөхийг хичээнэ хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн ийнхүү айлдвараа өндөрлүүлсэн нь түүний энэ удаагийн Европын аялалын төгсгөл юм. Маргааш өглөө эрт Лондоны нисэх буудлаас Энэтхэг рүү буцна.
Үзсэн: 2 852

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт