Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Ладакийн Бурхны Шашинтны Холбоонд морилж, Аби Панг Спитүк цэцэрлэгт хүрээлэнд өдрийн зоог барив 2022 он 8 дугаар сар 25

Түгээх

Энэтхэг, Уттар прадеш, Ладак, Лех, Шеватсэл - Ладакийн хийдийн холбооны Дарма төвийн Чогламсар номын өргөөнд Дээрхийн гэгээн Далай ламыг морилоход Ладакийн Буддын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Тхупстан Чеванг, Ладакийн Бүх Хийдийн Холбооны ерөнхийлөгч Ачарья Дэнзэн Вангтак болон бусад төлөөлөгчид хүндэтгэлтэйгээр угтан авлаа.

Зураг. Ладакийн Хийдийн Холбооны номын өргөөнд Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтнүүдэд хандан айлдвар айлдаж буй нь... Энэтхэг, Уттар прадеш, Ладак, Лех. 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр. Зургийг: Дэнзэн Чойжир.

“Ладак, Занскар нутгаар хийж буй айлчлал гайхам сайхан юм. Ладакаас Аруначал Прадеш хүртэлх замд нутгийн иргэдийн надад үзүүлсэн хүндлэл, хайр миний сэтгэлийг ихэд хөдөлгөлөө. Тэдний сүсэг бишрэлийг хараад хамаг амьтны тусын тулд би илүү урт наслах ёстойгоо ойлголоо.

Өөр өөр шашин соёлтой ч хоорондоо ахан дүүс мэт байгаа нь ард иргэд Төвөдтэй адил Буддын шашинтай бөгөөд хайр энэрэл, эв нэгдлийг үргэлжид түгж буйн илрэл билээ. Та бүхний энэхүү Буддын шашин соёлыг хадгалан хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмэрт би ихэд талархаж байна. Учир шалтгааны ухаанд суурилсан энэхүү мэдлэг нь Наландарын Их Сургуулиас эх үндэстэй билээ” хэмээн Дээрхийн гэгээн өгүүлэв. 

“Ладак нь хил орчмын бүс нутаг тул миний айлчлал хилийн чанадад анзаарагдахгүй өнгөрнө гэж үгүй. Надад сүсэглэн биширдэг сүсэгтнүүдтэй инээмсэглэн уулзахад Төвөд оронд буй ахан дүүс минь урам зориг авахаас гадна тэдэнд бахархах сэтгэл төрдөг нь лавтай. Хэдийгээр чанд хатуу үзэлтэй зарим коммунист албан тушаалтан намайг эсэргүү хэмээн цоллодог ч хүн төрөлхтөнд өөрийн чадах бүхнээ зориулан зүтгэж яваа, үргэлжид инээмсэглэдэг Далай ламыг харвал төвөдүүдэд явуулсан улс төрийн хатуу бодлогодоо эргэлзээ төрж магадгүй юм. 

Төвөдүүдийн хадгалан хамгаалж, дамжуулан түгээж ирсэн Наландарын уламжлалт буддизмыг сонирхох хандлага хятадуудын дунд их болжээ. 1955 онд Мао дарга надтай уулзахдаа “Шашин бол хар тамхи!” хэмээж байсан ч хэрэв өдгөө сэрүүн тунгалаг байсан сан бол өөрийн бодлоо эргэн харах байсан байх.

Өдөр тутам би сэтгэл оюундаа бодь сэтгэлийг дадуулж, хөгжүүлсээр ирсэн билээ. Өнөө өглөө ч мөн адил тантай уулзахаар ирэх замдаа Чогламсарын урт Мантангийн хажуугаар өнгөрөхдөө Жанрайсиг бурхны зургаан үет тарни болон бусад бурхны тарнитай мянга мянган чулуун хананы дэргэдүүр өнгөрөхдөө ч бодь сэтгэлийн бясалгалаа хийж байлаа.

Шашин бүрийн гүн ухааны үзэл өөр өөр хэдий ч ихэнх шашин хайр энэрлийн тухай зааж сургадаг. Иймээс л би бусад шашны төвүүдээр айлчилж, мөргөл хийн хүндэтгэл үзүүлдэг” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.

Зураг. Ладакийн хийдүүдийн холбооны номын өргөөнд Дээрхийн гэгээн Далай ламын номын айлдварыг ихэд хүндэтгэлтэйгээр сонсож буй сүсэгтнүүд. Энэтхэг, Уттар прадеш, Ладак, Лех. 2022 оны 8 дугаар сарын 25. Зургийг: Дэнзэн Чойжир.

“XIII Далай ламын хойд дүрийг хаана мэндэлснийг тодруулахаар Ретинг ринбүчи, Кэвцан ринбүчи тэргүүт өндөр зиндааны лам хуврагууд Лхасаас холгүйхэн орших Балдан Лхам бурхны ариун дагшин газар орон Лхам Лацо нуурт залбирал талбиж, мандал өргөх үеэр нуурын мандал дээр “А, КА, МА” гэсэн гурван төвөд үсэг урган гарч ирсэн ажээ. Мөн нуурт нэгэн байшин болоод түүний ойр орчмын дүрс тодорсон гэдэг. 

Кэвцан ринбүчи тэргүүт лам хуврагууд XIII Далай ламын хойд дүрийг эрэн миний төрсөн нутагт морилон байх тэр өдрийн өглөөнөөс эхлэн би ямар нэгэн зочид ирэхийг хүлээн ихэд догдлон байсан гэдэг. Кэвцан ринбүчи Күмбүмийн ойролцоох Такцэр хэмээх манай тосгонд морилохдоо Лхам Лацо нуурт үзэгдсэн тэр байшин, тэр орчин мөн болохыг мэдэрсэн ажээ.

Хойд дүр тодруулах багийнхан манай гэрт ирэхэд 2 настай хүү Кэвцан ринбүчигийн хүзүүнд зүүлттэй эрхийг өөрийнх нь хэмээгээд, өгөхийг шаардаж гэнэ. Чухамдаа тэрхүү эрхи XIII Далай ламынх байжээ. Ринбүчи хүүгээс өөрийг нь таньж буй эсэхийг асуухад “Сэра Ака” буюу Сера хийдээс ирсэн лам хэмээн хариулсан гэдэг. 

Удалгүй би Лхаст хүрч, Лхасын гол сүм Жоханд орших Жанрайсиг бурхны өмнө бурхны шашны гурван сахил болох гэнэн, гэцэл, гэлэн сахилыг хүртсэн билээ. Би бага наснаасаа бурхны шашныг багш нараараа заалган суралцаж эхэлсэн агаад багш нарын тэргүүлэгч нь Ёнгзин Лин ринбүчи байлаа.

Би бурхны шашны уламжлалт судар номыг цээжлэн тогтоож, гүн гүнзгий судлан шинжилдэг байлаа. Ингэж суралцсан нь намайг буддын шашны сэтгэл судлал, гүн ухааны талаар эрдэмтэдтэй гүнзгий яриа, хэлэлцүүлэг хийхэд бэлтгэл болж өгчээ. Шашнаас ангид шинжлэх ухаанч үүднээс оюун ухаан ба сэтгэл хөдлөлийг хэрхэн дасгалжуулах талаар илүү гүн гүнзгий ойлголтод хүрэхэд буддын сэтгэл судлал үнэтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг” хэмээн өгүүлэв. 

Айлдварынхаа төгсгөлд Дээрхийн гэгээн сүсэгтнүүдэд хандан бодь сэтгэлийг дадуулан хөгжүүлэхийг захиж, чадлынхаа хэрээр бусдад туслан, эв эеийг хичээн, сайхан сэтгэлээр аливаад хандаж байхыг уриаллаа. 

Ризон ринбүчигийн өргөөнд морилон саатах үедээ Дээрхийн гэгээн Далай лам Гандэн Дэва байсан Ризон ринбүчитэй мэндчилж буй нь... 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр. Энэтхэг, Уттар прадеш, Ладак, Лех. Зургийг: Дэнзэн Чойжор.

Дараа нь өмнөх Гандан Дэва асан Ризон ринбүчи Лех дэх өргөөнөөсөө Дээрхийн гэгээнийг үдэн гаргасан агаад 96 настай Ризон ринбүчигээс Дээрхийн гэгээн олон удаа ном хүртэж байжээ.

Лех хотын захад орших өргөн уудам Аби Панг Спитүк цэцэрлэгт хүрээлэнд Дээрхийн гэгээнд зориулан Ладакийн Бурхны Шашинтны Холбоо (LBA) болон Ладакийн Хийдүүдийн Холбоо хамтран үдэлтийн зоог барив. Тус арга хэмжээнд төр захиргааны өндөр албан тушаалтнууд, Ладакийн Өөртөө Засах Удирдах Зөвлөлийн (LAHDC) төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд болон шашны төлөөллүүд оролцлоо. 

Ладакийн Бурхны Шашинтны Холбооны ерөнхийлөгч Тхупстан Чеванг мэндчилгээ дэвшүүлж, Дээрхийн гэгээнийг Ладакад морилон ирсэнд талархал илэрхийлж, түүнийг хуран чуулсан олонд айлдвар айлдахыг хүслээ. 

Дээрхийн гэгээн ард иргэд, лам хуврагууд олноороо хуран цугласанд ихэд баяртай буйгаа илэрхийллээ. Тэрбээр Ладакаас Аруначал Прадеш хүртэлх Хималайн бүс нутгийн ард түмэн Цаст Төвөдийн ард түмэнтэй нэг адил бурхны шашинтайг онцлон тэмдэглэв. Мөн буддын шашин, соёлыг нандигнан дээдэлж, хадгалан хамгаалахын төлөөх тэдний үйл хэрэгт талархал дэвшүүллээ. Далай ламд гүн итгэж биширдэг тэдгээр сүсэгтнүүдэд мөн талархаж буйгаа илэрхийлэв.

“Бурхны шашны Наландарын уламжлалыг бид олон зууны турш хадгалан хамгаалж ирсэн нь энэхүү уламжлал нь хүн бүрд оюун санааны амар амгалан, аз жаргалыг бий болгох чадалтайд оршино. Наландарын уламжлалын энэ гол үзэл нь бусдад хор хүргэхгүй байх явдал юм. Бид хүүхэд байхаасаа л энэрэл нигүүслийн сэтгэлтэй байдаг агаад бусдад чадлынхаа хэрээр тусалж, хор хүргэхгүй байхыг эрмэлзэх нь зүй. Энэ энгийн зөвөлгөө бүхий л хүн төрөлхтөнд ихээхэн ач тустай юм”. 

Ладакийн Бурхны Шашны Холбоо, Ладакийн хийдүүдийн холбооноос хамтран зохион байгуулсан ёслолын үйл ажиллагаанд Дээрхийн гэгээн Далай лам хурсан олонд хандан айлдвар айлдаж буй нь... Энэтхэг, Уттар прадеш, Ладак, Лех. 2022 оны 8 дугаар сарын 25. Зургийг: Дэнзэн чойжир.

Дээрхийн гэгээн бага залуудаа Лхас хотод амьдарч байсан мусульман найз нөхдөө дурсан өгүүлэв. Төвөдөд амьдарч буй төвөдүүд коммунизмын эрхшээлд байх энэ цаг дор хөрш болох Хималайн бүс нутгийн ард иргэд төвөдийн бурхны шашин, соёл, үнэт өвийг хадгалан хамгаалж байгаад талархлаа дахин илэрхийллээ. Төгсгөлд нь Дээрхийн гэгээн хуран чуулсан олонд асрал энэрлийн сэтгэлийг дадуулахын чухлыг дурдаад аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөв. Тэрбээр “Дараа жил дахин уулзах ерөөл дэвшүүлье” хэмээхэд хурсан олон баяр хөөртэйгөөр алга нижигнүүллээ.

Англи хэлнээс орчуулсан Б.Баярмаа

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт