Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр 2015 он 6 дугаар сар 6

Түгээх

Австрали, Нью Саус Уэльс, Блу Маунтэнс, Леура, 2016 оны 6 дугаар сарын 6 – Важрабхайравагийн авшиг өгөх зан үйлээ үргэлжлүүлж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр мөн өглөө эртлэн хурлын танхимд мориллоо. Номын дуу сонсох гэсэн хүмүүс ч аажмаар танхимыг дүүргэв. Ойролцооогоор 600 орчим хүн хүрэлцэн ирснээс эхний эгнээг эрэгтэй эмэгтэй лам хуврагууд эзэллээ.

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Важрабхайравагийн авшиг өгөхийн
өмнө бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Австрали, Леура, 2015.6.6.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОБэлтгэл ажил хангагдсаны дараа Дээрхийн Гэгээнтэн тусгайлан зассан сэнтийд заларч, ‘Билгүүний зүрхэн’ судраар үйл ажиллагаа эхэлнэ гэдгийг зарлав.

“‘Билиг барамидын сургаалийн нэг хэсэг болсон ‘Билгүүний зүрхэн’ судар нь Дээдийн номын хоёр дахь хүрдний үед номлогдсон байдаг.

“150 бадагт номоос эхлээд 100,000 бадаг бүхий Билиг барамидын судрын олон хувилбарын дотор 150 бадагт ‘Очироор огтлогч судар’ ба 25 бадагт ‘Билгүүний зүрхэн’ судар ордог. Билиг барамидын сургаалийн хамгийн товч хувилбар нь ‘A’ гэх нэг үет үгэнд багтдаг бөгөөд энэ нь юмс үзэгдэж байгаа шигээ үл оршдог гэсэн утгыг илэрхийлдэг ажээ. Юмс бие даан оршиж байгаа мэт харагддаг ч ‘A’ гэх үг тэрхүү бодит оршихуйн үгүйсгэлийг илэрхийлж байгаа юм. Энэ нь давхар утга агуулга огт үгүй, эсвэл юу ч үл оршино хэмээн баталсан үгүйсгэл биш юм.

“Билиг барамидын зарим судар хятад хэлнээ орчуулагдсан хэрнээ төвөд хэл дээр орчуулагдаагүй байж магадгүй. Үнэн хэрэгтээ Бурхан Багшийн айлдварыг хятад хэлнээ илүү их орчуулсан байдаг. Харин Энэтхэгийн их бандида нарын зохиол бүтээлийг төвөд хэлнээ маш ихээр орчуулсан байна. Түүнэс гадна зөвхөн пали хэл дээр хадгалагдаж үлдсэн ном судрууд гэж бий. Хэрвээ бид аль нэг түүвэр эмхэтгэлд багтаагүй ном судрыг олж олны хүртээл болгож чадвал сайн хэрэг болно.”

Билиг барамидын судруудад хоосон чанарыг ухаарах билиг оюуны тухай тодорхой өгүүлсэн байдаг бол зам мөрийг хэрхэн дагах талаар далд утгатай өгүүлсэн байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлан ярив. Тодорхой утгын тайлбарыг хожим нь Нагаржуна гэгээн хийнэ гэдгийг Бурхан Багш зөгнөн айлдсан юм. Мөн Майдар гэгээн ‘Илт онохуйн чимэг’ зохиолдоо далд утгын талаар тодорхой номлосныг тайлбарласан тайлбарууд санскрит болон төвөд хэлнээ асар их бий.

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Леура дахь хоёр дахь өдрийн
айлдварын үеэр. Австрали, Леура, 2015.6.6.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОБодит байдал хийгээд шүтэн барилдлагыг ойлгохоос эхлээд зөв ухаарлыг өөртөө төлөвшүүлэх замаар андуу ташаа үзэл бодлоос хэрхэн ангижрах тухай Нагаржуна гэгээн бүтээл зохиолууддаа тайлбарлажээ. Буддизмын үндсэн сургааль нь шүтэн барилдаж үүссэн хоосон чанарын тухай, харин буддист үйлдэл нь хүчирхийллийн бус байх ёстой гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Аливаа үр дагавар шалтгаанаас үүдэлтэй хэмээн нийтээрээ үздэг боловч шүтэн барилдаж үүсэхүйн илүү гүн тайлбараар бол шалтгаан ч мөн үр дагавраас үүдэлтэй ажээ.
Төвөдөд Манзушири бурханы хувилгаан хэмээн Богд Зонхов, Сажа Бандида, Лончен Рабжамба гэх гурван хүнийг нэрлэдгээс Богд Зонховын зохиолыг өөрийн шашны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үздэгээ тэр хэллээ.

Барамидын болон тарнийн ёсонд өөрийгөө дадуулсны дараа гэгээн гэрлийн нарийн түвшний ухааныг ашиглах замаар Бурханы хутгийг олох, Бурханы 4 биеийг олох боломжтой болно.

Сажа урсгалынхан самсара болон нирванагийн салшгүй байдлын тухай сургаальтай дээрхийг холбож үздэг. Нинма урсгал Их Төгсгөл, гаадамба урсгал Махамудра сударт тулгуурладаг. Эдгээр урсгалуудын бясалгал хийх арга зам өөр боловч бүгд гэгээн гэрлийн үндсэн оюун ухааныг ашигладаг.

Буддын ёсоор шинжлэн нягтлах дөрвөн итгэмжлэл буюу бодьгалд бус ном дор итгэмжлэх, үгэнд бус утганд итгэмжлэх, гулзгай утга бус шударгуу утганд итгэмжлэх,мэдэл бус билиг билгүүнд итгэмжилдэг гэдэгт Дээрхийн Гэгээнтэн анхаарал хандуулав.

Леура дахь айлдварын хоёр дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хоёр дахь өдрийн айлдварыг
600 гаруй хүн сонслоо. Австрали, Леура, 2015.6.6.
Гэрэл зургийг Расти СтьюартТэрээр танхимд цугларсан хүмүүст хандан сүүлийн үеийн зүүдэндээ анхаарлаа хандуулахыг сануулаад, авшиг өгөх үйл ажиллагаагаа үргэлжлүүллээ. Дараагийн арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд энгийн хүмүүст авшиг өгөх, бодийн сэтгэл үүсгэх зан үйлийг удирдав. Буддистууд Лам Гурван Эрдэнэд аврал одуулдаг бөгөөд Бурхан - багш, Ном- зам мөр, Хувраг- зам мөрд маань хань болдог гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Хувиа хичээх сэтгэлийг дарж, бидний бие махбодийн хийгээд оюун санааны сайн сайхны баталгаа болдог энэрэнгүй үзлийг тэрээр өндрөөр үнэллээ.

Дээрхийн Гэгээнтэн үдийн хоолны дараа танхимд буцаж ирээд, очир тарнийн ёсыг нууц байдалд хэрэгжүүлэх ёстой гэдгийг айлдав. Тэрээр

“Нууц тарнийн ёсыг сонгогдсон цөөн тооны шавь нарт дамжуулдаг байсан. Нууц байдал нь шавь нарын оюуны янз бүрийн чадавхитай холбоотой бий болсон асуудал. Жишээ нь бодийн сэтгэлийг хэвшүүлэх хоёр арга байдаг бөгөөд эдгээр нь уг, үрийн долоон шалтгаан ба өөрийгөө өрөөлтэй адилтгаж, оронд нь тавих арга юм. Энэ хоёр аргын сүүлийнхийг нь нууц хэмээн хэлдэг бөгөөд ямар нэг нуух зүйлтэй учраас бус, харин хүн болгонд тохирох арга бус учраас ийнхүү нэрлэдэг” хэмээн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн бодьсадвын болон тарнийн тангараг өргүүлээд, дараа нь авшиг өгөх үйл ажиллагаандаа оров. Маргааш тэрээр Гухясамажагийн 5 зэргэмж болон Важрабхайравагийн 6 иогийг тайлбарлах болно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт