Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Лехийн зуу бурханд мөргөв 2018 он 7 дугаар сар 4

Түгээх

Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Лехийн нандин шүтээн болох Зуу бурханд мөргөлөө. Инээмсэглэж, гартаа хүж, цэцэг барьсан олон сүсэгтнүүд замын хоёр талаар жагсан түүнийг олж харахыг хичээж байв. Дээрхийн Гэгээнтнийг Зуу бурханы сүмд хүрэлцэн ирэхэд Ладакын бурханы шашны холбооны ерөнхийлөгч Цэван Тинлей болон бусад гишүүд угтсан юм. Энэ үеэр Ладакын уламжлалт хөгжим эгшиглэж, мөн лам нар бүрээ, бишгүүр үлээж байв.

Лехийн Зуу бурханд мөргөв


Үндэсний хувцсаа өмссөн эмэгтэйчүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Зуу бурханы сүмд хүрэлцэн ирэхийг хүлээж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмын дотор морилоход нутгийн олон хүмүүс дүүрэн суусан байх бөгөөд тэрээр суудалдаа суухын өмнө Зуу бурхан, Манзушри, Жанрайсиг, ловон Бамдмасамбава зэрэг олон шүтээний өмнө залбирал үйлдлээ. Тэрээр Ризон ринбочэ, Тиксей ринбочэ болон бусад лам нартай хүндэтгэлтэйгээр мэндлээд Лхасын Зуу бурханыг дуурайлган бүтээсэн Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө суудалдаа суусан юм.

Цэван Тинлей үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад лам хуврагуудад хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зөвлөгөө өгсний дагуу Зуу бурханы сүмийг сургалт судалгааны төв болгох шийдвэр гарсан талаар танилцууллаа. Цаашид Зуу бурханы сүм нь нутаг орны иргэдийг буддын гүн ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлж, 21-р зууны мэдлэг боловсрол дээр суурилсан бурханы шашинтан болох боломжийг бүрдүүлнэ гэлээ.

Лехийн Зуу бурханд мөргөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан хүмүүст хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.

“Дэлхий дээр олон шашны сургаал номлол дэлгэрсэн юм. Жишээлбэл Махавира, Есүс, Мухамед нар сургаал номлолоо дэлгэрүүлсэн бөгөөд тэд бүгд энэрэл хайр, тэсвэр тэвчээр зэргийг адилхан айлдсан билээ. Тийм ч учраас Энэтхэгт бүх шашинд хүндэтгэлтэй хандах их соёлын уламжлал дэлгэрсэн байна. 3000 гаруй жилийн турш энэхүү соёл өвлөгдөн явж буй. Гэсэн хэдий ч дэлхийн зарим газарт шашны нэрийн дор хүмүүс өөр хоорондоо байлдаж, нэг нэгнээ егүүтгэж байна.”

“Бурхан Багшийн гүн ухааны номлолд юмс үзэгдлийн мөн чанарыг үл таних мунхагийг хэрхэн арилгах арга замыг заадаг. Түүний шүтэн барилдахуйн онол нь юмс үзэгдэл бүгд өөрийн талаасаа бие даан орших чадваргүй, зайлшгүй бусдын нөлөөнд шүтэж орших боломжтой тухай юм. Энэхүү гүн ухааны онол нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг ихэд татаж байна.”

Лехийн Зуу бурханд мөргөв


Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорТэрээр цааш нь ярихдаа буддизм нь пали болон санскрит гэх хоёр уламжлалын дагадаг тухай айлдлаа. Пали уламжлал нь хутагтын дөрвөн үнэний сургаал, винайн сургаалыг голлон номлодог гэв. Харин санскрит уламжлал нь Бурхан Багшийн Тас цогцолсон ууланд айлдсан билиг барамидын сургаалыг голлодог, энэ нь хоосон чанар болон юмс үзэгдлийн оршихуйн эцсийн мөн чанарыг номлодог гэлээ.

“Би хутагт Нагаржунайн зургаан их шастир, мөн Бодь Сэтгэлийн Тайлбар гэх зэрэг номуудыг Ригзин Данба багшаараа заалгасан юм. Мөн бусад олон аман эш, ховор тайлбар номлолыг Хүннү лама ринбочэ, эдүгээ сэрүүн заларч буй Гандан Ширээт асан Ризон ринбочэ багш нараас хүртсэн билээ.”

“Би багадаа Лхасад цагаан дээл, ээтэн хоншоортой гутал өмссөн хүмүүс явдаг байсныг сайн санаж байна. Тэдгээр хүмүүс Хималайн бүс нутгаас ирдэг байсан бөгөөд Төвөдүүд тэднийг сонирхон хардаг байж билээ. Ямартаа ч дээр дурдсан гурван багш маань энэ нутгийнх бөгөөд надад үнэхээр ачтай багш нар минь юм.”

Лехийн Зуу бурханд мөргөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханд мөргөх үеэр сүсэгтэн олонд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Бидэнд Бурхан Багшийн Ганжуур буюу түүний 100 гаруй боть сургаал, Данжуур буюу Бурхан Багшийн айлдварын тайлбар болох ихэнх нь Энэтхэгийн мэргэдийн зохиолоос бүрдсэн 200 гаруй боть ном зохиолууд байгаа нь үнэхээр их хувь юм. Бурханы шашинтан, лам хуврагууд, энгийн ард иргэд бүгдээрээ Майдар бурханы таван зохиол ном, хутагт Нагаржунайн зургаан их шастир зэргийг сайтар үзэж судлах хэрэгтэй. Үзэж судлахдаа Энэтхэгийн их мастер Дармакирти, Дигнага нарын учир шалтгааны ухааны арга зарчмаар судлах хэрэгтэй. Ингэж чадвал бидний сэтгэлд үнэхээр өөрчлөлт гарах болно.”

“Бурхан Багш өөрийн шавь нарт миний сургаалыг шууд хүлээж авах бус, алтны дархан алтыг олон янзаар шинждэгийн адил учир шалтгаан, логик зарчмаар ач тустай эсэхийг сайтар нягталж үзсэний дараа хүлээн авах хэрэгтэй гэсэн юм. Та нар Зуу бурханы сүм хийгээд бусад сүм хийдүүдийг сургалтын төв болгож байгаад би туйлын баяртай байна.”

Лехийн Зуу бурханд мөргөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор“Эдүгээ Наландагийн уламжлалыг Төвөдүүд, Хималайн бүс нутгийн буддистууд хадгалж байна. Би эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг Энэтхэгт эргүүлэн сэргээх хэрэгтэй гэж хэлдэг. Дарамсала хотын дунд сургуулийн захирал үүнийг академик түвшинд сэргээх боломжтой гэж хэлсэн юм. Саяхан Дели хотын захиргаанаас зохион байгуулсан “Аз жаргалын хичээлийн хөтөлбөр”-ийн нээлтэнд оролцохдоо би эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг орчин үеийн боловсролтой холбох хэрэгтэй гэж хэллээ. Мөн Өмнөд Энэтхэг дэх манай томоохон хийдүүдийн хамба лам нартай уулзах үеэр бидэнд өвлөгдсөн эртний Энэтхэгийн их мэдлэгийг орчин үеийн Энэтхэгийн эрдэмтэдтэй хуваалцах талаар зөвлөлдсөн юм. Өнгөрсөн 3-р сард Энэтхэгийн их сургуулиудын 150 гаруй захиралуудтай уулзах үеэр ч энэ тухай ярьсан юм. Эдгээр ажилд Ладакчууд та нар оролцох боломжтой.”


Лехийн Зуу бурханд мөргөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханд мөргөх үеэр сүсэгтэн олонд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа бид хүүхдүүдэд багаас нь хэрхэн биеийн эрүүл мэндийг сахих тухай заадагтай адил уур хилэн гэх мэт сөрөг муу сэтгэлийг хэрхэн арилгах арга замыг зааж өгөх хэрэгтэй талаар тайлбарлалаа. Бидний сэтгэлийн амар амгаланг юу үгүй хийж буйг бид бүгдээрээ мэдэх хэрэгтэй, сэтгэл санаагаа хэрхэн амар амгалантай байлгах арга ухааныг мэдэх хэрэгтэй. Үүнийг олж мэдэхийн тулд шашны зан үйл бус, академик мэдлэг боловсрол л шаардлагатай гэдгийг тэмдэглэн хэлэв. Энэтхэг улс үүн дээр анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд Хятад улс ч үүнд анхаарал хандуулах болно гэлээ. Ийнхүү 2.5 тэрбум хүн энэ тал дээр нэгдэж чадвал дэлхий дахинд хангалттай нөлөө үзүүлж чадна хэмээв. Бид Наландагийн мэдлэг уламжлалыг ямар нэгэн шашнаас ангид, бүх нийтэд нийцтэй, ашигтай арга замаар олж авах боломжтой гэдгийг онцлон мэдэгдлээ.

Лехийн Зуу бурханд мөргөв


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханы сүмээс буцаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Жереми РасселӨнөө цагт дэлхийн олон хүмүүс сэтгэл хөдлөлийн хямралд автаж байна. Хүмүүс сөрөг муу сэтгэл бидний сэтгэлийн салшгүй нэг хэсэг мэтээр ойлгож байна. Эртний Энэтхэгийн мэргэдийн зөвлөснөөр сөрөг муу сэтгэл бидний сэтгэлийн салшгүй хэсэг биш, тэдгээр муу сэтгэлийг арилгах боломжтой ажээ. Аз жаргалыг хэрхэн бий болгох талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Мөнгө, эрх мэдэл биднийг аз жаргалд хүргэж чадахгүй. Бидний сэтгэлийн амар амгаланг юу бусниулдаг болохыг мэдээд зогсохгүй түүнийг хэрхэн арилгах арга замыг ч мэдэх хэрэгтэй билээ.”

“Бурханы шашинтан бид эх болсон хамаг амьтдын төлөө гэж залбирдаг. Гэсэн хэдий ч тэдгээрээс энэ дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтөнтэй л бид энэхүү мэдлэг боловсролыг хуваалцах боломжтой юм. Амиа хорлох явдал Япон гэх мэт орнуудад их байдаг. Ладакт ч амиа хорлолт нэмэгдэж байгаа талаар сонссон. Магадгүй энэ нь өрсөлдөөн, атаа хорслоос үүдэлтэй байж болох юм. Бид шинжлэх ухааны арга замаар эртний Энэтхэгийн сэтгэл судлаачдын үгийг сонсох хэрэгтэй болж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмийн дотор хүмүүстэй уулзан ярилцаж, зарим хүүхэдтэй хөгжилтэй яриа ярьж, заримтай нь гар барин явсаар унаандаа суулаа.
Үзсэн: 1 619

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт