Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Лехт бат оршил өргөж насан хутагийн авшиг хайрлав 2015 он 7 дугаар сар 30

Түгээх

Энэтхэг, Ладах Лех, 2015.07.30–Өглөө эрт агаар цэлмэг, уулсын орой цайран харагдана. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад мянга мянган хүмүүс Лехийн хөндийд байрлах Шивацел айлдварын талбайг зорилоо. Дээрхийн Гэгээнтэн лам хувраг, хурсан олонтой мэндчилэн Цагаан Дарь эхийн авшиг хайрлахаар сэнтийдээ залрав.

Лехт бат оршил өргөж насан хутагийн авшиг хайрлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт оролцохоор
Шивацелыг зоригсдын цуваа. Энэтхэг, Ладах, Лех.
2015.07.30 Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)Энэ талбайд Дээрхийн Гэгээнтэн өмнө нь Цогт Цагийн Хүрдэн номлол хоёронтоо айлдаж байсан. Энэ удаад 50000 гаруй хүмүүс цуглажээ. Тэдний ихэнх нь хурц нарнаас хамгаалахаар өнгө өнгийн шүхэр барьсан байлаа.
Заншил ёсоор Будда Шагжамүнигийн магтаалыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн хурсан олонд хандан:

"Бид энд ямар нэгэн зугаалга хийх гэж цугласангүй. Сэтгэлээ тогтуун байлгаж сэтгэлийн амар амгаланд суралцахаар цугласан. 7 тэрбум хүмүүн бид зовлон зүдгүүр бус аз жаргалыг хүсдэг. Бид адилхан уураг тархины бүтэцтэй. Эрдэмтэд бид тархиа юунд дадуулснаар шалтгаалан дасан зохицдогыг илрүүлсэн бөгөөд шинжлэх ухаанд үүнийг уян хатан чанар хэмээн нэрлэдэг. Тиймээс бид юу хийж буйгаа сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс бидэнд онцгой оюун ухаан, авьяас чадвар бий. Тэр ч чанараараа хөгжил дэвшлийг бий болгож материаллаг зүйлийг хөгжүүлсэн. Энэ чадвар нь амьтанд байхгүй.

“Материаллаг хөгжил, технологийн дэвшил бидний амьдралд онцгой нөлөөтэй. Бид харьцангуй эрүүл саруул байж урт наслаж тав тухтай амьдрах болсон. Гэвч бид үнэхээр аз жаргалтай амьдарч байна уу гэсэн асуулт байна. Харамсалтай нь үгүй. Бид өөрсдийгөө, ойр дотны хүмүүсийн тухай бодож өнгөрснөө дурсан ирээдүйдээ санаа зовж, тэгснээрээ сэтгэлийн амар амгалангаа алдаж байна.”

Лехт бат оршил өргөж насан хутагийн авшиг хайрлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шивацелын талбайд айлдварын
үеэр. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30 Зургийг Тэнзэн ЧойжорМөн тэрээр: “Дэлхий дээр их хэмжээний эд баялаг байгаа ч баян ядуугийн хооронд асар их зөрүү бий. Учир нь бид буруу бодож буруу үйлийг хийснээр бусдадаа түгээх хайр энэрэлээр ядмаг амьдарч байна. Энэ нь бидний алдаа. Уур хилэн, атаа хорсол, айдас зэрэг сөрөг энерги нь бидний дархлааны системийг гэмтээдгийг эрдэмтэд нотолсон. Харин хайр энэрэл, бусдын төлөөх сэтгэл нь бие махбодийг сайжруулдаг. Миний ярьж байгаа зүйл бол шашны гэхээсээ илүү бидний өдөр тутмын амьдралд тохиодог жирийн зүйл билээ. Энэ цаг үеийн боловсролын систем хэт материаллаг хөгжлийг дөвийлгөж сэтгэлийн дотоод үнэ цэнэд давчуухан орон зай өгч байна.” гэлээ.

Эртний Энэтхэгийн уламжлал, түүний дотор Бурханы шашинд дотоод сэтгэлийн төвлөрөлийг анхааран хөгжүлсээр ирсэн. Үүний үрээр оюун санааны талаар гүнзгий мэдлэгтэй болсон юм. Бид үүнийг дан ганц мэдээд, үнэлээд зогсохгүй өөрийнхөө амьдралд мөрдлөг болгох хэрэгтэй.Бурханы шашныг 3 хэсэгт хувааж үздэг: шинжлэх ухаан, философи, шашин ажээ.

Дээрхийн Гэгээнтэн цаашлаад Бурхан багшийн айлдсан “Бурхад хилэнцийг усаар үл угаана. Бусдын зовлонг гараар үл арилгана” хэмээн хэлснийг эш татаад Бурхан багшийн өгөөмөр сэтгэл бодьтой бөгөөд гэгээрэлд хүрэх зам хэмээв. Бурханы сургаалийн үндэс нь Хутагтын дөрвөн үнэн нь зовлон үнэн зовлонгийн шалтгаан нь үнэн, зовлонг гэтлэх нь үнэн, зовлонг гэтлэх арга зам нь үнэн.
Номын хоёрдугаар хүрд билиг барамидын сургаалд тулгуурласан ч дээдийн номын сүүлийн хоёр хүрд болох зовлонгоос гэтлэх үнэн, арга зам үнэнтэй хавсардаг. Номын гуравдугаар хүрдэнд оюун санааны мөн чанар хийгээд түүний цэвэр тунгалаг байдал, сэрэмжит чанарын тухай номлосон.

Лехт бат оршил өргөж насан хутагийн авшиг хайрлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт 50000 гаруй хүмүүс
хуран цуглав. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)"Бидний сэтгэлийн амар амгаланг бусниулж зовлонд унагадаг шунал тачаал, уур хилэн, мунхаг харанхуй хэмээх гурван муу сэтгэл бий. Эдгээрээс зайлсхийж сурахын тулд өөрийн ухаанаа ашиглан билиг ухаанаа хөгжүүлж сурах хэрэгтэй. Аливааг дүн шинжилгээ хийлгүйгээр сурах нь хэт ядмаг хэрэг болно. Бид бодож болгоож, бясалгаж суралцваас ойлголт маань тогтуун нягт болж бясалгаваас итгэл үнэмшил төрнө. Нягтлан шинжиж сурахад дөхөм нэг арга бол ном хаялцах билээ. Энэ арга Наландагийн үеэс эхтэй бөгөөд Төвөдүүд үүнийг уламжилан хадгалсаар ирсэн."

Түүнчлэн Дээрхийн Гэгээнтэн Наландагийн 17 Их Бандида нарын сургаалийг хөтлөн явуулав. Шүтэн барилдлага хийгээд Нагаржунайн төв үзлийг үндэслэсэн талаар айлдав. Мөн Дээрхийн Гэгээнтэн Бурханы сургаалийн зам мөр хийгээд билиг билгүүн, шүтэн барилдлага хийгээд хоосон чанар, хайр энэрэлийг хослуулах талаар айлдлаа.

Лехт бат оршил өргөж насан хутагийн авшиг хайрлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын нутгийн зон олноос
даншүг өргөв. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)Дараа нь “Мөрийн Гурван Эрхэм”, болон “Оюун судлахуйн найман шүлэг” номыг айлдав. Оюун санааг дадлагжуулах, бодийн сэрэмжит сэтгэлийг хөгжүүлэх олон арга зам бий. Үүний дотор өөрийн биед бусдын биеийг оруулах ч орно. Наландагийн 17 их бандида нарын номлолд бодийн сэтгэлийг хөгжүүлэх олон арга техникүүдийг номлосон байдаг. Үүний дотор Шантидева гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” илүү дэлгэрэнгүй номлосон байдаг хэмээв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн урт наслахуйн Цагаан Дарь Эхийн авшиг хайрлаж бодийн сэтгэлийг хөгжүүлэх зан үйлийг гүйцэтгэв.

Ёслолын үйл ажиллагааны дараа Дээрхийн Гэгээнтэн юуны түрүүн тэнд хуран цугласан хүүхдүүд болон оюутан залууст хандан Манзушир бурханы тарнийг заав. Учир нь энэ тарни оюун ухааныг хөгжүүлэхэд тустай ажгуу. Мөн тэнд хурсан Төвөдүүдэд хандан тэдэнтэй тусад нь уулзах завдал болоогүйд хүлцэл өчив. 2011 оны сонгуулиар улс төрийн үүрэгт ажлаасаа бүрэн чөлөөлөгдсөн Төвөдийн талаар хүсэл сонирхлоо умартсан гэсэн үг бус.Төвөдөд болон энд дүрвэн ирэгсэдийн дотор олон хүмүүс надад итгэж найдсаар байгаа. Би үүнийг хариуцлага хэмээн ойлгож байна. Төвөдүүдийн сэтгэл зүрх хүчтэй хэвээр. Төвөд хэлний үнэ цэнийг умартаж болохгүй. Бурханы сургаалийн хамгийн тохиромжтой хэл хэмээв.

Лехт бат оршил өргөж насан хутагийн авшиг хайрлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт 50000 гаруй хүмүүс
хуран цуглав. Энэтхэг, Ладах, Лех, 2015.07.30
Зургийг Тэнзэн Чойжор (ДЛО)Мөн Дээрхийн Гэгээнтэн архидан согтуурах явдал ихсэж нийгмийн болоод эрүүл мэндийн асуудал болоод байгаа гэж дуулдсан. Согтуурах нь асуудлыг шийдэх арга биш хэмээн захилаа.

Эцэст нь Ладакчуудад хандан боловсролын хөгжлийг сайжруулахын тулд гурван шат арга замыг мөрдлөг болгохыг зөвлөв. Энэ нь суралцах, амьдралд тусгах хийгээд дадуулах. Үйл ажиллагааны төгсгөлд нутгийн захиргааны хүмүүс болон лам нартай үдийн зоог барив. Мөн тэдэнд шинэхэн хэвлэсэн Данжуур номыг бэлгэлснээр энэ удаагийн Ладак дахь арга хэмжээ өндөрлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт