Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд 2014 он 2 дугаар сар 26

Түгээх

АНУ, Лос-Анжелес, 2014.02.26 – Дээрхийн Гэгээнтний энэ өдрийн эхний ярилцлага Huffington Post студид тус хэвлэлийн редактор Виллоу Бэйтэй хийсэн ярилцлагаар эхэллээ.

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам HuffPost нэвтрүүлэгт оролцов.
Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.26.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Тэрээр өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Обаматай хийсэн уулзалтын талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн: Өөрийн гурван зорилго болох хүний үнэ цэнийг дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг батжуулах, Төвдийн өв соёлыг хадгалан хамгаалах талаар ерөнхийлөгчтэй ярилцсан хэмээв. Капитализмын талаарх таны бодол өөрчлөгдсөн үү хэмээн асуухад:

“Энэ нь сэдлээсээ л шалтгаална. Хэрэв хүмүүс өөрийн тансаг таашаалаа гүйцэлдүүлэхийн төлөө мөнгийг олж байвал тустай хэрэг биш. Харин бусдад хэрэгтэй зөв замаараа явбал болно.”

Удахгүй болох гэж гэж буй кино академийн шагналын тухай асуухад: “Сүүлийн 20 жилийн турш кино үзээгүй. BBC радио сонсож мэдээллээ авдаг” хэмээн хариулав. Дэлхийн ирээдүйн амар амгалан оршихуйд бид юу хийж чадах вэ хэмээн асуусанд эрдэм мэдлэг, халуун дулаан сэтгэлийг хүн бүрт суулгах хэрэгтэй хэмээв.

Үдээс хойш Дээрхийн Гэгээнтэн хуучны анд Ларри Кинг-д ярилцлага өгөв. Тэрээр ерөнхийлөгч Обаматай хийсэн уулзалт, Төвдөд болж буй нөхцөл байдлын талаар ярилцав. Мөн АНУ, Хятад улстай хүний эрхийн асуудлаар хангалттай тулж ажиллаж байна уу гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн “Дэлхий нийтийн хандлага нь ардчилал, ил тод байдал, эрх чөлөөний төлөө болжээ. Хятад улс хамгийн их хүн амтай орон. Тэдний ирээдүй бусад улс орноос хамааралтай. Тиймээс дэлхийн жишгийг дагах хэрэг гарна” хэмээв. Та нутагтаа очиж үзэхсэн хэмээн боддог уу гэхэд Дээрхийн Гэгээнтэн:

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ларри Кинг-д ярилцлага өгөв.
Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.26.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Тиймээ. Сүүлийн 4 үеийн удирдагч Мао, Ден Шиаопинг, Жиан Земин, Ху Жинтаогийн үеүдэд гарч буй өөрчлөлтүүдийг харж байна” хэмээв.

Өөрийнхөө жирийн нэгэн өдрийн талаар бидэнд ярьж өгнө үү гэхэд Дээрхийн Гэгээнтэн: Хүн л болсон хойно унтаж амарч, хоол иддэг. Гэхдээ Буддист лам хүний хувьд 253 андгай сахил бий. Үүнд яаж идэх, унтах, ярих, алхах орсон байдаг. Өглөөний 3 цагт босч залбирч бясалгадаг. Нэгэн үзүүрт төвлөрлийн бясалгал, задлан шинжлэх хоёр төрлийн бясалгал хийдэг. Задлан шинжлэх бясалгалаараа оюун санаа болон сэтгэл хөдлөлийг илүү их шинжлэн нягталж, үүнд илүү их цаг зарцуулан бясалгадаг.

Эцэст нь, таныг хүмүүс ямраар дурсаасай гэж хүсдэг вэ гэхэд Дээрхийн Гэгээнтэн: Буддист лам хүн учраас нэр алдрыг чухалчилдаггүй тухайгаа хүүрнэлээ.

Ярилцлагын дараа Ларри Кинг Лос-Анжелес хотын нэрт удирдан манлайлагчид Дээрхийн Гэгээнтний XXI зууны удирдагч хүн ямар байх тухай сонсохоор цугларсан Самуэл Ошин павилионд хөтлөн залав. Эрик Бенет ‘What the World Needs Now is Love’ дууг дуулж сэтгүүлч Анн Карри ярилцлагыг хөтлөхөөр бэлдсэн байлаа. Тэрээр хэд хэдэн асуулт тавьсны дотор эхний асуулт ямар нэгэн шашны хүрээлэлд оролгүйгээр дотоод амар амгалангаа хэрхэн хуримтлуулах вэ гэсэн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: “Ийм хүмүүсийг оролцуулах гэж шашнаас ангид ёс суртахууныг дэлгэрүүлэхийг зорьж байгаа. Бүхий л томоохон шашнууд шашнаас ангид ёс суртахуунд тусгагдсан хүний суурь үнэ цэнийг номлосон байдаг” хэмээв.

Бие хэмээх ойлголтыг тайлбарлаж өгнө үү хэмээн хүсэхэд:
“Энэ нь ямар нэгэн дан, хамааралгүй, бидний дээр байгаа сансрын хөлөгтэй адил. Гэвч, энэ хөлөг маш олон хэсгээс бүрдэж хэсэг бүр нь өөрийн гэсэн функцтэй. Үүнтэй л адил ойлголт.”

Лос-Анжелес хотод хийсэн уулзалтууд


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калифорнийн шинжлэх ухааны
төвд уулзалтанд оролцов. Уулзалтыг Анн Карри хөтөллөө.
Калифорниа, Лос-Анжелес, 2014.02.26.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Нэгэн ер бусын асуулт асуусан нь “Та цүнх барьж явдаг уу, хэрэв тийм бол таны цүнхэд юу байдаг вэ? ”. Дээрхийн Гэгээнтэн мөрөндөө үүрдэг даавуун уутаа үзүүлж үүнийг л байнга барьж явдаг хэмээгээд дотор нь байгаа зүйлийг үзүүлэв. Хоёр шокалад гарган ирээд эдгээрийг наашаа ирэх нислэгт өгсөн юм хэмээгээд нэг нэгээр Анн Карри, Шэйрон Стоун нарт өгөв. Мөн шүдний оо, сойз, нүдний шил, Бурхан багшийн хөрөг дүр гаргаж үзүүлэв. Дээрхийн Гэгээнтэнд сахил хүртээх үед нэгэн лам үүнээс том Бурхан багшийн хөрөг дүрийг өгсөн боловч авч явахад хүнд учраас жижиг хэмжээтэйг авч явдаг болсон. Энэ хөрөг дүрийг Энэтхэгийн Бандида Смиртижнанакирти олон зуун жилийн өмнө Төвдөд ирэхдээ хийсэн тухай тайлбарлав.
Уулзалтын төгсгөлд Калифорниа мужийн захирагч асан Грэй Дэвис Дээрхийн Гэгээнтнийг морилон ирсэнд талархал илэрхийлэхийн сацуу уг уулзалтыг амжилттай зохион байгуулахад оролцсон хүн бүрт талархал илэрхийллээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт