Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

"Лхаса Бойс" нийгэмлэгээс Дээрхийн гэгээн Далай ламд Бат оршил өргөлөө. 2026 он 2 дугаар сар 23

Түгээх

Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. Энэ өглөө Намжил дацангийн Зүлэгхан дуганд 4000 гаруй хүн цуглаж, Дээрхийн гэгээн Далай лам урт удаан наслахын бэлгэдэл болсон Бат оршил өргөх ёслолыг зохион байгуулжээ. Уг ёслолыг дэлхийн 15 оронд амьдарч буй төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүс болон 1960-аад оны сүүлчээр Швейцарт үүсгэн байгуулагдсан халамжийн байгууллага "Лхаса Бойс" (Lhasa Boys Association) нийгэмлэгийн гишүүдийн санаачилга, дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн Намжил дацангийн Зүлэгхан дуганд төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүс болоод "Лхаса Бойс" нийгэмлэгээс өргөсөн Бат оршил өргөх ёслолд оролцохоор хүрэлцэн ирж буй нь... Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. 2026 оны 2 дугаар сарын 23. Зургийг Данзанчойжор.

Ёслолыг санаачлагчид Дээрхийн гэгээн Далай ламыг өргөөнийх нь үүдэнд угтан авчээ. Дээрхийн гэгээнийг бүрээ бишгүүрийн дуун дор, хүжсийн анхилам үнэрт сүм рүү залж авав. Далай лам замын хоёр талаар эгнэн зогссон сүсэгтэн олон руу гар даллан, инээмсэглэж байлаа.

Ёслолыг Гүндэлин ринбүүчи удирджээ. Ринбүүчийн баруун талд Намжил дацангийн шинэ хамба гэвш Лувсансамдан, түүний баруун талд Кэуцан ринбүүчи заларсан бол Гүндэлин ринбүүчийн зүүн талд Намжил дацангийн ловон Дорж, дацангийн гэсгүй асан Өсөр ринбүүчи тэргүүт заларчээ.

Өнөөдрийн даатгал нь урт нас хайрлагч, хамаг амьтныг авран хамгаалагч Цагаан дара эхийн ерөөл байлаа. Ерөөлийг “Нөхөр тэргүүтээ дагуулан энэ оронд заларна уу. Амьтны тусыг бүтээх тангаргаа биелүүлэх цаг одоо ирлээ” хэмээн ариутган дуудсанаар эхлэв. Дара эхийн очирт лагшинд адис завилж, орой дээр нь Аюуш бурхан заларлаа. Угаах ус, цэцэг, хөгжим, чимэглэлийн шүхэр, ялалтын дацан тэргүүт асар их өргөлийн далайг бясалгав. Дара эхийн тарнийг хүрд хэлбэртэйгээр дүрслэн санажээ.

Зураг. Төвөдийн Намжил дацангийн Зүлэгхан дуганд урт наслахын бэлгэдэл Бат оршил өргөх ёслолыг Гүндэлин ринбүүчи удирдаж буй нь... Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. 2026 оны 2 дугаар сарын 23. Зургийг Данзанчойжор.

Үе үеийн лам нар хийгээд бурхдад зориулан ном уншиж, бадаг бүрийн төгсгөлд дараах ерөөлийг ерөөж байв.

Ариун дээд, эрдэнэт ламын минь насыг зуун галавт уртасган

Үхэшгүй мөнхийн шидийг хайрлан соёрхооч.

Гүндэлин ринбүүчи арслант сэнтийд ойртон, Дээрхийн гэгээн Далай ламд урт насны бэлгэдэл өргөн барихад тэрбээр хүлээн авч даллалаа. Насны бурхан Аюушийг ариутган дуудав. Дээрхийн гэгээн Далай лам зүрхэндээ очир барьсан бөгөөд түүнээс гаргасан утсыг ёслолыг тэргүүлж буй лам нар тус бүр атгажээ. Уг ёслолд ламын лагшин шар, улаан, хөх, ногоон, хүрэн өнгийн гэрлээр дүүрэн, биеийн сүв бүрээс гэрэл цацарч, гэрлэн асрууд үүсэж байна хэмээн сэтгэн дүрсэлдэг. Дара эхийн тарнийг хүрдэн хэлбэртэйгээр дахин уншлаа.

Зураг. Төвөдийн Намжил дацангийн Зүлэгхан дуганд болсон урт наслахын бэлгэдэл бат оршил өргөх ёслолын үеэр Гүндэлин ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламд урт наслахын бэлгэдэл барьж буй нь... Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. 2026 оны 2 дугаар сарын 23. Зургийг Вэн Замлинноров.

Цог өргөл өргөж, Дээрхийн гэгээн Далай лам хэсэгчлэн хүртэв. Мандал бүтээж, Гүндэлин ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламд урт наслахыг ерөөн өргөсний дараа бурхны лагшин, зарлиг, тааллын бэлгэдэл болох сэрэг дүр, судар, суварга өргөлөө. Дараа нь урт наслахын бумба өргөхөд Дээрхийн гэгээн түүнээс дуслыг хүртэн, таван аймаг бурхны бэлгэдэл, урт насны рашаан, урт насны үрэл өргөв. Улмаар номыг бэлгэдсэн хааны долоон эрдэнэ, буян арвижихыг бэлгэдсэн найман тахил, мунхгийг дарахыг бэлгэдсэн найман найдварт бэлгэдлийг өргөлөө.

Бурхны сэрэг дүр, насны судар, хуврагийн чавга, зангиа зэрэг өргөлийн зүйлс барьсан хүмүүсийн цуваа сүмд үргэлжилсээр... Хүмүүс Дээрхийн гэгээн Далай ламд ойртон адис авч, зангидсан улаан утас хүртэж байв. Жамьянцоглодойн зохиосон "Мөнхийн амгалангийн рашааны дуулал - Дээд ялагч, хамгийг айлдагч XIV Далай ламын урт наслахын ерөөл"-ийг уншлаа. Цувааны төгсгөлд цагаан дээлт, цагаан үст өвгөн заларсанд Дээрхийн гэгээн Далай лам талархан, толгойг нь илэв.

Зураг. Төвөдийн Намжил дацангийн Зүлэгхан дуганд болсон урт наслахын бэлгэдэл Бат оршил өргөх ёслолын үеэр... Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. 2026 оны 2 дугаар сарын 23. Зургийг Данзанчойжор.

Дээрхийн гэгээн Далай лам зуун галавт урт наслах ерөөлд талархан, умзад дахин мандал өргөв. Санаачлагчид Дээрхийн гэгээн Данзанжамц буюу Жанрайсиг бурхан нь хамаг баяр баясгалангийн эх ундарга гэдгийг санаж, бурхны лагшин, зарлиг, тааллын бэлгэдлийг өргөлөө.

Намжил дацангийн нэгэн хувраг Дээрхийн гэгээн Далай ламд хүндэтгэл үзүүлж, түүний дөрвөн агуу амлалтыг дурдсан тунхаглалыг уншиж сонирхуулав. Энэ үеэр Төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүсийн төлөөлөгчид Дээрхийн гэгээн Далай ламд мэлмий гийсний ойд дурсгал болгон, түүний амьдралд чухал байр суурь эзэлдэг багш нар, Махатма Ганди, Жавахарлал Неру, Тереза эх, Нельсон Мандела болоод бусад олон эрхмийн хамт дүрсэлсэн хөрөг зургийг өргөн барив. Уг тунхаглалд Дээрхийн гэгээн Далай ламыг энэрэнгүй сэтгэлийн багш, төвөдийн буддизмын бүх уламжлалыг хадгалан үлдэгч хэмээн онцолжээ. Түүнчлэн түүний даган мөрддөг дараах ерөөлийг үлдээжээ.

Зураг. Төвөдийн Намжил дацангийн Зүлэгхан дуганд болсон урт наслахын бэлгэдэл Бат оршил өргөх ёслолын үеэр Намжил дацангийн хувраг Дээрхийн гэгээн Далай ламд хүндэтгэл үзүүлэн, ерөөл өргөж буй нь... Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. 2026 оны 2 дугаар сарын 23. Зургийг Данзанчойжор.

Огторгуй хоосон оршин байхуйд

Амьтан бүхэн оршин байхуйд

Тэр цаг хүртэл та бээр мөнхөд оршин

Дэлхийн зовлонг арилгахад туслах болтугай.

Ерөөл “Төвөдийн улс төрийн хоригдол асан хүмүүсээс өргөн барьж буй дурсгалын зүйлийг хүлээн авна уу” хэмээн төгсөв. Дараа нь төвөдөд баривчлагдан шийтгэгдэж байсан "Дуулдаг хандмаа нар"-ын нэг Наваансамдол үг хэлэв. “Дээрхийн гэгээн та бээр асар их бэрхшээлийг туулан, эх орноосоо алсад одсон билээ. Гэвч агуу энэрэнгүй сэтгэлийн үүднээс хамаг амьтан, ялангуяа төвөдийн ард түмнийг тэтгэсээр байна. Та бол төвөд хүн бүрийн ганц итгэл билээ. Хятадын Коммунист намын бурангуй ажиллагаа төвөдийн ард түмэнд асар их зовлон зүдгүүр авчирч, тэд өдөр шөнөгүй нулимс асгаруулан зовж байна.

Бид соёл, хэлээ алдах аюулд тулгарч байна. Төвөд дэх хүмүүс үүнд анхаарал татахын тулд өөрийгөө зулын гол болгох зэрэг цөхөрсөн арга хэмжээнд хүрээд байна. Бид өөрсдийн нутагтаа эрх чөлөөгүй болсон. Үүний уршгаар бид гэр орноосоо дайжихаас өөр аргагүйд хүрсэн. Цаст орны эзэн таныг эх орондоо эргэн очихыг хүсэн ерөөе”.

Зураг. Төвөдийн Намжил дацангийн Зүлэгхан дуганд болсон урт наслахын бэлгэдэл Бат оршил өргөх ёслолын үеэр Наваансамдол үг хэлж буй нь... Энэтхэг улс, ХП муж, Дарамсала хот. 2026 оны 2 дугаар сарын 23. Зургийг Данзанчойжор.

“Хятадын коммунистууд төвөд хэл заахыг зөвшөөрөхгүй байна. Багш нар асар их эрсдэлтэй байсан ч чадахаараа нууцаар заасаар байна. Тэр ч байтугай төвөд хүүхдүүдэд зохиомол түүх заахаар томилогдсон хятадын албан тушаалтнууд хүртэл бий. Жишээлбэл, тэд жуулчдад Потала ордонг хятадын гүнжид бэлэг болгон зориулан барьсан гэж тайлбарладаг. Засгийн газарт ажилладаг хүмүүсийг сүм хийдэд зочлох, шүтлэг бишрэлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. Бүх төвөдүүд Дээрхийн гэгээн танд бишрэн сүсэглэдэг ч хүүхдүүдийг эцэг эхийнхээ эсрэг босохыг албадаж байна. Дүрэм журам нь төвөдүүдийн хийж чадах зүйлийг хязгаарладаг. “Данзан” нэртэй хүүхдүүдийг шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй болсон. Болж буй бүх зүйлийг дүрслэн ярихад цаг үл хүрэлцэнэ. Таны дуу хоолойг сонсоход л нүдэнд минь нулимс дүүрдэг. Уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаантай хослуулан энэрэнгүй сэтгэлийг сургахыг уриалсан тантай адил өөр хэн ч байхгүй. Бид одоо болон ирээдүйд таны шавь байх болтугай”.

Дилго ринбүүчийн хүсэлтээр Дээрхийн гэгээн Далай ламын зохиосон урт наслахын бэлгэдэл Бат оршлын шүлэг, "Шашныг шашин баригчид дэлгэрүүлэхийн ерөөл", "Үнэн үгсийн ерөөл", ерөөлийн хаан "Самантабадрагийн ерөөл"-ийн бадгийг уншсанаар ёслол өндөрлөсөн юм.

Дээрхийн гэгээн Далай лам дуганаас гарч, замын хоёр талаар жагсан цугласан сүсэгтэн олонд инээмсэглэн мэндчилгээ дэвшүүлж мордлоо.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт