Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин – Дээрхийн гэгээн Далай лам Малайзын Ерөнхий сайдаар сонгогдсон Анвар Ибрахимд баяр хүргэн захидал илгээлээ.
Захидалд ийн дурджээ: 1982 онд “Даян дэлхийн энх тайван ба үүрэг хариуцлагын тухай” хуралд оролцсон нь Танай сайхан оронд айлчлах завшаан болсон юм. Ерөнхий сайд агсан Тунку Абдул Рахман болон бусад удирдагчтай үзэл бодлоо солилцох боломж тохиолдсонд би баяртай байдаг.