Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Махараштра мужид сүүлийн хэдэн өдөр үргэлжилсэн үер усны гамшгийн улмаас олон хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйдэж, олон хүн зовж зүдэрч буй тухай мэдээг сонсоод Дээрхийн гэгээн Далай лам Ерөнхий сайд Уддхав Баласахеб Тхакерайд харамсаж буйгаа илэрхийлэн захидал илгээлээ. Захидалдаа хайртай дотнын хүмүүсээ алдсан хүмүүсийн төлөө залбирч байна гэж бичжээ.
Цааш нь:
"Мужийн засгийн газар болон холбогдох байгууллагууд үер усны аюулд нэрвэгдсэн хүмүүст бүхий л нөөц бололцоогоо гарган тусалж байгааг би ойлгож байна. Махараштрагийн ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэхийн хамт Далай Ламын Сангаас авран хамгаалах, тусламжийн ажилд хандив өгөхийг даалгасан болно." гэжээ.