Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид зочлов 2013 он 1 дүгээр сар 24

Түгээх

Энэтхэг, Мумбай, 2013 оны 1 дүгээр сар 23 - Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Мумбай хотын төвд орших эртний католик Ариун Хавиерийн коллежид зочлон удаан хугацаанд хүлээгдсэн урилгыг биелүүлэв. Сургуулийн захирал Фрейзер Макаренас түүнийг машинаас хүлээн авч төв талбай хүртэл дагалдахад оюутнуудын хөөр баясал цолгиж халуун дотноор хүлээн авлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид зочлов


Энэтхэгийн Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид
Дээрхийн Гэгээнтэн морилон оюутнуудтай мэндчилж байгаа нь.
Энэтхэг, Мумбай хот. 2013.01.23 Фото/Жереми Рассел/ДЛОТийнхүү ярилцлагыг эхлүүлэхээр танхимд ороход оролцогсод зөвхөн сониуч байдлаар бус үнэнхүү таатай баярласан сэтгэлээр угтав. Ноён Фрейзер:
“Бид Жесүит уламжлалтай. Бид зөвхөн боловсрол мэдлэгтээ гарамгай байх төдий бус зүрх сэтгэл оюун бодлоороо ч баялаг байхыг эрмэлздэг. Бид таньтай уулзсандаа маш их талархаж байна. Та бол дэлхийн ухамсар болсон цөөхөн хүний нэг. Ингээд танийг XXI зуунд хүргэх үг байгаа байхаа гэж бодож байна” гэж товчхон танилцуулав.

Дээрхийн Гэгээнтэн хэвшил ёсоор:

“Оюун санааны ах, эгч, дүү нар минь. Би та нарын адил бусад хүмүүстэй уулзахдаа бид бүгд адил хүмүүн хэмээн боддог. Энэ бол маш чухал. Өнөөдөр долоон тэрбум сэтгэл зүрх, оюун ухаан, бие махбодиороо адил хүмүүс байна. Бид бүгд аз жаргалтай, амжилттай амьдрахыг хүсдэг бөгөөд тэгэх эрх нь ч бидэнд байгаа юм.”

“Хэдий тийм боловч бидэнд нүүрлээд буй ихэнхи асуудлыг бид өөрсдөө бүтээн бий болгож байна. Яагаад? Учир нь бид хэт их хоёрдугаар шатны ялгаанд анхаардаг: гарал үүсэл, үндэс угсаа, итгэл үнэмшил, баян ядуу, боловсролтой боловсролгүй. Ийнхүү бид бүгд адил хүн төрөлхтний нэгэн гишүүн гэдгээ үл ойшоон нэг нэгнээ доромжлон, хууран мэхэлж, дарлан мөлждөг. Ийм үзэгдлүүд байхад бид хэрхэн аз жаргалтай байх вэ? XXI зуунд боловсрол, техникийн хөгжил биднийг илүү их аз жаргалтай болгохоор байгаа боловч баян чинээлэг хүмүүс хүртэл сэтгэл дотроо аз жаргалгүй, стресстэй, бухимдал, хардалт сэрдэлттэй байна. Хүмүүн бид нийгмийн амьтад. Бид нийтээрээ амьдрах ёстой.”

Материаллаг хөгжил дан ганцаараа хүн төрөлхтнийг аз жаргалтай болгохгүй юм. Дээрхийн Гэгээнтэн хэрэв амьтад аюул заналын доор амьдардагүй бол хүнээс илүү тайван сайхан амьдардаг байж болох юм гэж боддогоо дурьдав. Нөгөөтэйгүүр бидэнд оюун ухаан байна. Гайхамшигт уураг тархи байна. Бидний оюун ухааныг нээх түлхүүр нь боловсрол юм. Гэвч өнөөгийн боловсролд дутагдаж байгаа зүйл бол зан төлөв юм. Өнөөгийн ухаантай, боловсролтой хүмүүс өрөвдөх сэтгэлийг үнэт зүйлээ болгохгүй байх нь ердийн зүйл болсон хэмээгээд 9 дүгээр сарын 11 нд болсон Нью-Иоркийн дайралтыг жишээ татав. Тэр төлөвлөгөөг боловсруулсан хүмүүс маш хурц. Мунхаг хүн ингэж чадахгүй байсан, тиймээс ийм аймшигт үр дагаварт хүрсэн.

“Бидэнд зөвхөн боловсорсон ухаан төдийгүй өр зөөлөн сэтгэл хэрэгтэй. Тийм бөгөөс нэгдмэл чанар, нийтийн хариуцлага жам ёсоороо нэмэгдэх юм. Та бүхэн Жесүит мэдлэгээ бусадтай хуваалцахаас гадна зан төлөвийн түвшин сайхан байдалд анхаардаг. Христийн шашинтнууд дэлхийн олон газрын боловсролд хувь нэмрээ оруулсан. Тэдгээр нь олон хэрэгцээ бүхий ядуу буурай газарт үр шимээ дэлгэрүүлж байгаа билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид зочлов


Энэтхэгийн Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид
Дээрхийн Гэгээнтэн морилон илтгэл тавьж байгаа нь.
Энэтхэг, Мумбай хот. 2013.01.23 Фото/Жереми Рассел/ДЛОМөн зарим шашны төлөөллүүд бусдад өөрийнхээ итгэл үнэмшлийг тулган мөрдүүлэхийг эрэлхийлдэг. Энэ нь асуудлыг үүсгэнэ. Итгэл үнэмшил нь хувь хүний өөрийнх нь шийдвэр. Бүх шашинтай эвтэй харилцан зохицох нь түүний амьдрлын турш мөрдөж явах нэгэн зарчим юм. Энэтхэг улс өөр шашинтнууд зэрэгцэн найрсаг оршин буй 1000 гаруй жилийн уламжлалтай. Дээрхийн Гэгээнтэн гадаадад айлчлахдаа Энэтхэг улсыг олон шашин эвтэй найртай оршин буй жишээ болгон дурьддаг. Энэ нь зөвхөн эртний уламжлал бус өнөөдөр ч маш чухал ач холбогдолтой байна.

Дээрхийн Гэгээнтэн бидний шашны уламжлал нь хүн төрөлхтөнд асар их тустай болохыг айлтгаад мөн ирээдүйд ч тийм байхыг төсөөлөн боддогоо хэлэв. Гэсэн хэдий ч өнөөгийн амьдран буй 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгээ ямар ч шашинд үл хамааруулдаг. Үлдсэн 6 тэрбум хүнээс маш олон нь өөрсдийнхээ итгэл үнэмшилд үнэнч байдаггүй. Энэтхэг улс маш шүтлэгтэй орон. Тоо томшгүй олон өрх айл, ямар нэгэн шашны зан үйлийн зураг хөргийн өмнө залбиран өргөл өргөдөг. Гэвч өдөр тутмын амьдрлыг нь харахад “Миний хээль хахууль, хор хөнөөлтэй ажлыг минь болгоож хайрла гэж гуйсан мэт. Бурхнаас яахан тийм зүйлийг асууж чаддаг вэ?”

Өнөөгийн сорил бол ийм хүмүүст үнэн, шударга байдал, энэрэн хайрлах, бусдын төлөө санаа тавих зэрэг үнэт зүйлсийг ойлгуулах явдал юм. Үүнийг хэрхэн хийх вэ? Боловсрол бол дэлхий нийтийн хэрэгсэл. Боловсролоор дамжуулан өр зөөлөн сэтгэлд сургах арга замыг хайх явдал. Үүнийг хийх нэг арга нь сайхан сэтгэл гэдэг нь бидний дотоодын амар амгалангийн нэгэн эх үүсвэр болох бөгөөд ингэснээр бидний дотоод хүч, итгэх итгэлийг бий болгодгийг үзүүлэх гэлээ. Шинжлэх ухааны ололтоор байнгын айдас, уур хилэнтэй байх нь бидний дархлааг сулруулж биеийн эрүүл мэндийг хохироодог болохыг харуулсан. Мөн тэрээр худал ярьдаг хүмүүс илүү их стресст өртөмтгий болохыг уншснаа ярив.

Дээрхийн Гэгээнтэн өөрийн туршлагаас ярив. “1952-1958 онд Төвдөд Хятадын коммунистууд ноёрхсон бөгөөд би байнга инээмсэглэн ямар гайхалтай хэрэг вэ гэж худлаа ярьдаг байв. Тэгээд 1959 онд Лхасаас Энэтхэгт зугтан ирсэн. Есөн жилийн турш хуурамч царай гаргаж байсан бөгөөд Энэтхэгт ирэн эрх чөлөөтэй болсны дараа хуурамч царайгаа хуулан хаясан. Миний амьдрал тийм ч амар хялбар байгаагүй. Би арван зургаан насандаа эрх чөлөөгүй болж хорин дөрвөн насандаа эх оронгүй болсон.Төвдүүд надад итгэн найдсаар байгаа. Тэдний өндөр үүрэг хариуцлагыг би үүрдэг.”

Мөн тэрээр 18 жилийн турш Хятадын шоронд хоригдсон нэгэн ламын тухай хүүрнэв. Тэр лам наяад онд Энэтхэгт ирсэн бөгөөд түүнтэй богинохон хугацаанд уулзах завшаан тохиожээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахдаа шоронд байх хугацаандаа хэд хэдэн удаа аюултай нөхцөлд орсон тухайгаа ярьжээ. Дээрхийн Гэгээнтэн амь насанд нь аюул тохиосныг ярьж байна хэмээн ойлгон лавшруулан асуухад шоронгийн хуяг нарт тэсвэр тэвчээрээ алдан энэрэн нигүүлсэх сэтгэлээ гээхэд хүрэх дөхсөн аюул болохыг хэлжээ. Дээрхийн Гэгээнтэн ийм жишээ жинхэнэ оюун санааны бодит чадварыг олсон жишээ болохыг дурьдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид зочлов


Энэтхэгийн Мумбай хот дахь Ариун Хавиерийн коллежид
Дээрхийн Гэгээнтэн морилон саатаж илтгэж оюутнууд сонсож
байгаа нь. 2013.01.23 Фото/Жереми Рассел/ДЛООюутнууд хэд хэдэн ухаалаг асуусан юм. Эхний асуулт зан төлөвийн эрхэм чанар нь сайнаар харвал баяр баяслыг бий болгож сөргөөр харвал шаналан зовлонг бий болгодог. Сөрөг байдлыг орхин сайн сайхныг дэлгэрүүлэхэд суралцахын тулд бид юу хийх вэ?
Биеийн эрүүл мэндээ сайжруулахын тулд биеийн ариун цэврээ сайжруулдаг шиг оюун бодлоо эрүүл байлгахын тулд сэтгэл хөдлөлөө ариун байлгахад суралцах хэрэгтэй.

Хүчирхийллийн эсрэг байдлыг дэмжигчийн хувьд хүч хэрэглэхийг хэрхэн хязгаарлах вэ гэхэд “Хүч хэрэглэх нь илүү их зовлон шаналанг бий болгодог. Дайн тулаан нь түрэмгийллийг хуульчлан, зохион байгуулдаг. Хуучин цагт бид тусдаа саланги боддог байсан бол одоогийн бидэнд нүүрлэж буй цаг агаарын өөрчлөлтүүд, дэлхийн эдийн засгийн хүнд хэцүү асуудлууд улс үндэсний хил хязгаараар тогтохоо болжээ. Энэ нь бид бүхэнд адилхан тусч байна. Тиймээс бидний сонирхол бол бид бусадтайгаа нягт холбоотой байх явдал юм. Энэ утгаараа дайн үеэ өнгөрөөсөн зүйл болжээ. ХХ зуун хүчирхийлэл түрэмгийлэл, алан хядлагаар дүүрэн байлаа. XXI зуун өөр байх болов уу гэж найдаж байна. Өнөөгийн залуус маргаант асуудал, зөрчлийг харилцан ярилцаж, зөвшилцөн шийддэг алсын харааг суулгаж ирээдүйд бид цэрэг зэвсэггүй болох байх гэж найддагаа илэрхийлэв.”

Шинжлэх ухаан болон оюун санааны талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн Карнатка мужын Брайбун хийдэд эрдэмтэд болон лам хуврагууд уулзсан уулзалтын төгсгөлийн өдрийн ярилцлагын талаар дурьдав. Түүн дээр материаллаг байдал, оюун санааны дадал хоёрыг хэрхэн тэнцвэржүүлэх талаар асууж байсан бөгөөд оюун санааны дадал нь сэтгэлийн амар амгаланд хүрэх ба материаллаг байдал нь биеийн тав тухтай байдлыг хангахад оршдог. Бидэнд хоёулаа хэрэгтэй. Мөн баян болон ядуусын хооронд асар их зөрүү байгаад анхаарах хэрэгтэй гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн:

“Залуусаа, ХХ зууны 50, 60-аад насны бидний хүмүүсийн цаг үе өнгөрчээ. Бид өөрчилж чадсангүй. Бид дурсамжаасаа л суралцаж байна. Харин XXI зууны залуус та нар энэрэнгүй үзлийн зуун болгож хүмүүсийн өөрсдийн үүсгэсэн асуудлуудыг багасгаж, энх тайвныг бадраах алсын харааг суулгана гэдэгт итгэдэг. Та бүхэн үүнийг ажил болгож өөрчлөлтийг хийх хүмүүс. Бидний үеийнхэн энэ бүхнийг ажиглан суух үлдлээ. Ирээдүй та бүхний гарт байна” хэмээн уриалав.Үзсэн: 3 304

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт