Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала хот, Тэгчинчойлин - Дээрхийн гэгээн Далай лам Мьянмарт газар хөдөлж, олон эрдэнэт хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэнд эмгэнэн харамсаж буйгаа илэрхийлэв.
Далай лам эмгэнэлийн бичигтээ:
"Хөрш зэргэлдээ Мьянмар, Тайланд улсад болсон энэ гамшгийн улмаас хайртай дотнын хүмүүсээ алдахын гашуун зовлон амсаж байгаа, бэртэж гэмтсэн бүх хүний төлөө эмгэнэн гашуудаж, залбирч байна."
"Газар хөдөлсөн гамшгийн бүсүүдэд НҮБ-ын харьяа байгууллагуудаас гадна Энэтхэг зэрэг улс хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа нь нэн сайн хэрэг билээ.
Гамшигт нэрвэгдсэн Мьянмарын ард түмэнтэй эв санаа нэгтэй байдгаа илэрхийлэн Далай ламын Гандан Повран сангаас хүмүүнлэгийн тусламжийн хандив өргөх болно.” гэжээ.
Дээрхийн гэгээн захидлаа залбирлаар төгсгөжээ.