Дээрхийн гэгээнтэн Далай лам саяхан ханиад хүрсэнтэй холбогдуулан түүний хувийн эмчийн зүгээс албан ёсны айлчлал хийх нь багагүй биеийн хүч шаардсан, улмаар эдгэрэхэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн зөвлөсөн билээ. Нөхцөл байдлыг нухацтай хэлэлцсэний эцэст бид 2023 оны 11-р сард Сиккимд очихгүй байх шийдэлд хүрлээ. Мөн 2023 оны 11-р сарын хоёрдугаар хагасаас 12-р сарын дундуур Өмнөд Энэтхэгийн Былакуппе, Хунсурт хийхээр төлөвлөж байсан айлчлалаа цуцлахаар шийдэв.
Харин Дээрхийн гэгээнтний 2023 оны 12-р сарын сүүлчийн хагаст Бодгаяад хийх айлчлалын төлөвлөгөөнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болно.