Дээрхийн гэгээн ХIV Далай ламын лагшин тавгүйрхсэний улмаас эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ хийлгээд, Дарамсалад эргэн мориллоо.
Эмч нар Дээрхийн гэгээний биеийн ерөнхий байдал сайн байгааг мэдэгдсэн боловч аялал, айлчлалын хуваариа багасгахыг онцгойлон зөвлөжээ. Мөн төлөвлөсөн хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн өмнө хэсэг хугацаанд сайн амрахыг зөвлөсөн байна.
Иймээс Дээрхийн гэгээний 10 дугаар сард Европ тивээр хийхээр төлөвлөсөн айлчлалыг цуцалж байгааг мэдэгдье. Үүний улмаас хөтөлбөрийг зохион байгуулагчид болоод Дээрхийн гэгээний хөтөлбөрүүдэд оролцохыг хүсэн хүлээж байсан хүмүүст хүндрэл учруулах болсонд Дээрхийн гэгээн ихэд харамсаж байна. Энэхүү нөхцөл байдлыг хүлээн авна гэдэгт найдаж байна.
Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба
Энэтхэг улс, Дарамсала хот










