Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар 2017 он 12 дугаар сар 17

Түгээх

Энэтхэг, Карнатака, Мундгод – Энэ өглөө ойролцоогоор 8,000 гаруй хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсохоор хуран цугласан байлаа. Тэдний ихэнх нь Төвөд болон Хималай орчмын нутгийн ард иргэд байв. Лам хуврагууд Гандан хийдийн цогчин дуган болон Гандан Шарзэ дацангийн дуганыг дүүргэн суусан байх бөгөөд энгийн ард иргэд дуганы гадна талбайд суужээ. Гаднах талбайд томоохон телевиз олныг байрлуулж, энд тэндгүй дуу өсгөгч байрлуулсан байх тул хүн бүхэн дуганд ямар үйл явдал болж байгааг илхэн харах боломжтой байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганд морилон орж ирээд шүтээнд мөргөн залбирсны дараа сэнтийндээ заларлаа.

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар


Унзад лам Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гандан хийдийн цогчэн дуганд морилон ирэх үед хурлыг эхлүүлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Жерреми Рассел“Би ханиад хүрсний улмаас бидний үндсэн төлөвлөгөө өөрчлөгдлөө. Би Брайбун хийдэд гэлэн санваар хүртээхдээ бага зэрэг ядарсан байна. Гэвч сүүлийн хэдэн өдөр амарч чадсан тул бие маань одоо дээрджээ.”

“Гандан хийд бол гэлүгбийн шашны эх хийд билээ. Богд Зонхов Цаст Төвөдийн оронд бурханы шашныг дэлгэрүүлэхэд агуу их хувь нэмэр оруулсан хүн юм. Японы нэгэн эрдэмтэн надад “Богд Зонховын зохиолыг уншиж судлахын хэрээр ямар хүн байсан нь улам тодорхой болж байна” гэж билээ.”

“Би ямар нэгэн үйл ажил хийхгүйгээр энд ирэхгүй тул энэхүү номын айлдварыг зохион байгуулж байгаа юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь айлдахдаа Төвөдийн бурханы шашны бүхий л урсгалд бурханы шашны их номлолыг учир шалтгааны зарчмаар судалдаг тогтсон уламжлал бий гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Наландагийн уламжлал нь Хятад, Төвөдөд адилхан дэлгэрсэн боловч Ловон Дигнага болон Чандракиртигийн учир шалтгааны ухааны ихэнх номлол төвөд хэл дээр хадгалагдан үлдсэн байна. Хятад хэлээр Дармакирти гэгээний цөөхөн хэдхэн ном л орчуулагджээ.

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 8000 гаруй хүн суулаа. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин“Бид цагаачлан ирсэн хойноо энэхүү уламжлалаа хадгалан үлдэж чадсан бөгөөд өдгөө эмэгтэй хуврагууд үүнд идэвхтэй, чамбай сайн оролцож, буддын гүн ухаанд сайтар суралцаж эхлээд байна. Төвөдийн ард түмэн урт хугацааны туршид тууштай, зоримог байж чадсан. Бидний хадгалан авч үлдсэн соёл уламжлал нь Наландагийн цэвэр уламжлал мөн тул цаашид ч үүнийг улам сайн хадгалан авч явахыг та бүхнээс хүсч байна.”

“Цахо Агваан Дагба Зүүн Төвөд нутгаас Богд Зонховт захидал илгээж Дээдийн номыг хэрхэн дадлага болгох талаар асуужээ. Хариуд нь Богд Зонхов “Мөрийн гурван эрхэм” номыг зохион явуулж, “Хэрэв миний үгийг дагаж чадвал би чамайг төрөл тутамд чинь замчилж, гэгээрлийн хутагт хүрсэн хойноо анх чамд ном номлох болтугай” хэмээн айлдсан юм.”

“Би энэхүү номын аман дамжлага, тайлбарыг Дагдаг ринбочэ болон Лин ринбочэ, Тижан ринбочэ нараас хүртсэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо хүний төрлийг олох хэцүү бөгөөд нэгэнт олсон хүний төрлийг үр дүнтэй болгох бүрэн боломж бидэнд байгааг дурдлаа.

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Мөрийн гурван эрхэм" номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Лувсан ЦэринТэрээр 3 жилийн өмнө Колумбын их сургуулийн хятад эрдэмтэн Хятадын түүхийн баримтууд олж нээсэн тухайгаа өөрт нь ярьсныг дурдав. Тухайн баримтанд Төвөд, Монгол, Хятадын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэсэн ба Тан гүрнээс Чин гүрэн хүртэл Манжууд удирдаж байсан талаар дэлгэрэнгүй тэмдэглэхийн зэрэгцээ түүнд Төвөдийг Хятадын нэг хэсэг гэж огт дурдаагүй болохыг онцлон хэлсэн байна.

11-р зуунд Жанчүв Од хаан Төвөдөд дэлгэрсэн бурханы шашныг ариутган шүүх хүсэлт гаргаж Адиша гэгээнийг Төвөдөд урин залснаар “Бодь мөрийн зул” ном зохиогджээ. Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Мөрийн гурван эрхэм” номыг “Бодь мөрийн зул” номтой хослуулан тайлбарлаж эхлэв.

“Хутагтын дөрвөн үнэн”-ий сургаал нь учир шалтгааны ухааны үндсэн сургаал болдог. Бурханы шашны бүх урсгал үүнд суралцдаг юм. Ямартаа ч Хутагтын дөрвөн үнэний гурав дахь үнэн буюу гэгээрлийн тухай ойлголт авах үед Бурхан Багш яг юу номлосон болохыг ухаарч эхэлдэг юм.”

“Мөрийн гурван эрхэм” номын айлдвар


Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Карнатака, Мундгод. 2017.12.17. Гэрэл зургийг Лувсан Цэрин“Би хэдийгээр 1 цаг 30 минут ном номлоно гэж бодсон боловч аль хэдийнээ 2 цаг 30 минут болжээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүмүүст талархал илэрхийлье. Мөн миний эрүүл мэндийн төлөө залбирал үйлдсэн та бүхэнд баярлалаа.”

Энэ хүрээд энэ өдрийн үйл ажиллагаа өндөрлөсөн бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай лам маргааш Мундгод дахь төвөдийн сууринаас хөдөлж Билакуппе дахь төвөдийн сууринд зочилно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт