Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Нагаржунайн “Бодь сэтгэлийн тайлбар”-ын айлдвар 2018 он 1 дүгээр сар 15

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа- Энэ өглөө Бодгаяа хотод тэнгэр жихүүн, манантай байлаа. Дээрхийн гэгээн Далай лам Намжил дацангаас Калачакрагийн талбайд очих үед нар цухуйжээ. Тэнд 30,000 орчим хүн, тэдний 10,000 орчим нь лам хувраг байв. Тэд Дээрхийн гэгээн Далай ламыг хүлээж байсан бөгөөд Далай лам тайз руу алхан, олон түмэнд мэндчилээд, суудалдаа заларлаа.

Сарнат дахь Төвөдийн Дээд Судлалын Төв Хүрээлэнгийн оюутан сурагчид, залуучууд, эмэгтэйчүүд, эгэл хүмүүс, лам хуврагууд пали хэлээр Мангала Сутта тэргүүтнийг уншив. Дараа нь Төвөд урлагийн хүрээлэнгийн хамтлаг дуучид Нагаржунагийн “Төв үзлийн билиг билгүүний сургаал” шүлгийг хөгжимт айзамтайгаар дуулав.

Tөвөдийн Урлагийн Дээд Сургуулийн уран бүтээлчид Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын эхэнд Нагаржунагийн “Төв үзлийн билиг билгүүний сургаал” шүлгийг эгшиг аялгуулан дуулж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 14. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Төгсгөлд нь Тайванийн бүлэг Зүрхэн судрыг хятад хэлээр дуулан уншлаа. Тэд дэлхийн 70 орноос ирсэн 3300 гаруй сүсэгтний нэгээхэн хэсэг байсан бөгөөд тэдэнд зориулан Дээрхийн гэгээн Далай ламын үгийг FM сувгаар англи, хятад, хинди, орос, монгол, вьетнам, солонгос, япон, франц, испани, румын хэлээр орчуулан мөн Төвөдийн Амдо, Таво аялгуугаар хөрвүүлэн дамжуулж байв. 

“Сүүлийн айлдварыг энэтхэг сүсэгтнүүдэд голчлон зориулсан тул хинди хэл рүү орчуулсан юм” хэмээн Дээрхийн гэгээн тайлбарлаад, “Харин энэ удаа Буддын ном сонсохоор ирсэн олон монгол сүсэгтэн, энгийн иргэд, лам хуврагууд оролцож байна. Аливаа сургаалын эхлэлд хамгийн чухал нь зөв сэдэл байдаг билээ. Багшийн зүгээс энэ нь алдар нэр, эд хөрөнгө хүлээж, түүгээр дамжуулан ном заах явдал биш. Бурхны сургасан сургаал номыг бизнес болгох нь туйлын буруу. Би Тулку Цуллогийн гурван амлалтын тухай анх сонсоод ихэд биширч байв. Махан хоол идэхгүй, амьтан уналга болгохгүй, ном заасны төлөө төлбөр авахгүй”.

Дээрхийн гэгээн Далай ламын айлдварт хүрэлцэн ирсэн 30,000 гаруй сонсогчийн нэгээхэн хэсэг монгол сонсогчид. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 14. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

“Хэрэв бурхны сургасан сургаал ном гэж яг юу болохыг гэж гайхаж байвал бидэнд нуух зүйл үгүй, хэн ч ирж сонсож болно. Бид үүнийг 1000 гаруй жилийн турш судалж, дагасаар ирсэн. Хятадууд Зүрхэн судрын төгсгөлд дараах мөрүүдийг нэмж уншдаг.

Хор гурван сэтгэл арилаг

 Мэргэн ухааны гэрэл цацар

 Гадаад, дотоод саад бэрхшээл үгүй болж

 Бид бодьсадвын замаар урагшилсугай.

Энэ нь хятадууд уламжлалт буддын шашинтайг бидэнд харуулж байна. Энд тэмдэглэдэг мэргэн ухаан бол ямар ч мэдлэг биш, харин аминч бус сэтгэлийг ухаарах ухаан юм. Соёлын хувьсгалын дараа хятадад буддын шашинтнууд нэмэгдсээр байна.

Монголд ч гэсэн бурхны шашин гурван удаа дэлгэрсэн. Эхэндээ Торгоны замаар явж, Монголыг дайран өнгөрдөг байв. Дараа нь монголчууд сакя нартай харилцаа тогтоож, эцэст нь III Далай лам тэднийг сүйтгэж байсан. Хариуд нь түүнд “Далай багш” хэмээх алдар хайрлажээ. Буддын шашин Төвөдөөс Монголд 1979 онд дахин нэвтэрсэн юм. Тэд надтай төвөд хэл дээр харилцах л боломжтой байв. Тэдэнд зөвхөн Гандантэгчэнлин хийдэд л бясалгахыг зөвшөөрдөг байж. Гадна нь биш шүү”.

Дээрхийн гэгээн Далай лам сонсогчдод хандан үг хэлж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 14. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

“Тэдний дуу хоолой үнэхээр сэтгэл хөдлөм байсан юм. Энэ нь надад III Далай лам Сонамжамц, түүний дараагий IV Далай лам Ёндонжац мөн тэдэнтэй ойр харилцаатай байсан V Далай ламыг санагдуулсан билээ.

Өнөөдөр буддизм дахин сэргэж байна. Бид одоо ч Монголын олон агуу багш нарын бичвэрүүдийг унших боломжтой. Төв үзлийн билиг билгүүний сургаалд татсан хүн бол миний мэтгэлцээний туслах монгол лам Ойдов Цогний байсан. Өнөөдөр Өмнөд Энэтхэгийн хийдүүдэд хэдэн зуун монгол лам сурч байгаа бөгөөд би тэдэнд судалгаа сургалтаа тасралтгүй үргэлжлүүлэх нь ямар чухлыг хэлж зөвлөж байв.

Хималайн бүс нутгийн олон хүн энд иржээ. Тэдний олон лам хувраг манай хийдүүдэд оршин сууж байгаа. Төвөдөөс гарч буй лам нарын тоо буурсан энэ үед манай шашны уламжлалыг үргэлжлүүлж байгаа тэдэнд бид талархах ёстой.

Мөн энд уламжлалт буддист биш ч иүдей, христийн уламжлалыг дагадаг хүмүүс ч байна. Холбоо харилцаа, зорчих боломж сайжирснаар олон хүн төвөдийн шашин, соёлыг сонирхон, биднийг дэмжиж, буддын сургаалаас урам зориг авч байна. Та бүхэн шинэ буддистууд. Төвөд, Хималайн бүс нутгийн буддистууд бид та бүхнийг халуун дотноор угтан авъя”.

Дээрхийн гэгээн Далай ламын айлдварт хүрэлцэн ирсэн 30,000 гаруй сонсогчийн хэсэг. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 14. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Дээрхийн гэгээн энэ удаа “Бодь сэтгэлийн тайлбар”-ыг заах бөгөөд “Гуяасамажа тантра”-гаас гаралтайг дурдлаа. Тэрээр Нагаржунагийн зургаан бүтээлийг Серхонг Цэншаб Ринбүүчигээс, “Төв үзлийн билиг билгүүний сургаал”-ыг Кхуну лам Ринбүүчигээс, харин “Үнэмлэхүй үнэний гүр дуулал”, Гандэнгийн хуучин ширээт лам Ризонг Ринбүүчигээс гурван жилийн бясалгалын үедээ авсан тухай дурдав.

Тэрээр мөн Нгүлчү Тогмэ Санжбугийн “Бодьсадвын гучин долоон үйл”-ийг заах бөгөөд энэ зохиогч нь бодьсадва хэмээн хүндлэгддэг байсныг дурдав. Монголын Сүнчой байгууллагын зохион байгуулсан номд дээрх хоёр судрыг төвөд, хинди, хятад, англи, испани хэлээр багтааж, үнэгүй тараахад бэлдсэн байсан. Төвөд хэсэгт Дээрхийн гэгээний “Наландагийн 17 их багшид өргөсөн магтаал” шүлэг орсон бөгөөд тэрээр энэ шүлгээ хамгийн түрүүнд уншсан билээ.

Тэрээр Нагаржунай, Арьядэва, Буддапалита, Бхававивека, Чандракирти, Шантидэва, Шантиракшита, Камалашила тэргүүт их багш нарт зориулсан шүлгүүдийг уншиж, Шантидевагийн “Дасгалуудын эмхэтгэл”, “Бодьсадвын явдалд орохуй” тэргүүт нь гаадамбын уламжлалын гол судруудын нэгээхэн хэсэг байсныг дурдав. Тэрээр Наландагийн уламжлалыг Төвөдөд нутагшуулсан гавж Шантиракшита, махасиддха Ловон Бадажунай буюу Бадмасамбхава, хаан Трисонг Дэцэн нарын гавьяаг онцолсон билээ.

Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайданд судрын бичвэрүүдийг уншиж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 14. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Дээрхийн гэгээн тэр үеийн Самъяа хийдийг дурсаж, орчуулагч, сахилга, бясалгалын танхимтай байгуулагдаж байсан тухай ярив. Тэндхийн зарим хятад багш бясалгал нь сургууль судлалаас урьтаж байгаад зөрчилдөж байсан бөгөөд Энэтхэгээс Камалашилаг урьж, мэтгэлцээн хийжээ. Камалашила ялалт байгуулж, “Бясалгалын гурван ботийг” туурвисан түүхтэй.

Тэрээр өргөн цараатай энэ уламжлалыг дамжуулсан Асанга, Васубанду, Дигнага, Дхармакирти, Вимуктисена, Харибхадра, Гүнапрабха, Шакьяпрабха, Атйша тэргүүтийг магтан, XI зуунд Төвөдөд буддизмыг дахин сэргээсэн Атиша, Еше Ө, Жангчуб Ө нарын ачийг магтав. Өдгөө Наланда хийд үгүй болсонд харамсаж буйгаа хэлж, ариун дагшин  газруудыг илрүүлж шинжилсэн британичуудын хувь нэмрийг дурдав.

Дээрхийн гэгээн Нагаржунайн “Бодь сэтгэлийн тайлбар”-ыг шүлэг шүлгээр нь уншиж, зарим хэсэгт тайлбарыг хавсарган хүргэв. Дараа нь ижил нэрт товч судрыг уншсан бөгөөд энэ нь “Гуяасамажа тантра”-гийн эхний шүлэгт зориулсан тайлбар судар байв.

Тэрээр маргааш энгийн сахил хүртээж, “Бодь сэтгэлийг төрүүлэх үйл”-ыг удирдаж, дараагийн өдөр олгох Жанрайсиг бурхны авшгийн урьд зан үйлийг гүйцэтгэхээ мэдэгдэв. Мөн “Бодьсадвын гучин долоон үйл”-ийг унших болно гэв.

Ингээд тэрээр нарны шаргал туяанд Гандэн Пэлгийлинг хийд рүү буцан мордов.

Орчуулсан Т.Ялгуун 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт