Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Наланда Шикшагийн айлдварын гурав дахь өдөр “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” номын тэргүүн ботийн нээлт 2018 он 1 дүгээр сар 7

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Наланда Шикшагийн урилгаар явуулж буй сургаалын гурав дахь өдөр хүйтэн манан сарниж, тэнгэр цэлмэсэн бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам Калачакрагийн Майдан руу морилон ирэв. Пали хэлээр “Мангала Сутта”-г уншсаны дараа Mайдар сургуулийн хүүхдүүд санскрит хэлээр “Наландагийн 17 Их Багшид өргөх магтаал”-ыг уншив. Дээрхийн гэгээн Далай лам үүнийг сонсоод агуу эрдэмтдийн гайхамшигт билгийг дурсан санаж, Бурхан багшийн сургаалыг логик учир шалтгаанд тулгуурлан айлдсан нь хэчнээн чухал болохыг онцлон тэмдэглэв.

Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь айлдварын гурав дахь өдрөө цугласан олонтой мэндлэн даллаж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

“Их багш нарын минь бүтээлүүд өнөөдөр бидэнд хадгалагдан үлдсэн нь үнэхээр гайхамшигтай. Бид энэ бүтээлүүдийг уншиж судлан, сурах бичиг болгож, бусдад уламжлуулж чадна.

Өнөөдөр би бодь сэтгэлийг үүтгэх ёслол үйлдэхийг хүсэж байна. Энэ цагт хайр энэрэл, нигүүлсэл зэрэг Бурхан багшийн айлдваруудтай хамт хүчирхийллийг үл эрхэмлэхийн сургаалыг нь ч бодож эргэцүүлэх нь зүйтэй. Хүчирхийллээс ангид байх нь ямархан давуу талтайг, хүчирхийлэл ямар хор уршигтайг бодож үзэх хэрэгтэй. Үүнтэй адил бусдыг энэрэх болон амин үзлээ бодохын үрийг харьцуулан бодох нь чухал. Бодь сэтгэл гэдэг нь бүх амьтны тусын төлөөх хүсэл эрмэлзлийг төрүүлж хөгжүүлэхийг хэлдэг бөгөөд энэ ариун дагшин газар энэхүү ёслолыг хийхэд тун тохиромжтой аж”.

Дээрхийн гэгээн Далай лам сонсогчдын Бурхан багш, түүний ойрын найман бодьсадва шавийн дүрийг сэтгэлдээ бясалган, өргөн хүрээт, гүнзгий уламжлалын үндэслэгч Mайдар, Mанзушир бурхдыг багтаан төсөөлөхөөр удирдан чиглүүлэв. Тэрбээр мөн Нагаржуна, Сараха, 84 Махасидда, Махакашьяпа, Бурхан багшийн дараах долоон багшийг дурдлаа. Ньингма урсгалаас Шантаракшита, Гуру Падмасамбхава, Трисонг Дэцэн болон Падмасамбхавагийн 25 шавь тэргүүтийг; Кагью урсгалаас орчуулагч Марпа, Миларепа, Гампопа тэргүүтийг; Сакья урсгалаас Вирупагийн дараах Таван багш, Сакья, Нгорпа, Царпа уламжлалыг өвлөгчдийг; Кадампа урсгалаас Атиша, Дромтонпа тэргүүтийг; Гэлүг урсгалаас Жэ Зонхав, түүний шавь Жампэл Гьяцо, Сэй ба Энсагийн уламжлалыг хадгалагч нарыг нэрлэн, “Тэд бүгд хамаг амьтны тусын тулд гэгээрэх их хүслийн гэрч байх болно” хэмээв.

Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь айлдварт цугласан сонордогч олны заримаас. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Дээрхийн гэгээн Далай лам эхлээд Долоон салаа мөргөл уншиж, дараа нь хоргодохуй ба бодь сэтгэл төрүүлэх бадаг шүлгийг уншиж хөтлөв.

 Будда, сургаал, хуврагын чуулган

 Гэгээрэлд хүрэх хүртэл би хоргодно.

 Өглөг өгч, сургаал сонсож олсон буянаараа

 Бүх амьтны тусын тулд бурхан болох болтугай.

Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам өмнөх хүсэл тэмүүллийг туйлын бодь сэтгэлийн туршлагатай хослуулсан “хамгийг цогцлоосон” иогоор дамжуулан хөтөлж, айлдварын төгсгөлд Бурхан багш Шагжамуни, Жанрайсиг, Mанзушир, Ариа Дарь нарын тарнийг соёрхов.

Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь айлдвар айлдаж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Дээрхийн гэгээн Далай лам “Будаа тарих тухай судар”-ыг эш татаж, “Тэнэглэл гэж юу вэ?” хэмээх асуултаар эхлэв. Тэрээр аливаа зовлон, буруу үйлийн уг үндэс нь юмсын бодит мөн чанарыг буруу ойлгох буюу мунхаглал гэдгийг тайлбарлав. Ухаалаг сэтгэх чадвартай хүмүүс итгэл үнэмшлээ логик үндэслэлд тулгуурладаг болохыг онцлоод, “Наландагийн 17 их багшид өргөсөн магтаал”-аас дараах шүлгийг эш татав.

Юмсын орших хоёр үнэн утгыг таньснаар

Бид хэрхэн орчлонгийн хүрдэд орж, түүнээс хэрхэн гарахыг дөрвөн үнэнээр мэднэ.

Зөв ухамсарт үндэслэсэн итгэл минь гурван эрдэнэд бат бөх болно.

Чөлөөлөгдөх замын үндсийг тогтоохыг ерөөж байна.

Удалгүй Бихар мужийн захирагч Шри Нитиш Кумар хүндэт зочноор ирж, “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралын тэргүүн ботийн англи хувилбарын нээлтэд оролцохоор ирэх тул хичээлийг түр зогсоов. Захирагч тайзан дээр гарч ирээд, Дээрхийн гэгээн Далай ламын хамт тайзан дээр гарлаа. Дээрхийн гэгээн Далай ламын Тамгын газраас Дэнзин Такла угтан авч, цааш нь цувралын Ерөнхий редактор доктор Түвдэн Жинпаг “Ботийн ертөнц” нэртэй тэргүүн ботийг танилцуулахыг урив.

Дээрхийн гэгээн Далай лам болон Бихар мужийн захирагч Нитиш Кумар номын нээлтийн үеэр мэнд мэдэлцэж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Доктор Жинпа энэхүү “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралыг танилцуулах хүндтэй үүргийг хүлээсэндээ Дээрхийн гэгээнд талархал илэрхийлээд үргэлжлүүлэв.

“Энэ цувралыг Дээрхийн гэгээн Далай лам санаачлан, эрдэмтдийн багтай олон жил хамтран, түүний удирдлага дор боловсруулсан билээ. Энэхүү бүтээл нь бодит байдлын мөн чанарыг буддын ухаанаар шинжлэх ухаан, философийн талаас судалсан эртний уламжлалуудыг орчин цагийн уншигчдад ойлгомжтой байдлаар хүргэж байна. Нийт дөрвөн ботийн тэргүүн боть өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж буй “Ботийн ертөнц”-ийг шинжлэх ухаанд зориулжээ.

Энэ цуврал бол түүхэн хэмжээний томоохон бүтээл. Нэгдүгээрт Энэтхэгийн их сэтгэгчдийн үзэл баримтлалыг шинжлэх ухаанч аргачлалаар ангилан эмхэтгэснээрээ буддын гүн ухааны түүхэнд шинэ эргэлт авчирлаа. Дээрхийн гэгээн Далай ламын алсын харааны ачаар орчин үеийн уншигчид Энэтхэгийн буддын ухаантнуудын үзэл, ойлголтыг шинжлэх ухааны талаас судлах боломжтой болж байна.

Хоёрдугаарт энэ цуврал нь үзэл санааны түүхэнд чухал хувь нэмэр оруулах чадвартай. Өнөөг хүртэл шинжлэх ухааны түүхийг ихэвчлэн Европ төвт хэмээн үздэг байсан бол энэхүү цуврал нь эртний Энэтхэгт хөгжсөн нарийн ухааны уламжлалыг баримтжуулж байна. Энэтхэгийн их сургуулиуд хүний оюун ухаан, сэтгэл хөдлөлийг судлах, түүнийг хөгжүүлэх бясалгалын арга техникийг гүн гүнзгий боловсруулсан байдаг”.

“Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралын ерөнхий редактор Доктор Түвдэн Жинпа, “Ботийн ертөнц” хэмээх тэргүүн ботийг танилцуулах нээлтийн үйл ажиллагаанд үг хэлж буй нь. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

“Гуравдугаарт эдгээр ботид багтсан эртний Энэтхэгийн сурвалжууд бүгд Төвөдийн Ганжуур, Данжуур хоёр их хөлгөн судраас авсан тул төвөдийн ард түмнээс дэлхий дахинд өргөн барьсан чухал бэлэг болох юм.

Бихар мужид орших Бодгаяа хотод эртний Наланда, Викрамашила, Оддантапури зэрэг их сургууль хөгжиж байсан энэ ариун газарт ийм түүхэн бүтээлийн нээлт болж байгаад баяртай байна”.

Доктор Жинпа, Бихар мужийн захирагч, Дээрхийн гэгээн Далай лам нар хамтдаа энэхүү бүтээлийг нээж буй нь Энэтхэг, Төвөдийн уламжлалт багш сурагчийн харилцаа, ижил уг сурвалж бүхий соёлын өвийг бэлгэдэж байгааг онцоллоо. Түүнчлэн Дээрхийн гэгээн Далай лам сүүлийн үед Энэтхэгийн залуу үед уламжлалт Энэтхэгийн гүн ухааны мэдлэгийг сэргээх талаар тууштай ярьж байгааг дурдав. Эцэст нь тэргүүн ботийн англи орчуулгыг хийсэн доктор Иан Коглан болон номын хэвлэлийн ажлыг гүйцэтгэсэн Америкийн “Wisdom Publications”, Энэтхэг дэх “Simon & Schuster” компаниудад талархал илэрхийлэв.

Дээрхийн гэгээн Далай лам, Бихар мужийн захирагч Нитиш Кумар нар “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралын “Ботийн ертөнц” хэмээх тэргүүн ботийг танилцуулж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

Дээрхийн гэгээн Далай ламын Тамгын газрын нэрийн өмнөөс Дэнзин Такла Дээрхийн гэгээн Далай лам, мужийн захирагч нарыг тэргүүн ботийг нээхийг хүсэв. Тэд хамтдаа номыг нээж, төсөлд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархал илэрхийллээ. Тэрбээр судалгааны багийн дарга Намгял хийдийн хамба лам Тромтог Ринбүүчи, редактор Сэра Мэ хийдийн Геше Янгтэн Ринбүүчи, Гандэн Шарцэ хийдийн хамба Геше Жанчуб Сангйэ, Гандэн Жангцэ хийдийн Геше Чиса Друнгчен Ринбүүчи, Дрепүнг Гоманг хийдийн Геше Лобсанг Хэчог нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Мөн Дрепүнг Лоселинг хийдийн Геше Наван Сангйэг дурдсан бөгөөд тэрбээр оролцож чадаагүй юм.

Mужийн захирагч Шри Нитиш Кумар энэхүү арга хэмжээнд оролцсондоо баяртай байгаагаа хинди хэлээр илэрхийлж, өнгөрсөн жил Калачакрагийн айлдварын үеэр мөн Бодгаяад ирж байсан тухайгаа дурсав. Тэрээр энэхүү номын цуврал нь Наландагийн уламжлалт мэдлэгийг эх хэлээр нь хүргэж байгаад баяртай байгаагаа хэлэв. Мөн уг бүтээлийн тэргүүн ботийн нээлт нь Бурхан багшийн гэгээрлийн орон болсон Бихар мужид, Наландагийн Викрамашила зэрэг их сургуулиудын өлгий нутагт хийгээд, түрүүхэн тодруулсан Телхара байгаад онцгой бэлгэдэл болж буйг онцлов. Энэхүү арга хэмжээнд урьсан Дээрхийн гэгээн Далай ламд талархлаа илэрхийллээ.

Бихар мужийн захирагч Нитиш Кумар “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралын “Ботийн ертөнц” хэмээх тэргүүн ботийн нээлтийн үеэр үг хэлж буй нь... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

“Mиний анд мужийн захирагч бол чин сэтгэлээрээ хүн билээ” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам хэлээд, “Өнөөдөр энэхүү номын нээлт энд болж буй нь онцгой үйл явдал юм. Тэрбээр Патна хотод Бурхан багшийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаар өөрийн сүсэг бишрэлийн сонирхлыг хэдийн илэрхийлжээ. Магадгүй бидний дунд Буддагийн цаг үед хүрэх үйлийн холбоо байдаг ч юм билүү.

Бид анх нутгаасаа дайжин Энэтхэгт ирэхэд маш олон асуудалтай тулгарч байв. Цаг хугацаа өнгөрөх тусам төвөд уламжлалын дагуу балчир наснаасаа судалж ирсэн сэтгэл судлал, философи, логикийн мэдлэг орчин үеийн дэлхийд өргөн хүрээнд хамааралтай болохыг ойлгож билээ. Бидний утга зохиол дахь сэтгэлийн шинжлэх ухаан, философи, логикийн уламжлалыг шашны хүрээнээс ангид, академик хэлбэрээр судлах боломжтой мэт санагдсан. Хүний сэтгэл хэрхэн ажилладгийг илүү гүнзгий ойлгосноор сэтгэлийн үймээн, сэтгэл зүйн зовлонг даван туулах аргыг суралцаж болно. Энэ нь зэвсэг, мөнгө ч хийж чадахгүй зүйл.

Хэрэв бид буддын ухааныг шинжлэх ухаан, философи, шашны гурван ангиллаар авч үзвэл шашны хэсэг нь зөвхөн буддистуудад л сонирхолтой байх болно. Харин шинжлэх ухаан, философийн талыг хэн ч сонирхон судлах боломжтой. Миний бодлоор энэ ботиудаас гарсан үзэл санаа, үнэ цэнийг орчин үеийн боловсролын тогтолцоонд үр ашигтайгаар нэгтгэх боломжтой. Хүмүүсийн сэтгэл хөдлөл хяналтаас гарсан, эмх замбараагүй энэ дэлхийд бидний хийж буй зүйл бол буддизмыг түгээн дэлгэрүүлэх бус харин буддистууд хүн төрөлхтний сайн сайхны төлөө юу өгч чадах вэ гэдгийг судлах юм”.

Дээрхийн гэгээн Далай лам “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралын “Ботийн ертөнц” тэргүүн ботийн нээлтийн ёслолын үеэр төвөд хэлээр эмхэтгэлийн судалгааны ажлыг гүйцэтгэсэн гэвш нарт талархал илэрхийлэв. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 7. Гэрэл зургийг: Лувсан Цэрэн

“Энэхүү тэргүүн ботийн сурвалжийг цуглуулах судалгааны ажлыг хийсэн гэвш нарт талархал илэрхийлье. Мөн англи, хятад, орос, монгол, хинди болон бусад хэл рүү хөрвүүлж буй орчуулагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид төвөдүүд Наландагийн уламжлалыг өнөөдрийг хүртэл хадгалж ирсэндээ бахархдаг. Харин одоо бид үүнийг түүний үүссэн газарт нь мөн дэлхийн бусад бүс нутагт дахин сэргээхэд хувь нэмэр оруулах боломжтой болж байна”.

Төгсгөлд нь Дээрхийн гэгээн Далай лам мужийн захирагчид Наландагийн 17 Их Багш нараар хүрээлэгдсэн Бурхан багшийн жаазтай танкаг гардуулан өгөөд, хамтдаа тайзнаас буулаа.

Орчуулсан Т.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт