Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Наланда Шикшагийн хоёр дахь өдрийн хичээл 2018 он 1 дүгээр сар 6

Түгээх

Энэтхэг, Бихар муж, Бодгаяа - Өглөөний цаг агаар сэрүүн, бүрхэг байсан ч Дээрхийн гэгээн Далай лам Намжил дацангаас Калачакрагийн Майдан руу морилон ирэв. Машинаас бууж алхахдаа олон хүний мэндчилгээнд хариу өгч, тайзны өмнө ирээд, олонд ёслон мэхийж, суудлаа эзлэв. Айлдварын эхэнд Наланда Шикшагийн насанд хүрсэн гишүүд Пали хэлээр “Мангала Сутта”-г уншиж, нутгийн Mайдар сургуулийн хүүхдүүд санскрит хэлээр “Зүрхэн” судрыг уран чадварлаг дуурсган уншив.

Бодгаяад болж буй энэхүү сургаалд Наланда Шикшагийн бүлгээс нийт 2000 орчим хүн оролцож байгаа бөгөөд тэдний дунд Дели, Чандигар, Жамму хотоос ирсэн 300 оюутан, Санкиса дахь буддын шашинтнуудын нийгэмлэгийн 200 хүн, Бодгаяа болон ойролцоох газруудаас ирсэн 600 сурагч мөн Жамму, Кашмир, Химачал Прадеш, Уттар Прадеш, Гоа, Андхра Прадеш, Тамил Наду, Карнатака, Сикким, Одиша мужуудаас ирсэн сүсэгтнүүд багтжээ. Эдгээр хүмүүст зориулж Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг хинди хэлэнд орчуулан хүргэж байна.

Дээрхийн гэгээн Далай ламын айлдварын үеэр тайзан дээр буй хинди хэлний орчуулагч. Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 6. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор

Мөн 69 орны 3000 зочин оролцож байгаа бөгөөд Дээрхийн гэгээн Далай лам төвөд хэлээр айлдаж буй бөгөөд сургаалыг FM сувгаар англи, хинди, орос, монгол, франц, хятад, солонгос, вьетнам, япон, испани хэлээр зэрэг орчуулж мөн төвөд хэлний үндсэн аялгуу болох төв төвөд, Амдо, Хампа аялгуугаар дамжуулж байна.

Дээрхийн гэгээн Далай лам хичээлийн эхэнд Нагаржунай гэгээний “Аливалдлын замын билгүүн үндэс” судрын бадгаас уншив:

Бүх багшийн дотроос хамгийн төгс Бурхан багшид мөргөнө.

Тэрээр шүтэн барилдлагыг

Мөнх бус, бий болдоггүй.


Үгүй болдоггүй, үүрд оршдоггүй

Ирдэггүй, явдаггүй

Онцлоггүй, өөртөө тогтоогүй

Хуурамч бүтэцгүй, амгалан хэмээн айлдсан билээ.

Дараа нь “Илт онохуйн чимэг” судрын тахилгын бадаг, Нагаржуна гэгээний “Аливалдлын замын билгүүн үндэс” судрын сүүлчийн бадгийг уншив.

Гаутамад мөргөнө.

Тэрээр их нигүүлсэх энэрэл сэтгэлээр

Бүх үзлийг орхих замыг заасан

Эрдэмт сургаалыг номлосон билээ.

Тэрбээр сонсогч олонд хандан, “Бид бүгд энд цугласан нь нэг л зорилготой, тэр нь жаргалтай байж, зовлонгоос зайлсхийх. Энэ үнэн нь шавжид ч хамаарна. Үүнийг ойлгоход логик тайлбар хэрэггүй. Зүгээр ажиглаад л мэдэж болно. Харин бидэнд хэрэгтэй логик зүйл нь бусдыг энэрэх болон өөрийгөө бодсон хандлагын ашиг, хохирлыг ялган таних чадвар юм. Шинжлэх ухаанчид хүний төрөлхийн чанар бол энэрэнгүй байдал гэдэг. Энэ бол шашны дадал биш, харин ойлголт. Чи бусдаас хайр энэрэл мэдрэхэд баярладаг шиг, бусад хүн ч чамаас тийм харьцаа мэдрэхэд таатай байдаг. Энэ бол оюун ухаанаа сургаж хөгжүүлэх асуудал юм”.

Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Mайдан дахь айлдварын хоёр дахь өдрийн үеэр... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 6. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор

“Хүмүүс уур, өшөө хорсолд амархан автдаг өнөө цагийн нийгэмд бидэнд хайр, тэвчээр, уучлал, ханамжийн сэтгэл хэрэгтэй. Энэтхэгийн мэргэд сэтгэлийн амар амгаланг юу авчирдаг, юу алдагдуулдгийг гүнзгий шинжилсэн байдаг. Биед хэрэгтэй бүх нөхцөл боломж, тав тух хангалттай байлаа ч дотоод амгалан байхгүй бол аз жаргалтай байж чадахгүй. Харин сэтгэлийн амар амгалан байвал ямар ч нөхцөлд аз жаргалыг мэдэрнэ. Бидний хамгийн чухал зорилго бол сэтгэлийн амар амгаланг олох явдал. Үүнтэй зэрэгцэн сэтгэлийн зовлон үүсэхэд тэдгээр нь таагүй мэдрэмж төрүүлж, дотоод тайван байдлыг эвддэгийг хүлээн зөвшөөрөх ёстой”.

Дээрхийн гэгээн Далай лам Бурхан багшийг эртний Энэтхэгийн уламжлалаас урган гарсан, гэгээрсэн нэгэн байсан хэмээв. “Тэрбээр бидний зовлонгийн үндэс нь мунхаглал буюу уур, шунал, будилаан гэх мэт сэтгэлийн үймээнүүд бөгөөд тэдгээр нь юмсыг угийн оршдог гэж ташаа ойлгохоос үүдэлтэйг танин мэджээ. Энэ төрлийн сэтгэлийн зовлон бүрийн эсрэг арга хэмжээ байдаг боловч хамгийн чухал нь мунхаглалыг арилгах явдал юм. Ариадэвагийн “400 шүлэг”-т:

Бие махбод бүхэлдээ мэдрэхүйгээр бүрхэгддэг шиг

Будилаан сэтгэлийн бүх зовлонд агуулагддаг

Будилаан сэтгэлийг даван гарснаар

Бусад бүх сэтгэлийн зовлонг даван туулна.

Юмс угийн оршдог мэт санагддаг боловч тэдгээрийг нягтлан шинжлэхэд угийн орших ямар ч ул мөр үл олдоно. Учир нь тэдгээр нь шүтэн барилдсан буюу бусад хүчин зүйлд хамааралтай байдаг”.

Дээрхийн гэгээн Далай ламын ном айлдварыг сонсохоор Калачакра Майданд цугларсан сонсогчид айлдварын хоёр дахь өдрийн үеэр... Бодгаяа, Бихар, Энэтхэг. 2018 оны 1 дүгээр сарын 6. Гэрэл зургийг: Дэнзин Чойжор

Дээрхийн гэгээн Далай лам хувь хүний оршихуйн хоосон чанарын талаар тайлбарлахдаа Нагаржунагийн шүлгийг эш татав.

Хүн гэдэг зургаан бүрэлдэхүүнээс бүрдсэн нийлмэл учраас

Бодит оршдоггүй

Үүнтэй адил эдгээр бүрэлдэхүүн тус бүр

Өөрсдөө ч бас нийлмэл тул оршдоггүй.

Хэлбэрт үзэгдлүүд нь

Зөвхөн нэр юм, тиймээс орон зай ч мөн нэр төдий

Хэрэв элементүүд байгаагүй бол хэлбэрүүд оршихгүй

Тиймээс нэр төдий зүйл ч оршихгүй.

Дээрхийн гэгээн Далай лам “Будаа тарих тухай судар”-аас шүтэн барилдлагын тухай дэлгэрэнгүй тайлбарыг уншиж өгөв. “Юуны учир үүнийг шүтэн барилдлага гэж нэрлэдэг вэ? Учир нь шалтгаан, нөхцөлд тулгуурласан байдаг. Үрээс нахиа ургана, нахианаас навч, навчнаас иш, ишнээс уг иш, уг ишнээс балчир цэцэг, цэцгээс үр жимс төрнө” гэж өгүүлсэн хэсгийг эш татав. Судрын төгсгөлд Жэ Зонхавын шүтэн барилдлагын оршихуй, хоосон чанарыг танин мэдэхүйг нэгэн зэрэг ойлгохын тухай шүлгийг уншив.

Эдгээр хоёр ойлголт зэрэгцэн, нэгэн зэрэг орших тэр мөчид

Шүтэн барилдлагын алдаагүй үнэн дүрслэлээс

Бүх баримжаа, автагдлыг устгах итгэл төгс мэдлэг төрнө

Тэр цагт гүн гүнзгий үзлийг шинжлэх процесс бүрэн төгсөнө.

Дээрхийн гэгээн Далай лам айлдварын төгсгөлд дараагийн өдрийн хичээлийг бодь сэтгэлийг төрүүлэх ёслолоор эхлүүлж, дараа нь зарим тарнийн дамжуулалт соёрхоно хэмээв. Үүний дараа тэрээр “Будаа тарих тухай судар”-ын уншлагыг дуусгах болно. Үүний дараа Бихар мужийн Ерөнхий сайд Шри Нитиш Кумар хүрэлцэн ирж, “Эртний Энэтхэгийн буддын сонгодог сургаалын шинжлэх ухаан ба философи” цувралын тэргүүн ботийн англи хувилбарын нээлтэд оролцох юм.

Орчуулсан Т.Ялгуун 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2025 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт