Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Нийгмийн Ухааны Тата Их сургуулийн арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцов 2014 он 9 дүгээр сар 17

Түгээх

Энэтхэг, Мумбай, 2014 оны 9 дүгээр сарын 17 – “Ирээдүйг дахин төсөөлөх нь” уриа бүхий Нийгмийн Ухааны Тата Их сургууль (НУТИС) нь нийгмийн ухааны чиглэлээр дипломын дараах боловсрол олгодог Энэтхэгийн нэр хүнд бүхий сургуулиудын нэг юм. Өнөөдөр НУТИС Деонар дахь өөрийн гол кампуст болж байгаа тусгай хуралд Дээрхийн Гэгээнтнийг хүндэт зочноор урьсан байна. Түүнийг морилон ирэхэд сургуулийн захирал, доктор С.Парасураман угтан авч, танхимд урин оруулав. Танхимд хуран цугласан олон сургуулийн сүлд дууг босч дууллаа.

Нийгмийн Ухааны Тата Их сургуулийн арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцов


Нийгмийн Ухааны Тата их сургуульд морилон ирсэн Дээрхийн
Гэгээнтэн mДалай Ламтай мэндчилж байгаа нь. Энэтхэг, Мумбай,
2014.9.17. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОНУТИС тэргүүний байгууллага болох хэтийн зорилтынхоо хүрээнд шинийг санаачилсан, шинэлэг сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж байгаа тухай проф.Парасураман арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэн хэллээ. Тэрхүү анхны туршилтын хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төгсөлтөд зориулж өнөөдрийн Тусгай Хурлыг зохион байгуулж байгаа ажээ. Тэдгээрийн дотор Хууль, Эрх, Үндсэн хуулийн засаглалын сургууль гурван семестрийн мастерын хөтөлбөрийг боловсруулсан байна.

Ус болон ариун цэврийн асуудал нь хүний сайн сайхан амьдралд голлох үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр НУТИС ЮНИСЕФ-ийн Ус Цэвэрлэгээ болон Эрүүл Ахуйн хэсэгтэй хамтран ажиллаж, Энэтхэгт анхны Усны цэвэрлэгээ ба Эрүүл ахуйн дипломын дараах сургалтыг боловсруулсан байна. Харин Насан туршийн боловсролын төвөөс хөдөлмөр эрхэлж буй насанд хүрсэн хүн амыг дэмжиж зөвөлгөө өгөх чиглэлийн диплом олгох сургалтын хөтөлбөрийг боловсруулсан ба сургалт нэг жилийн турш амралтын өдрүүдэд хэрэгжих ажээ. Түүнчлэн Залуучуудын хөгжил, Нийгмийн өөрчлөлт сэдвээр диплом олгох нэг жилийн, амралтын өдрүүдэд хэрэгжих сургалтыг мөн боловсруулсан байна.

Орчин үеийн дижитал номын сангуудад ажиллах мэргэшсэн номын сангийн болон техникийн ажилтны хэрэгцээ өсч байгаатай уялдуулан Дижитал Номын Сан ба Мэдээллийн Менежмент гэсэн чиглэлээр дипломын дараах сургалтыг Сэр Дорабжи Татагийн Дурсгалын номын сангаас хэрэгжүүлж байна. Хэвлэл мэдээлэл ба Соёлын Судалгааны сургууль Олон нийтийн Мэдээллийн дипломыг олгож эхэлсэн байна.

Нийгмийн Ухааны Тата Их сургуулийн арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нийгмийн Ухааны Тата Их
сургуулийн хууль эрхзүйн мастерын сургалтын анхны төгсөгч
нарт диплом гардуулж байгаа нь Энэтхэг, Мумбай, 2014.9.17.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОХууль эрх зүйн мастерын зэрэг горилж байгаа 13 оюутанд цол, дипломыг гардуулахыг проф. Лакшми Лингам Дээрхийн Гэгээнтнээс хүслээ. Энэхүү үйл ажиллагаатай зэрэгцэн заланд эгнэн жагссан 76 оюутанд мөн халуун алга ташилтын дунд диплом гардуулсан байна. Тэдэнд хандан проф. Лингам амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэх үед Дээрхийн Гэгээнтэн санал нэг буйгаа илтгэж толгой дохиж байлаа. Дараа нь түүнээс мастерын хөтөлбөрийн тэргүүний оюутанд Алтан медаль, дипломын хөтөлбөрүүдийн тэргүүний оюутнуудад шагнал гардуулахыг хүссэн байна.

Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа хатагтай Лакшми Лингам түүний авсан шагналууд, тухайлбал Нобелийн шагнал, Конгрессын Алтан медаль, Темплетон шагнал зэргийг дурдаад, цөмийн зэвсгийг утгах олон улсын кампанит ажилд оролцсоныг нь мөн тэмдэглэн хэллээ. Өнөөдрийн төгсөгчид түүний гараас дипломаа авсан нь нэр төрийн хэрэг хэмээгээд хэлээд, НУТИС-ийн хувьд түүнийг хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Дараа нь хатагтай Лакшми Дээрхийн Гэгээнтнийг үг хэлэхийг урилаа.

“Туршлагатай, мэдлэгтэй эрхэм хүндэт эрдэмтэд ээ, ахан дүүс нараа! Бид бүгд адил хүний төрөлтөн гэдгийг би хаа явсан газраа тэмдэглэн хэлдэг. Тийм ч чухал асуудал биш болох нийгмийн янз бүрийн давхарга, эсвэл ангийн тухайд би санаа тавьдаггүй. Долоон тэрбум хүнийн хувьд арьс өнгө, шашин шүтлэг болон соёл заншлын ялгаа байдаг боловч энэ бүхэн нь оюун ухаан, сэтгэл санаа, бие бялдрын хувьд бүгд адил гэдэгтэй харьцуулахад хоёрдугаар зэргийн асуудал билээ. Бид бүгд хүмүүний тархитай бөгөөд бусад амьд амьтны адил аз жаргал, амар амгаланг эрэлхийлдэг. Жаргалыг олж, зовлонгоос ангижрах нь бидний үндсэн эрхүүдийн нэг юм.”

Нийгмийн Ухааны Тата Их сургуулийн арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нийгмийн Ухааны Тата Их
сургууль дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2014.9.17.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОӨөрсдийн оюун ухааны улмаас хүмүүс өөртөө асуудал үүсгэхээс гадна асар том хэмжээнд сэтгэх хосгүй чадвартай гэдгийг тэрээр цохон тэмдэглэв. Тиймээс бид өөрсдийн оюун ухааныг бүтээлчээр ашиглах нь туйлын чухал. Үүний тулд бид сайхан сэтгэлтэй байж, бусдын төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй.

Тэрээр төгсөгчид рүү харан инээсэглээд,

“Та бүгдэд баяр хүргэе. Шалгалтаа өгөхөөр суух үед та бүхний сэтгэл тавгүйтэхийн хамт догдолж байсан болов уу гэж би бодож байна. Төгсөлтийн шалгалтны мэтгэлцээнд надад ямар асуулт тавьсныг анзаарах сөхөөгүйгээр догдолж, бас эмээж байснаа би санаж байна. Хамгийн чухал нь, олж авсан мэдлэгээ бусдад туслахын тулд зориулах эсэхээс үл хамааран та бүхэн өнөөдөр зэрэг дэвтэй, дипломтой боллоо. Харин бусдад туслах эсэх нь та бүхний хүсэл эрмэлзлээс хамаарна. Та бүхэн олж авсан мэдлэг чадвараа туйлын хэрэгтэй зүйлд зориулах боломжтой. Дэлхийн хамгийн их хүн ам бүхий ардчилсан орн Энэтхэгийн хувьд шүүх, хууль эрх зүй чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн айлдав.

Өөрийн хөрш орнуудтай харьцуулахад Энэтхэг улс тусгаар тогтнолоо олсноос хойш тогтвортой хөгжлийн замаар замнаж буйг тэрээр сайшаан магтав. Түүнчлэн Египет, Хятад зэрэг эртний соёл иргэншилт орнуудын дотор Энэтхэг орон хавьгүй олон агуу сэтгэгчдийг төрүүлсэн гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Тэрээр өөрийгөө Наландагийн уламжлалын бүтээгдэхүүн хэмээн батлан хэлээд, эртний Энэтхэгийн мэдлэг дэх олон зүйл, тухайлбал сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийн үйл ажиллагааны талаархи ойлголт нь орчин үеийн шинжлэх ухаантай дүйцдэг тухай тэмдэглэн хэллээ. Буддист хүний хувьд мөргөл залбирал үйлддэг ч, алс хэтдээ бид өөрсдийн асуудлаа зөвхөн мөргөл залбирлаар бус, мөн үйл хөдлөлөөр шийднэ гэдэгт итгэж явдгаа тэр хэлэв. Хэрвээ бид үйл хөдлөл хийх аваас бид алсын хараатай байх хэрэгтэй. Энэтхэгийн хөгжлийг үр бүтээлтэй болгохын тулд хөдөө орон нутагт хөгжлийг түгээх хэрэгтэй бөгөөд хөдөө орон нутаг дахь боловсролын болон эрүүл мэндийн байгууламжуудыг сайжруулах ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв.

Нийгмийн Ухааны Тата Их сургуулийн арга хэмжээнд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оролцов


Шинээр төгсөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үгийг сонсч
байгаа нь. Энэтхэг, Мумбай, 2014.9.17. Гэрэл зургийг
Тэнзин Чоежор /ДЛОДолоон настайгаасаа эхлэн ном цээжлэх замаар эзэмшсэн буддист боловсролоо тэрээр дурсан ярихдаа, хэдийгээр тэр үедээ ойлгохгүй байсан ч, сэтгэл хийгээд сэтгэл хөдлөлийг өөрчлөх тухайд байсныг санаад заримдаа гайхдаг хэмээлээ. Уур хилэн, үзэн ядалт зэрэг сэтгэлийн сөрөг хандлагыг дарснаар хайр, нигүүлсэхүй зэрэг сэтгэлийн эерэг хандлага бий болно. Эдгээр асуудал өнөөдөр сэтгэл зүйчид болон неврологч эрдэмтдийн сонирхлыг мөн татаж байна.

Шашны бүх уламжлал хийгээд тэдний түгээж байгаа ёс зүйн үнэт зүйлсийг хүндэтгэж ирсэн Энэтхэгийн уламжлалыг гайхан биширдэгээ Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Энэ жишээний үндсэн дээр Энэтхэг орон дэлхийд тэргүүлж чадна. Өнөөгийн боловсрол хүний дотоод үнэ цэнээс илүү материаллаг амжилтанд чиглэж байгааг тэрээр мөн тэмдэглэн хэлэв. Сэтгэлийн сөрөг хандлагыг хязгаарлаж, хамаг амьтны сайн сайхны төлөөх сэтгэлийг хөгжүүлэх замаар эерэг хандлагыг хөгжүүлэх шаардлагатайг тэрээр дахин тэмдэглэн хэллээ.

“Үүнд утга байна гэж үзэж байна уу?” хэмээн тэрээр асуугаад, “хэрвээ байна гэж үзвэл бусдад түгээ, үгүй гэж үзвэл зүгээр л орхичих” хэмээн айлдав.

Уулзалтын төгсгөлд проф. Неела Дабир талархлын үг хэлж, Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл гардуулав. Хатагтай Дабир бүх төгсөгчдөд баяр хүргээд, хүндэт зочноор морилон ирж, оюутнуудад урам зориг хайрласан Дээрхийн Гэгээнтэнд гүн талархлаа илэрхийллээ.

НУТИС-ийн захирал, проф.Парасурам болон бусад багш нартай үдийн зоог барьсны дараа Дээрхийн Гэгээнтэн урьд нь эмчлүүлж байсан Лилавати эмнэлэгт зочлов. Доктор Триведи, доктор Чулани болон бусад эмч нартай Дээрхийн Гэгээнтэн хамтдаа цай уух зуураа найрсаг яриа өрнүүлсний дараа зочид буудал руугаа буцлаа. Маргааш тэрээр Энэтхэгийн Худалдааны Холбоо (ЭХХ) байгуулагдсаны 108 жилийн ой болон ЭХХ Эмэгтэйчүүдийн жигүүр байгуулагдсаны ойн арга хэмжээнд оролцоно.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт