Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавилаа 2017 он 11 дүгээр сар 22

Түгээх

Энэтхэг, Одиса, Бхубанесвар – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бхубанесвар хотын нийгмийн шинжлэх ухааны Калинга институтыг зорих үед тэнгэр цэлмэг, тунгалаг сайхан өглөө байлаа. Түүнийг хүрэлцэн ирэхэд баясан инээх оюутнууд замын хоёр талаар жагссан байх ба зарим нь Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг хүссэн плакат барьсан байв.

Калинга институтыг үндэслэгч доктор Ачяута Саманта болон албаны хүмүүс Дээрхийн Гэгээнтнийг угтлаа. Тэд хамтдаа Бурхан Багшийн сэрэг дүрийн өмнө цэцгэн эрхи өргөж, мөн дурсгалын мод суулгасан юм.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтэд зочлон ирж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн голфын цахилгаан машинаар тайзны зүг явсан бөгөөд энэ зуур хүүхдүүд бүжиг бүжиж, хөгжим тоглож, зарим нь йогийн үзүүлбэр үзүүлж байв. Энэ бүгдэд тэрээр сэтгэл хөдөлж байгаа нь илт байлаа. Тайзанд хүрэлцэн ирснийхээ дараа үйл ажиллагааг эхлүүлж хүндэтгэлийн зул өргөв.

Доктор Саманта орияа хэлээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг тэнд цугласан 25,000 оюутнуудад танилцуулахдаа Далай, Лам гэсэн үгийг тайлбарласан юм. Тэрээр оюутнуудад илтгэл тавихаас өмнө Калинга институтын 10 дахь удаагийн хүмүүнлэгийн шагналыг Дээрхийн Гэгээнтэнд гардуулав.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын хүмүүнлэгийн шагналыг гардаж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дээрхийн Гэгээнтэн цугласан оюутнуудтай “Ахан дүүс минь” хэмээн мэндэлж та бүхэнтэй энд уулзаж байгаадаа туйлын баяртай байна гэдгээ мэдэгдлээ.

“Би үргэлж ирээдүй бидний гарт бий гэж боддог. Өнгөрсөн цаг үе нэгэнт өнгөрсөн ба түүнийг бид засаж залруулах боломжгүй. Харин ирээдүй хараахан ирээгүй байна. Залуучууд та нарт сайхан ертөнцийг бий болгох үүрэг хариуцлага, боломж нөхцөл бүрэн бий. Хичнээн хөгжил явагдаж байсан ч 20-р зуун хүчирхийллийн эрин үе байлаа. Энэ үед шинжлэх ухааны эрдэмтэд агуу их оюун ухааныг сөрөг зүйлд ашигласан нь үнэхээр харамсалтай.”

“21-р зууны эхэнд аллага явагдсаар байгаа тул энэ дэлхийг амар тайван болгохын тулд тууштай алхам хийх хэрэгтэй байна. Бид амар тайванг хүсэж байгаа бол хүний амгалан тайван байдлыг алдагдуулдаг уур хилэн, хардалт, өс хонзон гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг арилгаж дотоод сэтгэлийн амгалан байдлыг бүрдүүлэх хэрэгтэй. Амар тайван байх үед уур төрөх ямар байдаг билээ? Уур хилэн хүчирхийллийг өдөөх нь амархан байдаг. Тэгвэл хэрхэн уур хилэнг арилгах вэ гэвэл энэрэл хайрын сэтгэлийг хөгжүүлснээр үүнийг арилгах болно.”

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын 25,000 оюутнуудад илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанар энэрэнгүй болохыг баталсан. Хэрэв энэрэнгүй биш бол найдлага байхгүй гэсэн үг. Ямартаа ч бид бүхэн эхээс төрж, эхийн хайранд тэтгэгдэж өсөж өндийсөн нь тодорхой. Хэдийгээр ядуу ч гэлээ хөршүүд маань бидэнд сайхан сэтгэлээр ханддаг бол бид сайн хөрш л гэж харна шүү дээ. Харин уур хилэн ихтэй, хүчирхийлэл үйлддэг хөршүүдтэй байна гэдэг хэцүү. Сөрөг сэтгэл бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Хэрэв сөрөг сэтгэлтэй л бол та хаана ч байсан таны таатай сайхан уур амьсгалыг үгүй хийх болно.”

“Бид багадаа хайр энэрэлийг талархан хүлээж авдаг байсан бол өсөж том болохын хэрээр үүнийг орхиж мөнгө, эрх мэдэлд илүү дуртай болдог. Энэ нь орчин үеийн боловсролын тогтолцоо дотоод үнэ цэнийг орхигдуулж, гадаад материаллаг зорилго агуулсны нэгэн жишээ билээ.”

“Дэлхий дээр амьдран буй 7 тэрбум хүн бүгд бие махбодь, оюун санаа, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан гэдгийг санах нь чухал юм. Гэтэл бид баян ядуу, өндөр зиндаа, эсвэл дорд ард гэж ялгадаг нь “Бид”, “Тэд” гэсэн хуваагдлыг улам л бататгах болно. Энэ нь ямар ч хэрэггүй бөгөөд үеэ өнгөрөөсөн, ардчилалын бус арга зам билээ. Бид өөрийгөө бусадтай адил, хүн төрөлхтний нэг гэж бодох нь асар их итгэлцэлийг бий болгодог.”

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын оюутнуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)“Өнөөгийн дэлхий ертөнц ёс суртахуунаар дутагдаж, сөрөг муу сэтгэлийг хэрхэн арилгах арга замыг мэдэхгүй байна. Тийм учраас өдгөө асар чухал болоод буй эртний Энэтхэгийн мэдлэг боловсролоос бид суралцах хэрэгтэй. Маш олон энэтхэгчүүд үүнийг тоохгүй байгаа ч та нар шиг залуучуудтай уулзах бүртээ би энэ бол энэрэнгүй нийгмийг бий болгох үндсэн арга зам юм шүү гэж хэлдэг.”

Дараа нь ойролцоо орших Технологи үйлдвэрлэлийн Калинга институтын зааланд хүрэлцэн ирж 1600 гаруй хүмүүстэй уулзсан юм. Энэ уулзалтанд тэрээр Бурхан Багшийг агуу сэтгэгч, шинжлэх ухаанч хүн байсан талаар ярьлаа. Тэрээр өөрийгөө ч хагас хуврага, хагас шинжлэх ухаанч гэж боддог гэв.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын технологийн салбарын хурлын танхимд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Асуулт хариултын үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүн төрөлхтөн бүгд аз жаргалтай байхыг хүсдэг бөгөөд ийм байх ч эрхтэй гэж хэлэв. Тэрээр ихэвчлэн буддын санскрит ном бүтээлээс орчуулагдсан Ганжуур, Данжуурын 300 гаруй боть номноос түүвэрлэн авч саяхан хэвлэсэн “Шинжлэх ухааны хураангуй” ба “Гүн ухааны хураангуй” гэх хоёр номыг онцлон ярьлаа. Эдгээр номонд сэтгэл судлалын шинжлэх ухаан болон үзэгдэл юмс хийгээд бодит үнэн хоорондын ялгаа зэрэг чухал хэрэгтэй олон үзэл онол багтсан байгаа гэв.

Тэрээр Төвөдийн буддизм нь гүн ухаан болон сэтгэл судлалын талаарх өргөн бөгөөд асар гүнзгий ойлголтыг учир шалтгаан, логик зарчимд үндэслэн гаргадаг талаар ярьлаа. Энэ нь шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг ихэд татдаг байна. Бурхан Багш өөрийн шавь нартаа миний сургаалыг сохроор дагаж болохгүй, байнга нягталж, судалж байх хэрэгтэй гэж зөвлөсөн гэдгийг дурдав.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын технологийн салбарын хурлын танхимд 1600 төвөд иргэдтэй уулзав. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн цагаачдын Пунцоглин тосгоноос ирсэн 1600 гаруй төвөд иргэдтэй уулзсан юм. Уулзалтын эхэнд уг тосгоны дарга товч танилцуулга хэлэхдээ энэ тосгон анх 1963 онд 849 акр газартайгаар эхэлсэн ба 300 гаруй эрэгтэй, эмэгтэй хуврагууд шавьлан суудаг сүм хийдтэй, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн дотуур байр, Швейцар дахь төвөдүүдийн дэмжлэгээр ахмадын асрамжийн газар барьсан зэрэг нэлээдгүй хэдэн ажил танилцуулсан юм. Мөн Калинга институтэй хамтран ажилдаг талаар дурдав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тэдэнд хандан бурханы шашныг хадгалан авч үлдэх, ингэхдээ сэтгэл хангалуун үүнд суралцах хэрэгтэй гэж зөвлөв. Тэрээр 40 жилийн өмнөөс зөвхөн уншлагын зан үйл хийдэг эрэгтэй, эмэгтэй хуврагын бүх хийдүүд буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж шаардсан байна.

Үүний нэг үр дүн нь өнгөрсөн жил 20 эмэгтэй хувраг буддын гүн ухаанд бүрэн суралцаж гэвшма цол хамгаалсан явдал юм. Мөн үүнтэй адил нинмавын Пенор ринбочэ Өмнөд Энэтхэг дэх өөрийн Намдоллин хийдийн лам хуврагуудыг ч буддын гүх ухаанд суралцаж, номын мэтгэлцээн өрнүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө тус хийдийн лам хуврагууд нинмавын хамба болох хангалттай боловсон хүчин болоод байгаа талаар дурдав.

Тэрээр төгсгөлд нь, “Бид цагаачлан амьдарч байгаа ч өөрсдийн соёл уламжлалаа хадгалсаар байгаа билээ. Бидний зүрх сэтгэл мятрашгүй хүчтэй хэвээр байна. Нэгэн цагт эх нутагтаа амьдарч буй хийгээд цагаачлан гарсан бид бүгд нэгдэн цуглах болно.” гэв.

Нийгмийн шинжлэх ухааны Калинга институтын оюутнуудад илтгэл тавьлаа.


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинга институтын технологийн салбарын хурлын танхимд 1600 төвөд иргэдтэй уулзав. Энэтхэг, Одиса, Бхубанесвар. 2017.11.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)Дараа нь тэрээр энд байнга хүрэлцэн ирж чадахгүй тул энэ удаа номын барилдлага тогтоохоор шийдэж цугласан хүмүүсийг удирдан бодь сэтгэл үүсгэх зан үйл хийсэн юм. Бурхан, Ном, Хувраг, мөн Энэтхэг болон Төвөдийн их багш нарыг өөрийн өмнөх огторгуйд бодитоор байна хэмээн бодоод хамаг амьтан аз жаргалтай байхыг хүсэн залбирахыг удирдсан юм. Дараа нь Жанрайсиг, Манзушри, Дарь Эх бурхадын зүрхэн тарнийн лүн айлдав.

Олон төвөд иргэд машид баяртайгаар Дээрхийн Гэгээнтнийг үдлээ. Маргааш тэрээр Баруун Бенгалын Колката хотыг зорино.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт