Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн 2014 он 9 дүгээр сар 23

Түгээх

Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 22- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентын гишүүн Ражеев Чандрасекар болон Ашока их сургуулийн урилгаар Энэтхэгийн Амьдрах Орчны төвд уригдан яриа хийлээ. Ноён Чандрасекар нь Энэтхэгийн Парламентын дээд танхим болох Ражья Сабхад Каматака болон Банглор мужийг төлөөлсөн бие даасан гишүүн юм. Ашока их сургууль нь бүтэн байрлаж сурдаг сургууль бөгөөд үндэслэгчид нь боловсрол бол цогц бөгөөд либерал байх ёстой хэмээн итгэдэг ажээ. Ноён Чандрасекар хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтнийг энх тайван хийгээд зэрэгцэн оршихуйг дэмжин сурталчлагч хэмээн магтав.

Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Амьдрах
Орчны төвд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО“Хүндэт ахан дүүс нар аа, Бидний 7 тэрбум хүмүүний төрөлтөн бүгд ахан дүүс бөгөөд хэн маань ч эхийн хэвлийгээс мэндэлж, хэн нэгний халамж тусламжаар эсэн мэнд бойжсон билээ. Өнгөрсөн үед хүмүүс бие даан, бие биенээсээ тусгаарлагдмал орчинд амьдарч чаддаг байсан бол өнөө үед бид бүгд илүү харилцан хамааралтай амьдарч байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн хүндрэл бүх хүнд нөлөөлж, түүнийг бид хамтдаа шийдэх ёстой болоод байна” хэмээн тэрээр яриагаа хэлэв.

“Тиймээс ‘бид’ ба ‘тэд’ гэсэн утгаар сэтгэх нь ашиг тусгүй юм. Дэлхийн 7 тэрбум хүний ердөө нэг нь л гэж би өөрийгөө боддог. Хэрвээ би өөрийгөө бусдаас өөр, арай онцгой гэж бодох аваас бидний харьцаанд саад тотгор гарна. Бид бүгд аз жаргалтай амьдарч, найд нөхдөөрөө хүрээлүүлэн, нөхөрлөл маань итгэлцэл, шударга, нээлттэй байдал дээр суурилаасай хэмээн хүсдэг. Энэ нь хүмүүсийн нэгдмэл байдлын өөр нэг тал юм. Хэрвээ бид бусдыг ялбал өөрсдөө мөн хор хөнөөлийг нь амсаж, бусад хүн амжилттай байвал үр шимийг нь бид мөн эдэлнэ.”

Тэрээр янз бүрийн шашин нэг зорилгод хүрэхийн тулд хэрхэн өөр өөр хандлагаар ханддаг тухай тайлбарлан ярив. Теист урсгалууд бурхан, эсвэл бүтээгчид итгэдэг бол самхья, жайн болон буддизм зэрэг теист бус урсгалууд өөрөө бүтэх жам ёсонд итгэдэг. Самхья болон жайн уламжлал бие, сэтгэлийн бие даан оршихуйд итгэдэг ч, буддизм үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ энэ нь “би” огт оршдоггүй гэсэн үг бус, харин бусад хүчин зүйлсээс хамааралтайгаар оршдог гэдгийг тэрээр тайлбарлан хэллээ.

Бурханд үйлчлэх хамгийн сайн арга нь бусдад үйлчлэх явдал хэмээн зарим нь хэлдэг бол, бусдад хор хөнөөл үзүүлэхийн оронд тусалж, тэдэнтэй хайр энэрлээр харьцах нь өнө мөнхийн итгэл, нөхөрлөлд хүргэдэг гэдэг нь мөн батлагдсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Баян чинээлэг, хүч чадалтай нэгэнд татагдсан нөхөрлөл нь урт насгүй, баялаг, хүч чадлын нөхөрлөл байх талтай.

Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн


Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛОТанхимаас тавьсан асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Төвдийн буддизм нь Наланда их сургуулийн уламжлалыг хадгалж үлдсэн, төвд хэл нь тэрхүү гүн гүнзгий мэдлэгийг хамгийн тодорхой илэрхийлэх арга хэрэгсэл хэмээн тайлбарлав. Урьд Нагаржуна болон Наландагийн агуу их сэтгэгчдийн зохиол бүтээлууд түүний сэтгэлийг хамгийн ихээр татдаг байсан тухай тэр дурсан ярилаа. Өндөр боловсрол эзэмшсэн хэрнээ аль болох энгийн амьдрал сонгосон Махатма Гандигийн үлгэр дууриалаас сүүлийн үед ихээхэн урам зориг авах болсноо тэрээр хүүрнэсэн байна. Материализмд чиглэсэн өнөөгийн боловсролын тогтолцоонд ямар нэг зүйл дутагдаж байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтний иргэний ёс зүй хэмээн нэрлээд байгаа хүний дотоод үнэ цэнэт зүйлийг нэвтрүүлэх замаар дээрхийг нөхөх боломжтой хэмээн итгэж буйгаа илэрхийлэв.

Сайхан сэтгэл нь бидний оюун санааны хийгээд бие махбодийн эрүүл мэндэд тустай гэдгийг батлаад, бясалгал болон нигүүлсэхүйн дасгал хийхээс нь өмнө хүүмсийн бие махбодийг шинжилсэн жишээг Дээрхийн Гэгээнтэн дурдан ярилаа. Долоо хоногийн турш, өдөрт 30 минут нигүүлсэхүйг бясалгасан хүмүүс стресс багатай болж, даралт нь бууран, хүнтэй харилцах харилцаа нь сайжирсан байна.

Хүслийн үүргийн тухай асуултад,

“Хүсэл бол амьдралын нэг хэсэг бөгөөд жишээ нь яг одоо бид бүгд үдийн хоол идэхийг хүсч байна. Жам ёсны хүсэл байхгүй бол бид бүгд үхнэ. Харин сэтгэл хангалуун байх шаардлагатай үед бид хэтэрхий их зүйл хүсдэгт асуудал оршиж байна. Гэхдээ сэтгэл ханамж нь улс орны хувьд бус, харин хувь хүний хувьд зохимжтой бөгөөд улс орны тухайд бол хөгжих шаардлагатай. Бусдыг ялан дийлэх сэтгэл болон ёс суртахууны доройтол нь ялагдлын эх сурвалж учраас бидэнд өөр нэг хэрэгтэй зүйл нь өөртөө итгэх итгэл мөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Амьдрах Орчны төвөөс Дээрхийн Гэгээнтэн шууд нисэх буудал явж, Дарамсалагийн зүг хөлгийн жолоо залсан байна.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт