Энэтхэг улс, Химачел Прадеш, Дарамсала дахь Тэгчин Чойлин- Өнөө өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам Одиша мужийн Ерөнхий сайд Навин Патнайкт захидал бичиж, өнгөрсөн үдэш Баласород болсон галт тэрэг мөргөлдсөн эмгэнэлт ослын улмаас олон хүн амь насаа алдаж, шархдаж бэртсэн тухай мэдээг сонсоод гүнээ харамсаж буйгаа илэрхийлэв.
Хайртай дотны хүнээ ослоор алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, энэхүү золгүй явдлын улмаас бэртэж гэмтсэн бусад хүмүүсийн төлөө залбирч буйгаа тэрбээр захидалдаа бичсэн юм.
Мөн “Энэтхэгийн Засгийн газар болон бусад агентлагууд, тэр дундаа төр засгийн байгууллагууд энэхүү эмгэнэлт ослын улмаас шархдаж бэртсэн, хохирол амссан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, бүх талаар дэмжлэг үзүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаад би маш их талархаж байна. Одишагийн ард түмэнд эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Далай ламын “Итгэлцэл” (DLT) төвөөс эмчилгээ, тусламж, аврах ажилд зориулан хандив өргөж байна. Та бүхний мэдэж байгаачлан Одиша хотод 2017 онд олонтаа зочлох завшаан тохиож, тантай уулзсан минь нэр төрийн хэрэг байсан билээ" гэв.
Дээрхийн гэгээнтэн залбирал, сайн сайхны ерөөл дэвшүүлснээр захидлаа өндөрлөсөн юм.
Орчуулсан Р.Манлай