Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Олон Улсын Оюутны их наадамд зочноор оролцлоо 2015 он 2 дугаар сар 9

Түгээх

Норвеги, Тронхейм, 2015 оны 2 дугаар сарын 9 – Франц, Швейцарь, Германы хил огтлолцсон, Европын зүрх болсон Базел хотоос Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Европ тивийн хамгийн хойд хязгаарт орших Тронхейм хотыг чиглэн нислээ. 1000 гаруй жилийн өмнө Норвегийн нийслэл байсан Тронхейм хот нь өөр нэгэн үйл явдлын талбар болсоор иржээ. Ниделва голын адагт Тронхеймсфьюрдын өмнөд эрэг дээр байрлах Тронхейм хотод 1990 оноос Олон Улсын Оюутны Их Наадам (ISFiT) зохион байгуулагдах болсон байна. ISFiT нь хэлэлцүүлэг мэтгэлцээний талбар, шинэ үзэл санаа төрөх, нөхөрлөл үүсэх, үнэтэй сургамж авах газар болсоор иржээ. Их наадам хоёр жил тутамд болдог байна.

Тронхеймд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Олон Улсын Оюутны их наадамд зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ISFiT Оюутны Энх тайвны шагналын
эзэн Ааяат Алгормозитай уулзаж байгаа нь. Норвеги, Тронхейм,
2015.2.9. Гэрэл зургийг/foto.samfundet.noДээрхийн Гэгээнтнийг Тронхеймын нисэх онгоцны буудалд газардахад Энэтхэгийн ЭСЯ-ны ажилтнууд, ISFiT-ийн оюутан төлөөлөгчид угтан авч, Кларион Хурлын Төв хүртэл дагалдан явлаа. Оюутнуудтай цуг барьсан үдийн зоогийн өрөөнөөс хаалттай тэнгис цэлийн харагдаж байв. Арга хэмжээнд орохын өмнө түүнд энэ жилийн Оюутны Энх тайвны шагналт Ааяат Алгормозиг таницуулсан бөгөөд тэрээр Бахрайн ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч ажээ.

Дээрхийн Гэгээнтнийг танхимд ороход оюутнууд халуун алга ташилтаар угтан авсан ба түүний яриаг сонсохоор нийт хуран чуулсан 1800 оюутнаас 500 нь гадаадаас ирсэн байв. ISFiT-ийн ерөнхийлөгч Мариус Жонс арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, энэ бол ирээдүйг өөрчилж, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээж чадах тив тивийн оюутан залуусын цугларалт хэмээн тэмдэглэлээ. Энэ жилийн хэлэлцүүлгийн сэдэв нь авилга ажээ.

Дээрхийн Гэгээнтэн ISFiT-д 1994 онд анх оролцож байсан байна. Хурлын дарга Фредрик Грасвик түүнийг арга хэмжээний эхэнд цөөн хэдэн үг хэлэхийг хүсч урилаа.

“Ахан дүүс нар аа, та бүхэнд өдрийн мэнд хүргэе! Үзэл бодлоо солилцохоор та бүхэнтэй уулзаж буйгаа нэр төрийн хэрэг гэж үзэж байна. Залуус та нарын өмнө урт удаан ирээдүй байгаа бол бараг 80 дөхөж байгаа надад зарим туршлага хуримтлагдсан гэж би бодож байна. Цаг хугацаа үргэлжилж байна. Цаг хугацаа зогсдоггүй. Өнгөрсөн цаг нь болоод дууссан тул бид түүнийг өөрчилж чадахгүй ч, өнгөрснөөс сургамж авах боломжтой. Бид 21 дүгээр зууны эхэнд байгаа учраас энэ эрин зуун дуусахаас өмнө дэлхий дахиныг илүү сайхан, аз жаргалтай болгох боломжтой байж болох юм” хэмээн Дээрхий Гэгээнтэн яриагаа эхлэв.

20 дугаар зуун гайхалтай хөгжил дэвшлийн зуун байхын зэрэгцээ хүчирхийлэл хийгээд цус урсгалтын зуун байсан тухай тэр ярилаа. Хэрвээ цус урсгаснаар дэлхий илүү сайн сайхан газар болж байвал цус урсгалтыг зөвтгөж болох авч харамсалтай нь тийм биш юм. Дээрхийн Гэгээнтний үзлээр авилга нь хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд шашин хүртэл зарим авилгач хүмүүст бусдыг дарангуйлах боломжийг олгож байгаа ажээ.

Хүчирхийлэл ба эс хүчирхийллийн ялгаа нь тухайн нэг үйлдлийн мөн чанарт гэхээсээ илүү сэдэлд оршино гэдгийг тэрээр тодорхой тайлбарлав. Уур хилэн хийгээд шуналын сэдэлтэй хийгдсэн үйлдэл нь хүчирхийллийн, нигүүлсэхүй хийгээд бусдын төлөө сэдэл бүхий үйлдэл нь ерөнхийдөө хүчирхийллийн бус шинжтэй байдаг. Дан ганц мөргөлөөр бид энх тайвныг тогтоож чадахгүй, харин энх тайвныг бусниулж байгаа хүчирхийлэл болон авилгатай тэмцэхийн тулд тодорхой алхам хийх ёстой хэмээн тэр хэллээ.

Тронхеймд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Олон Улсын Оюутны их наадамд зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Олон Улсын Оюутны Их Наадам
дээр үг хэлж байгаа нь. Норвеги, Тронхейм, 2015.2.9.
Гэрэл зургийг/foto.samfundet.no“30-аас дээш настай хүмүүс 20 дугаар зуунд харьяалагдах бөгөөд бид маш их хүндрэлийг бий болгосон. Харамсалтай нь, тэдгээр асуудлыг та бүхэн шийдэхээс өөр аргагүй болж байна. Илүү сайхан дэлхий ертөнцийг бүтээх хариуцлага, мөн боломж та бүхэнд бий. Та бүхэн зөвхөн өөрийн орон нутаг, эсвэл улс орны зорилгоор хязгаарлагдахгүй, нийт хүн төрөлхтний хэрэгцээ шаардлагыг тооцон илүү өргөн хүрээнд асуудалд хандах хэрэгтэй. Үүнд хүсэл зориг, алсын хараа болон шийдэмгий байдал шаардлагатай. Мөн хүн төрөлхтөн бол нэгэн том гэр бүл гэсэн хатуу ойлголттой байх хэрэгтэй. “

“Та бүхэнтэй адилхан хүн гэсэн утгаар өнөөдөр би энд байна. Бие бялдрын, оюун ухааны, сэтгэл хөдлөийн хувьд бид бүгд адил боловч, бидэнд байдаг хоёрдугаар зэргийн ялгаанд анхаарал хандуулах хандлага их байна. Хэрвээ 7 тэрбум хүн бүгд хүн төрөлхтний нэгдмэл байдлын талаар ойлголттой бол бидэнд хэрэлдэж маргалдах шалтгаан байхгүй болно. Бид бие биетэйгээ нөхөрлөх тал дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Залуучууд та бүхэнд асар том боломж, үүнийг хийх чадвар бий.”

Өнөөгийн боловсролын тогтолцоо нь эд материалын зорилгыг тавьж байгаагаас оюун санааны асуудалд анхаарахгүй байгааг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Материаллаг зүйлс бидэнд хэрэгтэй хайр энэрлийг өгч чадахгүй. Таны сэтгэл таагүй байхад алмазан бөгж танд хайр энэрэл үзүүлж чадахгүй, гэтэл нохой, муур хүртэл хайраа илэрхийлдэг. Материаллаг зүйлд анхаарал хандуулснаар бид ёс суртахууны үнэт зүйлсийг үгүйсгэж байна.

Хурлын дарга Фредрик Грасвик, “Та сая авилгыг хүчирхийллийн нэг хэлбэр гэж хэллээ. Үүнийг арай тодорхой тайлбарлаж өгөхгүй юу?” гэсэн асуултыг тавилаа.

Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, сүүлийн 56 жилийн туршид түүний амьдарч байгаа, хоёр дахь эх орон болсон Энэтхэгт авилга газар авч байгаа хэмээн хэлэв. Авилга жирийн ард иргэдийн эрхийг хөнддөг учраас хүчирхийллийн нэг хэлбэр мөн. Хятадад авилга мөн цэцэглэж байгаа хэмээн тэр хэллээ. Энэ хоёр улсын ялгаа нь Энэтхэгт хууль дүрэм үйлчилдэг, шүүх засаглал нь бие даасан, чөлөөт хэвлэл байна. Харин Хятадад ард иргэд нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй, чөлөөт хэвлэл үгүй, хууль үйлчилдэггүй. Энэ оронд аливаа сангийн тал нь л зориулалтын дагуу зарцуулагддаг гэцгээдэг.

Тронхеймд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Олон Улсын Оюутны их наадамд зочноор оролцлоо


Олон Улсын Оюутны Их Наадам (ISFiT) дээр Дээрхийн Гэгээнтэн
Далай Ламын үгийг 1800 гаруй оюутан сонслоо. Норвеги, Тронхейм,
2015.2.9. Гэрэл зургийг/foto.samfundet.no“Хэрвээ авилга бага байсан бол Энэтхэг илүү хурдан хөгжих байсан хэмээн миний энэтхэг нөхөд хэлдэг.”

Авилга Норвегид харьцангуй бага юм шиг байгаа ч, бусад очсон газартаа хүмүүсийг авилгын хэмжээг заахыг хүсэхэд тэд хоёр гараа өргөн үзүүлдэг хэмээн тэр хэллээ. Үүнтэй адил баян ядуугийн ялгаа мөн их байна хэмээн тэр нэмж хэлэв.

“Хэрвээ хүмүүс ёс суртахууны үнэт зүйлс хийгээд ёс суртахууны зарчмыг хүндэтгэн үздэг бол авилга байхгүй байх байсан. Хүмүүс зохих ёсоор бие биенээ хүндэтгэдэг бол бие биенээ хөнөөх, хүчиндэх, бие биенээсээ хулгай хийх явдал боломжгүй байх байсан. Хүмүүсийн үйл ажиллагааны бүхий л салбарт, шашныханд хүртэл ёс суртахууны зарчим шаардлагатай байна. Цэцэрлэгээс эхлээд их сургуульд суралцагчдад ёс суртахууны үнэт зүйлсийг хэвшүүлэх хандлагыг боловсролд нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний ачаар өөр үзэл бодолтой хүмүүс бий болно. 30 орчим жил миний хамтран ажилласан “Оюун Ухаан ба Амьдрал” хүрээлэн олон эрдэмтэд, сэтгэгчдийг нэгтгэдэг бөгөөд “Анхаарал халамжийн дуудлага” нэртэй сургалтын хөтөлбөр дээр ажиллаж байгаа билээ. Тэд мөн хүмүүст нигүүлсэхүй сэтгэлгээ суулгах сургалтыг зохион байгуулж, тэдний хариу үйлдлийг ажигладаг юм. Туршилтын үр дүнд хүмүүсийн бие бялдрын болон сэтгэл санааны байдал сайжирч байгааг олж тогтоосон байна. ”

Энэ асуудлыг боловсруулахдаа, шинжлэх ухааны ололт төдийгүй, эрүүл ухаан, нийтлэг туршлага дээр тулгуурлах ёстой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

Авилгыг хүчээр хорьж болох уу гэсэн асуултад, хэвлэл мэдээллийнхэн урт хамартай байж, олон нийтийн дунд байгаа ба хөшигний цаана байгаа авилгыг үнэрлэж, олж илрүүлэх шаардлагатай тухай тэрээр ярилаа. Авилгыг илрүүлснээр авлигачдад хариуцлага хүлээлгэх боломжтой болно. Авилгын хөнөөлтэй эсэх тухайд тэрээр авилга итгэлийг эвддэг хэмээн хэлэв. Түүнтэй тэмцэхийн тулд бид тухайн тохиолдол бүрийн нөхцөл байдлыг нягтлан шинжлэх ёстой хэмээн тэр хэллээ.

Авилгатай тэмцэхэд шашны үүрэг их эсэх тухай асуултад, томоохон бүх шашин хайр энэрлийг номлож, үүнд хүрэхийн тулд өршөөн уучлах, хүлээцтэй байх, хувийн сахилга баттай байхыг зөвлөдөг хэмээн Дээхийн Гэгээнтэн хариулав. Тэдгээр шашин гүн ухааны үзэл баримтлалаараа ялгаатай боловч нэг л зорилгод тэмүүлдэг. Нэг үнэн ба нэг шашин гэх үзэл байдаг ч, энэ нь хувь хүний хувьд байж болох ба арай илүү өргөн олны тухайд хэд хэдэн үнэн, хэд хэдэн шашин байна хэмээн тэр хэллээ. Хагийн гол нь Энэтхэг орны жишгээр тэдгээр олон шашин энх тайвнаар мөр зэрэгцэн орших нь юу юунаас чухал юм.

Авилга, хээл хахуулийн тухай асуудлыг Дээрхийн Гэгээнтэн дахин хөндөөд,

“Авилга бол үнэн чанартаа шударга бус зүйл учраас хүмүүс түүнийг нуух ёстой болдог. Хэн ч авилга, хээл хахуулиар бахархдаггүй. Харин шударга явдал, ил тод, нээлттэй байдал нь сэтгэлийн амар амгаланг буй болгодог” хэмээн хэлэв.

Тронхеймд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Олон Улсын Оюутны их наадамд зочноор оролцлоо


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам оюутнуудын асуултад хариулав.
Норвеги, Тронхейм, 2015.2.9. Гэрэл зургийг/foto.samfundet.noТөрийн удирдлага дахь шашны үүргийн тухай асуусан асуултад, өнгөрсөн үед нөлөө байсан байж болох ч орчин үед байхгүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Шашин бол хувь хүний сонирхолтой холбоотой асуудал бол төрийн захиргаа нь олон түмэнд хамаатай зүйл гэдгийг тэр онцлон тэмдэглэв. Хэрхэн аз жаргалтай болох вэ гэсэн эмэгтэй оюутны асуултад аз жаргал гэдэг ойлголт нь сэтгэл ханамжтай холбоотой болох талаар тэрээр тайлбарлалаа. Тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд хүнд бэрхийг даван туулдагтай холбон тэр ярив. Утга учиртай амьдрал бол сэтгэл ханамжийн эх сурвалж мөн. Бид сэтгэл ханамжийг мэдрэхүйн эрхтнээр хүртэх хандлагатай байдаг ч, энэ нь түр зуурын бөгөөд өнгөц байдаг хэмээн тэр хэллээ. Харин бид дотоод сэтгэлээрээ, оюун санааны түвшинд сэтгэл ханамжийг эрэлхийлэх нь илүү үр дүнтэй. Эрдэмтэд хүртэл мэдрэхүйн ухамсар ба оюун санааны ухамсрын ялгаанд анхаарлаа хандуулж эхэлж байгаа тухай тэр хүүрнэсэн байна.

Энэ удаагийн их наадамд 100 гаруй орноос төлөөлөгчид ирснийг хурлын дарга Фредрик Грасвик мэдэгдээд, тэдэнд хандан зөвөлгөө өгөхийг Дээхийн Гэгээнтнээс хүссэн байна.

“Хүн төрөлхтний нэгдмэл байдалд анхаарлаа хандуулцгаа. Би өөрийгөө бусдын адил хүн гэж үздэг. Хэрвээ би өөрийгөө бусдаас ялгаатай, онцгой нэгэн гэж бодвол энэ бодол намайг бусдаас холдуулахаас өөр зүйлгүй. Бид ухаан бодлоо ашиглан, эерэг сэтгэлийг хэвшүүлж, сөрөг сэтгэлийг багасган сэтгэл хөдлөлөө захирах хэрэгтэй. Хүн төрөлхтөнд тулгарч байгаа асуудал бид бүгдэд нөлөөлнө, хүн төрөлхтөн аз жаргалтай байвал бид ч жаргалтай байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн айлдлаа.

Тронхейм хотын дарга Рита Оттервик Далай Ламд талархал илэрхийлэхээр тайзан дээр гарч ирлээ. ISFiT-ийн ерөнхийлөгч Мариус Жонс мөн Дээрхийн Гэгээнтэнд хүрэлцэн ирж, сонирхолтой яриа хийсэнд нь талархал илэрхийллээ. Тэрээр Дээрхийн Гэгээнтэнд ноосон малгай бэлэглэснийг тэр дор нь өмсөхөд танхим халуун алга ташилтаар дэмжив.

Дээрхийн Гэгээнтэн маргааш Данийн нийслэл Копенгагенийг зорино.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт