Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Онцгой ярилцлага - “Би даяаршлыг дэмжигч” 2009 он 7 дугаар сар 10

Түгээх

Энэтхэг, Химачал-Прадеш муж, Дарамсала хот. 2009 оны 7 дугаар сарын 5. (“Die Welt” сонин)

Дээрхийн гэгээн Далай ламтай уулзах зам урт бөгөөд бэрхшээл ихтэй. Төвөдийн шашин төрийн тэргүүн тэрбээр Хималайн нурууны бэлд, Энэтхэгийн Шинэ Дели хотоос онгоцоор 2 цаг гаруй нисэх газар амьдардаг билээ. Энд, Дарамсала хотод түүний өргөө буддын шашны сүмийн дэргэдэх үзэсгэлэнт толгод дээр байрлана. Түүнтэй уулзахыг хүссэн хүн бүр Энэтхэг, Төвөдийн хамгаалалтын албаныхны нарийн шалгалтаар дамжих ёстой. Хурууны үзүүрээ хүртэл шалгуулна.

Дээрхийн гэгээн Далай ламын аюулгүй байдалд машид анхаарал хандуулдаг аж. Нэг талаас, Төвөдийн өөртөө засах эрхийн төлөө 50 гаруй жил хүч үл хэрэглэх аргаар тэмцэж ирсэн нь Нобелийн Энх тайвны шагналт түүнийг дэлхийд танигдсан нэр хүндтэй хүн болгожээ. Нөгөө талаас, хятадын эрх баригчид 1959 оноос хойш түүнийг гол дайснаа хэмээн үзсээр ирсэн.

Гэвч сүүлийн жилүүдэд Дээрхийн гэгээн Далай лам зөвхөн Төвөдийн асуудал, хүчирхийллийн эсрэг тэмцэлд анхаарахаас илүүтэй дэлхийн эдийн засаг болоод баялгийг хэрхэн шударгаар хуваарилах тухай асуудалд анхаарлаа хандуулах болжээ. 7 дугаар сарын сүүлээр Германд хийх айлчлалынхаа өмнөхөн тэрбээр шунал тачаалаас гадна төр засагт хэт их найдвар тавихаас сэрэмжлүүлж байна.

“WELT ONLINE”: -Төвөдүүд таныг бурханлаг хаан хэмээн үздэг. Барууны орнуудад ч таныг шүтэн биширдэг олон дагагч бий. Танд сул тал бий юү?

Дээрхийн гэгээн Далай лам: -(Инээв) Байлгүй яах вэ. Би маш залхуу хүн. Өглөө бүр 330 цагт босож, дасгал хийн, бясалгаж, өглөөний цайгаа уугаад дахин бясалгадаг. Энэ бүхэн 4-5 цаг үргэлжилнэ. Оюун санааны дадал, бясалгалын хувьд би залхуу биш. Харин онгоцонд суухдаа хүмүүс ном уншин, юм бичиж, компьютер дээрээ ажиллан, илтгэлээ бэлдэж байгааг хардаг. Би бол тэгдэггүй. Гэрийн даалгавар ч үгүй, урьдчилсан бэлтгэл ч үгүй. Энэ л миний залхуугийн шинж юм.

-Энэ танд төвөг болдог уу?

-Үгүй. Ямар нэг зүйлд хэт их бэлтгэхээр бүх зүйл хиймэл санагддаг. Аливаад аяндаа, чөлөөтэй хандах үедээ би илүү сайхан мэдрэмж авдаг юм. Учир нь тэр нь бүх зүрх сэтгэлээс минь гардаг.

-Энэ ярилцлагад бэлтгэхэд би хэр их цаг зарцуулсныг та төсөөлж байна уу?

-(Дахин инээв) Та герман хүн учраас бүх зүйл нарийн, нягт байх ёстой гэж үздэг байх. Түүнээс гадна таны асуулт сонирхолтой байх хэрэгтэй. Хэрэв би өөрөө асуулт тавих байсан бол бас л бэлтгэх байлаа. Харин одоо зөвхөн таны асуултад л хариулах ёстой. Хариултыг нь мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ шуудхан л хэлчихнэ.

-Санхүүгийн хямралыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хар даа. Энэ бол миний мэдэхгүй зүйлсийн нэг. Үүнийг улс төрчид л шийдэх ёстой. Би хямралыг хэрхэн шийдвэрлэхийг мэддэг мэргэжлийн хүн биш. Хүчирхийлэл, терроризмын асуудал ч мөн адил. Засгийн газрууд богино хугацаанд иргэдийнхээ аюулгүй байдалд заналхийлэх нөхцөл үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бол зөв алхам. Гэхдээ богино хугацааны арга хэмжээ авахын зэрэгцээ асуудлын үндсэн шалтгааныг мартаж болохгүй юм.

-Таны бодлоор санхүүгийн хямралын үндсэн шалтгаан юу вэ?

-Шунал болон мөрийтэй тоглоомтой адил эрсдэлтэй санхүүгийн үйл ажиллагаа. Олон хүн, компани зөвхөн мөнгө олохыг л зорьдог. Мөнгө, мөнгө, бас дахин мөнгө. Бусдад ашиг хүртээж байвал шунал нь зөв чиглэлд үйлчилж болно. Харин зөвхөн өөрийнхөө төлөө шунах нь машид муу. Энэ нь хүнийг өвчлүүлдэг. Их мөнгө олох гэсэн хувиа хичээсэн хүсэл нь компани болоод тухайн хүнд өөрт нь хохирол учруулдаг. Санхүүгийн хямрал үүнийг илт харуулсан бөгөөд энэ бол олон удирдах ажилтны хамгийн том сул тал юм.

-Тэгэхээр хүн олсон хөрөнгөө бусадтай хуваалцдаг л бол их мөнгө олох нь зүгээр гэсэн үг үү?

-Баялгийг шударгаар олж, түүний улмаас бусад хүн болон байгаль орчинд хохирол учруулаагүй бол хөрөнгө чинээтэй байх нь заавал муу зүйл биш. Бурхны шашны үүднээс авч үзвэл эд хөрөнгө нь аз жаргалтай амьдрахад шаардлагатай үндсэн нөхцөлүүдийн нэг юм. Гэхдээ тэрбумтан ч гэсэн арван л хуруутай. Хуруу бүрдээ гурав, дөрвөн бөгж зүүж болох ч тийм байдал их л этгээд харагдана. Хөрөнгөө бусадтай хуваалцдаггүй олон саятан өөрсдийгөө сэтгэл хангалуун гэж боддог ч тэр нь бодит бус, хийсвэр мэдрэмж юм. Баян хүмүүс ядуурлыг бууруулахад туслах ёстой.

-Зарим удирдах ажилтан жилд 10, 20, бүр 30 сая еврогийн цалин авдаг. Та үүнийг асуудал гэж үздэггүй хэрэг үү?

-Урлаг, спортын салбарт байдаг шиг онцгой тохиолдол байж болох юм. Хүмүүс хүссэн хэмжээгээрээ орлого олж болно. Гэхдээ яагаад тийм их мөнгө авч байгааг нь ил тод, ойлгомжтой тайлбарлах ёстой. Харамсалтай нь ийм хүн цөөн. Харин компани нь дампуурлын ирмэгт тулж, хувьцаа эзэмшигчид хуримтлуулсан хөрөнгөө алдан, ажилтнууд ажлаасаа халагдах эсвэл наад захын зохистой амьдралын түвшинд хүрэхүйц цалин авч чадахгүй байхад гүйцэтгэх захирал нь өөрийн хөрөнгийг улам нэмэгдүүлсээр байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл шүү дээ.

-Нэгэн компанийн гүйцэтгэх захирал Германд хийхэд шаардагдах зардлын аравны нэгээр Энэтхэгт программ хангамж хөгжүүлж болохыг олж мэдлээ гэж бодъё. Үүний тулд тэр Германд 1000 ажлын байрыг цомхотгон, Энэтхэгт шинэ ажлын байр бий болгох шаардлагатай. Компанийн эзэд түүнийг ийм шийдвэр гаргахыг шаардаж байна. Удирдах ажилтан яах ёстой вэ?

-Тэр хувьцаа эзэмшигч, ажилтан, үйлчлүүлэгч болоод нийгэм гээд бүх талаас нь авч үзэх хэрэгтэй. Тэр ч байтугай дэлхийн нийгмийн эрх ашгийг ч харгалзах ёстой. Сайн удирдах ажилтан асуудлыг бүхэлд нь тодорхой харж чаддаг байх хэрэгтэй. Энэ нь ойлгомжтой мэт боловч бодит байдал дээр тэр бүр хэрэгждэггүй. Ихэнхдээ бүх зүйл ашгийг дээд хэмжээнд хүргэх тухай л байдаг шүү дээ.

-Гэхдээ компани ашиггүй бол оршин тогтнож чадахгүй шүү дээ.

-Тийм ээ. Гэхдээ компани бол амьд, нарийн нийлмэл тогтолцоо болохоос ашиг үйлдвэрлэдэг машин биш. Тиймээс ашиг нь компанийн үндсэн зорилго биш, харин сайн ажилласны үр дүн байх ёстой. Хүн хоол хүнс, усгүйгээр удаан амьдарч чадахгүйтэй адил компани ч ашиггүйгээр оршин тогтнож чадахгүй. Гэхдээ би хүний амьдралын утга учрыг зөвхөн идэж, уухтай адилтгасангүй. Учир нь хооллож ундлах нь утга учиртай амьдралын цорын ганц нөхцөл биш шүү дээ.

-Барууны компаниуд бага зардалтай орнуудад хөрөнгө оруулахыг та юу гэж боддог вэ? Энэ нь мөлжлөг үү эсвэл тухайн орны эдийн засгийг хөгжингүй орнуудтай ойртуулахад тусалдаг уу?

-Энэ нь хөрөнгө оруулагчийн зорилгоос л шалтгаална. Энэтхэг, Хятадын компаниудад хөрөнгө оруулж буй олон компани тухайн орны ард түмний сайн сайхан байдалд үнэхээр санаа тавьдаг гэж бодохгүй л байна. Ихэнхдээ хямд ажиллах хүчийг мөлжих сонирхол давамгайлдаг бөгөөд би үүнийг ихэд буруушаадаг. Гэхдээ компани ёс суртахууны хариуцлагаа ухамсарлаж, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, Хятад улсыг бүхэлд нь хөгжүүлэхэд туслах зорилготой бол хямд ажиллах хүчийг ашиглан, ашиг олох нь буруу биш. Дэлхийн хэмжээний бизнесүүд Хятадыг илүү ардчилсан улс болоход, бие даасан шүүхийн тогтолцоотой болоход, хэвлэлийн эрх чөлөөг хангахад тусалж чадах юм.

-Таны энэ байр суурь даяаршлын эсрэг үзэлтэй хүмүүст таалагдахгүй л байх даа.

-Би даяаршлыг дэмжигч хүн. Өмнө нь нийгэм, улс орнууд дэлхийн бусад хэсгээс тусгаарлагдан оршиж болдог байсан бол өнөөдөр энэ нь бараг л боломжгүй болжээ. Дэлхий ертөнцийг сайжруулах чадавх, боломжтой байгууллагуудыг авч үзвэл дэлхийн хэмжээний компаниуд тэргүүлэх байр суурь эзэлнэ. Ялангуяа олон улсын үйл ажиллагаагаа уялдуулан нэгтгэсэн томоохон корпорацууд хөгжиж буй орнуудад тэргүүлэх эдийн засагтай орнуудын түвшинд хүрэхэд нь туслах боломжтой юм.

-Та даяаршлын эсрэг үзэлтэй хүмүүст өрөвдөнгүй ханддаг уу?

-Удирдагчид болоод компаниудад зөвхөн ашиг олох нь бүх зүйл биш гэдгийг сануулж байгаа бол би тэдний байр суурийг ойлгож байна. Гэхдээ даяаршлын эсрэг эсэргүүцэл нэмэгдэж буй нь бүх зүйл мөнх бус, байнга өөрчлөгдөж байдаг гэсэн зарчмыг хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийдэгтэй ч холбоотой байх. Өөрөөр хэлбэл, бүх зүйл тасралтгүй өөрчлөлтөд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрөх тухай юм. Энэ нь буддын шашинд хүн бүрийн ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой мэргэн ухааны нэг билээ.

-Таны либерал үзэл бодол нэгэн цагт өөрийгөө “марксист хувраг” гэж нэрлэж байсан хүнтэй нэг их нийцэхгүй юм шиг санагдаж байна. Та одоо ч өөрийгөө марксист гэж үздэг үү?

-Тийм ээ. Би өөрийгөө одоо ч марксист хувраг гэж үздэг. Үүнд ямар ч зөрчил байхгүй гэж боддог. Марксист онолд баялгийг шударгаар хуваарилах асуудал гол байр суурь эзэлдэг. Ёс суртахууны үүднээс авч үзвэл энэ бол зөв шаардлага юм. Харин капитализм баялаг хуримтлуулахыг чухалчилдаг бөгөөд түүнийг хэрхэн хуваарилах нь эхний ээлжид гол асуудал болж чадахгүй. Хамгийн муу хувилбараар бол баян нь улам баяжиж, ядуу нь улам ядуурсаар байна.

-Тэгвэл та яагаад коммунизм, социализмын эсрэг байдаг юм бэ?

-Коммунизм гэж юу юм бэ? Хятад улс коммунист орон мөн үү? (Чангаар инээв) Би эргэлзэж байна. Хятадын коммунистууд бол коммунист үзэл сурталгүй коммунистууд. Харин та Зүүн Европын орнуудад өмнө нь хэрэгжиж байсан, одоо Хойд Солонгос, Кубад оршин буй социализмыг хэлж байгаа бол энэ нь хүний мөн чанарт харшилж, бүтээлч сэтгэлгээг үгүй хийдэг гэж боддог юм. Хүнд идэх хоол, өмсөх хувцас, толгой хоргодох орон байр байх нь хангалттай биш. Бид өөрсдийн боломж, чадварыг бүрэн нээн хөгжүүлэх хэрэгтэй. Бурхан багш бизнес эрхлэгчдийг найдвартай, итгэл даахуйц байж, борлуулалтын ур чадвараа хөгжүүлэн, амжилтад хүрэхийг дэмжиж байсан байж магадгүй л юм. Амжилтад хүрсэн хүмүүс бусдад тусалж чадна.

-Гэхдээ та өмнө нь Мао Зэдуныг олон жилийн турш биширч ирсэн шүү дээ. Та яаж ингэж эндүүрч чадав аа?

-Би Мао Зэдуныг 1950-иад оны дунд үе хүртэлх эхний жилүүддээ ажилчин, тариачдад туслахыг зорьсон марксист байсан гэдэгт одоо ч итгэдэг. 1950-иад оны дунд үед би Бээжинд 6 сар, Хятадын бусад олон бүс нутагт 4 сар орчим байсан юм. Тухайн үед намын удирдагчид өөрсдийн зорилго, үйл хэрэгтээ үнэхээр үнэнч хүмүүс мэт санагдаж байлаа.

-Мао даргын юу нь танд илүү сайхан сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Тэр үргэлж тариачин хүн шиг харагддаг байв. Хувцас нь хуучирч муудсан байсан. Ярихдаа маш удаан ярьдаг тул хэлсэн үг бүр нь чухал мэт санагддаг байлаа. Үгээ тойруулж хэлдэггүй, аятайхан сонсогдох үг хэллэг хэрэглэхийг ч хичээдэггүй, гол зүйлээ шууд ярьдаг байсан. Тэр үед миний уулзсан намын гишүүд бүгд тийм байсан нь надад ихэд сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

-Таны бодлоор Мао дарга юун дээр алдсан бэ?

-Мао нэгэнтээ Коммунист нам шүүмжлэлийг тэсвэрлэж, өөрийгөө шүүмжлэх нь маш чухал гэж хэлж байсан юм. Шүүмжлэл байхгүй бол эрх мэдлийн тогтолцоо ус нь хэдийн ширгэсэн загас мэт болно. Гэтэл 1957 онд гэнэт л шүүмжлэл хэлж эхэлсэн намын бүх албан тушаалтныг зайлуулж эхэллээ. Энэ бол маоизмын төгсгөл байсан юм. Энэ тогтолцоо Маогийн ихэмсэг зан, сахилга батгүй байдлаас болж бүтэлгүйтжээ. Хувийн өмчийг устгаснаар өмч хөрөнгө төрийн гарт төвлөрч, улмаар төр нь дарангуйлагч эрх мэдэл хэрэгжүүлсэн намын элитүүдийн мэдэлд шилжив. Энэ нь өнгөрсөн үеийн язгууртнуудын засаглалтай төстэй байсан юм.

-Эдийн засагт төр ямар үүрэгтэй байх ёстой гэж үздэг вэ?

-Маш хэцүү асуулт байна. Улс орны хэмжээнд тэгш байдлыг бүрэн тогтоож чадна гэдэгт итгэдэггүй юм. Улс орнууд ч асар их хор хохирол учруулж чадна. Тиймээс баялгийг дахин хуваарилах, санхүүгийн зах зээлийг зохицуулах асуудлаар засгийн газруудаас хэт их зүйл хүлээхгүй байхыг би машид анхааруулдаг. Хүмүүс хууль дүрмийг тойрч гарах арга замыг үргэлж олно. Хамгийн сайн дүрэм, хууль байсан ч ялгаагүй шүү. Эсвэл санхүүгийн хямрал зохицуулалт дутмаг байснаас үүдсэн гэж та бодож байна уу? АНУ-д дүрэм журам нь хангалттай сайн байдаг. Гэвч хариуцлагатай үйлдэл гэдэг зөвхөн хууль сахихаас илүү өргөн ойлголт юм шүү дээ.

-Таны бодлоор чөлөөт зах зээл хангалттай сайн байж чадахгүй байна. Нөгөө талаар та төрийн зохицуулалтад ч итгэхгүй байна. Тэгвэл бидэнд юу хэрэгтэй юм бэ?

-Би үүнийг “хариуцлагатай чөлөөт зах зээлийн эдийн засаг” гэж нэрлэдэг.



  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт