Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Осака дахь сүм хийд, сургууль, буддын төвд зочлов 2014 он 4 дүгээр сар 9

Түгээх

Япон, Осака, 2014.04.09 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдөр Осака дах Сэйфу Гакуэн хөвгүүдийн сургуульд зочиллоо. 2000 гаруй сурагчид цугларсан бөгөөд Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэх үед алга ташин угтаж “Билгүүний Зүрхэн” судрыг уншив.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Осакад сүм хийд, сургууль, Буддист төвд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэйфу Гакуен хөвгүүдийн
сургуульд. Япон, Осака, 2014.04.09.
Зургийг Япон дах Төвдийн хорооДээрхийн Гэгээнтэн: “Хуучны анд Хироко болон сурагчид та бүхэн сайн байна уу. Та бүхэнтэй дахин уулзсандаа баяртай байна. Та бүхэн “Билгүүний Зүрхэн” судар уншихийг сонсоод их баяртай байна. Би өдөр болгон уншиж, энэ номонд дурьдсанчлан хэрэгжүүлдэг. Өглөө бүр хоосон чанарын тухай боддог. Энэ тарни нь хоосон чанарын дөрвөн гишүүнт тайлбарыг өгүүлдэг юм. “Хэлбэр хоосон. Хоосон нь хэлбэр. Дүрснээс илүү хоосон үгүй. Хоосноос илүү дүрс үгүй.” Эдгээр нь зүгээр нэг сургаал биш ээ. Энэ нь бидний амьдралын өдөр тутам учирдаг зүйлийг номлосон юм шүү.”

Бидний оюун санаанд төрсөн зарим бодлууд сэтгэлийг амар амгалан байлгадаг бол зарим нь сэтгэлийн амар амгаланг бусниулдаг. Энэ бусармаг бодол зовлонгийн шалтгаан болдог юм. Хоосон чанарыг тунгаан бодох нь аливаа юмс харагдаж байгаа шигээ биш гэдгийг ойлгоход тустай. Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн хэлсэнчлэн бид уурласан үедээ тухайн зүйлийг зуун хувь сөрөг болгож хардаг. Гэтэл үнэн хэрэгтээ тухайн сөрөг болгож харсан зүйлийн ер хувь нь бидний өөрийн төсөөлөл байдаг. Ердөө ургуулан бодсон хоосон төсөөлөл юм.

Хүний амьтнаас ялгарах онцгой чанар нь оюун ухаан билээ. Бид сургуульд сурч боловсорч эдэм мэдлэгтэй болдог. XXI зууны Буддист хүн итгэл, сүсэг бишрэлд тулгуурлахаас гадна Буддын сургаалийг сурч судлах хэрэгтэй. Бүхий л томоохон шашнууд хайр энэрлийг номлодог. Харин Бурханы сургаалд мунхагийг гэтлэн давах эрдэм ухааныг ч мөн заадаг юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Осакад сүм хийд, сургууль, Буддист төвд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэйфу Гакуен хөвгүүдийн сургуульд
морилох үеэр 2000 гаруй сурагчид Дээрхийн Гэгээнтний яриаг сонсов.
Япон, Осака, 2014.04.09. Зургийг Япон дах Төвдийн хорооXX зуун улиран одсон бөгөөд XXI зууны залуус та нарт ирээдүйгээ шинээр бүтээх боломж байна. Xүчирхийллийн XX зууныг халж, XXI зууныг яриа хэлцэл, энх тайвны зуун болгоорой.

“Хүмүүс бид нийгмийн амьтад. Зөвхөн хар амиа бодоод яваад байвал амжилт бус ялагдал ирнэ. Бусдыг хардаж сэрдэмтгий болно. Бусдад итгэж чадахгүй бол сэтгэл амар тайван байх боломж тун хомс байдаг. Эрдэмтэд байнгийн сэжиг хардлага, айдас, уур хилэн нь бидний эрүүл мэндийг муутгадаг болохыг нотолсон.”

Орчин үеийн боловсрол хэт материаллаг тал руу хэлбийж сэтгэл амар амгалан байх орон зайг багасгаж байна. Бид биеийн ариун цэвэр, биеийн эрүүл мэндээ сахин хамгаалдагийн адил сэтгэлээ хиргүй тунгалаг байлгаж сэтгэлийн ариун цэврээ сахих хэрэгтэй. Тиймээс өнөөгийн боловсролд сэтгэлийн амар амгаланд хүрэх арга замыг тусгаж өгөх хэрэгтэй юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Осакад сүм хийд, сургууль, Буддист төвд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэйфу Гакуен хөвгүүдийн сургуульд
морилон сурагчидтай уулзах үеэр сонсогчдоос асуулт болгоов.
Япон, Осака, 2014.04.09. Зургийг Япон дах Төвдийн хорооБуддизмын тухай нэгэн сурагчийн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: Би бурханы шашинтан, лам хүн. Наландарын уламжлалыг дагагч бөгөөд бодь сэтгэлийг төрүүлж, хоосон чанарыг ухан ойлгох нь миний өдөр тутмын үндсэн ажил хэмээн хариулав. Амь гэж юу болох талаар асуухад бие махбодь болон ухамсар хоёр холбогдвол амь үүсдэг. Хүний тухайд гэвэл хүнд хэл болон оюун санаа нэмэгддэг. Мунхаг, үл мэдэхийн тухайд асуухад энэ нь зовлонгийн шалтгаан бөгөөд үүнийг дан ганц залбирал мөргөлөөр арилгах боломжгүй, мөн чанарыг ухан ойлгож байж арилгах боломжтой гэв.

Төвд яагаад одоо ийм их асуудалтай байна вэ хэмээхэд Буддист өнцгөөс тайлбарлавал өнгөрсөнд хийсэн муу үйлийн үр. Өөр нэгэн хүчин зүйл нь дэлхий ертөнцөд болж буй үйл явдлаас цаг үед нь хоцорч, оюун ухаанаа зөв ашиглаагүй явдлаас үүдэлтэй.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Осакад сүм хийд, сургууль, Буддист төвд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миодо-Кай Буддист төвд морилон
равнайлах ёс үйлдэв. Осака, Япон, 2014.04.09.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Миодокай Буддист төвд зочлон аравнайлах зан үйл гүйцэтгэсний дараа цугласан олонд хандан:

“Бид бүгд Будда Шагжамүни багшийн шавь нар. Бид “Билгүүний Зүрхэн” судрыг уншихдаа “Дадъяата ум гадэ, гадэ бара гадэ, барасам гадэ, боди сууха” тарнийг уншдаг нь бурханы сургаалийн үндэс суурь болдог.”
“Бурханы шашинтан та бүхэн 600 жилийн түүхтэй Жүдмад дандрын сургуулийг олон жилийн турш дэмжин тусалсаар ирсэнд баярлалаа. Тус сургууль нь судрын болон тарнийн ёс аль алиныг судалдаг юм.”

“Сая сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа хүний онцгой сайхан чадварын нэг нь инээмсэглэл юм шүү. Шүдээ гарган инээх нь найрсаг төрхийг илэрхийлдэг. Харин бар шүдээ ярзайлгавал бусдыг айлгана гэж хэллээ” хэмээн өгүүлэв.

Дээрхийн Гэгээнтэн үдийн зоогоо японы уламжлалт татами шалтай, будааны цаасан халхавчтай өргөөнд барилаа. Энэ эртний сууцыг харахад цаг хугацаа тэртээ олон жилийн өмнө зогссон мэт санагдав.

Үдээс хойш Сото Зэн уламжлалт Рэннанжи хийдэд Дээрхийн Гэгээнтнийг урин залав. Дээрхийн Гэгээнтэн тэдэнтэй уулзсандаа баяртай байгаагийн сацуу нэр төртэй хэрэг хэмээн талархав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Осакад сүм хийд, сургууль, Буддист төвд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Риннанжи хийдэд морилох үеэрээ
залбирав. Осака, Япон, 2014.04.09. Зургийг Жереми Расселл (ДЛО)“Би 79 настай. Арван зургаан настайдаа хүнд хэцүү цаг үед Төвдийг удирдан залах хариуцлагатай үүргийг авсан юм. Ингээд би 16 настайдаа эрх чөлөөгөө алдсан бөгөөд 24 настайдаа эх орноо алдаж цагаач болсон билээ. Надад хүнд хэцүү олон цаг үе тохиож байсан ч “Амар тайван байгаа газраа гэр орон хэмээн санаж найрсаг сайхан хүмүүстэй таарах бүртээ эцэг эх минь хэмээн бодож яв хэмээсэн төвдийн хэлц үг байдгийн адил амьдарлаа. Эх орноо алдсан ч эх дэлхийгээ нийтэд нь гэр минь хэмээн санаж амгалан тайван сууж байна. Утга төгөлдөр амьдрахын тулд их мөнгө орохгүй. Утга төгөлдөр амьдарна гэдэг нь өөрийн амьдралаа бусдад чадлын хирээр туслахыг хэлдэг юм.”

“Дан ганц өөрийгөө бодож амьдарвал бусдыг хардаж сэрдэн айдсаар дүүрэн болж өөрийгөө бусдаас тусгаарладаг. Харин бусдын тусын төлөө бодох нь илүү хялбар байх бөгөөд энэрэн нигүүлсэх сэтгэлтэй болж ингэснээр тухайн хүний эрүүл мэнд ч сайжирдаг.”
Тавин таван жилийн турш цагаачлан амьдарч удирдагчаас эхлэн гуйлгачин хүртэл янз бүрийн хүмүүстэй уулзлаа. Тэдний хэн нь ч зовохыг үл хүсэн аз жаргалтай амьдарахын хүсдэг. Мэдээж хэрэг улс орны хил харилцаа, сүсэг бишрэл, хэл соёлын ялгаа байвч энэ бүхэн хоёрдугаар түвшний ялгаа юм. Үүнд хэт их анхаарлаа хандуулбал “тэд” “бид” хэмээн хуваагдана. Долоон тэрбум хүмүүн бид хүн төрөлхтөн хэмээх нэгэн бүлд багтаж нэгнийгээ өөртөө нэгтгэж, нөгөө нэгийг хавчин гадуурхах суурь үгүй билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Осакад сүм хийд, сургууль, Буддист төвд зочлов


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Риннанжи хийдэд.
Осака, Япон, 2014.04.09. Зургийг Жереми Расселл (ДЛО)Сүүлийн 30 жилийн турш эрдэмтэд болон Бурханы шашны үүднээс оюун санааны тайлалын талаар хамтран ажиллаж байгаа эерэг үр дүнгийн талаар дурьдав. Бид өөрийн оюун санаагаараа оюун санаагаа өөрчлөн дадлагжуулдаг. Энэ талаарх мэдлэг эрдэмтдийн сонирхлыг ихээр татаж байгаа.

Сонсогчдын нэг нь “Төвдөд өнгөрүүлсэн 7 жил” киноны тухай асуухад” уг зохиолыг бичигч Хайнрих Харер “Төвдөд өнгөрүүлсэн он жилүүд түүний амьдарлын аз жаргалтай үе байсан. Учир нь Төвдийн энэрэн нигүүлсэгч соёл маш гайхамшигтай байсан юм” хэмээн надтай уулзах үеэр ярьсан тухай дурьдав.

Өөр нэгэн хүн өвөг эмэг нарт маань зориулан залбирч өгнө үү хэмээн хүсэхэд Дээрхийн Гэгээнтэн “Буддизмд дахин төрөл байдагт итгэдэг. Ухамсар ухаанд эхлэл төгсгөл гэж үгүй. Өнгөрч өөд болсон хүмүүстэй сайн үйлээр холбоотой байх нь тэдэнд хийж буй их буян юм” хэмээв.

Эцэст нь, Дээрхийн Гэгээнтэн дахин “Хүн төрөлхтөн бол нэгэн гэр бүл юм” хэмээгээд Бурханы номонд бүхий л амьтанд Бурханы мөн чанар оршдог гэж айлдав.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт