Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Очир огтлогч судрын айлдвар өндөрлөв 2018 он 1 дүгээр сар 23

Түгээх

Бодгаяа, Бихар, Энэтхэг - Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Калачакра Майдан талбайд хүрэлцэн ирж, хурсан олонтой мэндлээд, сэнтийдээ суув. “Зүрхэн судар”-ыг хятад хэлнээ уншиж байхуйд мэргэн ухааны бурхан болох Сэрэсбадийн (Sarasvati) адис олгох бэлтгэлээ хангаж байлаа. Бодьгаяад өгч буй энэ удаагийн айлдварын эхэнд буддист уламжлалт олон орны сүсэгтнүүд өөрсдийн хэл, уламжлалаараа “Зүрхэн судар”-ыг уншсан талаар дурдав. Тэрээр тавин жилийн өмнө барууны олон залуус Энэтхэг, Ази руу аялж, эртний энэтхэгийн мэдлэгт татагдан, буддист болсон талаар дурссан бөгөөд өнөөдөр “Зүрхэн судар”-ыг англи хэлээр унших болно гэв.

Тэрбээр тайлбарлахдаа “Шашны уламжлал нь нийтдээ хүн төрөлхтөнд ач тусаа өгдөг тул бидний хүндлэлийг хүртэх эрхтэй билээ. Харин шашин зөрчил, хүчирхийллийн үндэс болбол энэ нь тун харамсалтай бөгөөд бид бүхэн шашин хоорондын эв нэгдлийг хангахыг хичээх хэрэгтэй. Төвөдөд байхдаа бусад шашны талаар мэдлэг багатай байсан бол Энэтхэг улсад Томас Мертон хэмээх санваартантай уулзсанаар христийн шашны талаар ойлгож билээ. Үүний дараа шашин шашны төлөөлөгчидтэй нөхөрлөж, тэднийг биширч хүндэтгэх болсон юм. Шотландад байхад нэг санваартан надад “Багшийгаа амьд сэрүүнд би христийн шашинтай байлаа. Харин түүнээс хойш буддист болохыг хүсэх боллоо” гэж билээ.

Түүний хэлсэн энэ үг надад нэгэн төвөд эмэгтэйн түүхийг сануулсан юм. Тэр эмэгтэй 1960-аад онд хүүхдүүдээ сургуульд явуулахын тулд христийн шашны сургагч нараас тусламж авсан бөгөөд “Ачийг нь хариулахын тулд энэ амьдралдаа христийн шашинтай байна. Дараагийн амьдралдаа буддист болно” гэж билээ. Ямар шашин шүтэх нь хувь хүний сонголт бөгөөд хүчээр тулгах зүйл огт биш юм.

Шашинд хандах хандлага хүн бүрд өөр байдаг. Оюуны чадамж бага байх тусам итгэлд найдаж, сэтгэл ханадаг бол ухаан хурц хүмүүс судалсан зүйлээ логик учир шалтгааны үүднээс нягталдаг. Иймд сүүлийн үед би Майдарын гэгээний айлдсан “Илт онохуй чимэг” судар дахь буддизмыг таниулах арга ухааныг бишрэх болов. Дарааллын хувьд эхлээд Хоёр үнэн, дараа нь Дөрвөн үнэн, эцэст нь Гурван эрдэнэ болох Бурхан, ном, хуврагийн талаар үздэг.

Далай лам Очир огтлогч судрыг цааш үргэлжлүүлэхийн урьдаар айлдварын дараа Сэрэсбадийн авшиг хүртээх тухайгаа зарлав.

Тэрбээр судрыг тайван уншиж, зарим хэсэгт нь азнан, тайлбар хийлээ. Хоосон чанарыг ойлгохын тулд эхлээд сонсох, дараа нь эргэцүүлэх тэгээд ойлгосон зүйлээ бясалгах хэрэгтэйг онцлон дурдлаа. Сударт дахин дахин дурдагддаг санаа бол авилаа үзэгдэл нь угийн мөн чанараар оршдоггүй ч нэршлээр оршиж, үйлдлийн хувьд бодит байдаг. Энэ бол мөнхийн орших, эс орших хоёр хэмээх туйлшралаас зайлсхийдэг төв үзэл юм.

Дээрхийн гэгээн Далай лам мөн Бурхан багшийн судрын төгсгөлийн шүлэг нь өргөн хүрээний тайлбартай байж болохыг онцолсон юм. Энд аливаа юмс нэрийн төдий оршдог бодит байдал, хоосон чанар ба юмсын мөнх бус мөн чанарыг илэрхийлж байна.

Дүрс тэмдэгт авталгүй,
Юмсыг байгаагаар нь, сэтгэл үймцэхгүйгээр
Үүнийг ямар санаагаар тайлбарлах вэ?

Бүтсэн бүх юм зүүд шиг
Оюун санаа, шүүдрийн дусал, аянгын 

гялбаа мэт тул
Тэдгээрийг ийн бясалгаж,
Тийн ажиглаж ойлгох нь зохилтой.

Далай лам Хятадын сүсэгтнүүдэд хандан Нагаржунагийн “Төв үзлийн билгүүний үндэс”, Майдарын гэгээний айлдсан “Илт онохуйн чимэг” тэргүүд судруудыг сүм хийддээ судалж уншихыг уриалж, гагцхүү сахилтнуудад бус эгэл иргэдэд ч хамаарах ёстойг онцлов.

Далай лам Сэрэсбадийн авшгийг хүртээхээсээ өмнө үүнийг багш Тагдрак ринбүүчигээс хүртсэн тухай, мөн энэ нь “Ринжүн Гяца” гэх судраас эхтэй болохыг тайлбарлав. Тэрээр Сэрэсбади нь сэцэн ухааныг илэрхийлдэг эмэгтэй шүтээн бөгөөд Манзуширтай адилтгахуйц нөлөөтэй хэмээв.

“Хятад улс Манзуширтай онцгой холбоотой. У Тай Шань буюу Таван оргилт уул бол Манзушир бурхны дагшин газар билээ. Хэрэв та бүхэн Манзушир, Сэрэсбадийн бясалгалыг хийж чадвал онцгой ач тустай болох юм. Би У Тай Шань ууланд очиж, Манзуширын авшиг хүртэхийг мөрөөддөг. Та нар ч энэ мөрөөдлийн минь төлөө залбираарай. Бодгаяад ирсэн зорилгоо биелүүлэхийн тулд хоосон чанарыг ухаарч, сайн сэтгэлийг төлөвшүүлэхийг хичээгээрэй”.

Төгсгөлд нь зохион байгуулах хорооны төлөөлөгч энэ сарын эхээр Далай ламыг Бодгаяад морилсноос хойш болсон бүх айлдвар, хандив, тэтгэлгийн орлого, зарцуулсан зардлын тайланг олон нийтэд ил тод танилцуулсан юм. Тэрбээр Гаяа мужийн захиргаа, Бодгаяа сүмийн удирдлагын хороо болон арга хэмжээг аюулгүй, амжилттай зохион байгуулахад тусалсан бүх хүнд талархал илэрхийлснээр энэ өдрийн айлдвар өндөрлөлөө.

Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт