Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Очир огтлогч судрын талаар айлдав 2018 он 1 дүгээр сар 22

Түгээх

Бодгаяа, Бихар, Энэтхэг - Энэ өглөө Дээрхийн гэгээнтэн Далай лам Калачакра Майдан талбайд хүрэлцэн ирэхэд мянга мянган хүн мишээж, алга хавсран угтаж авлаа. Тэрбээр инээмсэглэн хариу барьж, хуучны зарим нөхдөдөө хүндэтгэл үзүүлэв. Тайзны захад зогсоод, алсаас ирсэн хүмүүс рүү даллахад тэд ч хариу даллаж, зарим нь хөөрөн дэвхцэж байлаа. Тайзан дээрх хуучин лам танилуудтайгаа мэндлээд, сэнтийдээ залрав. Дараа нь “Зүрхэн судар”-ыг хятадаар уншлаа.

Тэрбээр ийн хэлэв. “Энэ өдөр би өмнө нь хийж байсан шигээ “Очир огтлогч судар”-ыг хятад шавь нартаа зориулан тайлбарлах болно. Мөн “Зүрхэн судар”-ыг тайлбарлах бодолтой байна. Дармасалад жил бүр хятадын сүсэгтнүүдэд ном айлддаг ч энэ удаа бид эл дагшин газар цуглалаа. Энэхүү номын айлдварын эхэнд би Энэтхэгийн буддистуудын нэгэн бүлэгт ном айлдаж, буддизм анх Энэтхэгт үүсэж, улмаар Ази даяар түгсэн түүхийг дурссан юм.

Пали уламжлал нь Винайн сахил санваарын үлгэр жишээт уламжлалаараа Шри Ланка, Бирм, Тайланд зэрэг улсуудад дэлгэрсэн. Харин Наландагийн уламжлалаар хөгжсөн санскрит уламжлал нь Хятадад, тэндээс Солонгос, Япон, Вьетнам руу тархсан. Дараа нь Төвөд, улмаар Монголд түгжээ. Тиймээс Хятад бол буддизм эрт дэлгэрсэн орнуудын нэг юм. Энэ цаг үед дэлхийн хаана ч хятад хүн буй газар буддын сүм хийд байгуулдаг. Энэ нь буддизм хятадын ард түмний сэтгэлд гүн шингэсэн уламжлалт шашны нэг болохыг харуулж байгаа билээ.

1954 онд би Бээжин, Хятадын зарим газраар очиж, олон буддын сүм хийдийг үзэж байлаа. Тухайлбал Бээжинд буддын төвөд багш нар болон хятадын эзэн хаадын холбоог илэрхийлсэн Важрабайравагийн баримал бүхий суваргыг үзсэнээ санаж байна. Гэвч Соёлын хувьсгалын үед бүх шашныг мухар сүсэг хэмээн үзэж, үгүй хийхийг оролдсон юм. Гэсэн ч шашны гүн үндсийг устгаж чадаагүй бөгөөд Дэн Сяо Пин шашны хоригийг сулласны дараа буддизм дахин сэргэж эхэлсэн байдаг. Хэдэн жилийн өмнө нэгэн их сургуулийн судалгаагаар хятадад 300 сая буддист бүртгэгдсэн бөгөөд миний найзуудын хэлснээр энэ тоо одоо 400 саяд хүрсэн аж. Ши Жиньпин ерөнхийлөгч Парис, Дели хотод буддизм хятадын соёлд чухал үүрэгтэй хэмээн дурдсан байдаг”.

Далай лам Энэтхэгт дэлхийн бүх гол шашин амар тайван зэрэгцэн оршиж буйг биширч байгаагаа илэрхийлэв. Шашны дотоод гадаад, теист атеист уламжлалууд харилцан хүндэтгэлтэйгээр зэрэгцэн оршдог нь гайхамшигтай хэрэг гэж үзэж байв.

“Би буддын лам хүн. Гэвч бүх шашны уламжлалыг хүндэтгэдэг. Гол нь чин сэтгэлтэй байх, өөрийн итгэж буйг хэрэгжүүлэх явдал юм. Бүх шашин хайр энэрэл, хүлцэл тэвчээрийг номлодог. Гагцхүү философийн тайлбар нь ялгаатай байдаг. Би буддын философийн байр суурийг ихэд хүндэтгэдэг боловч “Буддизм бол хамгийн сайн шашин” гэж хэзээ ч хэлдэггүй. Энэ нь бүх хүнд ижил нэг эм хамгийн сайн гэж хэлэхтэй адил ташаа ойлголт юм.

Будда өөрөө шавь нартаа шүүмжлэлтэй хандаж, логик учир шалтгаанаар шалгаж байж хүлээн зөвшөөрөхийг зөвлөсөн байдаг. Тэрээр ингэж хэлсэн:

Лам, эрдэмтэд минь ээ,
Алтыг шатааж, зүсэж, үрж шалгадаг шиг

Миний сургаалыг ч бас сайтар шинжлэн тунгаагаарай

Зөвхөн намайг хүндэлсэндээ итгэж хүлээн авах хэрэггүй”.

Далай лам багаасаа механик тоглоомд сонирхолтой байсан тухайгаа дурсав. 1954 онд Хятад руу айлчлахдаа үйлдвэр, цахилгаан станц үзэж, тэдгээрийн ажиллагааг их сонирхсон байна. Мао Зэдун түүнийг “Шинийг сонирхогч шинжлэх ухаанч сэтгэлгээтэй хүн” хэмээн хэлж байжээ. Цөллөгт байхад нь ч түүнд эрдэмтэдтэй уулзах санаа төрж байж. Зарим хүн түүнд “Шинжлэх ухаан шашныг үгүй хийдэг” хэмээн сануулж байсан ч тэрээр Наландагийн уламжлалт логик, шалтгааны үүднээс харвал энэ нь аюул учруулахааргүй гэж үзжээ. Үнэндээ шинжлэх ухаантай хийсэн харилцаа нь харилцан ашигтай болж, одоо Төвөдийн олон сүм хийдийн сургалтын хөтөлбөрт шинжлэх ухааны хичээлүүд багтдаг болж. Шинжлэх ухааны мэдлэг нь буддын ойлголтыг улам гүнзгий болгожээ.

“Гол зүйл нь суралцах үйл юм. Аминдаваа бурханд мөргөх, судар уншихаар хязгаарлагдаж болохгүй. Миний сонссоноор Хятадад олон сүм хийд байдаг гэсэн. Тэдгээрийг судалгааны төв болгох нь зүйтэй. Бид Төвөдөд лам нарыг сурч боловсрох боломжоор хангах гэж олон жил хичээж байна. Үүний үр дүнд эмэгтэй лам нар “Гэшэма” хэмээх цол авдаг болсон. Энэ нь бараг 20 жилийн хичээл зүтгэлийн үр дүн юм. Одоо анхаарлаа мэдлэгийг голчлоход хандуулах нь чухал юм. Би 1965 билүү 1966 онд Сингапурт айлчилж байхдаа хятадаар “Зүрхэн судар” уншиж байгааг сонсоод, ихэд сэтгэл хөдөлж билээ. Гэвч надаас адис, сахил авахдаа тун чиг сэргэлэн байсан лам нар энгийн номлолын үеэр минь нойрсож байв. Харин барууны буддист биш хүмүүс хичээлд ирэхдээ тэмдэглэл хөтөлдөг”.

Дараа нь тэрбээр “Очир огтлогч судар”-ыг эхлүүлж, Будда гэгээрэлд хүрсний дараа “Гүн гүнзгий, амгалан хийгээд төвөггүй. Хийсвэр гэрэл мэт энэ дармаг оллоо, би. Үүнийг заая гэвч хэн ч ойлгохгүй тул аглаг энэ ойд чимээгүй сууя” гэж хэлснийг дурдав. Гэсэн ч хуучин нөхөр Гаундиняа тэргүүд нөхөд нь дахин уулзахдаа ном айлдаж өгөхийг хүссэн тул “Дөрвөн үнэн”, “Гэгээрлийн 37 үйл” зэргийг тайлбарлаж өгсөн ажээ. Эдгээр нь пали уламжлалын “Гурван сав”-д тодорхой тэмдэглэгдсэн аж. Пали хэл бол Ражгирт болсон анхны чуулганаар сахилын ном (Винай)-ыг эмхэтгэсэн хэл билээ.

Хожим нь Бурхан багш “Билгийн чанадад хүрэхүй”-г Тасын цогцост уулнаа айлдсан бөгөөд уг сургаал хожим санскрит хэлээр тэмдэглэгдэн үлджээ. Далай лам тайлбарлахдаа пали уламжлалын сургаалуудыг нийтэд ил тод айлдсан бол санскрит уламжлалынх нь илүү сонгомол хүрээтэй байдаг гэв. Пали сургаал нь буддизмын үндэс суурь болдог бол Билгийн чанадад хүрэхүй нь түүний айлдсан гол заавар, анхааран авлага юм.

Далай лам "Очир огтлогч судар"-ын лүнг өөрт нь Гандэн ширээт Ризонг ринбүүчи өгсөн тухай дурдав. Энэ сударт “тайлбарын эш лүн” байхгүй. Ганжуур, Данжуурын бусад бүтээлийн адил энэхүү судар “Важрачедика Пражняпарамита судар” гэх санскрит нэртэй байгаа нь энэ бүтээл анхлан төвөд хэлээр зохиогдоогүйг илтгэнэ. Тус судар билиг билгүүний тухай бөгөөд “огтлон хаях” зүйл нь мунхгийн харанхуй юм. Эл судар нь Субути бээр Бурхан багшаас дараахыг асууж буйгаар эхэлдэг. “Ялгуусны хөвгүүн ээ, хэрэв сайн гэр бүлээс гаралтай хөвгүүд, охид төгс гэгээрэлд хүрэх сэтгэлийг төрүүлэхийг хүсвэл тэд юунд түшиглэж, юу хийх буй?”

Төв үзэлд юмс зөвхөн нэрийтгэлийн түвшинд оршдог хэмээн тайлбарладаг. Далай лам Нагаржунайн “Бодьсадвын төгс гэгээрэлд хүрэх хүсэлтэй ч аливаа юмс юунаас ч үл хамааран тусгаар ангид оршдог гэж итгэдэг бол гэгээрэлд хүрч эс чадна” хэмээснийн эш татаж, түүний “Төв үзлийн билгүүний үндэс” судар машид үнэ цэнтэй бөгөөд хятад хэл рүү орчуулагдсан болохыг онцолж, “Би энэ судрыг уншдаг. Бадаг болгоныг нь өдөр бүр давтан давтан боддог” гэв.

Тэрбээр “Төв үзлийн билгүүний үндэс” судрын нийт 27 бүлгээс 26, 18, 24, 22 дугаар бүлгийг уншихад бид хэрхэн сансрын хүрдэнд төрдөг, өөрөө бие даан орших “би” гэж үгүйг, юмс бүгдээс хараат, харилцан шүтэлцэж оршдог болохыг ойлгож болно” хэмээв. Мөн тэрээр хятадаар орчуулагдсан Арьяадэвагийн “400 бадагт”, “Буддапалита”, Чандракиртигийн “Төвд орохуй” болон “Тодорхой үгс”-ийг уншихыг санал болгов.

Будда номын хүрдийг анхлан эргүүлэхдээ өөрийн зүгээс бүтэж орших, хувиршгүй "би" гэж байдаггүйг тайлбарласан билээ. Энэ ойлголтыг хоёр дахь удаад улам гүнзгийрүүлж, хэлбэр, өнгө зэрэг нь мөн хараат бус оршдоггүйг тайлбарлажээ. Үүний дүнд “Зүрхэн судар”-т “Хэлбэр хоосон. Хоосон нь хэлбэр мөн” хэмээн өгүүлдэг. “Хоёр үнэн”-ий тухайд ердийн үнэн гэдэг нь нийгмийн ойлголт, нэршлээр тогтсон зүйлс билээ. Зөвхөн хүн гэдэг нь нэршлээр тодорхойлогдсон, бие даасан оршихуйгүй хоосон чанартай төдийгүй тухайн нэршлийн суурь болсон сэтгэл биетийн бүрэлдэхүүн хэсгүүд ч мөн адил бие даасан оршихуйгүй, хоосон чанартай хэмээн тайлбарлалаа.

Өмнө нь Тайланд дахь Винайн сахил санваарын талаарх чуулга уулзалтад оролцож байснаа дурсаж, гэлэн хуврагууд үдээс дөнгөж өмнөхөн хооллох ёстойг тэмдэглэв. Тэрээр энэхүү номын айлдварыг түр завсарлан, маргааш үргэлжлүүлэхээ мэдэгдэн дуусгалаа. Үзэгчид баяр хөөртэйгөөр инээмсэглэн, алга ташиж, гар даллан, Дээрхийн гэгээнтнийг тайзнаас буухад хүндэтгэлтэйгээр үдэв.

Англи хэлнээс орчуулсан Т.Ялгуун

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт