Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Оюун судлахуйн найман бадаг 2014 он 10 дугаар сар 31

Түгээх

АНУ, Массачусетс, Бостон, 2014 оны 10 дугаар сарын 30- Намрын нарлаг энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бостон дахь буудлаасаа Тайзны Урлагийн Төвийн нэг хэсэг болох Ванг театрыг зүглэн явсан бөгөөд театр сэргэн мандалтын үеийн хэв маягаар чимэглэгдсэн ажээ. Вьетнамын буддистуудын нийгэмлэг буюу Пражна Упадаса Сан нь 2009 онд байгуулагдсан бөгөөд Наланда уламжлалын талаар сонирхож байгаа тэдний урилгаар Дээрхийн Гэгээнтэн энд ном айлдахаар болсон байна. Дээрхийн Гэгээнтнийг гурван вьетнам лам хүндэтгэлтэйгээр тайзнаа залах үед лам, хар вьетнам, төвөд хүмүүсээс бүрдсэн 3500 хүн халуун дотноор угтан авав. Вьетнам, санскрит болон англи хэл дээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншсанаар уг арга хэмжээ эхлэв.

Оюун Судлахуйн Найман Бадаг


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ванг театрт болсон арга хэмжээний
үеэр хуран цугласан олонтой мэндчилж байгаа нь. АНУ,
Массачусетс, Бостон, 2014.10.30. Гэрэл зургийг Жереми Рассел“Ном нэгт ахан дүүс ээ, Та бүхний дунд байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн бодож, энд урьсанд тань талархаж байна. Дэлхийн олон оронд вьетнам хүмүүс, бидэнтэй адил дүрвэн амьдардаг. Мөн бидний адил та бүхэн өөрийн шашин соёлын уламжлалаа хадгалж үлдэхийн төлөө хүчин чармайлт гаргасаар ирсэн. Буддын уламжлалыг хадгалж үлдэх нь сүм хийд голдуу барих ажил бус, харин зүрхэнд хадгалагдах зүйлийг түгээх явдал юм. Үндсэндээ энэ нь хүмүүний гайхалтай оюун ухаантай хосолсон хязгааргүй хайр, энэрэнгүй үзлийн асуудал билээ. Судалгаа, дүн шинжилгээний замаар хандах хандлага бол зохистой хандлага мөн. Ялангуяа 21 дүгээр зуунд Бурхан Багшийн сургаалийг харанхуйгаар бус, харин түүний хэлсэн үгийг нягтлан шинжлэх замаар дагах шаардлагатай” хэмээн тэрээр яриагаа эхлэв.

Дээрхийн Гэгээнтэн ‘Оюун Судлахуйн Найман Бадаг’ зохиолыг тайлбарлах гэж буйгаа хэллээ. Гэгээрэлд хүрэх буддист зам мөрийн үндсэн томьёолол нь Хутагтын Дөрвөн Үнэнд оршиж буйг тэрээр сануулав. Зовлонгийн шалтгаан, гэтлэх болон зам мөрийн тухай энэ тодорхойлолт нь учир шалтгаан хийгээд үр дагаврын хоёр багц ойлголт юм. Зовлон нь учир шалтгаан хийгээд нөхцөл байдлын үр дүнд буй болдог. Гэтлэх нь энгийн нэг таашаал бус, харин өнө мөнхийн аз жаргалтай холбоотой ойлголт бөгөөд мөн учир шалтгаан хийгээд нөхцөл байдлын улмаас буй болно. Хутагтын Дөрвөн Үнэнд агуулагдаж буй зааварчилгаа нь буддизмын бүх урсгалд нийтлэг байдаг. Энэ сургаалийг Бурхан Багш эхний номын хүрдийн үед номлосон бол Билиг барамидын сургаалийг хоёр дахь хүрдээр, Сэтгэл төдийтний номыг гурав дахь хүрдээр номлосон байна.

“Билгүүний Зүрхэн” судар нь Билиг барамидын сударт багтдаг бөгөөд бодит үнэнийг таних тухай сургадаг. Юмс, үзэгдлийг өөрийгөө тодорхойлох нэгж хэмээн харах хандлага бидэнд байдаг бол хоосон чанарын ойлголт нь тэрхүү төөрөгдлийг ганхуулдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлсэн байна. Хоосон чанарыг ойлгосноор зовлонгийн шалтгаан болсон мунхгийн харанхуйг сөрнө. ‘Би байхгүй’ гэсэн тайлбар нь буддизмын давтагдашгүй ойлголт мөн.

“Билгүүний Зүрхэн” сударт гарч байгаа ‘дүрс бол хоосон, хоосон бол дүрс’ хэмээсэн нь хэлбэр, эсвэл матери оршдоггүй гэсэн үг үү?” хэмээн Дээрхийн Гэгээнтэн асуув. “Үгүй, учир нь дүрс бол бидний мэдэрдэг зүйлийн нэг, шүтэн барилдахын арга замаар дүрс оршдог. Бид түүнийг эрэн шинжлэхэд олж үл чадна, учир нь тэр үзэгдэж байгаа лугаа үл орших ба жинхэнэ оршихуйдаа тэр хоосон. Гагцхүү харилцан хамаарал бүхий тодорхойлолтын замаар оршдог. Шүтэн барилдлагын дагуу үзэгдэл оршдог учраас дүрс хоосон” хэмээн тэр хариуллаа.

Оюун Судлахуйн Найман Бадаг


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ванг театрт ном айлдаж байгаа нь.
АНУ, Массачусетс, Бостон, 2014.10.30. Зургийг Жереми Рассел‘Би бол хоосон, хоосон бол би’ хэмээн бодож, өөрийгөө үзэгдэлд орлуулах замаар үүнийг илүү гүнзгий ойлгохыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. Хоосон хийгээд үзэгдэл нь өөр өөр зүйлс бус, харин бодит нэгэн байдлын хоёр тал гэдгийг тэр хэллээ. Квантын физикт үүнтэй төстэй ойлголт байдаг. Өөртөө хамаатуулах сэтгэл хийгээд уур хилэн зэрэг бидний сөрөг сэтгэл нь юмс (бодитоор) оршдог гэсэн хүчтэй ойлголтын үр дүн гэдгийг тэр батлан хэлэв. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Америкийн сэтгэл судлаач Аарон Бектэй уулзаж, бидний уурыг хүргэсэн, эсвэл өөрсөддөө хамаатуулсан зүйлийн сэтгэл татахуйц, эсвэл сөрөг чанарын тухай ойлголтын 90% нь ердөө л бидний оюун ухааны тусгал байдаг тухай түүнтэй ярилцсанаа дурдав.

Энэ бол хамаг амьтныг ертөнцийн хүлээсэнд барьж байдаг алдаатай тусгал, хоосныг үл ойлгох мунхгийн харанхуй юм. Энэ тухай тайлбарыг зүгээр нэг сонсох нь хангалттай бус, харин бүрэн ойлгох хүртлээ байнга, гүн гүнзгий эрэгцүүлэхийн чухлыг Дээрхийн Гэгээнтэн онцлон тэмдэглэлээ. Үүний дараа бид тэрхүү ойлголтоо амьдралдаа хэрэгжүүлэх ёстой.

Амтат вьетнам зоогийн дараа Дээрхийн Гэгээнтнийг дахин хүндэтгэлтэйгээр индэрт заллаа. Хурсан олонтой өөрийн үзэл бодлоо хуваалцахыг хүсч буйгаа тэр илэрхийлсэн байна.

“Хүн болж төрсний хувьд бидэнд сэтгэлийн сөрөг хийгээд эерэг хөдлөл байдаг. Түүнчлэн билиг ухааныг хөгжүүлэх чадвар бүхий оюун ухаан бий. Бид бүгдэд бурханы мөн чанар ч бий. Нэг зүйлийн олон төрлийн тал, чанарын талаар Дармакирти айлдсан байдаг. Жишээ нь, би та бүхэнтэй нэгэн адил хүн боловч, би буддист буюу шашны зүтгэлтэн. Энэ утгаараа шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхийн төлөө би зүтгэдэг. Бидний янз бүрийн хүсэл сонирхлын улмаас Бурхан Багш өөр өөр сургааль айлдсан байдаг. Энэ нь Бурхан Багш төөрөлдсөн, эсвэл ойлгоогүйдээ бус, харин шавь нарынхаа чадвар хийгээд хэрэгцээнд тааруулж номоо айлдсан юм.”

Хутагтын Дөрвөн Үнэн нь анхдугаар номын хүрдийг эргүүлэх үед номлогдсон бөгөөд буддизмын бүх урсгалд нийтлэг тархсан байдаг хэмээн тэрээр давтан хэллээ. Хоёр дахь номын хүрдийн үед айлдсан Билиг барамидын сургаальд бодит үнэнийг харах зөв үзлийг багтаасан зургаан барамидын тухай өгүүлдэг. Гэхдээ Их Хөлгөний уламжлал дотроо ч тэрхүү зөв үзлийг Сэтгэл төдийтөн болон Төв үзлийн сургаалийн дагуу тайлбарлаж болно.

Оюун Судлахуйн Найман Бадаг


Ванг театрт болсон Дээхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
3500 гаруй хүн сонслоо. АНУ, Массачусетс, Бостон, 2014.10.30.
Гэрэл зургийг Жереми РасселТөвөдийн буддизмын тухай тэрээр ярихдаа, Бурхан Багшийн эхний сэрэг дүрийг 7 дугаар зуунд Төвөдөд авчирч байсан хэмээв. Дараагийн зуунд нь Төвөдийн хаан Наландагийн нэрт эрдэмтдийн нэг Шантаракшитаг Төвөдөд урьснаар буддизм жинхэнэ утгаар дэлгэрсэн байна. Тэрээр гэлэн, гүн ухаанч, учир шалтгааныг судлаач байсан бөгөөд түүний бүтээлүүд саруул ухаан хийгээд хурц оюуны асуудлыг хөндсөн байдаг ажээ. Санскрит хэл дээрх буддын ном зохиолыг төрөлх төвөд хэлнээ орчуулах ажилд нь тэрээр төвөдүүдэд урам зориг өгч, зүг чигийг заан, гүн ухаан хийгээд учир шалтгааны ухаанд зааж сургасан байна. Ийм замаар буддын сонгодог томоохон зохиолууд төвөд хэлнээ орчуулагджээ. Тиймээс төвөдийн буддизм нь санскрит болон пали хэл дээрх уламжлал, мөн Важраяана уламжлалыг нэгтгэсэн хамгийн цогц уламжлал болсон байна.

Шантаракшита болон Падмасанбавагийн дэлгэрүүлсэн буддизм нь эртний буюу нинма урсгал гэсэн нэрээр алдаршсан бол орчуулагч Ринчинсамбуугийн үед дэлгэрсэн шинэ үеийн буддизмд гаржүд болон сажа урсгал багтана. ‘Найман Бадаг’ нь Атиша гэгээн болон Бромдон гэгээн суурийг нь тавьсан гаадамба урсгалд хамрагддаг. Уг зохиолыг Ботова гэгээний шавь гэвш Ланри Танба зохиосон бөгөөд бодийн сэтгэл үүсгэх ердийн хийгээд туйлын сэтгэлийн тухай өгүүлдэг. Энэ зохиолын лүнг өөрийн хоёр багш Лиг ринбучи ба Тижан ринбучигаас авснаа Дээрхийн Гэгээнтэн дурсан хэлэв.

Эхний бадаг нь бодь сэтгэлийг үүсгэх явдлыг хэрхэн төлөвшүүлэх тухай өгүүлнэ. Энд уг үрийн барилдлагат долоон гишүүн ба өөрийгөө бусадтай адилтгах, өөрийгөө бусдаар солих гэсэн зарчмын хоёр арга зам байдаг. Нагаржуна болон Шантидева хоёрын аль аль нь сүүлчийн аргыг илүүд үзэж байсан. Хэдийгээр ‘Найман бадаг’ нь гүн гүнзгий агуулга бүхий зохиол боловч үүнийг бүрэн ойлгохын тулд нэмэлт ихээхэн материал судлах шаардлагатай тухай Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Эн тэргүүнд уг зохиол агуу их нигүүлсэхүйн тухай бөгөөд бусдын зовлонг та үүрэх боломжгүй гэсэн утга төдий бус, түүнийг хөнгөвчлөх тухайд та ямар нэг зүйл хийх ёстой тухай юм. Дээрхийн Гэгээнтэн,

“Бодийн сэтгэлийг үүсгэсэн хэмээн би хэлж чадахгүй ч, энэ нь ямаршуу зүйл байж болох талаар надад төсөөлөл байна. Жинхэнэ бодь сэтгэл нь эрх чөлөөний мэдрэмж, гүн тайвшралын мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд энэ нь бодит оюун ухаан буй болохын эхлэл юм” хэмээн айлдав.

Хоёр дахь бадаг нь бусад хүмүүс чамаас дээр хэмээн бодохыг зөвлөсөн байдаг. Гурав дахь бадаг нь сэтгэлийн сөрөг хөдлөлөөс болгоомжлох тухай бол, дөрөв дэх нь халгаатай нэгнийг дотно хэмээн харах үнэ цэнийн тухай зөвлөдөг. Тав дахь бадаг нь ялалтыг бусдад өгөхийг зөвлөж, зургаа дахь нь дайснаа номын нөхөр мэт харахыг зөвлөдөг. Долоо дахь бадаг нь авах өгөхийн дадлын тухай тодорхой өгүүлсэн бөгөөд бусдын зовлонг асар их нигүүлсэхүйн сэтгэлээр авч, оронд нь хайр энэрэл шингэсэн аз жаргалыг өгч буйгаар төсөөлөх тухай юм.

Эцэст нь, найм дахь бадгийн эхний хоёр мөр нь магтах, эсвэл муулах зэрэг хорвоогийн найман зовнилыг анхааруулсан. Харин сүүлийн хоёр мөр нь бүх зүйлийг хий үзэгдэл мэт үзэх тухайд юм.

Зохиолыг хөтлөн уншиж дуусаад, Дээрхийн Гэгээнтэн бодийн сэтгэл үүсгэх зан үйлийг удирдан хийлээ. Үүнийг өдөр тутмын амьдралдаа, ирэх долоо хоногууд, сар жилүүд, эрин үеүийн турш, дараагийн амьдралдаа ч хэрэгжүүлж явахын чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхэд, театрын барилга цугласан олны алга ташилтаар цуурайтлаа. Гадаа гудамжинд олноор цугласан төвөд хүмүүс Дээрхийн Гэгээнтэнтэй уухайлан мэндчилж, түүнд урт удаан наслахыг ерөөж залбирч байв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт