Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Пунед өнгөрүүлсэн нэг өдөр 2014 он 12 дугаар сар 31

Түгээх

Энэтхэг, Махараштра, Пуне, 2014 оны 12 дугаар сарын 31- Чанакьяа Мандал Паривар (CMP) байгууллагын үндэслэгч захирал Авинаш Дармадикаригийн урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Махараштра мужийн хоёр дахь хот Пуне –д уригдлаа. CMP байгууллага нь карьер өсгөх талаар зөвлөмж өгөх, хүүхэд залуучуудыг шалгалтанд бэлтгэх, хувийн аж ахуй эрхлэх, хувь хүнийг хөгжүүлэх чиглэлд ажилладаг олон нийтийн буяны сан юм.

Пунед өнгөрүүлсэн нэг өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад зочид Чанакьяа
Мандал Париварын шинэ байрны нээлтийн ажиллагааны үеэр.
Энэтхэг, Махараштра, Пуне, 2014.12.31.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОСангийн шинэ барилгыг нээх ёслолын ажиллагаанд Дээрхийн Гэгээнтэн гол зочноор уригдсан байна. Тэрээр хүрэлцэн ирсэн даруйдаа гол хаалганы дээрх тэмдэг, дурсгалын самбар нээх, гэрэл асаах ажиллагаанд оролцов.
Танхимд хуран цугласан олон Ом уншлагын намуухан аялгуун дор Упасана буюу богино бясалгал хийлээ. Дараа нь урьдны оюутнууд, одоогийн идэвхтэй ажил хөдөлмөр эрхлэгчид Манасаровараас Брахмапутра хүртэлх 29 усны эх ундаргаас авчирсан дээжийг индэр дээрх жижиг саванд юулсэн байна. Албаны гурван хүн үйл ажиллагааныхаа талаар дурдаад, өнөөдрийн арга хэмжээний түүхэн ач холбогдлыг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн энэ арга хэмжээнд оролцож байгаа, уг төслийг шударга ариун мөнгөөр санхүүжүүлсэн гэдгээрээ энэ арга хэмжээ онцлог ажээ.

“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн мэндчилгээгээ эхлэв. “Та бүхэн энэ газрыг мэдлэгийн сүм хэмээн нэрлэж байгаа нь надад таалагдаж байна. Бид сүм хийдээ ихэвчлэн мөргөлийн байр, сүсэг бишрэлээ хэрэгжүүлэх газар болгон ашиглаж ирсэн боловч, сүсэг бишрэл дангаараа бидний сэтгэлийг хувирган өөрчилж чадахгүй. Харин бид өөрийн мэдлэг оюунаа ашиглаж чаддаг байх ёстой. Бид аливаа асуудлыг өргөн хүрээнд, алс хэтийн төлөвт нь харж чаддаг байх ёстой. Ерөнхийд нь хэлэхэд, энэ оронд шашин хүчтэй дэлгэрсэн бөгөөд ихэнх гэр бүл өдөр бүр Ганеш, Сарасвати, эсвэл Шива-жи бурханд өргөл барьдаг. Гэхдээ ийм сүжиг нь шашны түгээж байгаа жинхэн үзэл санааг ойлгоход хангалттай биш. Үүний тулд сурч судлах явдал нэн чухал билээ.”

“Саяхан Шинэ Дели хотноо болсон Дэлхийн Хинду шашинтны их хурал дээр би, мөргөл хийгээд шашны зан үйл хийх нь хангалттай бус гэдгийг тэмдэглэн хэлсэн. Эрт дээр үед янз бүрийн үзэл баримтлал бүхий эрдэмтэд халуун мэтгэлцээн өрнүүлдэг байсныг Наландагийн ном зохиол гэрчилдэг. Түүхэн үүднээс авч үзэхэд төвөдүүд бид энэтхэгчүүдийг гүрү гэж, харин өөрсдийгөө чела буюу шавь нар хэмээн үзсээр ирсэн. Гэхдээ өнөөдрийн Энэтхэгт өнгө мөнгө, эрх мэдэлд хэтэрхий их анхаарч, эртний Энэтхэгийн мэдлэг хийгээд үнэт зүйлст хангалттай ач холбогдол өгөхгүй байна. Би уулзсан буддист болгондоо 21 дүгээр зууны буддист байхыг, өөрөөр хэлбэл сурч судалдаг, ойлголцлыг бэхжүүлдэг буддист байхыг байнга уриалдаг.”

Эх орны өнцөг булан бүрээс дээжийг нь авчирсан усны тухайд, яагаад энэ ус ариун бэ гэсэн асуултыг тавив. Учир нь тэдгээр голуудаас хүмүүсийн амьдрал хамаардаг учраас хэмээн тэр хариуллаа. Ази тивийн томоохон голуудын ихэнх нь Төвөдийн өндөрлөгөөс эх авдаг бөгөөд тэдгээр гол Пакистанаас Вьетнам хүртэлх бүс нутгийн 1 тэрбум хүнийг ундаалдаг байна.

Пунед өнгөрүүлсэн нэг өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чанакьяа Мандал Париварын
шинэ байрны нээлтийн ажиллагааны үеэр үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Махараштра, Пуне, 2014.12.31.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОТус байгууллагын ‘Дэлхий нийтийн ухамсартай, ур чадвар бүхий залуучуудыг хөгжүүлэх, үндэсний шинж чанар бүхий мэргэжилтнүүдийг буй болгох‘ гэсэн уриа нь Дээрхийн Гэгээнтэнд онцгой сэтгэгдэл төрүүлснийг тэрээр илэрхийлээд, энэ уриа нь амьдралд ойр боловсролыг дээдэлж байгааг харуулж байна хэмээн хэлэв. Гэхдээ явцуу үзэл бодол, зөвхөн өөрийн муж улсын талаархи санаа зовнил өнөөдөр үеэ өнгөрөөж байгааг тэр нэмж хэллээ. Оронд нь бид дэлхий дахин, нийт хүн төрөлхтний тухай бодох ёстой. Бидний эдийн засаг өөр хоорондоо харилцан хамааралтай болсон ч, үүнтэй адил чухал ач холбогдолтой зүйл бол хүмүүс бид өөрсдөө юм. Нийгмийн амьтад болохын хувьд бид бусдаас яах аргагүй хамааран амьдарч байна.

Энэтхэг орны өөр нэг онцлог нь дэлхийн бүх томоохон шашин энд энх тайвнаар зэрэгцэн оршдогт оршино хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Нутгийн уугуул шашны уламжлал гаднаас орж ирсэн шашинтай зэрэгцэн цэцэглэж байна. Эртний Персийн зороастрийн шашныг залгамжлагчид болох парси уламжлал энд чөлөөтэй, аюулгүй нөхцөлд оршин байгааг бахдан биширч буйгаа тэр илэрхийлэв. Дэлхийн олон газруудад очих бүртээ төрөл бүрийн шашин эв зохицлоор хамтран оршдог Энэтхэгийн жишээг байнга татдаг хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Үүнээс гадна хамгийн олон хүн ам бүхий ардчилсан орон Энэтхэг ахимса (хүч үл хэрэглэх) зарчим хийгээд иргэний зарчмын өн удаан жилийн уламжлалтай. Шашны бүх уламжлал шашныг үгүйсгэдэг Чарвака нартай санал зөрдөг хэрнээ тэдний багш нарыг риши буюу мэргэд хэмээн дууддаг тухай ерөнхий сайдын орлогч Адвани түүнд ярьсан талаар Дээрхийн Гэгээнтэн хуучлан ярилаа.

Энэ утгаар дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний 1 тэрбум нь өөрсдийгөө шашингүйн үзэлтэн хэмээн тооцдог ч, тэд ч бас хүн төрөлхтний нэг хэсэг билээ. Тэдэнд тааруулсан хандлага байх ёстой. Хэдэн жилийн өмнө Нобелийн Энх тайвны шагналтнуудын Хирошимад болсон уулзалт дээр энх тайвны төлөө мөргөл үйлдэх тухай яриа ихээхэн өрнөсөн. Дээрхийн Гэгээнтний үг хэлэх ээлж болоход тэрээр, хэрвээ дэлхий дахины энх тайван мөргөлөөс хамаардаг байсан бол энх тайван аль хэдийнэ тогтчихсон байх байсан хэмээн хэлжээ. Бид харин тодорхой үйл хөдлөл хийх шаардлагатай. Хүн хүчирхийллийг буй болгодог учраас хүн л түүнийг зогсоох ёстой. Хүчирхийлэл нь дан ганц үйл хөдлөл бус, түүнийг өдөөх сэдэл ард нь байдаг учраас хүчирхийлэл мөн эсэхийг тогтоох шалгуур байх шаардлагатай хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Дэлхий дахинд энх тайвныг гагцхүү дотоод сэтгэлийн амар амгалан дээр тулгуурлан тогтоох боломжтой.

“Та бүхэн эртний Энэтхэгийн үнэт өв уламжлалыг орчин үеийн боловсролтой хослуулах талаар хичээн зүтгэх ёстой,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн зөвлөв. “Энэтхэгчүүд олон ургальч үзэл, хүлээцтэй байдал, ахимсаг удирдлага болгон дэлхий дахинд үзүүлэх нөлөөгөө тэлэх ёстой.”

Пунед өнгөрүүлсэн нэг өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Энэтхэг, Махараштра, Пуне, 2014.12.31.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОТанхимаас тавьсан асуултад тэрээр хариулахдаа, хүүхдүүд бие биендээ илэн далангүй байдаг лугаа орчин үед хүмүүс бие биетэйгээ хэрхэн холбогдох талаар хөндөн ярилаа. Хүмүүст нас ахих тусам төлөвшдөг амиа хичээх үзэл, хэрцгий зан авир, явцуу бодлоос ангижрах арга замыг бид хайх ёстой. Бясалгалын тусламжтайгаар дотоод амар амгаланг хэрхэн хөгжүүлэх талаархи асуултад Дээрхийн Гэгээнтэн бясалгалын хоёр арга, тухайлбал шаматха буюу нэг чигт бясалгал ба випашьяна буюу юмсын дотоодод нэвтрэх бясалгал байдаг хэмээн хариулав. Түүний хувьд хоёр дахь хувилбар буюу дүн шинжилгээний бясалгал нь илүү хүчтэй, илүү үр дүнтэй ажээ. Үдийн хоолны цаг болсон тул арга хэмжээ талархлын үгсээр өндөрлөсөн байна.

Үдээс хойших арга хэмжээ эмэгтэйчүүдийн хоёр бүлгийн маратхи ба төвөд хэл дээр дуулсан дуугаар Ганеш Кала Крида танхимд эхэллээ. Дараа нь Дээрхийн Гэгээнтнээс үг хэлэхийг хүссэн байна.

“Эрхэм ахан дүүс нар аа гэсэн өөрийн дадал болсон үгээр мэндчилгээгээ би эхлэе. Бидэнд тулгарч байгаа олон асуудлыг хүмүүс бид өөрсдөө буй болгодог бөгөөд шашин шүтлэг, яс үндэс, нийгмийн гарал үүсэл, каст болон бусад хоёрдугаар зэргийн асуудлуудыг хэт их анхаарснаас тэдгээр асуудлууд үүсдэг нь ойлгомжтой болоод байна. Бид бүгд адилхан хүмүүс гэдгийг санаж байх нь чухал. Хэн нэгэн тусламж эрэн эмнэлэгт ирэхэд, түүнээс Таны гарал үүсэл юу вэ? таны боловсрол, та хаанаас ирсэн бэ? та ямар хэлээр ярьдаг вэ? гэж асуудаггүй биз дээ. Хүнд тусламж хэрэгтэй учраас тусалдаг. Үүний адил хүмүүс бид аз жаргалтай амьдрах эрхтэй, харин тэд ба бид хэмээн хүмүүсийг хуваах нь буруу.”

“Бид нийгмийн амьтад учраас бидэнд найз нөхөд хэрэгтэй. Нөхөрлөл итгэл дээр тулгуурладаг, итгэлийн үндэс суурь нь бусдын төлөө тавих сэтгэл юм. Амин хувиа хичээх үзэл итгэлийг эвддэг, үл итгэлцэл нь айдас, урам хугаралт хийгээд уур хилэнг дагуулдаг. Хэрвээ би зөвхөн өөрийгөө боддог бол бухимдал, тавгүй байдал намайг эзэгнэсэн байх байсан.”

“Би энэ танхимд надтай адилхан хүний төрөлтнийг харж байна. Хүмүүс надтай адилхан сайныг ч, мууг ч хийх чадвартай. Би бухимдлаа гаргах чадвартай ч, түүнд хэт автагдвал сэтгэлийн амар тайван байдлаа алдана. Түүн лугаа сэтгэлийн сөрөг хандлагыг сөрөхийн тулд сэтгэл хийгээд сэтгэл хөдлөл хэрхэн ажилладгийг бид ойлгох шаардлагатай.”

Пунед өнгөрүүлсэн нэг өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ганеш Кала Крида танхимд
үг хэлж байгаа нь. Энэтхэг, Махараштра, Пуне, 2014.12.31.
Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОЭртний Энэтхэгийн сэтгэл зүйн үзэл номлолтой харьцуулахад орчин үеийн сэтгэл судлал дөнгөж хөлд орж байгаа гэсэн үг хэмээн Дээрхийн Гэгээнтэн тунхаглалаа. Бид бүгд аз жаргалтйа амьдрахыг хүсдэг ч, тэрхүү аз жаргалаа мэдрэхүйн түвшинд эрэлхийлдэг хэмээн тэр хэлэв. Аз жаргалын эх сурвалжийг бид эд материал хэмээн хардаг бол бидэнд жинхнээсээ хэрэгтэй зүйл нь сэтгэлийн амар амгалан юм.

Инд голын хөндийд үүссэн соёл иргэншэл нь эртний Египет болон Хятадын соёл иргэншилтэй харьцуулахад хамаагүй олон мэргэд, гүн ухааны эрдэмтдийг төрүүлсэн хэмээн тэр магтлаа. Тэндээс иргэний болон ахимсагийн үзэл санаа төрсөн нь өнөөдөр ч чухал ач холбогдолтой байна.

Танхимаас тавьсан асуултуудад тэрээр хариулахдаа, зан заншилтай холбоотой хандлагууд, тухайлбал кастын тогтолцоо, түүнтэй холбоотой ялгаварлан гадуурхах явдал нь хоцрогдсон заншил бөгөөд тэдгээрийг гаднаас хэн нэгэн ирж арилгахгүй хэмээв. Тийм заншлыг өөрчлөхийн тулд олон нийт өөрсдөө хүчин чармайлт гаргах шаардлагатайг цохон тэмдэглэлээ. Шашны удирдагчид энэ талаар үгээ хэлэх ёстой. Нөгөө талаас 7 тэрбум бүх хүн даян дэлхийд энх тайвныг тогтоох үүрэг хариуцлагатай. Бид бүгд нийгмийн нэг хсэг, хэн нэг маань сэтгэлийн амар амгалантай бол усны мяралзаа лугаа бидний гэр бүл, найз нөхдөд тархан нөлөөлнө.

Өнөөдөр бидэнд иргэний ёс зүй хэрэгтэй байгаа бөгөөд үүнийг боловсруулах ажлыг зарим нэг хүмүүс сайн дурын үндсэн дээр хийж байгаа хэмээн Дээрхийн Гэгээнтэн мэдээлэв. Боловсролоор дамжуулан иргэний ёс зүйг дэлгэрүүлэх боломжтой бөгөөд мэдлэгийн сүм хэмээх үзэл онцгой сэтгэгдэл төрүүлсэн хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. Түүний яриаг сонсож байсан, 21 дүгээр зууны төлөөлөл болсон, ирээдүйн итгэл найдвар болсон залууст хандан,

“Мэдлэгээ гүнзгийрүүл, гэхдээ дэлхийн иргэн бай” хэмээн зөвлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт