Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Рига дахь номын айлдварын сүүлийн өдөр 2018 он 6 дугаар сар 18

Түгээх

Латви, Рига – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйл хийхээр буудлаасаа эртлэн хөдөллөө.

Түүнийг Сконто танхимд хүрэлцэн ирэхэд энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж оролцсон 60 гаруй сайн дурын ажилчид хүлээж байв. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандаж Дээдийн номыг дэлгэрүүлэхийн төлөө ажилсанд нь талархал илэрхийллээ.

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурван хоногийн турш ажилсан сайн дурын ажилчидтай уулзав. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин ЧойжорТэрээр бэлтгэл зан үйл үйлдэж дууссаны дараа эхлээд Жанрайсиг бурханы авшиг хүртээнэ гэдгээ мэдэгдэж Цаст Төвөдийн орны хүмүүс Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болох талаар ярьсан юм.

“Бурханы шашин Төвөдөд дэлгэрсэн цагаас эхлэн Төвөдүүд бид Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болсон билээ."

“Судар болон дандарын ёс бүхий Бурхан Багшийн сургаалыг Төвөдийн бурханы шашинтнууд бүрэн бүтнээр нь хадгалан авч үлдээд Монгол зэрэг ойр орчмын улсуудад түгээн дэлгэрүүлсэн учир тэдгээр орны хүн ард ч мөн Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай. Төвөд болон Монголчуудын шашин номын онцгой барилдлага 13-р зуунд Сажийн ёсны Пагва лам Хубилай ламтай тогтоосон харилцаагаар эхэлж хожим Алтан Ханаар үргэлжилсэн юм. Энэхүү сайн харилцааны нөлөөгөөр III Далай лам Содномжамц болон Монголд мэндэлсэн IV Далай лам Ёндонжамцын үед харилцаа холбоо улам онцгой болсон билээ.”

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор“Жанрайсиг бурханы авшгийг би хүүхэд байхдаа Дагтаг ринбочэгээс хүртсэн юм. Дараа нь Төвөдийн өмнөдөд өвгөн багш Лин ринбочэгээс ахин хүртсэн. Тэр цагаас хойш энэхүү бурханы зургаан үсэгт тарнийг хэдэн сая удаа уншсаар байна. Зүүдэндээ хүртэл би Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай болох шинж тэмдгийг хардаг.”

Авшиг хүртэхэд амьтан бүхний тусын тулд гэгээрэх чин хүсэлтэй байх зөв сэдлийг дадуулах нь хичнээн чухал болохыг Дээрхийн Гэгээнтэн товчхон тайлбарлалаа.

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр


Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Жанрайсиг бурханы авшиг хүртэж байгаа нь. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Жанрайсиг бурханы авшиг хүртээж дууссаны дараа Цагаан Манзуршри бурханы даган соёрхол хайрласан юм.

Төгсгөлд нь тэрээр бурханы шашны бясалгал бүтээлийг дадуулах эсэх нь тухайн хувь хүний шийдвэр байх ёстой гэдгийг онцоллоо.

“Хэрэв нэгэнт шийдсэн бол чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Буддын шашны хувьд хамгийн чухал нь судлах. Бурхан Багш өөрийн шавь нартаа дан ганц итгэл үнэмшил дээр бус түүний сургаалын учир шалтгаан нь юу болохыг сайтар нягтлан шалгаж байхыг зөвлөсөн юм. Үүнийг ой ухаандаа сайтар тогтоож аваарай.”

Рига дахь номын айлдвар - Сүүлийн өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рига хотод явагдаж буй 3 хоногийн номын айлдварын сүүлийн өдөр. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин ЧойжорНомын айлдвар өндөрлөх үед уулзалтыг зохион байгуулагчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг морилон ирж сургаал айлдвараа хайрласанд талархал илэрхийллээ. Рига хотод түүний сургаалыг сонсож, уулзах завшаан тохиосон олон хүнд итгэл найдвар, хүсэл тэмүүлэл бий болсон нь дамжиггүй гэдгийг түүнд уламжиллаа.

Дараа нь санхүүгийн товч тайлан тавьж уулзалтыг зохион байгуулахад гарсан санхүүгийн хүндрэлүүд хувийн ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар шийдэгдсэн болохыг олон нийтэд мэдэгдлээ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт