Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Рига дахь номын айлдварын хоёр дахь өдөр 2018 он 6 дугаар сар 17

Түгээх

Латви, Рига – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг зочид буудлаас Сконто ордны зүг хөдлөхийн өмнө ойролцоогоор 200 гаруй сүсэгтнүүд зочид буудлын үүдний танхимд түүнийг хүлээж байлаа. Тэдний олонх нь гартаа ойр дотны хүмүүсийн зургийг барьж, мөн бусад адислуулах зүйлсийг барьсан байв. Хамгаалалтын алба энэ үеэр нэлээдгүй өндөр ачаалалтай ажилласан юм.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордны зүг хөдлөхийн өмнө сүсэгтнүүдтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам суудалдаа заларсны дараа Бурхан Багш бидэнд оюун санаагаа хэрхэн удирдах тухай заасан хэмээгээд энэ өдрийн номын айлдвараа эхэллээ.

“Өөрийн сэтгэлийг номхон дөлгөөн болгохын тулд юуны түрүүнд аливаа нөхцөл байдлыг үнэн зөвөөр нь сайн судлах нь чухал байдаг. Биднийг зовлонд унагадаг сөрөг сэтгэл хөдлөлөө даван туулах чадвартай болох хэрэгтэй. Үүний тулд сахилга батгүй, догшин буруу сэтгэлийн хор уршигийг сайн таних хэрэгтэй. Хэрэв та өөрийн сэтгэлээ номхон дөлгөөн болгож чадвал илүү аз жаргалтай болно. Иймийн тул Бурхан Багш догшин буруу сэтгэлийг номхоруулж, сэтгэл санаагаа удирдаж чадах арга замыг номлосон нь түүний сургаалын гол охь шим нь болсон юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь номлохдоо дан ганц ерөөл залбирал нь бидний дотоод сэтгэлийн амар амгаланг авчирахад хангалттай биш гэлээ. Тэрээр оюун ухаан хэрхэн ажилдаг талаар болон сэтгэл санааны зовлон шаналалыг арилгах арга замыг сайн судалж мэдэх хэрэгтэй хэмээн айлдав.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь өдрийн номын айлдварын үеэр. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин ЧойжорТэрээр цугласан олонд хандан “Бодьсадвын явдалд орохуй” номыг уншиж судлахыг зөвлөв. Ингэхдээ тэсвэр тэвчээрийн тухай номлосон 6-р бүлэг, бодь сэтгэлийг хөгжүүлэхийн тулд өөрийгөө бусдаар солих увидсыг номлосон 8-р бүлэг, саруул оюун ухааныг хөгжүүлэх арга замыг заасан 9-р бүлгийг онцгойлон үзэх хэрэгтэй гэлээ.

“Бурханы шашинтан бус хүн ч “Бодьсадвын явдалд орохуй” номын 6, 8-р бүлгийг уншиж судлах боломжтой. Учир нь энэ бүлгүүдэд гарч буй сургаал хүн бүхэнд хэрэгтэй. Жишээлбэл тэсвэр тэвчээр бид бүхэнд хэрэгтэй. Гэгээрэл, хойд нас гэхээсээ илүү өнөөдрийн уур хилэнгээ хэрхэн тэвчих тухай ярих нь чухал байна. Тэсвэр тэвчээр болон энэрэн нигүүлсэхүйн тухай сургаал бусад шашны номлолд ч байдаг.”

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр


Хоёр дахь номын айлдварын өдөр. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин ЧойжорДээрхийн Гэгээнтэн Далай Лам “Очироор огтлохуй” судрыг үргэлжлүүлэн уншиж төгсгөөд:

“Бурханы шашны уламжлалгүй нутаг орны хүмүүст бурханы шашны тухай номлоход надад хэцүү байдаг. Харин энд ихэнх нь эцэг өвгөдөөсөө бурханы шашныг уламжлан авсан хүмүүс байх тул энэ тухай тайлбарлан номлоход надад амар байна.” гэлээ.

Номын айлдварын дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тусгай хүндэт зочидтой хамт үдийн зоог барьсан бөгөөд дараа нь Швейд, Латви улсыг хариуцсан Энэтхэг улсын элчин сайдтай уулзлаа.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр


Техникийн ажилчид номын айлдварын үеэр өндөр ачаалалтай ажиллаа. Латви, Рига. 2018.07.15. Фото зургийг Тэнзин ЧойжорТэрээр зочид буудлын зүг хөдлөхийн өмнө Европын олон орноос хүрэлцэн ирж энэ удаагийн номын айлдварт хамрагдаж буй 75 төвөд иргэдтэй уулзлаа. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан буддизмд сайн суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн бөгөөд ялангуяа төвөдүүд бурханы шашинд хэрхэн, ямар нөлөөтэй байсан тухай сайн мэдэх хэрэгтэй гэж захилаа.

Мөн тэрээр өөрийн Дундаж Хандлага үзлийн талаар тайлбарласан юм. Төвөдүүд бид тусгаар тогтнолыг хүсэхгүй, харилцан ашигтай хувилбарын үүднээс бид БНХАУ-ын бүрэлдэхүүнд байж болох тухай тайлбарлав.

Рига дахь номын айлдвар – 2 дахь өдөр


Европын олон улс орноос хүрэлцэн ирсэн Төвөд иргэдтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2018.06.17. Фото зургийг Тэнзин ЧойжорЭцэст нь тэрээр төвөдүүд бид өөрсдийн соёл уламжлалдаа сэтгэлээ хангалуун байх хэрэгтэй гэв. Тэрээр тэнд цугласан төвөд залуучуудад хандан хэзээ нэгэн цагт Төвөдөд эргэн очино гэсэн итгэл найдвараа алдахгүй байхыг захилаа. Үүний зэрэгцээ ирээдүйд өөрийн эх нутгаа хөгжүүлэхийн тулд орчин үеийн шинжлэх ухаан, техник технологийн талаар сайн суралцах хэрэгтэй гэв.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт