Энэтхэг, ХП, Дарамсала, Тэгчэн Чойлин – Дээрхийн гэгээн Далай ламын ажлын албанаас Гэгээн ширээт улсаас Энэтхэгт суугаа төлөөлөгч, эрхэм хүндэт Леопольдо Жиреллид захидал илгээж, Пап Францис таалал төгссөнд гашуудаж байгаагаа илэрхийлэв. Уг захидалд Далай лам бээр:
“Дэлхий дахины католик шашинт номын ахан дүүс, сүсэгтнүүдэд хандан залбирал ерөөлөө зориулж, эмгэнэж буйг минь хүлээн авна уу.”
"Пап Францис бээр бусдын тусыг бүтээхийн төлөө амь биеэ харамгүй зориулж, эгэл даруу, утга учиртай амьдрахыг үйл хэргээрээ тууштай үлгэрлэн харуулсан юм. Иймд бид хаана ч, хэдийд халуун дулаан сэтгэлтэй хүн байж, аль чадахын хэрээр бусдад тусалж чадвал түүнийг гэсэн хамгийн дээд хүндлэл тэр болно."
“Папын хойдын буянд зориулсан тусгай хурлыг Дарамсала дахь буддын гол сүм Зүглэгханд зохион байгуулж байна” гэсэн байна.
Далай лам захидлаа "Залбирал ерөөлөө зориулъя" хэмээн төгсгөжээ.