Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Сайн номлолын шим 2014 он 11 дүгээр сар 3

Түгээх

АНУ, Нью Иорк, 2014 оны 11 дүгээр сарын 3- АНУ дахь Төвөдийн ордон болон Төвөдийн буддын сургалтын төвийн урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Богд Зонховын ‘Сайн Номлолын Шим’ номыг айлдахаар өглөө эртлэн Нью Иорк хотын Бикон театрт морилон ирлээ. Уг арга хэмжээнд зориулсан товхимлын өмнөх үгэнд Дээрхийн Гэгээнтнийг танилцуулсан байгаа учраас проф. Роберт Турман албан ёсны танилцуулгагүйгээр арга хэмжээг эхлүүлэхийг хүслээ. Дээрхийн Гэгээнтний айлдварт аль болох ахиухан цагийг олгохыг хүсч буйгаа тэрээр мөн илэрхийлэв.

Сайн Номлолын Шим


Бикон театрт болсон Дээрхийн Гэгээнтний айлдварын өмнө проф.
Роберт Турман үг хэлж байгаа нь. АНУ, Нью Иорк, 2014.10.3.
Гэрэл зургийг Сонам ЗоксанТанхимд бараг 3000 хүн цугласан байлаа. “Турман Дарамсалад анх 1964 онд ирж байсан,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлэв. “Тэр лам хүн шиг хувцасласан байсан бөгөөд Нагаржуна гэгээний шавь Арьяадева шиг ганцхан нүдтэй байсан. Тэр цагаас хойш бид дотно нөхөрлөсөн. Хожим нь тэр профессор болж, өөрийн эрдэм шинжилгээний нөр их хөдөлмөрөө Богд Зонховын сургаалийг болон гэлүгба урсгалын онцлогийг таниулахад зориулсан нэгэн билээ. Бясалгалын ялгаатай бурхад, чиг шугам, дадал зуршлаас илүүтэй биднийг нэгтгэж байгаа зүйлс, тухайлбал Наланда их сургуулийн өв зэрэг зүйлсийг бид илүү анхаарах хэрэгтэй гэж би үргэлж боддог. Сажа, гаржүд, гэлүг, нинма, жонан болон бон зэрэг бүх уламжлал нь Энэтхэгийн буддын сонгодог эх зохиолыг судалдаг. Богд Зонхов Энэтхэгийн агуу зохиолуудын тухай бичиж байсан бөгөөд проф. Турман энэ ажлуудыг нь онцгойлон сонирхсон. Үүнийг би энд баталж, түүнд талархлаа илэрхийлэхийг хүсч байна.”

“Билгүүний Зүрхэн” судрыг төвөд хэлээр уншсаныхаа дараа тэрээр тойрон суусан лам нарын дунд зассан суудалд залран, яриагаа үргэлжлүүлэв.

“Эн тэргүүнд энд байгаа гайхалтай эрдэмтэд, хамба нар, хуучин хамбууд болон гэвш нартай мэндчилэхийг хүсч байна. Та бүхэн намайг шалгахын тулд миний лекцэнд ирсэн байвал яах вэ гэсэн асуулт надад сонин байна. Та бүхний ихэнх нь 30 жилийн турш уйгагүй суралцах замаар Бурханы Дээдийн номонд амьдралаа зориулсныг би үнэлж байна. Сүм хийдийн дэг жаягийн их багш нарын хувьд та бүхэн ёс зүйг дагаж мөрддөг бөгөөд шамата буюу төвлөрлийн тухайд та нарт түүнийг хөгжүүлэх хангалттай цаг байгаагүй байж болох юм. Харин та бүхэн гурван дээд дадлын гурав дахь дадал болох билиг ухаантай байгаад зогсохгүй, амьдралтайгаа түүнийг холбож ирсэн. Тиймээс та бүхний оролцоотойгоор энэүү чухал номыг хөтлөн заах боломж олдсон нь нэр төрийн хэрэг юм.”

“Агуу их нигүүлсэхүйгээр Бурхан Багшийн бүхий л үйл хөдлөл өдөөгдсөн байдаг. Тэр гэгээрэлд хүрэх эрмэлзлийг хөгжүүлж, тоолшгүй гурван галвын турш буян, билиг ухааныг хураан, эцэст нь бүрэн гэгээрэлд хүрсэн гэж бид ярьдаг. Тиймээс Бурхан Багш жинхэнэ багш, бусдад үнэхээр тусалж чадах нэгэн болсон байна. Нигүүлсэхүй сэтгэлээр бусдад туслахыг эрмэлзэхийн зэрэгцээ буддистуудын үндсэн зорилго нь буруу бүх бодлыг сарниулах явдал юм.”

Сайн Номлолын Шим


Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын ном айлдаж буй Бикон театрын
индрийн байдал. АНУ, Нью Иорк, 2014.11.3. Зургийг Жереми РасселҮг хэлээр айлдсан өөрийн хосгүй сургаалиараа Бурхан Багш хамаг амьтныг зовлонгоос чөлөөлдөг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Шашны бүх уламжлал бусдыг үл хохироож, сайн үйлс бүтээхийг онцолдог. Энэ нь дахин сайн төрөлд хүрэхийн зам мөр бөгөөд эх сурвалж болдог. Бидний зорилго болсон зовлонгоос чөлөөлөлөгдөх, сайны дээдэд хүрэх, эсвэл гэгээрэлд хүрэхийг хүсэх нь нь зөв үзэл юм. ‘Сайн Номлолын Шим’ зохиолд үзэл бодлын хоёр чиглэл болох Читтаматра буюу Сэтгэл төдийтөн ба Мадхьямака буюу Төв үзлийн онолыг авч үздэг.

“Энэтхэгийн их багш нарын зохиол бүтээлийг анх ухан унших тусам улам төөрөлдөж байсан тухайгаа богд Зонхов Харьцангуй Онолын Магтаал’ бүтээлдээ бичсэн байдаг. Богд Зонхов бээр Манзушри бурханыг бясалгаж, тэр болон бусад зүйлийг зөв ойлгож буй эсэхийгээ лавлахад Манзушир “аль нь ч биш” хэмээн хариулсан гэдэг. Тэрээр тодруулж өгөхийг түүнээс хүсжээ.”

1950-аад онд амьдарч байсан нэгэн их багш, хэрвээ билиг ухаанаа сайжруулахыг хүсч байгаа бол Манзушри бурханы тарнийг сарын турш унш, эсвэл учир шалтгааны ухааны бүтээлийг судал, гэхдээ сүүлийнх нь илүү үр дүнтэй хэмээн хэлдэг байсныг Дээрхийн Гэгээнтэн дурсан ярив. Тэр гэлүгбагийн лам байсан ч Зогчинг мөн сонирхдог байсан байна. Нинмагийн лам хэрнээ богд Зонховын бүтээлийг сонирхон үздэг байсан өөр нэгнийг Дээрхийн Гэгээнтэн эргэн дурсав. Тэдгээр хүмүүс аливаа урсгалаар явцуураагүй, Дээдийн номонд хувь нэмрээ үнэхээр оруулж чадсан хэмээн тэр хэллээ.

Сайн Номлолын Шим


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бикон театрт ном айлдаж байгаа нь.
АНУ, Нью Иорк, 2014.11.3. Гэрэл зургийг Сонам ЗоксанНэгдүгээр Далай Ламынхаа нэгэн адил агуу их сэтгэгч байсан 2 дугаар Далай Ламын тайлбарын үндсэн дээр ‘Сайн Номлолын Шим’ номын лүнг Линг ринбучигээс авснаа Дээрхийн Гэгээнтэн дурдав. Хоёрдугаар Далай Лам шар малгайтны төлөөлөл байсан ч, урсгал чиглэлийг харгалздаггүй байснаараа алдартай байжээ. Дээрхийн Гэгээнтэн зохиолыг бүхэлд нь унших боломжгүйг хэлээд, товхимол дахь сонголтыг хэн хийснийг асуугаад, өөрөө сонголтоо хийж, өөрийн бодсоноор хөтлөн тайлбарлахаа хэллээ.

Эхний бадгуудад Бурхан Багшийн магтаал, Манзушри бурханы болон анхдагчдын нэг болох Нагаржуна гэгээн, Асанга гэгээний аврал багтсан байна. Энэ бол Богд Зонховын бүтээхээр тангараг тавьсан бүтээл юм. “Хэрвээ энэ танд тодорхой бус бол та үүнийг хэрхэн бусдад тайлбарлаж чадах билээ?” хэмээн Дармакиртигийн хэлснийг тэрээр эш татав.

Бурхан Багш ийн өгүүлсэн байна,

Зам мөр хоосон, амар тайван, үл бүтээгдсэн
Үүнийг мэдээгүй амьтад төөрөлдөнө
Зуу зуун учир шалтгаан, арга ухаанаар
Нигүүлсэхүйгээр хөлөглөн тэр тэдгээрийг танилцуулна

Дээрхийн Гэгээнтэн Зам мөрийн гурван зарчмыг дурдан хэлэв.

Хүчирхэг дөрвөн голын урсгалд туугдсан
Өөрчлөхийн аргагүй үйлийн хатуу холбоосоор гагнагдсан
Хувиа хичээх төмөр хүлээсэнд баригдсан
Мунхгийн харанхуйд бүрэн ууссан,
Орчлонгийн мөчлөгт төрсөн, бас дахин төрсөн,
Гурван зовлонд тасралтгүй өртсөн
Эх болсон хамаг амьтан ийм нөхцөлд байгаа
Тэднийхээ тухай бодож, гэгээрлийн сэтгэлийг үүсгэ.

Бид бүгд бодьгалын би-тэй зууралдсан байдаг бөгөөд гагцхүү оюун ухаанаа дайчлах замаар зовлонгоос ангижирч, гэгээрэлд хүрч чадна хэмээн тэр хэлэв. Хоосон чанарыг бид ойлгож, ухаарах ёстой. “Гэхдээ зарим хүнд орчлонгийн хүлээст үлдэх нь амар, түүнийг тийм ч муу биш гэж бодож, энэ орчин, ялангуяа америк самсара таалагддаг байж болох юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэлээд, “Нөгөө талаас хэрвээ та чөлөөлөгдөхийг хүсч байгаа бол дотоод оршихуй байдаг гэсэн үзлээс татгалзахаас өөр арга мөн байгаа” хэмээн үргэлжлүүлэн хэлэв.

Тодорхой бай шаарддаг уур хилэн мэт сэтгэлийн сөрөг хандлага хийгээд ерөнхий бай шаарддаг нигүүлсэхүй сэтгэл мэт сэтгэлийн эерэг хандлагын ялгааг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ. Үүний нэг жишээ болгон тэрээр хэлэхдээ, бид бүхний аз жаргалыг хүсдэг хүсэл хамаг амьтанд нигүүлсэхүй сэтгэл гаргах үндэс болно хэмээв. Сэтгэлийн сөрөг хандлагын хамгийн үр дүнтэй ерөндөг нь хоосон чанарыг ойлгох явдал хэмээн тэр хэллээ. Уг зохиолд,

“Ялган ойлгогч нь Түүнчлэн Ирснийг таних арга замд суралцах ёстой. Үүний тулд Бурханы сургаалийг шууд утгаар нь, эсвэл тайлбартайгаар ойлгох ёстойг ялгах шаардлагатай” гэсэн байдаг.

Сайн Номлолын Шим


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн ордонд байгаа нь.
АНУ, Нью Иорк, 2014.11.3. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛОТөвөдийн ордонд “Урлаг ба Эрх чөлөө” шагнал гардуулах ёслолын зоогийн дараа Дээрхийн гэгээнтэн эргэн номын тайлбартаа орохдоо, өөрт хамаатуулах сэтгэл зэрэг сэтгэлийн сөрөг хандлагыг хүчийг харуулахын тулд сонсогчдоос дэлгүүрт байгаа ямар нэг таалагдсан зүйлээ төсөөлөхийг хүслээ. “Тэр зүйлийг хэн нэгэн унагаад, эвдчихсэн тохиолдолд та нар тоохгүй ч, та худалдаж авчихсан байхад тийм зүйл тохиолдвол бухимдсандаа уйлан хашгирах байсан байж магад.” Хоосон чанарыг ойлгох нь сэтгэлийн сөрөг хандлагыг сулруулах хамгийн үр дүнтэй арга мөн.

Сэтгэл төдийтний үндсэн эх сурвалж нь Сандинирмочана судар гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Уг зохиолд,

“Өвөрмөц чанар-бодит бус, үүсэх-бодит бус, дээд бодит бус гэсэн бодит бусын гурван төрлийг заах замаар би юмсын дотоод бодит бусыг сургадаг“ гэсэн Бурхан Багшийн үг байдаг.

Сандинирмочана сударт дотоод бодит бусын оршихуй ба эс оршихуйг ялгасан, ялгаагүй эсэхээрээ ялгагдах хоёр төрлийн судар байдаг хэмээн тайлбарласан байдаг. Ялгасан судрууд дахь утга нь тодорхой, өөрөөр тайлбарлахын аргагүй байдаг бол ялгаагүй судрын хувьд утгыг өөрөөр тайлбарлах магадлалтай тул утга нь тайлбар шаарддаг.

Асанга гэгээн 3 дугаар зэрэгт хүрсэн бодьсатва, хоосон чанарыг шууд мэдэрсэн нэгэн байсан гэдэгт анхаарлаа хандуулахыг Дээрхийн Гэгээнтэн хүсэв. Төв үзлийг эхэндээ үл тоомсорлож байснаа хожим нь хүлээн зөвшөөрөх болсон өөрийн ах Васубандуд туслахын тулд тэрээр Сэтгэл төдийтний номыг тайлбарлахаар сонгосон байх магадлалтайг Дээрхийн Гэгээнтэн дурдлаа.

Жонон урсгалынхны баримталдаг ‘өөр хоосон’ уламжлалыг тэр хөндөн ярив. Хоосон чанарын талаархи өөр хоорондоо зөрчилтэй хэд хэдэн үзлийг Дээрхийн Гэгээнтэн дурдаад, гүн мэдлэг, иогийн туршлага бүхий нэгэнд энэ олон янзын үзэл нь нэгэн цэгт тулж очдог хэмээн хэлсэн Куну Лама ринбучигийн үгнээс эш татав.

Эцэст нь тэрээр “Үүгээр өндөрлөе. Сайхан амраарай” хэмээгээд энэ өдрийн айлдвараа өндөрлөлөө.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт