Уттар Прадеш мужийн Сарнатх хотын Төвөдийн дээд судлалын төв хүрээлэнгийн ойролцоо болох Дээрхийн гэгээн XIV Далай ламын долоо хоногийн номын айлдварын товыг нэг өдрөөр хойшлууллаа.
Дээрхийн гэгээн уг айлдвараар хутагт Асангагийн “Илтэд онохуйн чимэг” болоод Шантидева гэгээний “Бодисадвын явдалд орохуй” зохиолыг тайлбарлан айлдах аж.
Номын айлдварыг өмнө нь 1 дүгээр сарын 7-13-ны өдөр хийхээр төлөвлөж байсан бол одоо 1 дүгээр сарын 8-14-ний өдрүүдэд айлдахаар боллоо.










