Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

"Саруул ухааныг хөгжүүлж, хүнийг өөрчлөх нь” сэдэвт ярилцлага 2015 он 9 дүгээр сар 16

Түгээх

Англи, Кембридж. 2015.09.16 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Криппийн талбай дахь Магдалене коллежийн хурлын танхимын зүгт явах үед бороо орсон тул зам нойтон байлаа. Дээрхийн Гэгээнтнийг тавтай морилохыг хүссэн төвөд болон бусад олон хүмүүс замын хоёр талаар туг далбаа барин жагссан байв. Тэрээр ноён Хамфри Криппийн театрт орохын өмнө уг ярилцлагыг зохион байгуулж байгаа Камерон Тэйлор болон Патрика Скотланд, лорд Рован Виллиамс нартай уулзсан юм.

“Саруул ухааныг хөгжүүлэх ба өөрчлөгдөж буй хүмүүс” сэдэвт ярилцлага


Камерон Тайлор хуралд тавтай морилохыг хүсэн мэндчилэв.
Англи, Кембридж, Магдалене коллеж. 2015.09.16
Гэрэл зургийг Ян КаммингКамерон Тэйлор хуралд оролцож буй хүмүүст тавтай оролцохыг хүсээд хоёр өдрийн хурлын үйл ажиллагаа нээснийг мэдэгдэв. Тэрээр нэг жилийн өмнө насан эцэслэсэн, уг хурлыг ивээн тэтгэгч агсан Билл Папвортын эхнэр Хиллари Виллиамс Папвортыг индрийн өмнө урилаа. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөртэй нь адил насны хүмүүстэй уулзах үедээ “Бидний хэн нь түрүүлж явах бол доо” хэмээн хошигнон хэлдгийг хатагтай Хиллари Виллиамс Папворт дурьдаад “Билл түрүүлж явлаа” хэмээн өгүүлсэн юм. Түүний нөхөр Далай Ламаас нэг нас, нэг сараар ахмад байжээ. Эрдэмтэн, Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын англи хэлний гол орчуулагч Түвдэнжинба ярихдаа Билл агсаныг Төвөдүүд болон бүх хүн төрөлхтөний агуу хамтрагч байсан гэж тодорхойлов. Ноён Билл Папворт амьд сэрүүн ахуйдаа уг ярилцлагыг зохион байгуулах тал дээр байнга анхаарлаа хандуулдаг байсан бөгөөд үргэлж “Би юу хийх вэ” гэж асуудаг байжээ.

Хуульч, ерөнхий шүүгч асан Баронесс Скотланд өөрийн даргалах нэгдүгээр хуралдааныг эхлүүлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг саруул оюун ухааны биелэл хэмээн танилцуулсан бол Кантербурийн хамба Лорд Рован Виллиамсыг танилцуулахдаа түүнийг домог мэтээр харж, яриаг нь сонсдог гэлээ. Эцэст нь хатагтай Баронесс Скотланд энэ хоёр эрхэм хүнтэй хамт хуралд оролцож байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж буйгаа илэрхийлээд Дээрхийн Гэгээнтнийг түрүүлж үг хэлэхийг урив.

“Эрхэм хүндэт ахмад ах, эгч нар болон залуу дүү нар аа! Би энд хүн төрөлхтөний нэгэн гишүүний хувьд хүрэлцэн ирээд байна. Би бусадтай ярилцахдаа өөрийгөө бусдаас онцгой, Ази, эсвэл буддист гэж боддоггүй. Бусад хүмүүстэй уулзах үедээ тэднийг надтай л адил зовох үедээ зовж, жаргах үедээ жаргадаг хүн байна гэж боддог. Бид багахан энэ цэнхэр гариг дээр хамтдаа амьдарч байгаа бөгөөд нэг нэгэнтэйгээ шүтэлцэн амьдарч байгаа нь үнэн юм. Тийм учраас бид дэлхий дахины хэмжээнд сэтгэж, үеэ өнгөрөөж буй дан ганц миний эх орон, эсвэл миний хамт олон гэдгийг зогсоох хэрэгтэй билээ.”

“Саруул ухааныг хөгжүүлэх ба өөрчлөгдөж буй хүмүүс” сэдэвт ярилцлага


Ноён Хамфрей Криппсийн нэрэмжит хурлын танхимд явагдаж буй
хэлэлцүүлэг. Англи, Кембридж, Магдалене коллеж. 2015.09.16
Гэрэл зургийг Ян Камминг“Цаг хугацаа урссаар байна. Өнгөрснийг бид өөрчилж чадахгүй, харин ирээдүй бидний гарт бий. Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа боловч бид хуучинсаг үзэлтэйгээ зууралдсаар байна. Бидэнд тохиож буй ихэнх бэрхшээлийг бид өөрсдөө бий болгосон. Тэдгээрийг арилгахын тулд бид алсын хараатай бөгөөд нэгдмэл нэг байр суурьтай байх хэрэгтэй. Тийм учраас би энд сонсохоор, санал санаачлага авахаар ирсэн юм. Та бүхний санал санаачлага бүрийг би чих тавин сонсох болно.”

Лорд Виллиамс ярианы сэдвийн дагуу хүн төрөлхтөнд нүүрлэж буй олон бэрхшээлийн тухай өгүүлээд энэ бүгд ганц нэг улс орны, эсвэл хэсэг хүмүүсийн асуудал биш гэлээ. “Дэлхийн эдийн засаг нь аль нэгэн улс орны хилээр хязгаарлагдахгүй гэдгийг Грекчүүд хэлэх биз ээ. Мөн дэлхийн цаг уурын өөрчлөлт ч аль нэгэн улс орноор хязгаарлагдахгүй гэдгийг Бангладешийн ард иргэд хэлнэ. Бас халдварт өвчин нь аль нэгэн улсаар хязгаарлагдахгүй гэдгийг Гана болон Сиерра Леоны иргэд хэлэх биз ээ.” Тэрээр зөрчилдөөний үед бий болдог айдас нь биднийг юу ч хамаагүй хийхэд хүргэдэг бөгөөд ихэнхдээ бид айдсыг улам дэвэргэдэг болохыг онцоллоо. Айдас гэгч юу болох, түүний уг үндэс нь юу вэ гэдгийг нарийн судлах хэрэгтэй гэж зөвлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүний сэтгэлийн үндсэн мөн чанар нь эерэг гэдэгт итгэдэг тухайгаа өгүүлээд өнөөгийн боловсролын систем зөвхөн материаллаг хөгжлийг голлож байгаа энэ үед оюун ухааныг бүрэн гүйцэд судалж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэв. “Бид өчүүхэн бөгөөд зөвхөн өөрийгөө гэсэн бодолд дэндүү ихээр хүлэгдэж байна. Нөгөөтэйгүүр, бид өөрсдийгөө шударгаар хянаж, бусдад анхаарал хандуулах аваас бусдад итгэх итгэл төрж улмаар дотно нөхөрлөл бий болдог.” Эцэст нь тэрээр сэтгэл хөдлөлийн талаар сайтар ойлголттой байж чадвал энэ бүгдийг засах боломжтой гэлээ.

Хуралд оролцогсод, ялангуяа нэгэн залуу эмэгтэй телевизийн мэдээ үзэж дууссаны дараа сэтгэл зовнилоо зогсоож дийлдэггүй тухайгаа ярив. Мөн шинжлэх ухаанч нэгэн муслим залуу гэртээ ганцаардалд нэрвэгддэг хэсэг муслим залуус Сирид очиж байлдахаар шийдэж байсан тухай ярьсан юм. Тэд өөрсдийгөө эгэл жирийн хүн гэдгээ мартаад зөвхөн шиа, эсвэл сүнни гэж үзэж байна гэлээ.

“Саруул ухааныг хөгжүүлэх ба өөрчлөгдөж буй хүмүүс” сэдэвт ярилцлага


Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хуралд оролцогчид санал бодлоо
солилцов. Англи, Кембридж, Магдалене коллеж. 2015.09.16
Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)Иргэний дайны үед сүйтгэгдсэн Соломоны нэгэн арлыг сэргээх явцад тэнд очсон тухайгаа Лорд Виллиамс дурсан ярьлаа. Тэндхийн нэгэн удирдагч түүнд “Дайны хор хохиролд сөрөг талаа буруутгах үедээ бүгд хариуцлагатай байсан” гэжээ.

Матью Ричард хүйсийн тэгш байдал нь хүчирхийллийг багасгахад илүү нөлөө үзүүлнэ гэсэн санал дэвшүүлэв.
Дараа нь Европт ирж буй дүрвэгсэдийн талаар ярьлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам нэгэнт Ойрхи Дорнодын хүмүүс бүгд Европт ирж чадахгүй тул тэдний нутаг оронд энх тайвныг бий болгох хэрэгтэй гэлээ. Тэрээр эмэгтэй удирдагчид энэрэн нигүүлсэхүйг хөгжүүлэх тал дээр илүү их хүчин чармайлт гаргаж чадна гэж үзэж байгаа аж. Ойрхи Дорнодын асуудал нь өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа Изриал болон Палистинийн асуудлаас илүү хүндрэлтэй байх болно гэж Дээрхийн Гэгээнтэн Далай Лам онцлов. Асуудлыг шийдвэрлийн төлөө дорвитой алхам яаралтай хийх хэрэгтэй гэлээ.

Цайны завсарлагын дараа дөрвөн тусдаа жижиг хэлэлцүүлгүүд өрнөв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам, Лорд Виллиамс, Баронесс Скотланд нар хэлэлцүүлэг тус бүрийг сонсож, мөн оролцож байлаа. Тэд сэргээгдэх эрчим хүч болон технологийн санамжийг сайржуулах тухай сонсов. Өөр нэгэн бүлэг эцэг, эх болон хүүхдийн хооронд харилцан ярилцах нь ямар чухал болох талаар хэлэлцэж байлаа. Дээрхийн Гэгээнтэн ярилцлага тус бүрд оюун санааны амгалан тайван байдал, мөн байгал орчныг хамгаалах хамгийн гол арга нь юу вэ гэдгийг олж мэдэх нь чухал хэмээн зөвлөв. Нэгэн залуу эмэгтэй шийдэмгий алхам хийж чадахгүй байгаадаа цөхөрч буйгаа тайлбарлан асуусанд Дээрхийн Гэгээнтэн “Аливаа нэгэн зүйлд бодитоор хандах, бас дээр нь үнэнч байх хэрэгтэй” гэж зөвлөв.

Хэлэлцүүлэг удирдаж буй Доктор Бхаскар Вира хэлэлцүүлгийг байгал орчны сэдэвт хандуулав. Тэрээр цаг уурын өөрчлөлт нь байгалын үндсэн чанарт муугаар нөлөөлж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлэв. Хүн амын их шилжилт хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлсүүд үүнд нөлөөлж байна гэлээ.

Лорд Виллиамс итгэлцэл болон аюулгүй байдлын талаар тайлбарлаад дэлхийн хэмжээ хязгаартай эд баялагт хэрхэн хандаж буй эдийн шунал нь бидний гариг дэлхийгээ авч үлдэх чадварыг үгүй хийж байна гэв.

“Саруул ухааныг хөгжүүлэх ба өөрчлөгдөж буй хүмүүс” сэдэвт ярилцлага


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэлэлцүүлэгт үг хэлж
байгаа нь. Англи, Кембридж, Магдалене коллеж. 2015.09.16
Гэрэл зургийг Ян Камминг“Үүнийг шийдэх арга зам бол мэдлэг боловсрол хийгээд ухамсарыг хөгжүүлэх явдал юм” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Мөн тэрээр дэлхий дээр маш олон тооны хүн эрдэм мэдлэг боловсролыг чухалчилхаасаа илүү маргаашийн хоолоо хаанаас олох вэ гэдгийг л анхаарч байна хэмээн онцлов. “Энэ нь баян, хоосны ялгаа хэр их байгааг маш тод харуулж байна. Гэвч бид 21 зууны залуу үеийг идэвхитэй бөгөөд ухаалаг, алсын хараатай болгож чадвал энэ зууны сүүлээр манай дэлхий энх тайван цогцолсон, илүү аз жаргалтай ертөнц болох боломжтой.”

Зарим бүлгийн гишүүд хэлэлцүүлгийн үеэр яригдсан, судлагдсан сэдвүүдийг нягталж байлаа. Хүйсийн ялгааны сэдэвт эргэн орох үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эрэгтэй хүмүүсийг хэрхэн уураа барьж сургах вэ хэмээн асуув. Тэрээр Америкийн сэтгэл мэдрэлийн эмч Аарон Бекийн судалгааг дурьдсан бөгөөд судалгаагаар уурын 90 хувь нь өөрийн төсөөлөл байдгийг олж мэдсэн байна.

Хоёр дугаар хэлэлцүүлгийг өндөрлүүлж доктор Вира үг хэлсэн бөгөөд зохион байгуулагч Камерион Тайлор зохион байгуулсан хүн бүхэнд талархал илэрхийлэв. Хэлэлцүүлэг маргааш ахин үргэлжилнэ.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт