Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Сиднейд зочлон боловсролын ач холбогдлын талаар яриа хийв 2013 он 6 дугаар сар 13

Түгээх

Австрали, Сидней, 2013.06.13 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үүр хаяарахаас өмнө Аукландаас Сидней хот руу нисч Сиднейд газардахад сайхан өглөө угтлаа. Энэ удаагийн айлчлалаар Австралид 11 хоног зочлох ажээ. Тэндээс Сидней Их Сургууль руу хөдлөн олон сайхан инээмсэглэсэн царайтай таарав.

Их Сургууль дээр хүрэлцэн ирэхэд профессор Жон Кийн хамтран ажилагсад болон 788 оюутнуудад танилцууллаа. Профессор Жон Кийн жинхэнэ удирдагч төдийгүй хүчирхийллийг эсэргүүцэгч, энэрэн нигүүлсэхүйг бусдад түгээгч нэгэн билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней Их Сургуулийн багш,
ажилтнууд, оюутнуудтай уулзав. Австрали, Сидней, 2013.06.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)“Ах, дүү нараа, ийм сайхан цог золбоот залуустаа уулзан ярилцахдаа баяртай байна. Миний насныхан XX зуунд хамаарагдана. XX зуун улиран одож хэн ч буцааж авчирч чадахгүй. Та нарын ихэнх нь 80 гаруй жил үлдээд буй XXI зуунд хамаарагдана. Ирээдүй нээлттэй байна. Та бүхэнд энэ зууныг өнгөрсөн зуунаас илүү амар амгалан зуун болгох үүрэг хариуцлага ноогдож байна.”

Хэдийгээр XX зуунд гайхамшигт хөгжил авчирсан ч маш их хүчирхийлэл, хядлагын зуун болсон. Эндээс бид хүчирхийлэл нь зорилгодоо хүрэх алхам шийдэл биш гэдгийг суралцлаа. Өнгөрсөн үед хөрш зэргэлдээхээ нураан сүйтгэх нь ялалт гэж тооцогддог байсан бол өнөө цагт бүх зүйл харилцан хамааралтай болсон. Бид бүгд дэлхийн эдийн засгаас хамааралтай болж цаг агаарын дулаарал нь бүгдэд адил тусч байна. Одоо амьдарч буй 7 тэрбум хүмүүн хүн төрөлхтөний нэгэн гэр бүл. Тэдний ашиг сонирхол, бидний ашиг сонирхол хэмээх ойлголт биднийг бусниулна.

XXI зуун хүчирхийллийн бус, амар амгалангийн зуун болох ёстой. Жинхэнэ амар амгалан дотоод сэтгэлээс үүдэлтэй. Уур хилэнтэй үедээ амар амгалан байж чадахгүй хэмээлээ.

Боловсролын талаарх сэдэвтээ эргэн орж хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгэх ч эрхтэй. Гэхдээ энэ аз жаргалд хүрэх арга нь бодит байх ёстой. Гэвч мөн чанар хийгээд харагдах байдал хоёрын хооронд их зөрүү бий. Бидэнд тохиодог маш олон асуудал мөн чанарыг харахаасаа илүү өнгөцхөн байдалд нь автдаг. Бидний оюун санаа сэтгэлийн хөдөлгөөнд автаж булингартсан үед мөн чанарыг тод харж чаддаггүй. Боловсролын гол зорилго нь мөн чанарыг харах чадвартай болгож түүний ач тусыг мэдрүүлэхэд оршино.

“Тулгараад байгаа олон асуудлыг хүмүүс бид өөрсдөө бий болгож байна. Үүнд эмэгтэйчүүдэд ч бас хамаатай. Бүрэн бус боловсрол эзэмшсэний уршиг. Суурь боловсрол дээр нэмж өгөөмөр сэтгэл, бусдад санаа тавих, энэрэх сэтгэлийг олгох хэрэгтэй. Эс тэгвээс гайхалтай ухааныг маш хүчтэй сөрөг сэтгэлийн хөдөлгөөнд автуулбал сүйрлийг авчирч болзошгүй. Гай зовлонг авчирдаг эх үүсвэр ч мөн бидний оюун санаа, сэтгэлийн хөдөлгөөнд байдаг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сидней Их Сургуулийнхантай
хийсэн ярилцлагын үеэр. Австрали, Сидней, 2013.06.13.
Зургийг Рюсти СтивардТэрээр оюун санаа болон сэтгэлийн хөдөлгөөн хэрхэн ажилладагыг сурч судлаж сэтгэлээ тунгалаг байлгахыг зөвлөв. Оюун санаа хийгээд сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах нь хялбар бус. Ямар нэгэн барьцтай зүйл биш. Оюун санааг оюун санаагаараа л зохицуулна. Эртний Энэтхэгийн үзэл санаанууд энэ талаар гүн гүнзгий мэдлэг агуулсан байдаг. Сүүлийн 30иад жил эрдэмтэд энэ талаар судалж байгаа. Бид өгөөмөр нинжин сэтгэлийг боловсролын системд оруулах арга замыг хайх болоод байна.

Дээрхийн Гэгээнтэн манай дэлхий бүх шатанд ёс суртахууны хямралд өртөөд байгааг ажигласнаа ярилаа. Түүний зарим нэг нөхөд нь ёс суртахуун шашнаар дамжуулан хүрэх ёстой гэж үздэг. Ямар ч гайхалтай шашин байсан дэлхий нийтэд дан ганцаар хүрэхгүй. Дэлхий нийтийн асуудлыг дэлхий нийтэд хүрэх шийдлээр зохицуулагдана. Мөн 1 тэрбум шашин шүтдэггүй хүмүүс бий. Шашин шүтэгчдийн дотор ч мөн чин сэтгэлээсээ шүтдэггүй хүмүүс бий. Сүм хийдэд очдог хэдий ч амьдрах хэв маягт нь төдийлөн тусдаггүй.

“Бид боловсролыг ёс суртахууны сэрэмжтэй болгоход ашиглан аз жаргалтай амьдралд сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр хүрэх арга замыг хайх хэрэгтэй. Хэрэв оюун санаа хийгээд сэтгэлийн хөдөлгөөнөө хэрхэн зохицуулах дадлыг суулгавал орчин үеийн боловсролын систем сайжирна. Үүнийг шашнаас ангид замаар суулгах хэрэгтэй. Үүнийг л би та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.”

Оролцогчдоос асуулт болгооход Дээрхийн Гэгээнтэн манай боловсролын систем хүний суурь үнэ цэнэ, өгөөмөр дулаан сэтгэл зэргийг суулгахад анхаарах хэрэгтэй хэмээн давтан хэлэв. Эрдэмтэд энэ нь биеийн сайн сайханд тустай болохыг нотолсон. Амьтадыг хайрладаггүй хүмүүс хүмүүсийг ч мөн хайрладаггүй. Тэрээр өөрийн боловсролд хайхрамжгүй ханддаг залуу хүмүүст хандан өөрийн залуу байх үеийг дурсав. Тэрээр өсвөр залуу насандаа сурах сонирхол багатай байсан ба үүндээ харамсаж боловсролын чухалыг үнэлэн явдагаа хуваалцлаа.

Төгсгөлд нь цугласан олонд хандан:

“Хэлсэн зүйлүүдийг бодоод сонирхолтой санагдвал улам бүр гүнзгийрүүлээрэй. Эс бөгөөс зүгээр л мартаарай” хэмээн айлдлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сиднейд зочлон боловсролыг чухалчлав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ABC телевизийн 730 Репорт
нэвтрүүлэгт ярилцлага өгөв. Австрали, Сидней, 2013.06.13.
Зургийг Жереми Расселл (ДЛО)Дараа нь хэвлэлийнхэнийг зочид буудалдаа хүлээн авч уулзав. Хоёр телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өглөө. Ярилцлагад зовлон зүдгүүр хийгээд бидний амьдралын харилцан хамаарал, бусдын сайн сайханд санаа тавих зэрэг асуудлыг хөндөв. Мөн хүний үнэ цэнийг дэлгэрүүлэн аз жаргалтай амьдралд хөтлөх зорилгоо дурьдлаа. Хөгжим болон урлаг соёлын талаар асуухад залуу байх үедээ кино үзэж дараа нь телевиз үздэг байсан. Түүнийгээ больсон. Одоо өдөр бүр өргөн хүрээнд шинжлэн бясалгал хийж түүнээсээ гайхалтай сэтгэлийг авдаг.

Мөн Төвдөд газар аваад байгаа зулын гол болж өөрийгээ золиослох үзэгдлийн талаар асуухад энэ нөхцөл байдал маш гунигтай хэрэг. Энэ гунигтай үйл явдал ямар нэгэн шалтгаанаар бий болж байгаа. Үүнийг Хятадын эрх бүхий хүмүүс судлан үзэж шийдвэрлэх алхам хийх болов уу. Нэг талаар энэ нь сүүлийн 60 жилийн хөгжлийн явцад сэтгэл алдарсны шинж. Нөгөөтэйгүүр үүнийг үйлдэж буй хүмүүс хэн нэгэнд хор учруулахын оронд өөрсдийгээ золиосолж байна гэлээ.

Үхлийн талаар асуулт тавихад Дээрхийн Гэгээнтэн: Үхлээс айх хэрэггүй. Хуучин биеэ шинэ биеэр сольж байгаатай адилхан. Хэрэв үүнд бэлтгэлтэй, бодитой итгэлтэй байвал айх зүйл үгүй. Үхэл бол амьдралын нэг хэсэг. Түүнтэй холбоотойгоор дараагийн Далай Лам эмэгтэй хүн байж болох уу хэмээн асуухад мэдээж эмэгтэй хүн байж болно. Гэхдээ үүнийг Төвдийн ард түмний хүслээр л шийдэгдэнэ хэмээн хариуллаа.

Олон нийтийн мээдээллийн хэрэгслийг хэрхэн үздэг вэ хэмээн асуухад:

“Маш чухал. Бодит байдлыг тодорхой харах боломжийг олгодог. Тиймээс өгч буй мэдээлэл бодитой, хутган үймээлээгүй, үнэн байх ёстой.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт