Тэгчин Чойлин, Дарамсала, Химачел Прадеш, Энэтхэг – Дээрхийн гэгээнтэн Далай лам Энэтхэгийн зүүн хойд хязгаар болох Сикким мужийн тэргүүн сайд Прем Сингх Таманг, Аруначал Прадеш мужийн тэргүүн сайд Пема Ханду нарт захидал илгээж, тус тусын нам нь мужийн хууль тогтоох хурлын сонгуульд амжилттай оролцсонд баяр хүргэв.
Тэрбээр захидалдаа өнгөрсөн он жилүүдэд Сикким болон Аруначал Прадеш мужууд эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшлийн хувьд үлэмж ахиц гаргасныг онцолсон байна. Мөн нийгмийн эмзэг давхаргын амьдралыг сайжруулахын төлөө чармайн ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд аливаа сорилтыг амжилттай даван туулахыг ерөөжээ.
Орчуулсан Р.Манлай