Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Сэндай хотод зочлон, газар хөдлөлтөд өртөгсөдтэй уулзав 2014 он 4 дүгээр сар 7

Түгээх

Япон, Сэндай, 2014.04.07 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгээс Японы Сэндайд морилон ирэв. Сэндайд 2011 оны 3 дугаар сард цунами болж дараа нь Тохокуд газар хөдлөлт болж байсан юм.

Дээрхийн Гэгээнтнийг Мияажи Кенмин Кайкан танхимийн индэрт морилон ирэхэд тайзнаа Шинто шашны шүтээнийг байрлуулсан байлаа. Дээрхийн Гэгээнтнийг хадагтай Каваками Хироко индэрт урин түүний энх тайвныг дэлхий нийтэд уриалсан цуцалтгүй хөдөлмөрийг бахдахын зэрэгцээ түүний морилон ирсэн нь золгүй явдалд өртсөн Токоху бүсийн хүмүүсийн итгэл найдварыг сэргэхэд тус болно гэж найдаж буйгаа илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэндайд зочлон Тохоку газар хөдлөлтөнд өртөгсөдтэй уулзав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэндайд морилон олон нийтийн яриа
хийж Шинто шашны зан үйлд оролцов. Япон, Сэндай, 2014.04.07.
Зургийг Япон дах Төвдийн хорооҮүний дараа шинто шашны зан үйл үргэлжлэв. Лавайн эгшиг чангаар эгшиглэх үед цагаан өмсгөл, хар малгай өмссөн лам нар ирж Диваажингийн бурхадаас осол эндэл, бузар муухайг арилган өгөхийг хүсэн залбирал үйлдэж өргөл барив. Дараа нь Дээрхийн Гэгээнтнийг хамт оролцохыг урилаа. Уг ёслол японы үндэсний босоо ятга koto , хулсан бишгүүрийн shakuhachi аялгуугаар өндөрлөв.

“Одоогоос гурван жилийн өмнө маш хүчтэй газар хөдлөлт, цунами болж тоо тоймгүй гарз хохирол зовлон амссан. Олон хүмүүс амь үрэгдэж, орон гэргүй болж зовлон гасланд автсан. Шинто шашны ламын үйлдсэн энэ зан үйл нь муу муухайгаас салган цэвэрлэж тэдэнд туслах зорилготой юм. Би бүхий л шашинд хүндэтгэлтэй ханддаг. Учир нь бүгдээрээ хүмүүст туслах зорилготой. Хүмүүст тайтгарал өгдөг.”

Урьд нь би шинто шашны зан үйлд оролцож байсан. Гэхдээ энэ удаагийнх миний харсан хамгийн нягт нарийн зан үйл боллоо. Залбирал нь бурханыг урин залж өргөл өгөн хүслээ гуйдаг нь бусад шашны зан үйлтэй төстэй юм.

“Энэтхэгийн Буддын их бандида Нагаржуна айлдахдаа: “Хэрэв хэн нэгэн сэтгэл гутарсан хэвээр байвал өөрт нь тулгарсан асуудлыг даван туулж чадахгүй. Тиймээс сэтгэлээ чангалж өөрийн хийх үйл хэрэгтээ итгэл төгс байх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэндайд зочлон Тохоку газар хөдлөлтөнд өртөгсөдтэй уулзав


Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэндайд олон нийтийн яриа хийв.
Япон, Сэндай, 2014.04.07. Зургийг Япон дах Төвдийн хорооДээрхийн Гэгээнтэн энд оролцогчдоос уг газар хөдлөлт цунамид гэр бүлийн гишүүнээ алдсан хүн гараа өргөнө үү хэмээгээд тэдэнд эмгэнэл илэрхийлэв.
“2011 онд Фукушимад тэдний уй гашууг хуваалцан тайтгаруулахаар зочлох үед хүмүүс уйлан мэгших үед би ч мөн адил мэдрэмж төрж байсан юм. Гэсэн хэдий ч тэдэнд сэтгэлээр унах нь улам л хэцүү байдалд хүргэнэ. Би тэдэнд Япон, Герман улс дэлхийн II дайны дараа үнсэн товрог дундаас яаж улс үндэснээ босгосныг санаарай гэж хэлсэн юм. Өөртөө итгэлтэй байхын түлхүүр нь зориг, шийдмэг байдал юм шүү.”

“Гай зовлонд автсан ч итгэл найдвараа бүү алдаарай. Аливаа асуудлыг илүү сайн болгох боломж болгон өөрчлөөрэй.”
“Гэр бүлийн гишүүнээ алдах нь гунигтай. Гэхдээ тэд маань тэнгэрээс эсвэл хаа нэгтээ байгаа газраасаа харж байгаа хэмээн төсөөлж тэд та нарыг гунигтай сэтгэлээр харвал тэдний сэтгэл ч гунигтай байх болно гэдгийг сана. Өөдрөг, итгэл найдвараар дүүрэн байвал тэд маань ч баяртай байх болно” хэмээгээд өөрийн амьдралын туршлагаасаа хуваалцав.

“Би 16 наснаас эхлэн эрх чөлөөгүй болж 24 насандаа эх орноо алдсан бөгөөд 55 жилийн турш цагаачлан амьдарсан ч би итгэл найдвараа хэзээ ч алдаагүй.”
Төвдийн цагаач нарт Энэтхэгийн өөр өөр газар нутагт цагаачлан орогнох газар өгч байлаа. Битүү ой ширэнгээс эхлээд маш халуун нутаг орон ч байв. Халуун газар очсон хүмүүс халууныг нь гайхаж удахгүй үхэх байх даа хэмээхэд Дээрхийн Гэгээнтэн аливааг байгаагаар хүлээн ав хэмээн зөвлөжээ. Дараа жил нь тэнд очиж тэдэнтэй уулзах үедээ наргиа болгон та нар үхээгүй л байгаа биз дээ хэмээн хэлж билээ. Цаг хугацаа өнгөрч тэр газар амжилттай суурин газар болсон. Амжилттай үйл хэрэгт хүрэхэд зориг болон шийдмэг байдал чухал юм.

Япон улс орчин үеийн шинжлэх ухаан технологийн дэвшлийг ашиглахын зэрэгцээ Шинтойзм болон Буддизмын өргөн уламжлалтай, материаллаг хөгжлийг дотоод сэтгэлийн үнэ цэнэтэй хослуулдаг ард түмэн. Өндөр настнаа хүндэлж хүүхдүүд нь эцэг эхээ хүндэлдэг сайхан уламжлалтай. Гэвч нөгөөтэйгүүр хэт ёсорхог байдал, хиймэл инээмсэглэл нь хоёр нүүртэй болгох эрсдэлтэй билээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сэндайд зочлон Тохоку газар хөдлөлтөнд өртөгсөдтэй уулзав


Оролцогчдоос Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд асуулт тавилаа.
Япон, Сэндай, 2014.04.07. Зургийг Япон дах Төвдийн хорооСонсогчдын асуултанд хариулан үнэнч шударга байх нь хүнд хэцүүг даван туулахад тустай байдаг.

“Хийх гэж буй зүйлээ боломжтой эсэхийг нягтлах хэрэгтэй. Зорилгоо судлан шинжилж тохирсон арга замыг хайх хэрэгтэй. Сайн сайханд итгэж найдахын сацуу муу зүйл ирэхэд бэлтгэлтэй бай. Үнэнч шударга байж бусдын төлөө санаа тавьдаг байх хэрэгтэй” хэмээн зөвлөв.

Залбирлын тухай асуухад Бүтээгч Эзэнд итгэдэг шашин түүндээ залбирах нь зүйн хэрэг. Буддист өнцөгөөс жишээ нь “Билгүүний Зүрхэн” судрыг унших, залбирал үйлдэх гэхээсээ илүү бодит байдлыг үнэлж дүгнэх нь чухал байдаг. Бодит байдлыг ойлгоно гэдэг маань мунхагаас ангижирна гэсэн үг. Цэцэн мэргэн ухаан нь Буддист хүний итгэл сүсэг, энэрэн нигүүлсэхүйн суурь хүчин зүйл юм.

Нэгэн эмэгтэй гурван жилийн турш хүнд зовлонг туулснаа ярихад Дээрхийн Гэгээнтэн Шантидева Гэгээний хэлсэн ямарваа асуудлыг шийдэж чадахаар бол шийд. Зовохын хэрэг юун. Шийдэж чадахааргүй бол зовлоо гээд нэмэргүй. Тиймээс зовох хэрэг юун хэмээснийг эш татан хэлэв. Төрөл олох тухай тайлбарлаж өгнө үү гэсэн хүсэлтэнд үүнийг тайлбарлахын тулд долоо хоног ч болж болно. Тиймээс энэ талаар бичсэн ном уншсан дээр хэмээв. Таныг юу аз жаргалтай болгодог вэ хэмээсэн асуултанд:

“Буддист лам, Наландарын уламжлалыг дагагч болсон минь намайг аз жаргалтай болгосон. Ямарваа нэгэн юмыг шинээр ойлгон мэдэх, шинэ мэдээлэл авах нь намайг сэтгэл хангалуун болгодог. Бодь сэтгэл төрүүлж, хоосон чанарыг бясалгахад гайхалтай баяр баясгалан төрүүлдэг” хэмээн хариуллаа.

Тэрээр Шантидева Гэгээний “Бодьсадвын Явдалд Орохуй” номноос өөрийн унших дуртай бадгийг эш татан энэ удаагийн уулзалт өндөрлөв.

“Орчлон хэдий чинээ оршино
Амьтан төдий чинээнд оршмуй
Би бээр мөн тэр сацуу оршоод
Амьтны зовлонг гэтэлгэх болтугай”.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт