Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Сэра Жэй хийдэд болсон “Бодь мөрийн зэрэг” дээдийн номын айлдварын долоо дахь өдөр 2014 он 1 дүгээр сар 1

Түгээх

Энэтхэг улс, Карнатака муж, Былакуппэ хот. 2013 оны 12 дугаар сарын 31. Дээрхийн гэгээн Далай лам өнгөрсөн долоо хоногийн турш Сэра Мэй хийдэд байрласан ч өдөр бүр Сэра Жэй хийдэд ном айлдаж байлаа. Тэрбээр хоёр хийдийн хооронд өдөр бүр машинаар зорчдог байв.

Харин энэ өглөө Сэра Мэй хийдээс ердийнхөөсөө өөр чиглэлд хөдөлж, шороон замаар явсаар Сэра Мэй хийдийн бясалгалын шинэ төвд морилон саатжээ. Дээрхийн гэгээнийг тус төвийг нээх ёслолд урин залсан бөгөөд уг төв нь жижиг, энгийн дуган, бясалгалын зориулалттай хэд хэдэн сууцаас бүрдэж байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Сэра Мэй хийдийн Бясалгалын төвд зочлох үеэрээ үг хэлж буй нь... Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Дээрхийн гэгээн дуганы үүдэнд тууз хайчилж, дотогш орж, хүндэтгэл үзүүлснийхээ дараа суудалдаа суув. Тэрбээр “Та бүхний энд хийж буй үйлийг машид сайшааж байна. Сэра Мэй хийдийн лам хуврагууд нь өглөөний хурлын үеэр хэсэгхэн чимээгүй бясалгал хийх боломжтой эсэхийг надаас асуусан юм. Би Баваан ринбүүчигийн бясалгалын хөтөлбөрийн нэгэн хэсэгт, гурван биеийг мөрд одуулах үедээ хэсэгхэн чимээгүй байдаг заншлыг санасан билээ. Ийм уламжлал буй. Та бүхэн ч мөн ингэж хийж буй нь сайн хэрэг. Энэхүү бясалгалын төв ч мөн та бүхний үйл ажиллагааг өргөжүүлж буй сайн алхам билээ. Өнөөг хүртэл Гурван их хийд болох Гандан, Бэрээвэн, Сэра тэргүүт хийд хэзээний суралцахад машид сайн нөхцөлөөр хангаж ирсэн билээ. Харин одоо эдгээр сургалтын үйл ажиллагааг бясалгалын орчноор нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээн бясалгалын төвөөс гийн гэрт морилжээ. Сэрж Кэнсүр Ло Түвдэн бол Далай ламын эртний найз бөгөөд лагшин нь тавгүй буй тул өөрөө уулзахаар ирж чадахгүй байсан юм. Тэндээс ном айлдах талбай хүртэл холгүйхэн байв.

“Бидний өдөр тутмын хэрэгцээнээс эхлээд оюун санааны дадал хүртэлх бүх сайн сайхан зүйл бусад амьтны ач буянаас шалтгаалсан байдаг. Анхдугаар Далай лам, бүхнийг мэдэгч Гэндэндүв үүний үр дүнд бид бусад бүх хамаг амьтанд талархах сэтгэл төрүүлэх ёстой хэмээн айлдсан байдаг. Нэгэн шавь нь сайн үйлийнхээ үр дүнд, Богд Зонховын шавь байсан Гэндэндүв Сухавати буюу Амитабагийн ариун оронд төрөх байх хэмээн хэлэхэд Гэндэндүв Сухаватид төрөх хүсэлгүй, харин бусад хамаг амьтны дунд эргэн төрөхийг хүсэж буй хэмээн хариулсан гэдэг. Анхдугаар Далай лам Дашлхүмбэ хийдийг байгуулсан бол II Далай лам Гэндэнжамц Лхам Лацо нуурын эрэгт Чойхоржал хийдийг байгуулжээ. III Далай лам Сономжамц амьдралынхаа нэлээд хэсгийг Монголд өнгөрүүлсэн байна” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн Норовлингоос гарахдаа “Бодь мөрийн зэрэг” хэмээх зохиолын нэгэн хувийг, хэдэн цамц, XIII Далай ламын эдэлж хэрэглэж байсан төлгийн шоо болоод II Далай ламын хэрэглэж байсан зүйлс тэргүүтийг авч гарсан тухайгаа дурслаа. Тэр үед өөр хийдүүдээс 5000 гаруй лам Төвөдөөс дүрвэн гарсан байжээ. Дээрхийн гэгээн тэднээс 1500 ламыг нэг дор байрлуулж, шашны дадал сургуулиа үргэлжлүүлэх боломж олгохыг хүссэн байна. Энэтхэгийн Засгийн газар 300 ламыг хариуцан асрах санал тавьсан боловч Дээрхийн гэгээн 1500 ламыг байрлуулах хүсэлтээ үргэлжлүүлэн тавьжээ. Эцэст нь тэд Буксад байрласан юм. Гэвч хоол хүнс, цаг уурын нөхцөл нь тэдний дассан орчноос эрс ялгаатай байсан тул олон лам жанч халсан гэдэг. Тиймээс хамгийн эхний боломж гармагц тэднийг Өмнөд Энэтхэгийн нутагт шинээр бүрэлдэн буй болж байсан суурингууд руу нүүлгэн шилжүүлсэн байна. Эхэндээ тэд маш хүнд нөхцөлд амьдарч байсан ч аажмаар нөхцөл байдал сайжирсан юм.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Сэра Жэй хийдэд хийсэн дээдийн номын айлдварын 7 дахь өдрөө үг хэлж буй нь... Зургийг Данзанчойжор (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

“Бид Наландагийн уламжлалыг дагаж байна. Ийм боломж тэр бүр олддоггүй учраас бид үүнийг ашиглаж, гурван сургуулилтыг хэрэгжүүлэх замаар амьдралаа утга учиртай болгохыг хичээсээр байна. Гэвч буддын шашны ном эрдмийг мөнгө олох хэрэгслийн үндэс болговол өөртөө төвлөрсөн үзэл болон юмс үнэн бодитоор оршдог хэмээсэн буруу ойлголтоо улам л бэхжүүлнэ. Энэ бол тун харамсалтай хэрэг” хэмээн айлдлаа.

Дээрхийн гэгээн “Бодь мөрийн зэрэг, Түргэн зэрэг” хэмээх зохиолоосоо үргэлжлүүлэн айлдав. Тэрбээр багахан хоцорч ирсэн шалтгаанаа тайлбарлахдаа өглөө Сэра Мэй хийдийн бясалгалын төвд очин, дараа нь Сэржээ Кэнсүр Ло Түвдэнтэй уулзсан тухайгаа ярив. Сэржээ Кэнсүр Ло Түвдэн нь Трижанг ринбүүчи, Лин ринбүүчийн шавь учир өөрийнх нь хувьд ах мэт хүндлэгддэг нэгэн хэмээлээ. Гэсэн ч тэр уулзалтынхаа үеэр өөрийг нь хүлээж буй мянга мянган хүнийг мартаагүй гэдгийг онцлов.

Тэрбээр их төрөлхийтний буюу бодьсадвагийн дадлын тухайтад айлдахдаа уншихдаа бид жаргалыг хүсдэг ч зовлонгийн шалтгаанаа өөрсдөө бий болгодог болохыг айлджээ. “Бүх амьтныг зовлонгоос ангижруулж, бүхнийг мэдэхүйд хүргэхийг зорьж байгаа бол өөрөөсөө “Би үүнийг хийж чадах уу?” гэж асуух хэрэгтэй” хэмээсэн юм. Дараагийн хэсэг нь өөрийгөө бусадтай адилтган, өөрийгөө бусдын оронд тавих дадлын тухай байв.

“Үүнийг “Бодьсадвагийн явдалд орохуй” дээдийн номд “нууц дадал” хэмээн нэрлэдэг. Энэ нь бусдын сайн сайхан байдлыг өөрийнхөөсөө илүүд үзэх санаанд тулгуурладаг юм. Жэ ринбүүчи энэ тухай “Хамаг амьтанд тусалснаар та өөрийн сайн сайхныг ч мөн чиглүүлнэ” хэмээн айлдсан байдаг. Юуг орхих, юуг хэрэгжүүлэхийг ойлгож, мэргэн ухааныг олж авсан цагт та энэ дадлыг үр дүнтэй хэрэгжүүлж чадна. Ёс суртахуун, тэвчээр, хичээл зүтгэлээр дамжуулан бусдад туслахын зэрэгцээ өөрийн зорилгыг ч мөн биелүүлж байна” хэмээн айлдлаа.

Цагаан хоолны тухайтад Винаягийн уламжлалд мах идэхийг хориглосон зүйл байдаггүй. Шри Ланкийн нэгэн лам Дээрхийн гэгээнд үүний шалтгааныг тайлбарлахдаа, “Бадар аягаар л хооллодог лам нар юу идэхээ өөрсдөө сонгох боломжгүй. Өглөгийн эзний хоол цагаан ч бай, махан хоол бай ч хүлээн авах ёстой байдагтай холбоотой” хэмээжээ.

Дээрхийн гэгээн 1960-аад оны үед хэдэн сар цагаан хоолоор хооллосон боловч шар өвчин туссан тухайгаа ярив. Түүний хэлснээр тэрбээр хэсэг хугацаанд “алтан шаргал амьд бурхан” болсон ажээ. Тухайн үед эмч нар эрүүл мэндийнх нь төлөө өмнөх хоолны дэглэмдээ эргэн орохыг зөвлөжээ. Одоо тэрбээр долоо хоногт хоёр, гурав удаа махан хоол иддэг ажээ. “Харин Өмнөд Энэтхэгийн хийдийн лам нар цагаан хоолны дэглэмд шилжсэн нь машид сайн хэрэг юм шүү” хэмээн өгүүллээ. Мөн Атиша цагаан хоолтон байсан байж магадгүй гэсэн таамгийг ч дурдав.

Үд дундын хурал номыг эхлүүлэхдээ Дээрхийн гэгээн өөрийн айлдаж буй “Манзушри бурхны дашгин үгс” дээдхийн номын зохиогч V Далай ламын тухай ярив.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг 10 өөр хэлээр орчуулж буй орчуулагчдын зарим нь... Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

“V Далай лам эгэл нэгэн лам байжээ. Трижан ринбүүчи түүний намтрыг өөрийн гараар бичин хуулбарлаж байсан бөгөөд тэрхүү намтраас үзэхэд Төвөдийн хаан байсан хэдий ч Их V Далай лам эгэл жирийн, бардамнан сагсуурдаггүй лам байжээ. Нэгэн жишээ дурдвал, V Далай лам өрөөндөө чимээгүй сууж байхад бараа бологчид нь гадаа наранд сууж байсан бөгөөд тэдний анхаарлыг татахын тулд хоёр, гурван удаа дуудах хэрэг гардаг байсан аж. XIII Далай лам ч мөн адил байж. Тэрбээр хамрын тамхины хэрэглээнд нэн хатуу ханддаг нэгэн байсан бөгөөд үүнийг чанад хориглодог байлаа. Гэвч нэгэн удаа Норбулин дахь олон ордны нэгийг барьж байх үед барилгын ажлын явцыг шалгахаар очжээ. Зарим ажилтан нуугдаад, хамрын тамхи татаж байв. Тэд тамхинд хэр дуртайгаа, ядарч өлссөн үедээ тамхи ямархан тустай байдгийг ярилцаж байжээ. Далай лам өөрөө үүнийг хориглодог байсан ч тэдний яриаг сонсоод, чимээгүйхэн эргэсэн гэдэг.

Бас нэгэн түүхэнд хэн нэгэн хүн чулуу хандивласан бөгөөд Намжил дацангийн лам нарын нэгний эцэг тэдгээр чулууг мориор зөөсөн тухай гардаг. Нэг морь нь буруу зүг давхин одоход тэр хүн араас нь хөөжээ. Тэр үед ойролцоохон монгол төрхтэй нэгэн лам байгааг хараад морио барихад туслахыг түүнээс хүсэв. Тэр лам таягаа даллан, морийг хөөн барьсан бөгөөд тэр хүн XIII Далай лам байсныг хожим мэдсэн гэдэг. XIII Далай лам сайхан сэтгэлтэй, эгэл нэгэн лам байжээ. Харин Төвөдийн хааны хувьд хүлээсэн үүрэг хариуцлагадаа хатуу ханддаг байж. Жинням надад түүнийг Гурван суудлын эрдэмтэн мэргэдтэй хамтран ажилладаг байсан гэж ярьдаг байв. Судар номд өглөгийн олон төрөл байдгийн нэг нь буруу замаар явж буй хүнийг зөв чигт нь оруулахын тулд сургаал, заавар өгөх явдал юм” хэмээн айлдав.

Дээрхийн гэгээн Атишагийн тогооч Гомбо, Бромтонба хоёрын цай уунгаа ярилцсан нэгэн яриаг дурдлаа. “Гомбо Атишад олон жил үйлчилсэн боловч өөрөө дадал сургуулилалт хийх цаг огт гардаггүй байсан тухайгаа ярьжээ. Бромтонба ч мөн Атишад удаан хугацаанд үйлчилсэн бөгөөд түүнд ч бас дадал сургуулилалт хийх цаг бага байсан гэдэгтэй санал нийлжээ. Гэвч Бромтонба багшдаа үйлчлэхээс илүү агуу дадал гэж байдаггүй хэмээсэн гэдэг”.

Дээрхийн гэгээн заримдаа сэтгэлээр унасан хүмүүс өөр дээр нь ирдэг тухай ярив. Тийм үед тэднийг тэвэрч, өөрт нь ч мөн асуудал байдгийг хэлдэг байна. Тэрбээр “Өмнөдийн уламжлал”, “Бодь мөрийн зэргийн түргэн зам”, “Манзушри бурхны дагшин үгс” тэргүүт дээдийн номуудыг үргэлжлүүлэн айлдаж, зургаан билгүүн дадлын талаарх тайлбаруудыг дэлгэрүүлэв. Үлдсэн хугацаанд энэ гурван зохиолыг бүгдийг нь дуусган, магадгүй “Бодь мөрийн зэрэг”-ийн талаар ч ахиц гаргаж болох боловч “Мутарт буй чөлөө” дээдийн номыг ирэх жил хүртэл хойшлуулах шаардлагатай болно гэж хэмээв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Сэра Жэй хийдэд байрлах болсонтой нь холбогдуулан зохион байгуулсан угтах ёслолын үеэр үг хэлж буй нь... Зургийг Данзанчойжор (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Дээрхийн гэгээн эхний долоо хоногийг Сэра Мэй хийдэд өнгөрүүлж, Сэра Жэй хийдэд дээдийн ном айлдсан бол энэ өдөр Сэра Жэй хийд рүү нүүжээ. Үүнтэй холбоотойгоор Сэра Жэй хийдийн Чуулганы танхимд түүнийг угтан авах багахан ёслолыг зохион байгуулжээ. Дээрхийн гэгээн бурхдын сэрэг дүрийн өмнө хүндэтгэл үзүүлэн, хамгаалагч бурхны дуган дахь Дамдин Янсан шүтээний өмнө өргөл өргөсний дараа сууж, хийдийн удирдлагууд болоод зочдод хандан үг хэлэв.

“Сэра хийд нь Брээвэн, Гандан хийдийн нэгэн адил бараг 600 гаруй жилийн хугацаанд эрдэм номын төв болон үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ. Энэ хугацаанд Сэра Жэй хийд олон олон эрдэмтэн мэргэдийг төрүүлжээ. Амьдралын минь туршид номын туслах багш нараас минь хамгийн мэдлэгтэй хүмүүсийн нэг нь Сэрагийн монгол гэвш Ойдовцогни байлаа. Тэрээр үнэхээр агуу эрдэмтэн байсан бөгөөд “Төв үзэл”-ийн судалгаанд минь машид тусалсан юм. Одоо энэ хийдэд тусалж, дэмжиж буй та бүхэнд би бээр машил талархлаа” хэмээжээ.

Дээрхийн гэгээн тэнд байсан зарим индиан хүмүүст анхаарлаа хандуулан, түүхийн хувьд төвөдүүд индианчуудыг өөрсдийн гүрү буюу багш, харин өөрсдийгөө чэла буюу шавь хэмээн үздэг уламжлалтайг тайлбарлав. Энэ уламжлал нь Наландагийн нэрт эрдэмтэн Шантаракшита Төвөдийн хаан Трисон Дэцэний урилгаар Төвдөд ирснээр эхэлжээ. Дээрхийн гэгээн түүнийг “Төвөдийн буддизмын жинхэнэ багш” байсан хэмээн тодорхойлов. “Бидний уламжлал Энэтхэгээс гаралтай. Бид бол Наландагийн уламжлалыг дагагчид билээ. Харин Энэтхэг улс эртний хүчирхийллийг үл хэрэглэх ёсон болоод шашин хоорондын эв найрамдлын уламжлалаа хадгалан авч үлдэхийн төлөө хүчин чармайлт гаргах хэрэгтэй” хэмээн айлдсан юм.

Маргааш Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан Бат орших өргөх ёслолоор эхлэх аж.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт