Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Сэра Жэй хийдэд болсон “Бодь мөрийн зэрэг” дээдийн номын айлдварын найм дахь өдөр 2014 он 1 дүгээр сар 2

Түгээх

Энэтхэг улс, Карнатака муж, Былакуппэ хот. 2014 оны 1 дүгээр сарын 1. Дээрхийн гэгээн Далай лам энэ өдөр Сэра Жэй хийдийн номын ширээнд суусныхаа дараа гадны сүсэгтэн олноор сууж байсан талбайн хэсэг рүү хандан, “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. Хүн бүр чин сэтгэлтэй, энэрэнгүй, халуун дулаан сэтгэлтэй, хүчирхийлэл үл үйлддэг хүн байж, дэлхий ертөнцөө илүү тэгш, шударга газар болгохын төлөө хичээе хэмээн шийдэцгээе. Ингэж чадвал бид энэ оныг үнэхээрийн жаргалтай жил болгож чадна”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Сэра Жэй хийдэд номын айлдварын 8 дахь өдрөө эхлүүлэхээр хүрэлцэн ирэхдээ сүсэгтэн олонтой мэндчилж буй нь... Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

“Төвөдийн тооллоор өнөөдөр XIII Далай ламын жанч халсны 80 жилийн ой тохиож байна. Ийм тохиолдолд бид өргөл өргөдөг заншилтай. Та бүхэн надад урт удаан наслахыг ерөөж залбирал, өргөл өргөхдөө үүнийг мөн санаж яваарай. Энд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хуврагууд, сүсэгтэн олон байна. Бид оюун санааны тодорхой хэмжээний буянт чанарыг хөгжүүлж чаджээ. Анх та бүхэн миний урт насны төлөө залбирах зорилготой байсан ч Гандан Три ринбүүчи болоод ном заах үүрэгтэй гэвш, лам, толку нарыг ч мөн урт удаан наслаасай хэмээн залбирцгаая. Үнэн хэрэгтээ бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулсан бүх хүнд урт наслахыг ерөөе. Энэхүү ёслолыг Маркхам нутгийн хүмүүс зохион байгуулжээ. Саяхан би нэгэн Хампа хүнтэй уулзсан бөгөөд тэрээр хятадын шоронд өнгөрүүлсэн хүнд хэцүү үеэ ярьсан юм. Төвөдөд хоригдож буй хүмүүс, шоронд нас барсан хүмүүс болоод хоригдож байсны улмаас зовж шаналж буй бүх хүний төлөө мөн залбирцгаая.

Түүнчлэн Төвөдөд болоод гадна өөрийгөө зулын гол болгосон олон тохиолдол гарлаа. Өөрийн үйлдлээрээ бусдад ямар нэгэн хор хохирол учруулахаас зайлсхийж, хүчирхийлэлгүй байдлаар амиа золиослох зориг гаргасан тэр хүмүүсийн төлөө залбирцгаая.

Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-д 400 гаруй сая буддист байдаг гэж ярьдаг бөгөөд энэ нь дэлхийн аль ч улсаас олон тоо юм. Хятадад өөрчлөлт шинэчлэлийн төлөө ажиллаж буй хүмүүсийн төлөө залбирцгаая. Тэдний үйл хэрэг амжилтад хүрэх болтугай” хэмээн айлдсан юм.

Дээрхийн гэгээн ёслолын үеэр унших залбирлуудын дунд Жамьян Кхэнцэ Ванбогийн зохиосон “Төвөдийн 25 анхдагч тэргүүтэд зориулсан залбирал” багтсан тухай тайлбарлав. Мөн Төвөдийн номын сахиусуудын сэтгэл санаа дорой буйг зүүдэлснийхээ дараахан өөрийн биеэр зохиосон “Үнэний үгс”, “Наландагийн 17 мэргэнд зориулсан залбирал”, “Төрөгсдийн цуваанд зориулсан залбирал” тэргүүт залбирал багтжээ.

Зураг. Сэра Жэй хийдэд Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан Бат оршил өргөх ёслолын үеэр өргөл барин хүлээж буй Төвөдийн Маркхам нутгийн хүмүүс. Зургийг Данзанчойжир (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

“Төвөдөд болоод хилийн чанадад буй Маркхам нутгийн хүмүүс Бат оршил өргөх ёслолд оролцож байна. Та бүхэн ихээхэн хүчин чармайлт гаргажээ. Үүний төлөө би бээр та бүхэнд машид талархлаа. Маркхамын ард түмэн V Далай ламын үеэс эхлэн Төвөдийн Засгийн газар болон Далай лам нартай урт удаан хугацааны холбоотой ирсэн билээ. Та бүхэн мөн Далай лам нарын зөвлөгөөг даган мөрдөхөө тангарагласан. XIII Далай ламын үед Маркхамд тодорхой хэмжээний мөргөлдөөн гарсан бөгөөд үүний дараахан тэрбээр жанч халсан юм” хэмээн айлджээ.

Бат оршил өргөх ёслол цог, мандал өргөл болоод лагшин, таалал, зарлигийг бэлгэдсэн гурван дүрслэл өргөснөөр өндөрлөв. Үүнээс гадна Маркхам нутгийн хүмүүс Дээрхийн гэгээн Далай ламд “Маркхам даншиг” шагнал өргөн барьжээ. Мөнгөөр хийсэн томоохон чимэглэл бүхий уг шагналд тэдэнд үзүүлсэн V Далай ламын ач буяныг бэлгэдсэн төвөдийн ширээ, Дээрхийн гэгээн Далай ламын дэлхий дахинд шашнаас ангид ёс зүй болоод шашин хоорондын эв найрамдлыг дэмжих үйл ажиллагааг бэлгэдсэн бөмбөрцөг мөн Дээрхийн гэгээн Далай ламтай салшгүй холбоотой хэмээн үздэг Төвөдийн газрын зураг тэргүүт багтжээ. Бүлгийн төлөөлөгч Дээрхийн гэгээнд зориулсан магтаал болон түүнийг урт удаан наслахыг хүссэн залбирлыг уншиж, түүний зөвлөгөөг даган мөрдөх хүсэл, зорилгоо дахин илэрхийлэв.

Дээрхийн гэгээн “Бодь мөрийн зэрэг” дээдийн номыг айлдах явцдаа бодьсадвагийн дадалд багтах зургаан барамидын хамгийн сүүлчийн барамидын тайлбарт хүрчээ. “Төвлөрөл болоод билиг ухааныг тус тусад нь тайлбарладаг боловч тэдгээрийг хамтад нь дадуулах шаардлагатай. Мөн чанар нь гэгээлэг чанар болоод ухамсарлахуй бүхий сэтгэлийн хоосон чанарт бясалгахын тулд тогтуун оршихуйг хөгжүүлсэн байх шаардлагатай” хэмээжээ.

Зураг. Сэра Жэй хийдийн ном хаялцах талбайд зохион байгуулсан Дээрхийн гэгээн Далай ламын дээдийн номын айлдварын сэнтий суудал. Зургийг Жереми Рассел (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

“Олон дадлагажигчдын түвшний сулрал болоод хэт хөөрөл хоёрын ялгааг гаргаж үл чаддаг мэт байдаг. Сулралтыг бясалгалын тэнцвэрт байдал буюу тогтуун оршихуйтай андуурах аюултай. Харин хэт хөөрөл нь хүлээс, шуналтай холбоотой сэтгэлийн нэг хэлбэр юм. Энэ нь уур хилэн шиг бүрэн сүйтгэх шинжтэй биш боловч бидний сэтгэлийн амар амгаланг алдагдуулдаг. Мөн сөрөг төлөв байдлын эсрэг хэрэглэх арга буюу эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх нь өөрөө сул тал болдог гэдгийг туршлага харуулдаг. Тогтуун оршихуйг хөгжүүлэхдээ анхаарлаа төвлөрүүлэх объект болгон Бурхан багшийн дүрийг ашиглах нь түгээмэл байдаг. Юуны өмнө Бурхан багшийн дүрийг дахин дахин нарийвчлан ажиглаж, түүний дүр төрх, шинж чанаруудыг сайтар тогтоон авах шаардлагатай. Нэгэнт бясалгалын объект болгон сонгосон бол түүнийг өөрчлөх ёсон үгүй гэж зөвлөдөг. Жишээлбэл, сууж буй Бурхан багшийн дүрд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн бол дараа нь зогсож буй Бурхан багшийн дүрийг дүрслэн бодох ёсгүй. Мөн энэ Бурхан багшийн дүрийг оюундаа дүрслэн бодож буй учраас бодит биш гэж бодож болохгүй.

Өнөө үед бидний хэрэглэдэг олон зүйл автоматжсан бөгөөд товчлуур дарахад л ажилладаг болжээ. Тиймээс хүмүүс гэгээрэл, ухааралд ч мөн адил амар, хурдан хүрч болно гэж бодох хандлагатай байдаг болж. Материаллаг ертөнцөд өөрчлөлт гарахад цаг хугацаа шаардагдана. Харин өөрийн хандлагаа өөрчлөх нь ямар нэгэн байдлаар илүү хялбар мэт санагдана. Үнэн хэрэгтээ бид сэтгэлийг үймүүлэгч сэтгэл хөдлөлүүдэд маш их дассан учраас тэдгээрийг арилгах, даван туулах нь тийм ч амар биш юм.

Тогтуун оршихуйг дадуулах хүн тав тухтай, зөөлөн дэрэн дээр хөлөө завилан суухыг зөвлөдөг бөгөөд дэрний ар тал нь урд хэсгээсээ үл ялиг өндөр байна. Гарыг бясалгалын байрлалд байрлуулж, баруун гарын алгыг зүүн гарын алганд байрлуулна. Хамрын үзүүр хүйсний дээр байрлах хэмжээнд биеэ зөв байрлуулна. Амьсгалаа байгалийн жамаар, зөөлөн авна. Хэрэв сэтгэл хэт хөдөлж, тогтворгүй байвал амьсгалаа тоолно. Төвлөрөлд дуртай, баяртай хандах сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Жижиг хэмжээтэй дүрсийг духны өндөрт байрлуулан дүрслэн бодох нь хамгийн тохиромжтой. Түүнийг хүнд мэтээр дүрслэн бодох нь анхаарал сарнихыг багасгадаг. Хэрэв сэтгэлээ хэт чангалбал биеийн дээд хэсэгт хэт их ачаалал, чангарал үүснэ” хэмээн айлдан, хэрхэн бясалгахыг зөвлөлөө.

Дээрхийн гэгээн маргааш “Манзушри бурхны дагшин үгс”, “Өмнөдийн уламжлал”, “Бодь мөрийн зэргийн түргэн зам” тэргүүт Бодь мөрийн зэрэг дээдийн номыг айлдан дуусгаад, “Балын мөн чанар” хэмээх номыг ч мөн үргэлжлүүлэн уншиж дуусгана гэдэгтээ итгэлтэй буйгаа илэрхийлэв. Харин Баваан ринбүүчийн “Мутарт буй чөлөө” дээдийн номыг түрхэн хойшлуулах шаардлагатай болно хэмээжээ.









  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт