Дарамсала- Дээрхийн гэгээнтэн Далай лам сүсэгтэн олонтой мэндчилж, таван өдрийн айлдвараа эхлэв. Энэ удаа Дээрхийн гэгээн өнгөрсөн жилийн айлдвараас үлдсэн хэсэг болох "Бодьсадвын явдалд орохуй"-н бясалгалын бүлэг, Жигмэдванбуугийн "Эрдэнийн эрих" судар, Гэвш Ланританба Доржсэнгийн айлдсан "Оюун судлахуйн найман бадагт"-ыг тайлбарлана. Япон, Солонгосын сүсэгтнүүдийн хүсэлтийн дагуу Дээрхийн гэгээн ийн ном айлдаж буй юм.
Орчуулсан Н.Долгар