Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Тайванийн сүсэгтнүүдэд зориулсан номын айлдварын эхний өдөр 2023 он 10 дугаар сар 2

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала. Өчигдөр бид Дээрхийн гэгээний урт удаан үргэлжилсэн ханиадны улмаас эмч нар өнөөдөр, маргааш хоёр өдөр амрахыг зөвлөсөн тухай мэдэгдсэн билээ. Иймээс тайванийн сүсэгтнүүдийн хүсэлтээр зохион байгуулахаар төлөвлөсөн номын айлдварыг эхлүүлэхийг Гандан ширээт ринбүүчийгээс хүсжээ.

Зураг. Намжил дацангийн Зүглэгхан дуганд номын айлдвар эхлэх үеэр тайванийн бүлгийн нэгэн төлөөлөгч Гандан ширээт ринбүүчид уламжлалт өргөл барьж буй нь... Зургийг Данзанчойжир.

Энэ өглөө Гандан ширээт ринбүүчи Дарамсала дахь Намжил дацангийн Зүглэгхан дуганы сэнтийд залрав. Эхлээд “Зүрхэн судар”-ыг хятадаар уншсаны дараа шавь нарын бүлгийн төлөөлөгчид Бурхан багшийн лагшин, таалал, зарлигийн бэлгэдэл тэргүүтнийг ринбүүчид өргөн барилаа. Ринбүүчи айлдвараа эхлүүлэхдээ Нагаржунай гэгээний “Төв үзлийн үндэс” зохиолын оршил шүлгийг уншив.

Хэн бээр шүтэн барилдах болсон
Түрдэх үгүй төрөх үгүй, тасархай үгүй мөнх үгүй
Ирэхүй үгүй одохуй үгүй, ангит утгат бус нэгэн утгат бус
Туурвил чухал амирласан, нирвааныг үзүүлсэн
Өгүүлэгчдийн манлай туулсан бурхан танаа мөргөмү.

Гандан ширээт ринбүүчи аливаа үйл хэргийн эхлэл болоод төгсгөлд зөв сэдэл, зөв зорилготой байх нь чухал хэмээн эхлээд онцоллоо. Номын аливаа бясалгал, үйлийг эхлүүлэхдээ бусдад туслах хүсэл сэтгэлийг төрүүлж, төгсгөлд нь хуримтлуулсан буянаа зориулж байх хэрэгтэй. Тэрбээр “Энэ удаад бид эрдэнэт хүний биеийг олж, номыг дадуулах ховор нандин боломж тохиосон энэ үед боломжийг эх болсон хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхийн төлөө үйлдэнэ гэж бодох хэрэгтэй. Бид номын айлдварыг сонсож, сонссоноо эргэцүүлэн тунгааж, ойлгосноо бясалгах учиртай. Өнөөдөр би Богд Зонховын “Бодь мөрийн зэргийн хураангуй утга” хэмээх богино зохиолоос айлдана. Энэ зохиолд Бурхан багшийн айлдсан бүхэл зам мөрийг багтаасан байдаг. Юуны өмнө сургаалын үнэн зөв, эрхэм чанарыг түүнийг туурвисан их мэргэдийн аугаа байдлаар нь ойлгон үнэлэх нь зүйтэй. Энэхүү зохиолд багтсан сургаалууд Шагжамуни Бурхан багшаас эхтэй бөгөөд Энэтхэг, Төвөдийн их багш нараар дамжин Манзушир бурхны хувилгаан Богд Зонховад уламжлагдан иржээ. Богд Зонхов тэдгээрийг нэгтгэн энэхүү бүтээлийг туурвисан юм. Тэрбээр мөн “Их бодь мөрийн зэрэг”, “Дунд бодь мөрийн зэрэг”, “Товч бодь мөрийн зэрэг” хэмээх гурван зохиол бичсэн билээ”.

Зураг. Зүглэгхан дуганд тайванийн сүсэгтнүүдийн хүсэлтээр зохион байгуулсан номын айлдварын эхний өдөр Гандан ширээт ринбүүчи цугласан олонд ном айлдаж буй нь... Зургийг Данзанчойжир.

“Зохиол Хотол чуулсан буянаас мэндэлсэн лагшинт, Хязгааргүй амьтдын горил эгээрлийг хангах зарлигт, Хоцролгүй мэдэгдэхүүн бүхнийг ямарчлан болгоосон таалалт, Хамаг Шагжаан эрхэм түүнд бөхийн мөргөмүй хэмээн эхэлдэг билээ. Цаашлаад гүн үзэл болон өргөн үйлсийн зам мөрийн гол утгыг алдаагүйгээр хураангуйлсан Манзушир, Майдар бурханд мөргөж, мөн Нагаржуна болон Асанга богдуудад хүндэтгэл өргөнө. Үүний дараа гүнзгий үзэл болон агуу явдлын мөрийн бүх гол сургаалыг алдаа мадаггүйгээр хураангуйлан зохиосон Дипамкара Атиша богдод хүндэтгэл өргөдөг. Сургаалын өөрийнх нь аугаа чанар, эрдмийг авч үзвэл, нэгдүгээрт, энэ сургаал дотоод зөрчилгүй. Хоёрдугаарт, сургаалын эрдэм чадлын ачаар судрын нэг ч айлдвар бидэнд хувийн дадал, зааварчилгаа мэтээр ойлгогдоно. Гуравдугаарт, Бурхан багшийн айлдсан санааг ойлгоход хялбар болгодог. Эцэст нь, сургаалаас нүүр буруулах хэмээх томоохон алдаанаас биднийг хамгаалдаг. Энэтхэг, Төвөдийн мэргэд энэ сургаалд түшиглэж ирсэн. Ухаантай хүн гурван төрлийн чадвартан буюу доод, дунд, дээд түвшний хүмүүст зориулсан бодь мөрийн үе шатанд татагдахгүй байна гэж үгүй. Энэ сургаалыг нэг удаа заах эсвэл сонсох нь Бурхан багшийн бүх сургаалыг хураангуйлан үзсэнтэй адил юм. Өнөөг хүртэлх шүлгүүд сургаалын аугаа чанарыг харуулж байна. Харин уг сургаалыг хэрхэн хэрэгжүүлэх тухайд зохиол нь эрдэм төгөлдөр, оюун санааны багшид түшиглэхийн чухлыг тайлбарладаг. Зам мөрийг зааж өгдөг эрхэм номын нөхдөдөө бодол санаа болон үйл хэргээрээ хэрхэн зөв түшиглэхийг тодорхой өгүүлдэг. Энэ хэсгээс эхлэн Богд Зонхов сургаалынхаа ач холбогдлыг тодруулахын тулд нэгэн мөрийг давтан өгүүлдэг. Үүнийг, “Миний ачлалт, ариун багш ийнхүү үйлдсэн бөгөөд аврал одуулахыг тэмүүлэгч би ч мөн ийнхүү үйлдэх болно” хэмээн орчуулдаг бол зарим нь “Би, йогийн бясалгагч, ийнхүү үйлдсэн. Аврал одуулахыг хүсэгч та ч мөн адил үйлд” хэмээн буулгасан байдаг. Дараа нь зохиолд хүний эрдэнэт төрлийг олж авахын ховор нандин чанар, түүнийг олоход бэрх байдлыг эргэцүүлэн бодохыг зөвлөдөг билээ. Хүний амьдрал амархан алдагдаж болох бөгөөд тэнгэрт цахилах аянга мэт богинохон гэж дүрсэлжээ. Ийм эрдэнэт төрлийн шалтгааныг бүрдүүлэхийн тулд ёс суртахууныг сахиж, түүнд тулгуурласан бусад дадлыг хөгжүүлэх шаардлагатай. Үүнтэй харьцуулахад замбуу тивийн үйл хэрэг нь салхинд хийсэх хивэг мэт юм. Тиймээс өдөр, шөнөгүй энэ амьдралыг хамгийн сайн ашиглах хэрэгтэй” хэмээснээр бага төрөлтний бодь мөрийн тайлбар өндөрлөв.

Зураг. Зүглэгхан дуганд тайванийн сүсэгтнүүдийн хүсэлтээр зохион байгуулсан номын айлдварыг сонсож буй сүсэгтэн олон. Зургийг Данзанчойжир.

Ринбүүчи цааш үргэлжлүүлэн, “Зохиолд үхсэний дараа муу заяанд төрөхгүй гэх баталгаа үгүйг тайлбарладаг. Ийм айдсаас найдвартай хамгаалж чадах нь Авралын дээд гурван эрдэнэ юм. Тиймээс аврал одуулах дадлаа баттай болгох хэрэгтэй. Мөн нүгэл хилэнцийн гэм, буяны үйлийн сайн чанарыг эргэцүүлэн бодох ёстой. Бодь мөрийн дээд шатанд хурдан ахиц гаргахын тулд шаардлагатай бүх шинж чанар бүрдсэн хүний төрлийг олж авах хэрэгтэй. Иймд ямар нэг нөхцөл дутуу үлдэхгүй байхаар тэдгээрийн шалтгааныг бүрдүүлэхэд өөрсдийгөө сургах нь чухал. Үүний тулд гэмших, шүтэх, засах, тангараглах гэсэн дөрвөн сөрөг хүчийг анхааралтай хэрэгжүүлэх ёстой” хэмээн “Номын багшийг тахихуй” зохиолоос дараах шүлгийг эш татлаа.

Аюулт муу заяаны шатаж буй дөлнөөс аюулдахын эрхээр
Авралын дээд Гурван Эрдэнэд чин сэтгэлээс аврал одуулж
Нүгэл хилэнцэт үйл бүхнээс хичээнгүйлэн зайлсхийж
Нандин буяны чуулганыг бүтээхэд минь адислаж хайрла.

“Жинхэнэ гэтлэхийг эрмэлзэх сэтгэл нь зовлонгийн гэмийг эргэцүүлэн бодохгүйгээр бий болохгүй. Зовлонгийн шалтгааныг эс тунгааваас түүний язгуурыг хэрхэн таслахыг мэдэхгүй. Ундаасах үедээ ус эрдэгтэй адил, бид оршихуйн хүрдэнд хэрхэн хүлэгдсэнээ ухаарсан цагт л түүнээс жинхэнэ гэтлэхийг эрэлхийлнэ” хэмээн ринбүүчи тайлбарлав. Үүгээр дунд төрөлтний бодь мөрийн тайлбар өндөрлөлөө.

Гандан ширээт ринбүүчи Хутагтын дөрвөн үнэнийг ойлгох нь ямар чухал болохыг тайлбарлан, Будда, Ном, Хувраг хэмээх гурван эрдэнэд аврал одуулах нь буддын шашны үндсэн дадал гэдгийг онцоллоо. “Бид өөрсдийн туулж буй зовлонг эргэцүүлэн бодсоноор зөвхөн зовлонгоос гэтэлгэх шийдвэр төдийгүй, зовж буй бусад амьтныг энэрэх сэтгэлийг ч хөгжүүлдэг. Дээд хөлгөний гол үндэс нь гэгээрэлд хүрэх бодь сэтгэл юм. Бодь сэтгэл нь буян хийгээд билгүүний хоёр чуулганыг алт болгон хувиргадаг рашаантай адил. Үүнийг мэдсэн баатарлаг бодьсадва нар энэхүү эрхэм, дээд сэтгэлийг өөрсдийн дадлын гол цөм болгодог. Бид өөрсдөө Бурханы хутгийг олж байж л бусдад жинхэнэ утгаар нь тусалж чадна. “Бодьсадвын явдалд орохуй” зохиолд одохыг хүсэх болон бодитоор одох хоёрын ялгааг тайлбарладаг. Гэгээрэхийг хүссэн бодь сэтгэл нь одохыг хүсэхтэй адил бол, үйлдэхүйн бодь сэтгэл нь одох алхмыг бодитоор хийхтэй адил юм. Хамаг амьтанд туслахыг хүсэх төдий сэтгэл нь Бурхадад тахил өргөснөөс ч илүү ач тустай юм бол, үйлдэхүйн бодь сэтгэлд дадуулахын ач тусыг өгүүлээд юун. Цөөн амьтанд хоол өгөх төдийг агуу буян гэж үзэх юм бол, хамаг амьтанд хязгааргүй их тус хүргэхийг зорихын ач тусыг өгүүлээд юун”.

Зураг. Гандан ширээт ринбүүчи тайванийн сүсэгтнүүдийн хүсэлтээр зохион байгуулсан номын айлдварын эхний өдрийг өндөрлүүлэн, Зүглэгхан дуганы хашаагаар морилож буй нь... Зургийг Данзанчойжир.

Ринбүүчи бодь сэтгэл болоод түүний ач тусыг өдөртөө гурав, шөнөдөө гурван удаа эргэцүүлэн бодож байхыг зөвлөв. Дээд иогийн тарнийн ёсыг дагагчид “Зургаан цагийн багшийн йог”-ийн уншлагаар үүнийг хэрэгжүүлдэг болохыг тэрбээр тэмдэглэв. Өдрийн айлдвараа өндөрлөхдөө “Бодьсадвын явдалд орохуй” зохиолд өгүүлсэн бодь сэтгэлийн эрдэм чанарыг эш татлаа.

Амьтны үхлийн эзнийг дарагч

Рашааны дээд энэ л буюу

Амьтны хоосролыг арилгагч

Авч барашгүй хүү сан энэ буюу.


Амьтны өвчнийг амирлуулагч

Ачит эмийн манлай энэ буюу

Алимад сансрын мөрд төөрч зүдсэн

Амьтны алжаалыг үргээгч найлзуур энэ мөн.


Хамаг амьтны муу заяанаас

Хангирсан гэтэлгэх шат энэ болой

Хамаг нисваанисын эвээршлийг хөнөөгч

Халуун сэтгэлд ургасан саран болой.


Амьтны хамаг мунхгийн хөлхөлгөөг

Ааг ёзоороос таслагч их наран мөн

Ариун дээдийн номыг бүлснээр л

Ариусаж гарсан охь тос нь мөн.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт