Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Retirement and Reincarnation
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Токио хотноо эрдэмтэдтэй уулзалаа (2 дахь өдөр) 2012 он 11 дүгээр сар 7

Түгээх

2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай ламын шинжлэх ухааны асуудлаар Японы Токио хотноо хийсэн анхны томоохон бөгөөд олон өдрийн уулзалт ярилцлагын 2 дахь өдөр Цукуба их сургуулийн доктор Масаши Янагисавагийн “Унтах хийгээд сэрэхүйн нууц” гэсэн илтгэлээр эхэллээ. Хүний тархи зөвхөн нойрны үед л амардаг боловч тархины цахилгаан эрчим хүч бүрэн унтрахгүй хэмээн профессор тэмдэглэн хэлэв. Зүгээр л “зогсолтын горимд” шилжсэн байгаа гэсэн үг. Амьтан бүрийн унтах цаг маш их ялгаатай буюу хонь өдөрт 4 цаг унтдаг бол зараа 17 цаг унтдаг бөгөөд харин унтах шаардлагагүй ямар ч амьтны төрөл зүйл гэж үгүй. “Яагаад бид амьдралынхаа гуравны нэгийг, ялангуяа байгалийн гамшиг нүүрлээд байгаа үед ухаангүй өнгөрүүлэх ёстой вэ?” гэж доктор Янагисава асууж байлаа.

Профессор Янагисава хулгана дээр хийсэн туршилт болон нарколепсийн олон жишээг дурьдсаны дараа Дээрхийн Гэгээнтэн түүнээс “Ургамал унтаж чадах уу?” гэж асуув. Эрдэмтэн хариулахдаа “Нойрны тодорхойлолт маш ойлгомжой. Сайн хөгжсөн мэдрэлийн тогтолцоотой ямар ч амьтан унтаж чадна. Ялаа, загас хүртэл унтдаг. Ургамал хэдийгээр хэсэг хугацаанд амарч чаддаг ч, энэ бол нойр биш” гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн  уулзалтын 2 дахь өдөр


2012 оны 11 дүгээр сарын 7 буюу Дээрхийн Гэгээнтний Японы
Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн уулзалт ярилцлагын
2 дахь өдөр инээд наргианаар дүүрэн байлаа.
Япон дахь Төвдийн албаны фото“Миний бодлоор нойр бол оюун санаатай холбоотой. Орчин үеийн шинжлэх ухаан хэмжиж болох физик үзэгдлийг судлаад байна. Харин нойр маш нууцлаг зүйл” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр цагийн 9 бүсийг дамжин нисч ирээд, өөрийн нойрны давтамжийг өөрчилж чадаж байгаа хэрнээ энэхүү өөрчлөлтөд биеэ дасгах хэцүү байгаа нь нойр бол оюунаар зохицуулагддаг зүйл гэдгийг харуулж байна. Үнэндээ нойрны үед ухамсрын мэдрэмтгий чанар сулардаг учраас ухамсарт оюун ухааны түвшинг судлан шинжлэх боломж бүрддэг.

Дараа нь Токиогийн их сургуулийн анагаах ухааны доктор Наоки Янаги өөрийн зарим туршлагаас жишээ аван танилцуулсан юм. Эхлээд 26 настай эмэгтэйгийн жишээг татсан бөгөөд гутралын байдалд орж, 10 давхар байрны цонхоор үсэрсэн тэрээр түргэн тусламжийн өрөөнд ирснээ үзэж байсан байна. Гайхалтай азаар тэр эмэгтэй амьд үлдснээс гадна гэнэт гэрэл харснаар амьд явах ёстой гэдгээ ойлгосон хэмээн ухаан орсныхоо дараа ярьсан ажээ.
Доктор өөрөө хэд хэдэн удаа өндрөөс унаж байсны 2 нь Японы Альпийн ууланд авирч байхад тохиолдсон бөгөөд энэ үед уул хаданд дахин ойртохгүй байхыг сануулсан дуу хоолойг сонссон тул ууланд авирагч болох мөрөөдлөө орхиход хүрсэн байна. Хожим нь тэрээр анагаах увьдистантай тааралдсан ажээ.

Доктор Янагиг яриагаа дуусгасны дараа Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ “Та нууцлаг олон зүйлтэй учирчээ. Гэхдээ бид үүнийг бүгдэд хамааруулж болохгүй. Би ерөнхийдөө анагаагч далд хүчинд, бусад тиймэрхүү зүйлд итгэдэггүй, гэхдээ зарим онцгой тохиолдолд энэ нь боломжтой (тэрээр доктор Янагигийн зүг найрсгаар дохив)” гэлээ. Хүмүүс сониуч зангаар түүний яриаг сонсохоор ирж байгаа явдал бол хэвийн үзэгдэл. Харин зарим хүн Далай лам далдын хүчтэй гэж бодоод ирдэг байж болох юм. Энэ бол утгагүй зүйл! Зарим хүн Далай лам анагаах хүчтэй гэж боддог байх. Хэрвээ энд 100% баталгаа өгөх анагаагч байвал би өвдгөө үзүүлмээр байна. Миний өвдөг асуудалтай болоод байна!”гэж хошигнов.

Эцэст нь Васэда их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Нориэ Кавай “Хүний тархины мэдэрч байгаа аз жаргалыг хэмжих боломжтой юу?” гэсэн илтгэлийг тавилаа. Балигийн тосгонд 10 жилийн турш амьдарсныхаа дараа л тэрээр нутгийн иргэдийн итгэлийг олж, бүжигчдийн биед электрод тавьж, тэдний ховсдолд орсон үеийн хариу үйлдлийг хянах зөвшөөрлийг авсан байна. Түүнээс гадна зохих мэдээллийн санг бүрдүүлэхэд дахин 3 жилийг зарцуулсан бөгөөд норадрелин, дофамин, бета-эндорфиний түвшин ховсдлын байдалд байгаа бүжигчдэд илүү нэмэгддэг, Индонезийн гамелан хөгжим чихэнд үл сонсогдох, хэт өндөр давтамжийн хүчээр таатай мэдрэмж төрүүлэх магадлалтайг олж тогтоосон байна.

“Би хүүхэд байхдаа зөнч хүмүүстэй танил байсан. Гадны биетэн биед нь оршсон хүмүүсийн биед ямар өөрчлөлт гардаг эсэхийг бидний хэдэн найзууд мэдэхийг үргэлж эрмэлзэж байсан. Гэвч дүн шинжилгээ хийх боломж байгаагүй юм. Тиймээс таны судалгаа их тустай зүйл байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ.

“Харин Буддын үзэл онолоор сүнс бол амьдралын өөр нэг хэлбэр. Сүнсийг ариун, эсвэл чухал гэж үзэх үндэслэл байхгүй. Эдгээр нь амьд биетний өөр нэг хэлбэр төдий зүйл. Хүмүүстэй л адил сүнсний ертөнцөд сайн, муу, саармаг сүнс гэж бий. Харин бид төөрөлдөж, тэдгээрийг “гайхалтай” гэж бодож болохгүй. Ийм сүнсэнд хэт их анхаарал хандуулж, тэднээс аврал хайх аваас та цаашдаа буддист байхаа болилоо гэсэн үг.”

“Сүнснүүд диваажингаас ирдэг гэж хэзээ ч хэлж болохгүй. Диваажинд дотоод оюун санааны зарим нэг шинж байх ёстой. Жинхэнэ баяр баясгалан, эсвэл аз жаргал оюуны дасгалын үр дүнд бий болдог. Энэ л оюун санааны хөгжлийн жинхэнэ зорилго мөн.”

*****
Өдрийн хоолны дараа урьд өдрийн ярилцлагыг дүгнэх, зарим илтгэлийг сонсохоор танхимд хүмүүс дахин дүүрэн цугларлаа. Ургамалд оюун ухаан байдаг эсэх талаархи эхний асуултаар ярилцлага эхэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын Токио хотноо эрдэмтэдтэй хийсэн  уулзалтын 2 дахь өдөр


2012 оны 11 дүгээр сарын 7-нд Токио хотноо болсон 2 өдрийн
уулзалт ярилцлагыг дүгнэхээр Дээрхийн Гэгээнтэн Далай лам
болон Японы эрдэмтэд сүүлийн хуралдаанд цугларсан нь.
Япон дахь Төвдийн албаны фотоБурхан багш яагаад өөрийн ордонд бус, харин том модны дор төрсөн юм бол гэж дандаа боддог байсан тухайгаа Дээрхийн Гэгээнтэн дурьдсан юм. Тэрээр бодь модны дор гэгээрч, хэсэг модны дор таалал төгссөн. Гэхдээ одоо ч Бурханы шашин ургамлыг оюун ухаангүй гэж үздэг. Жайн болон бусад шашныхан ургамлыг оюун ухаантай гэж тооцдог бол Буддизм энэ талаар арай өөр байр суурьтай байдгийг Далай лам онцлон хэллээ.

Шашин судлаын нэгэн профессор хүний амьдралын “гурван төлөв” үзэгдэх буюу мөргөл ба бясалгалын түвшин, “хагас ил ба хагас далд түвшин ” ба өнө мөнхөд харьяалагдах хамгийн дээд түвшингийн талаар ярилаа. Дээрхийн Гэгээнтэн түүнтэй бүрэн санал нийлээгүй ч Буддизмд тэрхүү гурван түвшин буюу ил, нуугдмал, маш нууц түвшингийн тухай өгүүлдгийг батлан хэлсэн юм. “Гэхдээ бид жинхэнэ Наландагийн уламжлалыг эргэн харах ёстой. Өөрөөр хэлбэл Нагаржуна болон Наландагийн бусад багш нарын бичсэн эх сурвалжийг харах нь зүйтэй. Эс бөгөөс Бурханы шашин тухайн орон нутгийн үзэл бодолтой холилдож хөгжсөн учраас жинхэнэ эх сургааль нь шингэрч, гажуудсан байх талтай” хэмээн Далай лам онцлон анхааруулсан юм.

Хирошимад болсон Нобелийн шагналтнуудын уулзалтан дээр тэрээр мөргөл хийснээр энх тайван тогтохгүй, энх тайван бидний үйл ажиллагааны үр дүнд бий болно хэмээн хэлж байснаа дурслаа. Бусаддаа туслахын тулд бид дотоод сэтгэлдээ амар амгаланг бий болгох ёстой. Бүх дэлхийг хамарсан шашин хэзээ ч байгаагүй. Долоон тэрбум хүнийг хамарч чадах ганц зүйл бол “шинжлэх ухааны ололт дээр суурилсан эрүүл сэтгэлгээ мөн" гэлээ.

Үхлийн дараахь амьдрал болон үхэгсдийн тухай Төвдийн номын талаархи асуултад тэрээр хариулахдаа одоо энэ байгаа амьдралынхаа тухай, түүнийг хэрхэн утга учиртай, үр бүтээлтэй болгох талаар ярих нь хамаагүй илүү ач холбогдолтой гэсэн билээ. “Нигүүлслийг чармайн төлөвшүүл. Инээдээс гадна” гэж хэлээд тэр өчигдөр энэ асуудлаар ярьсан профессор Мураками руу харж хөгжилтэй инээсэн бөгөөд “түүнд гаж нөлөө байхгүй!” гэж үргэлжлүүлэв.

Уулзалт яриа төгсгөлийн шатанд орох үед Дээрхийн Гэгээнтэн Японд ийм уулзалт болсонд туйлын баяртай байгаагаа тэмдэглэн хэлэв. “Япон газар нутгаар тийм ч том биш боловч хүн ард нь үнэхээр ухаантай, ажилсаг билээ. Дэлхийн II дугаар дайны дараа та бүгдийн эх орон тэр чигээрээ сүйдсэн. Гэвч та бүхэн үнс нурамнаас шинэ хотыг хүнд хүчир хөдөлмөрийн үр дүнд, өөрсдийн сэтгэл зүтгэлээр бүтээн босгожээ. Одоо харин дотоод ертөнцдөө анхаарлаа хандуулаарай” гэлээ.

Асуулт хариулт, дүн шинжилгээгээр баялаг хоёр өдрийн шахуу уулзалт өрнөсөн танхимаас түүнийг гарах үед телевиз болон хэвлэлийнхэн сэтгэгдлийг нь асуухад “Олон жилийн турш би эртний хийгээд орчин үеийн шинжлэх ухааны хоорондын асуудлаар яриа хэлэлцүүлэг хийхийг мөрөөдөж байлаа. Ийм ярилцлага аль аль талдаа ашигтай. 30 гаруй жилийн турш би барууны ийм ярилцлагад оролцож ирсэн. Харин одоо Японы агуу ард түмэн, Буддист ард түмэн энэхүү ярилцлагыг өөрийн эх орондоо хоёр өдрийн турш зохион байгуулсанд талархахын хамт нь сэтгэл ханамж өндөр байна. Энэ бол эхлэл гэдэгт би итгэлтэй байна. Цаашид ийм төрлийн хэлэлцүүлэг үргэлжлэн явагдана гэж итгэж байна” xэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулсан юм.

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • 2018 оны 1 дүгээр сарын 24-ний “Дэйли Мэйл” сонины мэдээлэлтэй холбогдуулан гаргасан тайлбар
  • Шууд дамжуулалт