Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Цэс
Хайлт
Сошиал
Хэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
ШУУДдамжуулалт
  • Эхлэл
  • XIV Далай лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Энэрэл нигүүлсэл, хүмүүнлэг үнэт зүйлс
  • Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох нь
  • Хүрээлэн буй орчин
  • Religious Harmony
  • Буддын шашин
  • Албан ёсоор чөлөөнд гарах тухай болон хойд дүрийн асуудлаарх мэдэгдэл
  • Төвөдийн тухай
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
  • Амьдралын утга учир, зорилго
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • Мэдээ

Тэгчинчойлон хийдийн Зүлэгхан дуганд Манал бурхны эрх авшиг хүртээв. 2014 он 3 дугаар сар 31

Түгээх

Энэтхэг улс, Дарамсала хот. Энэ өглөө Дээрхийн гэгээн Далай лам Тэгчинчойлон хийдийн Зүлэгхан дуганд хүрэлцэн ирж, Манал бурхны эрх авшиг хүртээх зэхэл үйлийг эхлүүлэв. Төвөд болоод өөр олон орноос ирсэн хүмүү дуганын талбай, цэцэрлэгийг дүүргэжээ.

“Энэ өдөр Төвөдийн эмч нарын холбоо надаас Манал бурхны эрх авшиг хүртээхийг хүссэн юм. Магадгүй энэ үйл тэдний ур чадварыг сайжруулна гэж бодсон байх. Гэвч Манал бурхны тарнийг уншлаа гээд хийж буй зүйлдээ илүү сайн болохгүй. Хамгийн зөв арга нь суралцаж, дадлага хийх явдал юм. Төвөдийн ард түмэн машид гүн гүнзгий уламжлалтай анагаах ухааны тогтолцоотой. VIII зуунд эзэн хаан Тисрэндэнзэн анагаах ухааны асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулж, өөрөө удирдсан гэдэг. Үүний дүнд төвөдийн анагаах ухаан хэд хэдэн уламжлалын нэгдэл болж л дээ. Харин одоо XXI зуунд бид үүнийг улам боловсронгуй болгох боломжийг ашиглах хэрэгтэй” хэмээн айлдвараа эхэллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Энэтхэг улсын Дарамсала хотын Тэгчинчойлон хийдийн Зүлэгхан дуганд айлдвар айлдаж буй нь... Зургийг Лувсанцэрэн (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Тэрбээр “Номын айлдвар урт эсвэл богино байхаас үл хамааран, ном айлдаж байгаа хүн ч бай, сонсож байгаа хүн ч бай сэдэл сэтгэлээ ариун байлгах нь нэн чухал” хэмээн айлдав. Тэрбээр Цэлэ-Арандал хэмээх багшийн тухай дурдаж, ном заахтай холбоотой гурван тангараг авсан тухайг нь ярьжээ. Үүнд нэг газраас нөгөө газар руу явахдаа морь үл унах, зөвхөн цагаан хоол идэх, шан харамж үл авах тэргүүт багтжээ. Дээрхийн гэгээн Далай лам эл түүх өөрт нь ихэд сэтгэгдэл төрүүлсэн талаар өгүүлэв.

Тэрбээр бурхан, ном, хуврагт аврал одуулахын тухай айлдан, жинхэнэ аврал нь ном болохыг онцлов. Мөн санскрит уламжлалд бодь сэтгэлийг төрүүлэх, хоосон чанарыг ойлгох нь чухаг бясалгал бөгөөд зорилго нь төгс гэгээрэлд хүрэх явдал болохыг тайлбарлажээ. Өнөөдрийн айлдварыг сонсох чухаг шавь нар болох төвөд эмч нараас гадна олон олон сүсэгтэн хүрэлцэн ирснийг дурдав.

“Хэдийгээр бид жаргалыг хүсдэг ч зовлонгийнхоо шалтгааны хойноос өөрийн эрхгүй хөөцөлдөн оддог. Надад Далай ламын хойд дүрээр тодорсныхоо дараагаар номыг судлах шинжлэх боломж олдсон ч Потала, Норбулинга ордноос гаралгүй амьдарч байсан тул эгэл хүмүүн болоод тэдний амьдралтай төдийлөн харилцаж байсангүй” хэмээв. Энэ байдал түүнийг аялж эхэлсний дараа л өөрчлөгджээ. Тэрбээр эхлээд Төвөдийн Дромод, дараа нь Хятадад зочлон, коммунист удирдагчтай уулзсан байна. Үүний дараа Энэтхэгт хүрч, Махатма Гандигийн дагалдагч байсан эрх чөлөөний төлөө тэмцэгчидтэй уулзжээ. 1960-аад онд Тайланд, Сингапур, 1970-аад онд Европ, АНУ-аар аялж, нийгмийн бүхий л давхаргын хүмүүстэй уулзсан байна.

Түүний ажигласнаар хүн бүр материаллаг хөгжилд хүрвэл аз жаргал дагана хэмээн найдаж байжээ. Гэвч аажмаар хүмүүс зөвхөн материаллаг хөгжил хангалттай биш гэдгийг ойлгож эхэлсэн гэдэг. “Өнөөдөр эрдэмтэд хүртэл сэтгэлийн амар амгалан хамгийн чухал бөгөөд сэтгэлийн амар амгалан нь бие махбодын сайн сайхан байдалд хүргэдгийг ажиглаж байна. Хүн бүр эхээс төрөхдөө л бараг бүгд ээжтэйгээ машид хүчтэй хайр энэрлийн холбоо тогтоодог. Тэр үед хайр энэрэл бидний нэг хэсэг болдог. Амьдралд тань хайр энэрэл хэдий чинээ их байна, төдий чинээ аз жаргалтай байна. Бид нийгмийн амьтад болохын хувьд зөгийтэй адил хамтач амьдралын мэдрэмж байдаг бөгөөд тэрхүү орчинд хайр энэрэл нь жинхэнэ аз жаргалын эх сурвалж болдог.

Би бээр юуны өмнө хүн, дараа нь төвөд хүн, тэгээд буддист хүн. Хүний хувьд миний санаа зовдог зүйл бол бусад бүх хүн төрөлхтөнд аз жаргал авчрах явдал. Миний олж мэдсэн зүйл бол хэрэв та халуун дулаан сэтгэлтэй бол илүү аз жаргалтай байдаг. Тиймээс би шашин үл хамаарах ёс зүйг түгээн дэлгэрүүлэхийг хичээдэг. Хэрэв Бурхан багш өнөөдөр гарч ирсэн бол шашин үл хамаарах ёс зүйг заах байсан гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн 7 тэрбум хүнд хамгийн их тус болох зүйл энэ л юм. Өөрийгөө дээгүүр тавих үзэл нь бэрхшээлийн эх сурвалж, харин бусдын төлөө санаа тавих нь аз жаргалын үндэс гэдэг нь тодорхой”.

Зураг. 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Энэтхэг улсын Дарамсала хотын Тэгчинчойлон хийдийн Зүлэгхан дуганд Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсож буй сүсэгтэн олон. Зургийг Лувсанцэрэн (Дээрхийн гэгээн Далай ламын ажлын алба).

Дээрхийн гэгээн Далай лам сэрдлэг нь үл итгэх байдал болон бусадтай ойлголцож чадахгүйд хүргэдэг бол үнэнч зан, чин сэтгэл, хайр, энэрэл нь найз нөхдийг өөртөө татдаг болохыг тайлбарлав. “Шашин үл хамаарах ёс зүйд хамаарах эдгээр дотоод чанарыг мөнгөөр худалдан авч үл чадна. Үйлдвэрт үйлдвэрлэж ч үл чадна. Харин сэтгэлээ өөрчлөх замаар олж авах билээ. Теист буюу бүтээгч Бурханд итгэдэг шашны дагалдагчид ертөнцийг бүтээгч оршихуй байдаг хэмээн итгэх хандлагатай. Бусад оршихуйг түүний бүтээл гэж үзэх нь тэднийг хайрлаж, энэрэх сэтгэлийг төрүүлдэг. Харин самкаяагийн нэгэн салбар, жайнизм, буддын шашин зэрэг теист бус шашнууд шалтгаан, үрийн хуульд итгэдэг. Сайн үйл сайн үр дүнд хүргэж, аз жаргал авчирдаг бол муу үйл муу үр дагаварт хүргэдэг хэмээн үздэг. Энэ нь мөн бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг төрүүлэх билээ. Буддын шашныг онцгойлон ялгаруулдаг зүйл нь шүтэн барилдлагын сургаал юм. Хүний оюун ухаан эдгээр өөр өөр шашны уламжлал бүгд хэчнээн их ач холбогдолтой, тустай болохыг ойлгох боломжийг бидэнд олгодог” хэмээн айлдлаа.

Төвөдийн буддизмын онцлог болсон өргөн хүрээтэй, нарийн нягт судалгаа болон сургалтын талаар дурдахдаа Дээрхийн гэгээн Далай лам Наландагийн уламжлалыг үнэн зөв илэрхийлэхэд хамгийн тохиромжтой хэл болсон төвөд хэлний гүйцэтгэсэн чухал үүргийг онцлов. Энэтхэгийн буддын шашны зохиол бүтээлүүдийг төвөд хэлээр орчуулах Шантаракшитагийн санаачилгыг дэмжсэн эртний төвөдийн хааддаа үргэлжид талархаж явдгаа илэрхийлж, энэ бол төвөд хүн бүрийн бахархахуйц амжилт хэмээн хэлэв.

Манал бурхны эрх авшгийг хүртээх явцдаа Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн олныг сэрэхүйн сэтгэлийг төрүүлэх үйлд удирдлаа.

Эцсийн үгэндээ Дээрхийн гэгээн Далай лам өчигдөр таалал төгссөн Пунцагванжилын тухай дурдав. Тэрээр Пунцагванжилыг 1951 оноос хойш биечлэн таньдаг байсан бөгөөд түүнийг Төвөдийн баатар хэмээн үздэг байснаа хэлэв. Нэгэн талаас тэрээр коммунист хувьсгалч байсан боловч нөгөө талаас эх орноороо бахархдаг, цогтой тэмцэгч байлаа. Үүний улмаас 1957 оноос хоригдож байсан ч насан туршдаа Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсээр иржээ.

Өнгөрсөн жил Пунцагванжил Далай ламд гараа хавсран, хадаг барьсан гэрэл зургаа илгээж байсныг дурсан санав. Энэ нь эцэст нь коммунист хүн буддист болсон мэт сэтгэгдэл төрүүлсэн хэмээн тэрээр дурсжээ. Дээрхийн гэгээн Далай лам хүрэлцэн ирсэн хүн бүрийг Пунцагванжил болоод тэмцлийн үеэр алтан амиа зольсон, түүн дундаа зулын гол болж, эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүсийн төлөө хамтдаа нэгэн удаа маани уншихыг хүсэв.







  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Итал
  • Франц
  • Герман
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Хэл сонгох

  • Хятад
  • Төвөд
  • Англи
  • Энэтхэг
  • Япон
  • Герман
  • Итал
  • Франц
  • Испани
  • Орос
  • Вьетнам

Вэбсайтаас хайх

Түгээмэл хайлтууд

  • Хуваарь
  • Намтар
  • Шагналууд
  • Нүүр хуудас
  • XIV Далай лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүрэг
      • Товч намтар
      • Хорвоод мэндэлснээс эхлээд эх нутгаасаа дүрвэх хүртэл
      • Төрийн ба улс төрийн үүрэг хариуцлагуудаа шилжүүлсэн нь...
        • Төвөдийн Үндэсний бослого хөдөлгөөний 52 жилийн ойд зориулж хэлсэн үг
        • Дээрхийн гэгээн Далай ламын Төвөдийн Ард Түмний Төлөөлөгчдийн XIV чуулганд илгээсэн мэдэгдэл
        • Албан ёсоор чөлөөнд гарах тухай Дээрхийн гэгээн Далай ламын айлдвар
      • Өдөр тутмын амьдрал
      • Асуулт, хариулт
      • Хойд дүр тодруулах ёс
        • Далай лам: Хойд дүр, хойд дүрийг тодруулах ёс, уламжлал
        • Далай ламын институци цаашид үргэлжлэхийг баталсан мэдэгдэл
    • Өмнөх дүрүүд
      • Өмнөх Далай лам нарын товч намтар
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2026 Aрхив
    • 2025 Aрхив
    • 2024 Aрхив
    • 2023 Aрхив
    • 2022 Aрхив
    • 2021 Aрхив
    • 2020 Aрхив
    • 2019 Aрхив
    • 2018 Aрхив
    • 2017 Aрхив
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
    • 2026 Aрхив
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2025 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2024 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2023 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2022 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2021 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2020 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2019 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2018 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2017 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2016 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2015 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2014 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2013 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2012 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2011 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2010 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2009 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2008 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2007 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2006 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
    • 2005 Aрхив
      • December
      • November
      • October
      • September
      • August
      • July
      • June
      • May
      • April
      • March
      • February
      • January
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуйн найман бадагт (Нэгдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Хоёрдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Гуравдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Дөрөвдүгээр бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Тав, зургадугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Долдугаар бадаг)
      • Оюун судлахуйн найман бадагт (Наймдугаар бадаг)
      • Бодь сэтгэлийг төрүүлэх нь...
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Шууд дамжуулалт