Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Төвөд үндэсний дуурийн уран бүтээлчид Дээрхийн гэгээнд бараалхав 2025 он 5 дугаар сар 10

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Тэгчэн Чойлин - Өнөөдөр Зүглэгхан дуганы хашаанд Төвөдийн эртний уламжлалт дуурийн дуулаач болох 500 орчим уран бүтээлч,  тэднийг дэмжигчид Дээрхийн гэгээн Далай ламд бараалхав. Төвөдийн Урлагийн дээд сургууль (ТИПА)-гаас жил бүр зохион байгуулдаг Шөү-төн дуурийн наадамд оролцож буй 14 хамтлагийн төлөөлөгчид ийн цуглажээ.

Дээрхийн гэгээнийг өргөөнийхөө хаалгаар морилон гарч ирэх үед,  хоёр талд зогсож байсан бүжигчид Өлзий хутгийн ерөөл (Таши шолпа), Жалу хэмээх цоглог дуулалт бүжгээр угтан авлаа. Дээрхийн гэгээн дуганы өмнөх сэнтий рүүгээ аажуухан алхах зууртаа баруун гараа бөмбөрийн хэмнэлийн аясаар дохин байв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгийн Химачал Прадеш мужийн Даарамсалад Шотон наадамд оролцож буй дуурийн дуучидтай уулзахаар Төвөдийн гол сүмд морилон ирж байна. 2025 оны 5 сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

Төвөдийн Урлагийн сургуулийн захирал Дондовцэрэн Дээрхийн гэгээнд мандал өргөж, Бурхан лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээний зүйлс өргөлөө. Дараа нь сургуулийнхаа урд жилийн тайланг товч танилцуулаад, "Таныг Төвөдөд мэндэлснээс хойш Бурхан багшийн ном, сургааал дэлхий даяар түгсэн билээ. Их энэрэл нигүүлслийн гуу болсон Жанрайсиг бурхны хувилгаан таны өлмий бат орших болтугай! Энэ жил дээдэс таны лагшин мэндэлсний 90 насны тэгш ой тохиож буй тул бид танд Лхамо хэмээх цогц дуулалт уран бүтээлээ өргөн барихыг зорьж байна" гэв.

Үндэсний дуурийн хамтлаг тус бүр хоёр минут хэр ая дуугаа өргөлөө. Гоцлол дуучдын цээл сайхан хоолой уянгалахад тэнд цугласан олон догдлон баясаж, бүгд даган дуулж, хийдийн хашаа тэр чигтээ дууны аялгуунд умбан байлаа. "Чаунтра" хэмээх хүүхдийн асрамжийн төвийн сурагчид нэгэн дуу дуулсан нь, хийдийн хойно ургасан арц, хүжээр өргөл барихуйд анхилам үнэр нь энхжингийн ариун оронд хүрнэ гэсэн утгатай ажээ.

Дээд Дарамсалагийн асрамжийн төвийн хүүхдүүд дорноос мандах наран улам гэрэлтэж, удахгүй сайн сайхан цаг ирнэ гэсэн утгатай дуу дууллаа.


Зураг. Шөү-төн наадамд оролцож буй дууны хамтлагийн уран бүтээлч Дээрхийн гэгээн Далай ламд ая дуу өргөж байна. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, Төвөдийн гол хийд. 2025 оны 5-р сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

Муссори дахь Төвөдийн Гэр бүлийн хөгжлийн санг төлөөлж буй хүүхдүүд бүхнийг болгоогч эзэн бээр хаан ширээнд заларснаар даян дэлхийд жаргалын наран гэрэлтэн буй нь бидний урьдын их буяны үр буй за гэсэн утгатай дуу өргөв.  Коллегал дүүргийн хамтлаг Бурхан багшийн цадигаас товч өгүүлж, Былакуппе нутгийн уран бүтээлчид Лхамо (төвөд үндэсний дуурийн нэг чиглэл) уламжлалын "Дрова Сангмо" бүтээлээс мөрөөдлөө ярилцаж буй хоёр нөхрийн үзэгдлийг хэсэгчлэн толилууллаа. 

Паонта нутгийн хамтлаг Дээрхийн гэгээнд эсэн энх, өлмий бат оршихын залбирал өргөөд, уугуул нутгийн уулсаасаа эрт цагт холдон явсан цагаан арслангийн тухай дуу дууллаа. Мундгод хамтлаг Дээрхийн гэгээнд хүндэтгэлээ илэрхийлээд эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан зовлонгоос ангижирч, гэгээрэлд хүрэхийг хүссэн утгатай ая дуу барив. Бандара нутгийн уран бүтээлчид бүхнийг болгоогч эзэн хаан ширээнд заларч, даян дэлхийд жаргалын наран гэрэлтэж буй тухай дууг давтсан.

АНУ-д төвтэй "Чаксампа" хамтлаг хуврагийн чуулганд мөргөхүй хийгээд эрдэмт мэргэдэд дуун өргөл барьж буй утгатай дуу дуулав.

Одиша нутгийн хамтлагийнхан Дээрхийн гэгээнд хандан: "Та бээр Төвөдийн удирдагч агаад Жанрайсиг бурхны хувилгаан билээ. Жаргалын наран ашид ивээж, Таны өлмий бат, эсэн энх орших болтугай!" хэмээн ерөөж, дараа нь Калимпон бүс нутгийн уран бүтээлчид уран бүтээлээ толилууллаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам бээр Шөү-төн наадамд оролцож буй хамтлагуудын уран бүтээлийг үзэж байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, Төвөдийн гол хийд. 2025 оны 5-р сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

Майнпат нутгийн хамтлагийнхан Дээрхийн гэгээнд эсэн энх байхын ерөөл өргөөд, Далай ламын өлмий бататгах залбирлын: 
        Жанрайсиг бурхны хувилгаан Данзанжамц таны 

        Өлмийн лянхуа орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай гэсэн хоёр мөрийг аялгуулан дуулав.

Дээрхийн гэгээн цугласан олонд хандан: "Та бүгдийн ийн дуулан бүжиглэх үест Норбулинга ордондоо сууж асан эрт цагийн дурсамж сэргэлээ. Тэгэхэд би өрөөндөө суугаад, гадаа талбайд болж буй Лхамо дуурийг сонирхон үздэг байлаа. Тэгж үзэж байхдаа бүжигчдийн хөдөлгөөнийг дуурайх гэж оролддог сон. 

Тийм жаргалтай сайхан цаг үе орвонгоороо өөрчлөгдсөн дөө. Тэгсэн хэдий ч бидний төвөд үндэс язгуураа эрхэмлэх үзэл санаа уул мэт бат бөх хэвээр байна. Хятадад айлчилж байхдаа би өөрийгөө Цастын орны хүү гэдгээ гүнзгий ухаарч мэдэрсэн билээ. Үүнийг би хэзээ ч умартах ёсгүй.  Учир нь би Төвөдийн оюун санааны удирдагч байх  үүрэгтэй Далай лам хэмээх алдрыг хүртсэн хүн шүү дээ" хэмээн өгүүллээ.


Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шөү-төн наадамд оролцож буй дуурийн хамтлагуудыг хүлээж авч уулзах үеэрээ Төвөдийн гол сүмийн хашаанд цугласан олонд хандан үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсал. 2025 оны 5 сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

"Өмнө хэлсэнчлэн Хятадад байхдаа би төвөд хүн гэдгээ сайн ухамсарлаж мэдэрсэн билээ. Хэдий Мао Зэдун надад магтаалын үг хэлж байсан ч би хариу магтах гэлгүй, өөрийг нь сайтар ажиглаж байлаа. Тэрбээр надад "Хэзээнээсээ төвөдүүд хүчирхэг, хичээнгүй, чин сэтгэлтэй, буурьтай хүмүүс шүү"  гэж билээ. Энэ бүхэн төвөд хүний гуйвшгүй язгуур мөн чанарыг илтгэдэг гэж би боддог".

"Хятадыг зорих зам зуур До-тө, До-мэ нутгаар дайран өнгөрөхдөө би төвөд зон олон, Далай ламдаа ямар хүндэтгэлтэй хандаж, итгэж биширдэг болохыг харж мэдрэхийн зэрэгцээ тэдэнд ном, сургаалаас айлдаж явлаа. Ийн уулзах боломж тохиох тоолон сэтгэл минь ихэд догдлохын хамт тэд ч миний үгийг нүдэндээ нулимстай сонсож байсан нь төвөд зон хийгээд буддын ном, сургаал, Далай лам гурав ямархан бат бөх сэжмээр барилдсан болохыг илтгэж байсан билээ. Ийм чин бишрэл Соронзонгомбо хааны үеэс эхлэн амь бөхтэй байсаар ирсэн юм. Тэр үед Төвөд Хятадтай холбоотой байсан хэдий ч бидний өвөг дээдэс төвөд үндэс язгуураа гэх үзэл санааг хатуу чанд баримталдаг байв.

Зорьсон үйл хэрэгтээ тууштай байж, гуйвшгүй бат зогсдог энэ чанарыг Төвөд, Энэтхэгт төдийгүй өөр аль ч оронд буй төвөд хүмүүсээс харж болно."

"Далай лам хэмээх цолыг хүртсэний тул би зөвхөн улс төрийн хэрэгт анхаарал хандуулаад зогсохгүй, сэтгэлзүйн асуудалд мөн санаа тавьдаг билээ. Хамгийн гол нь асрал хайр, энэрэл нигүүлсэл хийгээд хоосон чанарын үзлийг сэтгэл оюундаа дадуулж, ухаарахыг би хичээдэг юм. Үүний зэрэгцээ тархи оюундаа шинжлэх ухааныг сонирхон судлах зай гаргадгийг минь эрдэмтэд гайхан бахархаж хүлээж авдаг.

"Өнөөгийн байдал ямар ч байж болох ч бидний тэмцэл эцэстээ нааштай үр дүнд хүрнэ гэдэгт би итгэдэг."

"Далай лам хэмээх цолыг дааж яваагийн хувьд би зөвхөн улс төрийн хэрэгт анхаарал хандуулаад зогсохгүй, сэтгэлзүйн асуудалд мөн санаа тавьдаг билээ. Хамгийн гол нь асрал хайр, энэрэл нигүүлсэл хийгээд хоосон чанарын үзлийг сэтгэл оюундаа дадуулж, ухаарахыг би хичээдэг юм. Үүний зэрэгцээ тархи оюундаа шинжлэх ухааныг сонирхон судлах зай гаргадгийг минь эрдэмтэд гайхан бахархаж хүлээж авдаг. Буддын сэтгэл судлал, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн тухай ойлголтыг логик үндэслэлийн үүднээс судлах боломжтой юм. Ийм сэтгэл оюуны боловсрол эзэмшсэний ачаар л би Маог намайг магтаж байх зуур би хэлсэн үг бүрийг нь,  үзэл бодлыг нь тайвнаар цэгнэн сонсож чадсан хэрэг шүү дээ."

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Шөү-төн наадамд оролцож буй дуурийн хамтлагуудыг хүлээж авч уулзан, цугласан олонд хандан үг хэлж байгааг анхааран сонсож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсал. 2025 оны 5 сарын 10. Зургийг Тэнзин Чойжор.

"Төвөдийн гурван аймгийн зон олон өөрийн гэсэн өвөрмөц онцлогоо өнөө хүртэл хадгалсаар ирсэн. Ийн зүрх сэтгэлдээ үзэл бодол, зан заншлаа нандигнасаар буй тэдний нэгэн адил би ч бас Төвөдийн язгуур мөн чанар, соёл, шашныг бадраан хөгжүүлэхийн төлөө шийдвэр төгс зорьж буй билээ. Билиг Барамидын тайлбар шастирууд нэн их эрдмийн хүчтэй. Тэр шастируудыг бид логик, учирзүйн үүднээс судалдаг тул  бидний баримталдаг арга хандлагыг  орчин үеийн судалгаатай харьцуулж, нэгтгэх боломжтой гэсэн үг."

"Энэ их гүн ухааны өв бидэнд шашныг баригч хаадаас дамжин уламжилж ирсэн билээ. Тэдний бий болгосон уламжлалыг бид өнөөг хүртэл гээлгүй хадгалсаар буй. Төвөдийн егүзэрүүд хийгээд эрдэмт мэргэд энэ өвийг сахин хамгаалж өнөө цагтай золгуулсан юм. Эл эрдэм мэдлэг хүмүүний сэтгэл оюунтай холбоотой тул цаг хугацаанаас ангид орших нь тодорхой. За, ингээд боллоо доо. Дашидэлэг" хэмээн өнөөдрийн айлдвараа өндөрлөв.

Шөү-төн наадмын уран бүтээлчид Дээрхийн гэгээнээс адис хүртлээ. Үүний дараа Дээрхийн гэгээн өргөөндөө буцаж морилохоор гольфийн машиндаа суулаа. Дээрхийн гэгээнийг дэргэдүүр нь өнгөрөх үест, тэнд цугласан олон:

"Энэрэл нигүүлслийн гуу сан Жанрайсиг бурхны хувилгаан 

Данзанжамц Таны өлмий орчлонгийн эцэс хүртэл бат орших болтугай" хэмээн аялгуулан дуулж байв.

Төгсгөлд нь тэд Дээрхийн гэгээний дүрийг харахын төдийд ямар их баяр хөөр төрдөг тухай мөрийг нэмж, хэсэгт дуулсаар үлдлээ.

Англи хэлнээс орчуулсан Д.Дуламжав 

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт